| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0045/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/45 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч овогт ын Шүүгдэгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох 1923000110040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эхийн хамт Завхан аймгийн сумын Чигэстэй баг ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* Регистрийн дугаар: /*******/
Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын Жаргалант багийн хэсэгт оршин суух иргэн Я.*******гийн гэрт У.*******г мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар хууль бусаар нэвтрэн орсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Я.*******гийн “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим гэртээ харьсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө тоотод барьсан байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж дотор талд нь байсан ясан хяртай, улаан өнгийн будагтай хуучны эмээл, төмөр жийжүү, дөрөө, шаргал булгиаран гөлөм, шаргал гуулин даруулга 8 ширхэг, суран хазаар, суран ногт зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Надад гомдол, санал гэх зүйлгүй байхгүй...” гэсэн мэдүүлэг Хохирогч Я.*******гийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Э.*******г “...Тэгээд намайг ******* машинд үлдээгээд буугаад явсан ба удаагүй 5 минут орчим болоод л нэг эмээл, хазаар, ногт бариад л гараад ирээд машинд тавьсан. Тэгээд Со буюу ******* байхгүй байна би гэрээс нь эмээлийг нь авчихлаа надад мөнгөө өгч байгаад эмээлээ авна биз гэж хэлсэн. Тэгээд л би *******ийг гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэртээ харьж амарсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч У.*******гийн “...Би гэрт нь очиж *******ийн ээжээс малын мах өгнө гэж хэлэн орой 70.000 төгрөг авсан. Одоогоор малын махыг авч очиж өгсөн асуудал байхгүй байна. Би тухайн өдрөөс өмнө *******той уулзсан асуудал байхгүй. Би тухайн үед гэртээ хулгай орсон талаар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. Надад аав ******* утсаар үдээс хойш оройдоо ярьж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын “...17-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө манай гэрт Со дууддаг хүүхэд ирсэн. Тэгээд хөдөө яваад ирлээ 3-4 амьд хоньтой ирсэн гэсэн. Тэгээд зарна гэж байхаар нь би авъя гэсэн чинь “тэг тэг, тэгэхдээ гаргаж янзлаад махыг нь авч ирж өгч болно. Манай аав, ээж гэдсийг нь хэрэглэх гэж байгаа” талаар надад хэлсэн. Тэгээд манай гэт нилээн удсан ба гадаа гарчихаад орж ирэхдээ Со гэж дууддаг хүүхэд эгчээ та надад махныхаа мөнгийг одоо өгчих тэгэх үү надад одоо яаралтай мөнгөний хэрэг гараад байна, би танд маргааш хонь гаргаж янзлаад махыг нь авч ирээд өгнө найдвартай гэсэн. Тэгэхээр нь би махаа авч байж мөнгө өгнө тэрнээс нааш мөнгө өгөхгүй хэдэн кг мах байгааг мэдэхгүй байж би чамд юу гэж мөнгө өгдөг юм чи өгөхгүй бол яах юм гэсэн чинь хажуугаас манай хүү ******* ээж та наадахдаа өгчихөө найдвартай маргааш авч ирээд л өгнө шүү дээ ******* /Со/ хаашаа холдох билээ дээ ээж минь хүнд итгэдэггүй гэх мэтээр намайг тэгэхээр нь за за авч ирээд өгчих байлгүй гэж итгээд хүүгийн минь найз юм чинь гэж бодон тухайн ******* /Со/ гэж дууддаг хүүхдэд 70.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг, Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байж байгаад 21 цагийн орчим гэрээсээ гараад ******* гэдэг найзтайгаа уулзаад *******гийн машинтай гадуур халтууранд 23 цаг хүртэл яваад дараа нь Наран баарны нийтийн караокед орж би 2 шил пиво уусан юм. Тэгээд ойролцоогоор 01 цагийн үед байх бид Малтай хороонд байдаг ******* ахын хүүхэд *******гаас мөнгө авах ёстой байсан мөнгөө авах гээд Малтай хорооны гэрт нь очоод хамт явсан ******* машиндаа сууж үлдээд би гэр рүү нь орох гэтэл гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь цоожийг нь татсан онгойчихоор нь гэр рүү нь ороод гэрийн баруун талын орны доод талд байсан эмээлийг аваад гарсан юм...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Д.*******ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Хүний орон байр халдашгүй байх эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан “иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан хэн боловч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин суудаг байранд /гэрт/ нэвтрэх эрхгүй. Шүүгдэгч Д.*******ийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрт нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Түүнчлэн шүүгдэгчийн бусдын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орсон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.4,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. 5.3 4 . 450 450000 / / 04 / / хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Д.*******ид 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Д.*******ийн хувьд ногдох хөрөнгөнөөс Samsung Galaxy s6 hdplus маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй,иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА