Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 130/2015/0038/Э |
Дугаар | 161/ШЦТ2016/00041 |
Огноо | 2016-08-01 |
Зүйл хэсэг | 226.2., |
Улсын яллагч | А.Еркегүл |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 161/ШЦТ2016/00041
баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.С,
орчуулагч: А.Е,
улсын яллагч: Т.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.А,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харахас назар овогт Б-ы А т холбогдох 000000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.А : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт Б-ы А , ************ регистрийн дугаартай, 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.А ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Б.Н ийн эзэмшлийн “Е” хүнсний дэлгүүрийн зүүн талд баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Бугат сумын хэсгийн төлөөлөгч албан тушаалтай А.С ийн “... дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул цагдаагийн газар луу авч явна” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж ба ” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “... баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.С би Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.А т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж ба . Шүүгдэгч Б-ы А нь 2016 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 16 цагийн үед Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Е хүнсний дэлгүүрийн зүүн талд баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Бугат сумын хэсгийн төлөөлөгч албан тушаалтай А.С ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчээс уг гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож ба . Үүнд: хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 213 дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрч Ж, Т, Т, Г, А, С, Б, А нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.А ийн мөрдөн байцаалтын шатанд болон өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож ба . Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай ба . Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай ба . Шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай ба . Шүүгдэгч уг хэргийн учир цагдан хоригдож байгаагүй. Уг хэрэгт холбогдуулж эд мөрийн баримтаар тооцож хураан ирүүлсэн зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмчлөлийн 4*8 хэмжээтэй, 250 мкв талбайтай 2 өрөө өвлийн байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлүүлэх саналтай ба . Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэв.
- Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ: “... Миний бие шүүгдэгч Б.А ийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж уг хэрэгт оролцож, шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.3, 55.1.9, 61.1.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэн улсын яллагчийн санал болгосон 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн саналтай ба . Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн ар гэрийн амьдралын талаар эмчийн тодорхойлолт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн хүүхэд нь бусдын асрамжинд байдаг тул үүнийг харгалзан үзнэ үү ” гэв.
Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, А.С ийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч Е.М, Б.Ж, Х.Т , А.Т , Е.Г , М.А , Т.С н, Т.Б , Е.А к нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 213 дугаартай дүгнэлт, Б.А ийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.А ийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Б.Н ийн эзэмшлийн “Е ” хүнсний дэлгүүрийн зүүн талд баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Бугат сумын хэсгийн төлөөлөгч албан тушаалтай А.С ийн “... дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул цагдаагийн газар луу авч явна” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож ба . Үүнд:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
- баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын гаргасан 2016 оны 05 дугаар 10-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
- Хохирогч А.С ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тус аймгийн Дэлүүн сумын харьяат Б- овогтой А Бугат сумын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа ба гэр оронд агсам тавьсан зөрчлөөр надад шалгагдаж байсан юм. Тэгээд миний бие иргэн Б.А ийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн газрын саатуулах байрнаас гаргаж аваад эхнэрээ дагуулаад үдээс хойш хураамжийн мөнгө аваад ир гэж явуулсан ба тэрээр огт ирэхгүй 2 хоног алга болсон юм. Би түүнийг хайж яваад сургийг нь гаргаж 2016 оны 05 дугаар сарын 6-ны өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутагт явж ба гэж сонсож, тэгээд байгаа газар нь яваад очтол тэрээр 10 дугаар багт хар зам дагуу нэг машины дэргэд байж байсан ба би түүнд очиж өөрийгөө танилцуулан, би таныг хайгаад яваад ба , та намайг дагаж Цагдаагийн газар орно уу гэхэд, тэрээр согтуу надыг шууд заамдаж аваад “чи миний бөгс ухаад явж байгаа, би чамайг алж хаяад шоронд явсан ч харамсах юм үгүй” гэж байгаад баруун гараар миний баруун талын нүдний тус газар цохиж авсан ба би хариу үйлдэл хийх гэж байтал миний баруун гарын алганы гадна талыг шүдээрээ хазсан. Тэгээд би түүний гараас мултарч аваад холдож байгаад цагдаа дуудсан юм. Цагдаа ирээд Б.А ийг эрүүлжүүлэхэд оруулсан юм. Надад түүний гэр оронд агсам тавьсан гэх захиргааны материал байсан ба материалын хугацаа дуусах гээд байхаар нь түүнийг хайж явсан, би түүний эхнэр рүү хэд хэдэн удаа утасдаж асуусан тэрээр гэрт ирэхгүй гадуур явж байсан гэж эхнэр нь хэлж байсан. Тэгээд би түүний очиж болох нь хаягийг тодруулж яваад олж авсан юм. Би тэр үед ажлын өдөр ажлын цаг байсан ба цагдаагаас гараад түүний байгаа газарт нь очсон юм. Албан үүргийн дагуу түүнд очсон байсан. ... А мэдэж байсан. Харин А угаасаа намайг таньж мэдэж байгаа юм. Би түүнд очиж “би чамайг хайж яваад байдаг, чи энд ингэж явж байдаг. Энэ чинь ямар учиртай вэ” гэхэд тэрээр чи муу новш намайг чадах гэж яваа юм уу, би чамайг алж орхиж шоронд явсан ч хамаагүй гэж надтай зууралдаж эхэлсэн юм. Тэр үед А салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18 дугаар хуудас/,
- Гэрч Е.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний нөхөр гэрт гаднаас согтуу орж ирж агсам тавьсан ба би тэр үед гэрээс зугтаж гараад цагдаад ирж дуудлага өгч эрүүлжүүлж, тэр өдөр би гэрт хонолгүй өөрийн дүүгийн гэрт хоёр хүүхдээ аваад хоносон ба маргааш өдөр нь орой А миний дүүгийн гэрийн гадаа ирж над руу утсаар ярьж чамтай ярих юм ба гараар ир гэсэн би айгаад гараагүй юм. Тэр өдөр тэрээр ганцаараа гэрт очиж хонож согтуу гэрийн дотор гал алдаж шатах шахсан ба . Гэрийн дотор байсан диваны бүтээлгээ шатаж байгаад унтарсан байлаа. Тэр чигээрээ би дүүгийн гэрт байсан ба одоо болтол тэнд байгаа. Харин А гадуур дэмий тэнэж яваад өөрийг нь хайж явсан цагдааг зодож дахиж цагдаад ирж эрүүлжүүлэхэд хоносон гэж би сүүлд сонссон ба надад тэр талаар сумын хэсгийн төлөөлөгч өөрөө хэлсэн. Тэр хүн намайг дагуулж гэрт очиж миний болон хүүгийн хувцас хунарыг авч өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
- Гэрч Б. Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... урьд нь хөдөө байхдаа нэг их архи уугаад байдаггүй гайгүй л хүн байсан. Харин аймаг орж ирээд сүүлийн хэдэн жил их эвдэрч байгаа. Хамгийн сүүлд миний мэдэхээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би тэдний гэрт хонож байхад тэрээр гаднаас шал согтуу шөнийн 02 цагийн үед гэрт орж ирээд эхнэр нь болох Е.Мд агсам тавьж эд зүйл авч шидэж байсан болохоор нь би босож ирээд түүнийг салгах гэж оролдож байсан ба тэр үед намайг мөн нэг удаа гараар цохиж авсан би тэгээд уурлаж түүнийг хэвтүүлэх гэж оролдож байгаад цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд хонуулсан юм. Үүнээс өмнө намайг зодож байгаагүй, гэр орондоо тэгж агсам тавьж байсан эсэхийг би мэдэхгүй. Надад хэлж байгаагүй, би үзээгүй юм. Миний ах болох Б.А ийн амьдарч байгаа Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай байшинг өнгөрсөн жил миний ах Б.А өөрийн хөрөнгө мөнгөөр барьсан 8x4 метрийн хэмжээтэй блокон байшин юм. Уг байшинг барихад миний бие банз, нуруу мод зэрэг материалыг авч өгч, байшин барихад нь тусалсан юм. Уг байшин болон газарт ямар нэгэн гэрчилгээ байхгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 119 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэр залууг сайн танихгүй нэг удаа би түүнийг таксинд авсан юм. Тэгээд хэд хонож байгаад саяхан буюу 4 дүгээр сарын дундуур байх нэг удаа манайд мөнгө асууж ирсэн би байхгүй гээд явуулсан юм. Харин 5 дугаар сарын эхээр нэг өдөр бас манайд ирж миний гэр шатсан, мөнгөний хэрэг гараад ба гэж хэлсэн би мөнгө байхгүй гэж хэлсэн юм. Тэр үед тэр залуу бага зэрэг халамцуу явж байсан манайд ирэхдээ ганцаараа ирсэн ба би гэрээс гарах гэж байхад тэрээр бидний гарах гэж байсан машинд сууж замд буучих уу би нэг хүнтэй уулзах ёстой гэж хэлсэн юм. Тэгээд би замаар явж байгаад тэрээр 2 дугаар багт Е гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа ирж буусан би тэндээс яваад өгсөн юм. ... Машинаас Б.А ийг буух үед нэг эмэгтэй хүн түүнтэй уулзаж байхад, нэг эрэгтэй хүн ирээд А ийг барьж авсан ба тэр хоёр зууралдаж эхэлсэн. Тэгээд би машинаас бууж очтол тэр залуу бидэнд би цагдаа ба , энэ залууг хайгаад явж байгаа, та нар явж бай гэсэн тэгээд би яваад өгсөн юм. ... Машины жолооч, Т , би байсан өөр хүн байгаагүй юм. Б.А машинаас бууж нэг эмэгтэй хүнтэй дөнгөж уулзаж байтал, гэнэт нэг залуу гарч ирээд А ийг барьж аваад зууралдаж эхэлсэн ба энгийн хувцастай намхан нуруутай бор царайтай залуу байсан. Яг хэн хэнийгээ яаж зодож цохисон талаар би тодорхой үзээгүй. Тэгээд яваад өгсөн ба бид явах гэж байтал өөрийгөө цагдаа гэсэн залуугийн хөмсөгний дээд тал нь улайсан харагдсан, тэгээд бид яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх 26-27 дугаар хуудас/,
- Гэрч А.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.А биднийг Т ыг авахаар гэрт нь очиход, тэдний хашаа нь дотор сууж байсан юм. Бид машинд суухад бидний дэргэд ирээд бидэнтэй хамт нэг хундага архи уусан. Тэгээд бидэнтэй хамт явж гудамжны эцэст бууна гэж хэлээд бидний машинд суусан ба гудамжны төгсгөл дэх дэлгүүрийн дэргэд нэг эмэгтэй хүн зогсож байсан ба би энд бууна гээд машинаас буусан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч Е.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.А сүүлийн 2 жил болж байгаа зан ааш нь эвдэрч архи уудаг болж гэр оронд агсам согтуу тавьдаг болж гэр орондоо хонолгүй гадуур тэнэж хонож явдаг болсон гэсэн. Сүүлд миний эгч хэлэхдээ А гэдэг эмэгтэйтэй учир ургуулж сүүлэрч явдаг гэж сонссон. Миний эгч М энэ удаа А агсам согтуу тавьж зодож нүдсэн гээд гэрээсээ зугтаж манай гэрт хүүхдүүдээ аваад ирсэн ба түүний дараа Б.А шөнө дунд согтуу ирж хаалгаа тайл гэж хаалга нүдэж мөн миний эгч рүү мессеж бичиж гараад ир ална гэж заналхийлээд байхаар нь би цагдаа дуудаж, тэгээд эрүүлжүүлэх рүү авч явсан юм. Уг нь тэрээр урьд нь гайгүй байсан ба сүүлийн үед их эвдэрч байгаа хүн юм. Миний эгч одоог хүртэл манайд байгаа ба хөдөө байгаа аав ээжид хэлсэн ч тэд болохоор өөрсдөө учраа ол гэж байгаа юм. Миний эгч айдаст автсан гэрээсээ гарч чадахгүй ба . Мөн Б.А манайд ирээд агсам тавьдаг өдөр өөрийн гэрт очиж гал тавьж гэр орноо шатааж орхисон ба эргэж өөрөө түүнийгээ засаж янзалсан ба . Хамгийн сүүлд хэсгийн төлөөлөгч А.С манайд ирж одоо та нар тайван байж болно, А ийг би олоод доор хийсэн. Тэрээр надтай бас зодоон хийж намайг бас зодсон гэж хэлсэн юм. Тэр үед хэсгийн төлөөлөгчийн нүдийг нь харахад баруун талын нүд нь хөхөрч хавдсан, гар нь шалбарсан харагдсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч М.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би ажил дээрээ байсан бөгөөд би аймгийн төвд Пе ресторанд тогоочоор ажилладаг ба тэр өдөр над руу танихгүй хүн залгаж та А мөн үү гэсэн би мөн гэсэн чинь би цагдаагаас ярьж ба гэж хэлсэн, тэгсэн чинь надад та цагдаа дээр хүрээд ирнэ үү таньтай уулзмаар ба гэсэн. Би одоо ажилтай ба тантай уулзаж чадахгүй гэж хэлсэн чинь тэгвэл би танай ажлын газар луу яваад очъё. Та гараад ир гэсэн. Би тэгээд ажлын газрын гадаа гараад ирсэн чинь гадаа нэг энгийн хувцастай нэг залуу байсан ба өөрийгөө Бугат сумын хэсгийн төлөөлөгч гэж танилцуулан тэгээд надтай ярилцаж би А гэгчийг хайж ба та таних юм ба олж өгч тусална уу гэсэн. Би тэгэхээр өөрийн утсаар түүн рүү мессеж бичиж хаана ба гэсэн тэр хооронд нөгөө төлөөлөгч намайг машинд суулгаж аваад би А руу ярьсан ба тэрээр надад би гадуур бага сургуулийн хажууд явж ба гэсэн тэгэнгүүт би түүнтэй уулзмаар ба гэж хэлсэн ба үүнийг надад нөгөө цагдаа хэлүүлсэн юм. Тэгээд би түүнтэй ярилцаж байгаад Е дэлгүүрийн урд хүрээд ир гэхэд тэрээр за гэсэн юм. Тэгээд би нөгөө цагдаагийн буюу хэсгийн төлөөлөгчийн хамт явж байгаад бага сургууль өнгөрөөд Е дэлгүүрийн гадаа ирж зогссон. Би машинаас буугаад утсаар ярихад Б.А ирж яваа гэж хэлээд удалгүй нэг машинтай ирээд буусан. Тэр хооронд хэсгийн төлөөлөгч өөрийн ирсэн машинд сууж байгаад бууж ирсэн. Би тэр хооронд А ээс чи хаана яваад ирэв гэж асууж байтал машинаас С бууж ирээд А ийг шууд барьж авсан ба тэр хоёр зууралдаж эхэлсэн. Тэр хооронд А С ийг гараар нүдний тус газар цохиж авсан тэр үед А ийг С дарж унагааж авсан тэгж байхад би очиж тэр хоёрыг салгаж авсан юм. Тэнд тэр хоёр зууралдаж хэрэлдэж байхад араас цагдаагийн машинтай хүмүүс ирээд А ийг машинд суулгаж явсан ба цагдаа нар тэр хоёрыг ноцолдож, зууралдаж дууссаны дараа ирсэн юм. Тэгээд би бас С ийн хамт ирээд тэгээд яваад өгсөн ба дараа нь намайг банзрагч гэдэг цагдаа дуудаж байцаалт авсан юм. ... тухайн үед Б.А А.С ийг цагдаа гэдгийг мэдэж байсан. А.С надад анх утсаар ярихдаа өөрийгөө цагдаагийн албан хаагч гэдгийг танилцуулсан ба надаар дамжуулан Б.А ийг олж өгөхөд туслаач гэж хэлсэн юм. Б.А машинаас буугаад дөнгөж надтай уулзаж байтал С хүрч ирээд А ийг барьж авсан. Тэгээд А С нар хоорондоо ноцолдсон юм. ... тухайн үед Б.А С ийн нүдэн тус газар нь цохисон ба дараа нь толгой хэсэгт нь гар нь нэг удаа хүрсэн. А С ийг 2 удаа цохсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 116-117 дугаар хуудас/,
- Гэрч Т.С ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би өөрийн хувийн машинтай таксинд явдаг ба тэр өдөр би захын урд талын зогсоолд байж байтал миний танил Т миний машинд орж ирж суугаад Т ын гэрт хүргээд өгчих гэсэн. Тэгээд би айлд яваад очтол тэнд Т үнс ачиулж байсан ба хашааны дотор талд А сууж байсан, тэгээд Т тэр хоёр гарч ирээд миний машинд сууж, Т ийн карманд нэг шил архи байсан. Тэгээд тэр архийг нөгөө гурав миний машины кабинд нөгөө айлын хашааны гадаа уусан юм. Тэгээд сууж байтал Б.А хажууд сууж байсан хүмүүсийн нэгнийх нь гар утсаар нэг хүнтэй ярьж байсан ба удалгүй намайг Е дэлгүүрийн гадаа хүргэж өнгө үү гэхээр нь би түүнийг тийшээ хүргэж өгч, яваад өгсөн юм. Харин намайг тэнд очиж зогсож байтал замын нөгөө талд нэг эмэгтэй хүн байсан. А машинаас буугаад тэр эмэгтэй рүү явж байсан би нөгөө Т Т нарын хамт машинтай хөдлөөд явж байтал ард сууж байсан Т надад нөгөө А чинь тэнд хүнтэй зодолдож ба очиж салгаж авах уу, “буцаж эргэ” гэхээр нь би буцаж эргэж очтол А нэг хүний доор нь унасан тэр хоёр хүн ноцолдож байсан. Т очиж А ийг босгож салгаж аваад тэгээд дахин нэг машинд сууж бид яваад өгсөн. Т машинд эргэж сууж нэг нь Бугат сумын цагдаа ба гэсэн. Тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Гэрч Т.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн үед хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад А.С ийн зүүн талын нүдэн тус газар шалбарсан шархтай, бага зэрэг хавдсан цус хуралттай, зүүн талын гарын алганы гадна хэсэгт шалбарсан шархтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,
- Гэрч Е.А кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний бие ахлах ахлагч Т.Б ын хамт очсон ба тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.С ийн зүүн талын нүдэн тус газар шалбарсан шархтай, нүд нь бага зэрэг хавдсан цус хуралттай, зүүн талын гарын алганы гадна хэсэгт шалбарсан шархтай байсан” гэх мэдүүлэг /хх 115 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр өдөр би гэрийн гадаа ганцаараа нэг шил пиво ууж мөн нэг ширхэг сангийн далай архи авч уугаад өөрийн төрсөн дүү болох Б.Ахылбектэй хамаатны нэг айлд байхад уулзаж түүнтэй уулзаж ярилцах гэтэл тэрээр намайг чи архи уусан ба зайл гэхээр нь би тэднийхээс яваад өөрийн гэрт ирж эхнэр Е.М болон гэрт байгаа хүүхэд нарт агсам тавьж хэрүүл маргаан гаргаж тэгээд эхнэр маань цагдаа дуудаж би эрүүлжүүлэгт хоносон юм. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс хэсгийн төлөөлөгч А.С гаргаж авсан ба надад маргааш өглөө 09 цагт ир гэж явуулсан. Би тэндээс яваад өөрийн гэрийн гадаа очсон ба гэрт эхнэр байхгүй, гэр цоожтой байхаар нь гэрийн гадаа байсан машин дотроо ороод унтаад өгсөн. Тэгээд орой 16 цагийн үед сэрж машинаа асааж колонк орж бензин авч, таксинд явсан юм. Орой 22 цагийн үед миний эхнэрийн төрсөн дүү болох Е.Г ын гэрт очиж цонх нүдэж эхнэрээ гэртээ харих уу гэсэн тэр явахгүй гэж хэлсэн. Тэгээд би уурлаж машинруугаа буцаж өөрийн гэрт ирж дотогшоо орж галын өрөөнд байгаа диван орон дээр байгаа хөнжилд шүдэнз зураад гал тавиад яваад өгсөн. Тэндээс яваад замд машинтай явж байхад үл таних хоёр залуу тааралдаж Цагааннуур орох ажил ба хүргээд өгөх үү гэхээр нь би зөвшөөрч нөгөө хоёрыг суулгаж аваад Цагааннуур тийшээ явж байгаад замд машины бензин дуусаж тэр нөгөө намайг авч гарсан хоёр залуу өөр машинд суугаад яваад өгсөн ба би явган алхаж Өлгийд орж ирсэн. Аймаг орж ирээд өөрийн танил Т гэгчтэй тааралдаж нэг шил архи авсан бид хоёр тэр архийг түүний гэрт хувааж уусан. Тэр үед хэсгийн төлөөлөгч С миний танил А гэдэг хүний гар утсаар над руу залгаж А г яриулсан ба тэрээр надад Е гэдэг дэлгүүрийн гадаа хүрээд ир гэсэн байсан. Тэр үед өдрийн 15 цагийн үе байсан би нөгөө Т ын гэрээс гарч нэг такси барьж аваад Е дэлгүүрийн гадна А тай тааралдаж уулзаж ярилцаж байтал, нэг хүн гэнэт миний ар талаас ирж заамдаж авсан ба би тэр үед түүнийг хэн гэдгийг нь ч мэдээгүй баруун гараар нэг удаа цохиж авсан, мөн түүний гарыг нь хазаж авсан. Тэр үед би түүний хэсгийн төлөөлөгч гэдгийг мэдсэн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирж би дахин эрүүлжүүлэгт орж 72 цаг саатуулагдаж гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба .
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба .
Шүүгдэгч Б.А ийн гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж ба гэж үзлээ.
баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Б.А т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй ба .
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй ба .
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй ба .
Иймд шүүгдэгч Б.А ийг төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй ба .
Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.А ийн эзэмшлийн 8х4м2 талбайтай, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй ба .
Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй ба .
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож ба .
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ы А ийг төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Б.А ийн эзэмшлийн 8х4м2 талбайтай, 2,500,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. ¬ 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК