| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00828/и |
| Дугаар | 151/ШШ2017/00882 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2017/00882
| 2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2017/00882 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 1-5 тоотод оршин суух Бөхүүл овогт Цэнддоржийн Өлзийсайхан /НЭ86111870/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 25 дугаар байр, 1-4 тоотод оршин суух Боржигон овогт Хишигдуламын Отгонцэцэг /НЭ85122903/-т холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан, хариуцагч Х.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие Х.Отгонцэцэгтэй 2008 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Энэ хугацаанд 2008 онд хүүтэй болсон. Эхний 1 жил бусдын л адил сайхан байсан. Дараа жилээс нь хий хоосон хардалт сэрдэлт, хэрүүл уруул тасрахаа больж маргах болгондоо сална хүүгээ аваад харина гэж шөнө ч хамаагүй харина гэдэг болсон. Тэгээд 2011 оноос тус тусдаа амьдрах болсон. Одоо миний бие 2014 оноос өөр хүнтэй хамтран амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Х.Отгонцэцэгтэй 2004 анх танилцсан. 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Тэгээд хамтран амьдарч байхдаа гутлын үйлдвэрт ажиллаж байгаад ажлынхантайгаа зугаалгаар яваад ирснээс хойш хардаж эхэлсэн. Тэрнээс хойш хэрүүл тасрахаа байгаад 2011 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ цуцлуулж хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна” гэв.
Хариуцагч Х.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “-Ц.Өзийсайхантай 2004 анх танилцсан. 2008 оноос 2010 он хүртэл сайхан амьдарч байсан. Ц.Өлзийсайхан нь ажилд орсноосоо хойш гэртээ 2-3 хоногоор ирэхээ байсан. Гэртээ архи уусан ирсэн байхад нь утсанд нь мессеж ирдэг байсан. Тухайн үед гэр бүлээс гадуур харилцаатай байсан бүсгүйтэйгээ хамтран амьдарч байгаа. 2012 оноос хойш би хүүгээ гэрлүүгээ аваад явсан. Сүүлийн 2 жилээс би хүүгээ аав дээр нь байлгаж байгаа. Аавыгаа мэдэг гэж бодоод өгсөн. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэрлэгчид нь 2007 оны 05 сарын 11-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2008 оны 05 сарын 27-ны өдөр бүртгүүлж, хүү Ө.Эрхэмбаяр нь 2008 оны 12 сарын 30-нд төржээ.
Ц.Өлзийсайхан, Х.Отгонцэцэг нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ц.Өлзийсайхан нь 2014 оноос эхлэн өөр эмэгтэйтэй хамтын амьдралтай болсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар болон нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан, хариуцагч Х.Отгонцэцэг нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан, хариуцагч Х.Отгонцэцэг нар нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хурлаар ороод хэн аль нь эвлэрэх боломжгүйн улмаас эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон байх тул шүүх тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид хүү Ө.Эрхэмбаярыг эцэг Ц.Өлзийсайханы асрамжинд үлдээхээр тохиролцсон, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн хэдий ч хүү Ө.Эрхэмбаярт хуульд зааснаар эх Х.Отгонцэцэгээс тэтгэлэг гаргуулан олгохоох шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт тус тус зааснаар Бөхүүл овогт Цэнддоржийн Өлзийсайхан, Боржигон овогт Хишигдуламын Отгонцэцэг нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Ө.Эрхэмбаярыг эцэг Ц.Өлзийсайханы асрамжинд үлдээхээр тохиролцсоныг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ө.Эрхэмбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Х.Отгонцэцэгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүү Ө.Эрхэмбаяр, эх Х.Отгонцэцэг нарыг хүссэн үед нь уулзуулж байхыг эцэг Ц.Өлзийсайханд үүрэг болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 483 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ