| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00820/и |
| Дугаар | 151/ШШ2017/00875 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00875
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00875 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж 23б байр 20 тоотод оршин суух Ишжамцынхан овогт Ишжамцын Мяндас /ХГ58032803, утас: 99999191/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг багт оршин суух Мэргэ ван овогт Мнжүүрийн Дэнсмаа /ЕС60012740, утас:80668429/-д холбогдох
1,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Мяндас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И.Мяндас нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Иргэн М.Дэнсмаа нь 6 сарын өмнө надаас хүүгүйгээр 3,000,000 төгрөг зээлдэн авсан бөгөөд 2017 оны 07 сарын 01-ний өдөр тохиролцсон хугацаа дууссан боловч 2,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн 1,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг болон алданги 90,000 төгрөг нийт 1,090,000 төгрөгийг М.Дэнсмаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч И.Мяндас нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Анх Дэнсмаа болон түүний нөхөр Энхээ нарыг Тал булагт байсан өөрийн хашаанд түр байлгаж байсан. Тэгээд танай хашааг худалдаж авъя гэхээр нь зөвшөөрөөд Улаанбаатар хотоос гарах гээд утсаар яриад мөнгө нь бэлэн юм уу гэхэд бэлэн гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос гараад Жаргалант сум дээр байдаг нотариатаар орох болоход мөнгө байхгүй зээлээр авъя гэсэн. Тэгэхээр нь нотариатчаас зөвлөгөө авч байгаад зээлийн гэрээ байгуулсан. Нотариатч Дэнсмаад бүгдийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Тэгээд 3 сарын хугацаатай хүүгүйгээр гэрээ байгуулсан. Мөнгө өгөх хугацаа болоход данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. 7-р сард манай ээж нас бараад мөнгөний хэрэг гараад мөнгөө авъя гэхэд бид нар бас өвчин зовлонтой байна, дараа өгье гэсэн. Тэгээд одоог хүртэл өгөөгүй байгаа. Гэрээний дагуу алданги тооцогдох талаар хэлэхэд тэр болно гэж хэлсэн. Одоо үлдэгдэл 1 000 000 төгрөг болон алданги 90 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагч М.Дэнсмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “-М.Дэнсмаа миний бие нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 4-р хороо, 10-р хороолол, 23-Б байрны 20 тоотод оршин суух И.Мяндас, Д.Жамбалдорж нараас 1320 квадрат метр газрыг бэлэглэлийн журмаар 3 000 000 төгрөгөөр авсан юм. Миний бие иргэн И.Мяндасын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. 1 000 000 төгрөгийг 2017 ондоо багтааж төлнө. Би иргэн И.Мяндаст 2 сая төгрөгийг 2017 оны 6 сарын 28-нд төлөхдөө нөхрийн бие хүнд өвчтэй, мэс ажилбар хийлгэх өндөр настай ээж зүрхний дутагдалтай байнгын эмчийн хяналтанд эмнэлэгт хэвтэн асарч байгаагаа 1 000 000 төгрөгийг төлөх боломжгүй зэргээ утсаар уламжилсан. Тиймээс 2017 оны 7 сарын 18-ны нэхэмжлэлийн дагуу иргэн И.Мяндаст 1 000 000 төгрөгийг төлнө. Харин алданги төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх хуралдаанд суух боломжгүй. Шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын зүгээс хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Мяндас нь хариуцагч Н М.Дэнсмаад холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 1 090 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчын хооронд 2017 оны 1 сарын 3-ны өдөр 3 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай хүүгүй зээлэх зээлийн гэрээ байгуулагджээ. /хх-н 3/
Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг хангасан байх тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд зээлийн гэрээний үнийн дүн дээр талууд маргаагүй, харин алдангий төлөхгүй гэжээ.
Зээлдэгч М.Дэнсмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар зээл, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тайлбарласан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний 2.5-д заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч М.Дэнсмаагаас үндсэн зээлийн төлбөр 1 000 000 төгрөг, алданги 90 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Мяндаст олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч М.Дэнсмаад 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хурал хуралдахыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгджээ. Хариуцагч М.Дэнсмаа шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгч И.Мяндас түүний хүсэлтийг зөвшөөрч М.Дэнсмааг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-д зааснаар М.Дэнсмаагийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч М.Дэнсмаагаас 1 090 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Мяндаст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Дэнсмаагаас нараас 30 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Мяндаст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ