Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00859

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00859

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00660/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын 2-р баг, Салхитын 11-6 тоотод оршин суух Цагаан өвгөн овогт Лхагвааны Батаа /ИО57061513/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Батаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1957 онд  Завхан аймгийн Тэс суманд төрсөн. 7-р анги төгсөөд Тэсийн ТАА-д ажилчин болсон 1972 оны 8 сарын 1 өдрөөс 1973 оны 7 сарын 25-наас 1-р үтрэмд ажилчин, 1974 оны 4 сарын 29-нөөс 1977 оны 6 сарын 23 хүртэл тракторчин, 1980 оны 10 сарын 1-нээс 1988 оны 10 сарын 1 өдөр хүртэл тракторчин, 1988 оны 10 сарын 1-нээс 1989 оны 6 сарын 1 өдөр хүртэл засварын газар слесарь, 1989 оны 6 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл Тэсийн конторын жижүүрээр ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бичэлтийн зарим материал архиваас ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, архивт байхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, баярын бичиг, сайшаалын үнэмлэх үйлдвэрчний эвлэлийн батлах гэрч 3 хүний баримт зэрэг цуглуулсан нотлох баримт баримт үндэслэн миний Тэс сумын Тэжээлийн аж ахуйд Тэс ХХК-д ажиллаж байсан 18 жил 6 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Лхагваагийн Батаа нь 1957 онд  Завхан аймгийн Тэс суманд төрсөн ба 7-р анги төгсөөд Завхан аймгийн Тэсийн ТАА-д ажилчин болсон. Л.Батаагийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, архивт байхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Л.Батаа нь 1972 оны 8 сарын 1 өдрөөс 1973 оны 7 сарын 25-наас 1-р үтрэмд ажилчин, 1974 оны 4 сарын 29-нөөс 1977 оны 6 сарын 23 хүртэл тракторчин, 1980 оны 10 сарын 1-нээс 1988 оны 10 сарын 1 өдөр хүртэл тракторчин, 1988 оны 10 сарын 1-нээс 1989 оны 6 сарын 1 өдөр хүртэл засварын газар слесарь, 1989 оны 6 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл Тэсийн конторын жижүүрээр ажилласан. Иймд архивын лавлагаа, баярын бичиг, сайшаалын үнэмлэх үйлдвэрчний эвлэлийн батлах 3 гэрчийн мэлдүүлэг зэргийг үндэслэн түүний Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд болон Тэс ХХК-д ажиллаж байсан 18 жил 6 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Батаа нь Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд 1972 оны 8 сарын 1 өдрөөс 1973 оны 7 сарын 25 хүртэл 1-р үтрэмд ажилчинаар, 1974 оны 4 сарын 29-нөөс 1977 оны 6 сарын 23 хүртэл тракторчин, 1980 оны 10 сарын 1-нээс 1988 оны 10 сарын 1 өдөр хүртэл тракторчин, 1988 оны 10 сарын 1-нээс 1989 оны 6 сарын 1 өдөр хүртэл засварын газар слесарь, 1989 оны 6 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл Тэсийн конторын жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Батаа нь Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд 1972 оны 8 сарын 1 өдрөөс 1973 оны 7 сарын 25 хүртэл 1-р үтрэмд ажилчинаар, 1974 оны 4 сарын 29-нөөс 1977 оны 6 сарын 23 хүртэл тракторчин, 1980 оны 10 сарын 1-нээс 1988 оны 10 сарын 1 өдөр хүртэл тракторчин, 1988 оны 10 сарын 1-нээс 1989 оны 6 сарын 1 өдөр хүртэл засварын газар слесарээр ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Тэс сумын Тэжээлийн аж ахуйгаас 1977 оны 06 сарын 25-ны өдөр Л.Батаад олгосон баярын бичгийн хуулбар /хх-н 6/,

- Тэс сумын Тэжээлийн аж ахуйгаас 1977 оны 05 сарын 28-ны өдөр Л.Батаад олгосон сайшаалын үнэмлэхийн хуулбар /хх-н 7/,

- Тэс сумын Тэжээлийн аж ахуйгаас 1989 оны 07 сарын 10-ны өдөр Л.Батаад олгосон баярын бичгийн хуулбар /хх-н 8/,

- Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргаас 1972 оны 10 сарын 09-ний өдөр Лхагваагийн Батаад олгосон хөдөлмөрийн дэвтэрийн 1-9 хүртэлх бичилтүүд /хх-н 10-12/,

- Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1978 оны 02 сарын 04-ний өдөр Лхагваагийн Батаад олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхийн үнэмлэх /хх-н 13/,

-Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1977 оны 06 сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “Ардын цэргийн албанд тэнцсэн хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай Тушаах нь: ...8-д Лхагва овогтой Батаа...” гэх бичилттэй 117 дугаартай тушаал /хх-н 22/,

-Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 10 сарын 21-ний өдрийн ажилчин ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай “...Лхагва овогтой Батаа нарыг засварын газар слесарьчаар 10-р сарын 1-нээс...тус тус томилсугай” гэх бичилттэй 192 дугаартай тушаал /хх-н 23-24/,

-Лхагва овогтойн Батаад 1977 оны 01 сарын 25-ны өдөр Завхан аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс олгосон 354325 дугаартай цэргийн батлахын хуулбар /хх-н 26/,

-Гэрч Н.Чүлтэмсодын “...Л.Батаа нь 1974 оноос эхлэн 1977 оныг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажиллаж байгаад 1977 ондоо цэргийн албанд татагдсан би 1980 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1980-1989 он хүртэл тус тэжээлийн аж ахуйдаа тракторын жолоочоор ажиллаж байгаад 1990-1994 оныг хүртэл Завхан аймгийн Тэс сумын захиргаанд конторын жижүүрээр тус тус ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /хх-н 33/,

- Гэрч Г.Нарангэрэлийн “...Л.Батаа нь 1987 оноос эхлэн 1994 оныг хүртэл Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, конторын жижүүрээр тус тус ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /хх-н 34/ зэрэг болно.

Иймд Л.Батааг Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд 1972 оны 8 сарын 1-ний өдрөөс 1973 оны 7 сарын 25-ны өдөр хүртэл, мөн 1974 оны 4 сарын 29-ний өдрөөс 1977 оны 6 сарын 23-ны өдөр хүртэл трактор комбайнчаар тус тус ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар сарын 23-нд цэрэгт татагдан явж цэргийн албанаасаа 1980 оны зун халагдан ирж Завхан аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд 1980 оны 09 сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл трактор комбайнчаар, мөн 1988 оны 10 сарын 1-ний өдрөөс 1989 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл засварчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Харин  Завхан аймгийн Тэс сумын захиргаанд 1989 оны 6 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл конторын жижүүрээр ажиллаж байсан байдлын талаар гэрч мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй, гэрчийн мэдүүлгээр Завхан аймгийн Тэс сумын захиргаанд 1989 оны 6 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл конторын жижүүрээр ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна. Дээрхи хугацааны нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан өвгөн овогт Лхагвааны Батааг Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1972 оны 8 сарын 1-ний өдрөөс 1973 оны 7 сарын 25-ны өдөр хүртэл, мөн 1974 оны 4 сарын 29-ний өдрөөс 1977 оны 6 сарын 23-ны өдөр хүртэл, мөн 1980 оны 09 сарын 06-ны өдрөөс 1988 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл трактор комбайнчаар тус тус, мөн Завхан аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1988 оны 10 сарын 1-ний өдрөөс 1989 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл засварчинаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.МӨНХЦЭЦЭГ