Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0050

 

 

 

 

 

 

 

 

Б.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр шийдвэртэй, Б.О-н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхийн газрын дарга 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-408 дугаар тушаалыг гаргахдаа “Гаалийн тухай хуулийн 284 дүгээр эүйлийн 284.1-д Гаалийн улсын байцаагч албан үүргээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараах сахилгын шийтгэлийг ногдуулна” гэж заасан бөгөөд сахилгын шийтгэлд сануулах, зэрэг дэвийг 1 жил хүртэл  хугацаагаар  бууруулах,   цалинг  3   сар  хүртэл  хугацаагаар   20   хувиар бууруулах гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах, гаалийн албанаас халах шийтгэлүүд хамаардаг.

Гэтэл нэхэмжлэгч миний бие Гаалийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй болох нь Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Д-н “Би Б.Оийг биеэ эмчлүүлэх чөлөө хүссэн өргөдлийг хүлээн аваад биеэ эмчлүүл гэж хэлсэн” гэх шүүхэд өгсөн мэдүүлэг мөн Гаалийн ерөнхий газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Оюундэлгэрийн “О.Д дарга Б.О-н чөлөө хүссэн өргөдөл дээр намайг судалж хариу өг гэсэн Миний бие судлаад удирдлагад танилцуулах эсвэл өргөдөл гаргагчид хариу өгөх үүрэгтэй. Гэтэл О.Д дарга өргөдлийн хариуг эзэнд нь өгсөн” гэж гэрчийн мэдүүлэг гаргасан байна Тиймээс энэ өргөдөл надаар дамжаагүй, шийдэгдээгүй гэдэг нь тодорхой” гэж тус тус гэрчийн мэдүүлгийг шүүхэд өгсөн. Энэ бүхнээс үзэхэд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвзрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн, амаар буюу хариг цах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ" гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан надад биеэ эмчлүүлэх зөвшөөрөл өгсөн гэж үзэхээр байна. Миний чөлөө авах хүсэлт хуулийн дагуу гэдэг нь дараах байдлаар тогтоогдоно.

Үүнд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т "Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж зааснаар уг өргөдлийг бүртгэж энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-т "Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно" гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дарга Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Д-д нэр заан цохолт хийсэн байдаг. Үүний дагуу О.Д Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана" 15 дугаар зүйлийн 15.3-т “Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ" гэж заасны дагуу О.Дг үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн албан тушаалтан хариуцна” гэж   заасны   дагуу   надад   биеэ эмчлүүлэх шийдвэр гаргасан асуудал нь миний хэрэг биш бөгөөд Гаалийн ерөнхий газрын өөрийнх нь асуудал юм. Хэрвээ шүүх Б.О-н чөлөө хүссэн өргөдлийг шийдэгдээгүи 4 сар болж байгаа гэж үзвэл О.Д-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор О.Д сахилгын зөрчил гаргасныг олж тогтоовол 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн хуулийн заалтыг удирдлага болгохыг хүсэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйпийн 27.1.7-д “Төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах гэж заасны дагуу 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл эмнэлгээр үйлчлүүлж улмаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон төрийн албанаас түр чөлөөлнө” гэж зааснаар миний бие дээрх өргөдлийг гаргасан.

Тиймээс чөлөө хүссэн өргөдлөө шийдвэрлүүлсэн гэж үзэж байгаа туг 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажил тасалсан гэх хуулийн үндэслэл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална” гэж заасан. Үүнд хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таспан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэсэн 3 тохиолдолыг заасан. Гэтэл би эдгээр 3 заалтын алийг нь ч зөрчөөгүй төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албанаас халахгүй байх хуулийн заалтыг зааж өгсөн.

Мөн намайг халах тушаалын үндэслэл болсон Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтыг зөрчөөгүй байхад ажил тасалсан гэж үзэхээр нотлох баримтууд бүрдсэн байна. Гаалийн албанаас намайг халахдаа Сахилгын тусгай дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журам Захиргааны зевлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэдэг бөгөөд эдгээр нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах эрх зүйн үндэслэл болохгүй. Мөн Захиргааны зөвлөлийн хурлыг надад огт мэдэгдэлгүйгээр хиисэн бөгөөд хуралдааны тэмдэглэл 2 янзаар гарсан байна. Гаалийн ерөнхий газрын дарга О.Г, дэд дарга Ц.У, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Д, Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О, Санхүү хөсөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Н нар нь урьд нь надтай хамт ажиллаж байсан хүмүүс юм. Энэ захиргааны зөвлөлийн хуралдаан дээр Б.О дарга Гаалийн байцаагчийн ёс зүй байхгүй, гаалийн байгууллагаас халагдаж байсан хүн гэж хэлсэн. Гэтэл нөгөө хуралдааны тэмдэглэлд Б.О миний тухай ямар ч асуудал яриагүй байдаг. Энэ 2 өөр хуралдааны тэмдэглэлийг хэрэгт өгсөн.

Б.О гэрчийн мэдүүлэгтээ огт ийм зүйл яриагүй бөгөөд түүнийг танихгүй гэж хэлсэн. Мөн О.Д гэрчийн мэдүүлэгтээ “Б.О-ийг биеэ эмчлүүл гэж хэлснийг хүлээн зөвшөөрсөн байж хүндэтгэн үзэх шалтгаангүй томилогдсон газраа очиж ажиллаагүй тул халах нь зүйтэй” гэж хэлжээ. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Д 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний өргөдлийг хүлээж аваад биеэ эмчлүүл, би эрх үүргийнхээ хүрээнд өргөдлийг шийдвэрлэнэ гэдгийг удаа дараа, амаар болон утсаар мэдэгдэж байсан. Уулзсан даруйдаа өргөдлийг чинь шийдвэрлэсэн биеэ эмчлүүл гэж хэлсэн бөгөөд энэ талаар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар эүйлийн 12.5-д “Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн Гаалийн еренхий газрын даргаас хараат бусаар шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хэрэв надад биеэ эмчлүүл гэсэн хариу өгөөгүй бол ажилдаа орно гэдгээ байнга хэлж байсан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 1.5-д “Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах”, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр эүйлийн 19.1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасан. Иймд намайг гаалийн албанаас халсан тушаал нь хууль бус юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 4-т “ ..Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу би хуульд заасан энэ эрхээ эдэлсэн. Түүнээс гадна Гаалийн ерөнхий газрын удирдлагаас санаатайгаар халах гэсэн баримтууд хэргийн материалд авагдсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т "Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй' гэж заасан.

Би 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гараа хугалсан. Түүнээс хойш 2 сарын дараа буюу хугарсан гарынхаа шохойг авсан өдөр 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргатэй биечлэн уупзаж ажилдаа эргэн орох тухай ярьсан. Энэ үед Гаалийн ерөнхий газрын даргын үүдэнд байсан “Төрийн төлөө төрлөө мартая. Түмний төлөө танилаа орхие” гэсэн бичиг наалттай байсан. Намайг өвчтэй байх хугацаанд гаалийн байгууллагад өөрийн садан төрөл, компанийн ажилтнууд, мөн өөрийн шууд харьяалалд байгаа ойр дотны хүмүүсийг удирдах албан тушаалд тавьсан байдаг. Үүнийг би мэдэж байсан тул бичгээ авч хая гэж хэлээд хугарсан гараа хөндүүлэн, өрөөнөөс нь хөөгдөж гарсан. Шүүх эмнэлгийн 2 шатны дүгнэлтээр хугарсан гартаа хөндлөнгийн бэртэл авсан бопох нь тогтоогдсон. Энэ нь миний хугарсан гараа дахин эмчлүүлэх шалтгааныг бий болгосон. Гаалийн ерөнхий газрын дарга томилогдсныхоо дараа Гаалийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг бүхэлд нь татан буулгасан Б27 дугаар тушаал 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Энэ тушаалаар би ажилгүй болсон.

Ингээд 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б56 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын Эрх зүй, хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилсон. Энэ тушаал Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн боловч гомдол гаргаагүй. 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр явж байгаад халтирч унан гараа хугалсан. Өөрөөр хэлбэл 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэп Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу өвчтэй чөлөөтэй, ээлжийн амралттай байсан нь баримтаар тогтоогдоно. Гэтэл Упаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Гаалийн ерөнхий газрын даргад 2013 оны 02 дугаар сарын 18, 03 дугаар сарын 01, 05 дугаар сарын 29, 08 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13, 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд 0120, 0163, 01438, 01611, 01624, 0320 дугаар албан бичгүүдээр Б.О нь удирдлагын шийдвэр, тодорхой шалтгаангүйгээр одоо хүртэл томипогдсон албан тушаалдаа ирээгүй гэсэн 6 удаагийн албан бичгийг явуулж байсан.

Гэтэл би Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргад өвчтэй байгаа, ажипдаа очих талаар утасдаж хэлэхэд “Чи миний найз биш, би чамтай хамтарч ажиллах сонирхолгүй” гэдгээ хэлсэн. Мөн намайг өвчтэй байх хугацаанд манай нөхөр Хүний нөөцийн хэлтсийн даргад тухай бүр акт, өвчний чөлөө аваачиж өгч байсан. Улаанбаатар хот дахь гаалийн газраас ээлжийн амралт, 10 хоногийн цалинтай чөлөө, өвчтэй байсан хугацааны нийгмийн даатгапын тэтгэлэг авсан.

Өөрөөр хэлбэл энэ байгууллагад албан ёсны бүртгэлтэй, тодорхой хуулийн эрхээ эдэлж байсан нь нотлох баримтаар тогтоогдоно. Улаанбаатар хот дахь гаалийн газрын 01320 дугаар албан бичгийн хавсралтад намайг 2014 оны 02 дугаар сарын 13-аас 2014 оны 03 дугаар сарын 04-ний хооронд хэвтэж эмчлүүлсэн листийн хугацааг орхигдуулсан байсан. Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 758 дугаар албан бичгээр үнэн зөв лавлагаа гаргаж өгсөн бөгөөд би өөрөө Гацуурт эмнэлгийн архиваас нэмэлт материал гаргуулан авч  шүүхэд өгсөн.

Тиймээс Гаалийн еренхий газрын даргын Б/408 дугаар тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн заалтад нийцэж байх тул хууль зөрчсөн тушаал болсон.

Миний бие Мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл мэндийн хэлтэст хандаж миний өвчний түүх, намайг эмчилсэн бүх эмч нарыг шалгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Байгалийн болон ниитийг хамарсан гамшиг, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадлагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасныг үндэслэн Гаалийн еренхий газрын даргын Б-408 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, мөн 2013 оны 12 дугаар сарын 03-наас хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-408 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй.  Үүнд:

  1. Б.О-н өөрийнх нь мэргэжлээрээ ажиллах хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газарт 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/56 тоот тушаалаар эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилсон.
  2. Б.О нь 10 гаруй жил Гаалийн байгууллагад ажиллахдаа балмад авир, үг үйлдлээрээ хамт олноо дарамтлан айлгадаг, сонинд бичнэ,тэр даргад хэлнэ гэх зэргээр өөрийн дур зоргоороо аашлах орон зайг бий болгодо, ажлын байрандаа байдаггүй байсан тухай Гаалийн байгууллагын олон ажилчид ярьдаг, цэрвэдэг бөгөөд ажлаа хийх шаардлага тавьсан хүний орон гэрт нь очиж амгапан тайван байдлыг нь алдагдуулдаг ажилдаа ирдэггүй ажлаа цалгардуулдаг нь олон баримтаар нотлогддог юм.
  3. Нэхэмжлэлдээ бичсэнээр “...миний хугарсан гарыг хөндөж...” гэж Гаалийн ерөнхий газрын даргыг гүтгэж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулсан боловч 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын 1063 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Б.О төрийн албан хаагч хүнд байж боломгүй ёс зүйгүй, ямар авир ааштай болохыг нотолж байгаа юм.
  4. Гаалийн тухай хууль, 2009 оны Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор баталсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм” 2009 оны Гаалийн ерөнхий газрын даргын баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”, “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ыг үндэслэж Б-408 дугаар тушаалыг гаргасан тул хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
  5. Б.О-д Б100 дугаар тушаалаар ар гэрийн гачигдалтай гэж чөлөө олгож байсан. Мөн Улаанбаатар хот дахь гаалийн байгууллагаас нэхэмжлэгчийг ажилдаа ирэхгүй байна гэсэн албан бичиг олон удаа ирсэн. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр захиргааны зөвлөлийн хуралдаанаар Б.О-ийг ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй байгаа гэдэг үндэслэлээр гаалийн албанаас халсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна” гэж заасан. Гаалийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт зааснаар гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна гэж тодорхойлсон бөгөөд Б-408 дугаар тушаал Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг гаалийн албанаас хапсан. Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т зааснаар сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглээгүй. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.О Мэргэжлийн зөвлөлд өргөдөл өгсөн. Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл боловсон хүчинтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд гаалийн процесстой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг.

Мөн гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугалр зүйлийн 5.11-т зааснаар ажилтны хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаан, нотлох баримтыг үндэслэн чөлөө олгодог. Гэтэл нотлох баримт хавсаргагдаагүй байсан. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч хүсэлт гаргаад хариуг нь Гаалийн ерөнхий газар өгсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтыг үндэслэн гарсан. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн магадлалд “2013 оны 02 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд өвчтэй байсныг нотлох баримт Улаанбаатар хот дахь гаалийн газарт байсаар байхад хариудагч тал гаргаж өгөөгүй, шүүх нотлох үүргээ биелүүлж гаргуулж аваагүй учир шүүх хариуцагчийн буруутай гэсэн баримтыг бүрэн цуглуулаагүй гэж дурдсан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх бопомжгүй гэсэн хэрнээ анхан шатны шүүх нотлох баримтуудыг цуглуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй гэж дүгнэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-408 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.О-ийг Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О-н ажилгүй байсан 10 сар 25 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох, зохих татвар, шимтгэлийг суутган, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10-р сарын 28-ны өдрийн 499 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг шүүх гүйцэтгэнэ” гэж зааж өгсөн. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 499 тоот шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дүгээр хуудсанд “...Гачуурт тосгоны эмнэлгийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/64 дүгээр албан бичгээр 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн...” гэж тодорхойлоод 2 сар гаруй хугацаанд Б.О ажил тасалсан байдалд үнэлэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг шууд зөрчиж байна.

Гаалийн ерөнхий газрын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.4. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажил тасалсан цагийн нийлбэр улиралд 24 цаг хүрсэн бол сахилгын шийтгэл ногдуулах, гаалийн албанаас халах зохицуулалт үйлчилсээр байтал анхан шатны шүүх үнэлэлт өгөлгүй хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг шууд зөрчсөн.

Иймд эмнэлгийн албан бичгээр 2 сар гаруй хугацаанд ямар хууль, дүрэм, журмыг үндэслэж ажлаас чөлөөлж болдог талаар шүүх бичгээр магадлалдаа тусгаж хариулт өгнө үү?

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 499 тоот шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-408 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.О-ийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас халжээ.

Хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Б.О-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэсэн үндэслэл зааж, түүнийг ажлаас халсан үндэслэлгүй байна.

Хариуцагчаас ажил тасалсан гэж үзсэн хугацаанд нэхэмжлэгч Б.О нь гараа хугалж, улмаар эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж байсан болох нь хэрэгт авагдсан 0472036 дугаар эмнэлгийн хуудас, Гачуурт тосгоны эмнэлгийн магадалгаа, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн магадалгаа, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн магадалгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн комиссын шийдвэрүүд, эрүүл мэндийн дэвтэр, өрхийн эмнэлгийн магадалгаа, Гачуурт тосгоны эмнэлгийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/64 дүгээр албан бичгүүдээр тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгч Б.О нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/5 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдлэхээр байсан боловч ээлжийн амралтын хугацаанд эмнэлгийн магадалгаатай байсан учир амралтын 23 хоногийг 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нөхөн эдэлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчаас энэ талаар маргаагүй байна.

Тэрээр ээлжийн амралтын хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн чөлөө хүссэн өргөдөл гаргасныг Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын дарга О.Д хүлээн авч, “биеэ эмчлүүл, энэ асуудлыг шийдвэрлүүлье” гэж амаар хариу өгсөн болох нь түүний шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.О нь өвчтэй байсан талаарх баримтуудыг хүргүүлж, удаа дараа чөлөө хүссэн өргөдөл гаргасаар байхад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ёс зүйн хувьд гаалийн албанд тэнцэхгүй гэж маргаж, нотлох баримт, тайлбараа ирүүлдэг боловч Б.О-ийг халсан Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-408 тоот тушаалын үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь зөв байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-408 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотой Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, уг олговроос зохих татвар, шимтгэлийг суутган авч Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                 Б.МӨНХТУЯА                                  ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ