| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1870/Э |
| Дугаар | 1902 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1902
МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-од холбогдох эрүүгийн 1906 06539 2548 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр, Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ ** хэсэг гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Г овогтой Ш-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дугнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Банана" баарны үүдэнд хохирогч Б.Т-тэй маргалдаж түлхэж унаган, улмаар баруун шаант ясны доод 1/3, баруун тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр иргэн Б.Т-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-3/, хохирогч Б.Т-гийн өгсөн мэдүүлэг/хх-6/, гэрч Д.Ганболорын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Дэлгэрмөрөнгийн өгсөн мэдүүлэг/хх-23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13145 дугаартай дүгнэлт /хх-15/, хохирогч Б.Т-гийн эмчилгээ хийлгэсэн талаар гаргаж өгсөн баримтууд, бичгээр гаргасан өргөдөл /хх-10-13/, Ш.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-48/ шүүгдэгч Ш.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/ зэргийг шинжпэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийгхянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Банана" баарны үүдэнд хохирогч Б.Т-тэй маргалдаж түлхэж унаган, улмаар баруун шаант ясны доод 1/3, баруун тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Т-гийн өгсөн: “....Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт миний санахад эргээд явж байтал тэр залуу миний араас дайрч эхэлсэн намайг газар унагасан. Тэр хүн миний араас дайрсан бөгөөд бид хоёр хэрэлдэж байгаад цааш явж байхад араас дайрсан. Тэр хүн намайг газарт унагасан. Миний хөл хугарсан байсан. Намайг тэр хүнээс өөр хэн нэгэн цохиж зодоогүй...Би 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлхи хугацаанд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Миний эмнэлэгт хэвтсэн зардал 300.000 төгрөг болсон.
“Мөнгөнгүүр” эмнэлэгт хэвтэж үзүүлэх зардал 2.000.000 төгрөг, цаашид 12-24 сарын дараа хөлөн доторхи төмөр протезыг гаргаж авах хагалгаа, хэвтэж эмчлүүлэх, боолт солих, оёдол авахуулах “Мөнгөнгүүр” эмнэлэгт дахин хэвтэж нөхөн сэргээх эмчилгээг хэвтэж хийлгэх зардал 2.500.000 төгрөг, 6 сарын цалин 12.000.000 төгрөг, нийт 14.800.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ.” /хх-6, 8-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г өгсөн: “...Гэхээр нь бид нар буцаад шатаар буугаад дээшээ өгсөх гэхэд нөгөө залуу таараад дахин элдвээр хэлээд байсан. Тэр хоёр маргалдаад байж байхад нь бид нар хажуу талаас нь зайтай харж байсан бөгөөд Дэлгэрмөрөн нөгөө залууд хандаж “чи дуугүй болооч” гээд Б.Т-г авч явах гээд байж байхад тэр залуу манай найз залуу Б.Т-г £ тонгорч унагаад дээрээс нь цохиод байсан. Энэ үед Дэлгэрмөрөн тэр залууг Б.Т-гээс салгах гэж оролдоход Б.Т-г үсдээд байсан. Намайг явж очиход тэр залуу цаашлаад зогссон байсан. Би Б.Т-г гээд очиход Б.Т- нь “би босч болохгүй байна” гээд байсан бөгөөд өмдийг нь дээш татаад үзэхэд баруун хөл нь шагайны дээгүүр хугараад ёрдойсон байсан бөгөөд бид нар түргэн тусламж цагдаад дуудлага өгсөн юм.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Д-гийн өгсөн: “...Б.Т- тэр залуугаас хол байсан бөгөөд шатан дээрээс нөгөө залуу бууж ирээд Б.Т-г барьж аваад газарт унагасан. Би тэр үед өчөөд салгах гээд байж байхад намайг араас боох гээд байсан. Би Б.Т-г босгох гэхэд тэр залуу цааш явсан бөгөөд Б.Т- “миний хөл хугарсан байна” гээд орилоод босоогүй газарт хэвтээд байсан. Би түргэн тусламж дуудаад цагдаад дуудлага өгсөн.” /хх-23/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13145 дугаартай дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Хохирогч Б.Т- нь надад хандаж “чиний ээж янхан биз дээ” гээд нулимахаар нь уур хүрээд шатаар буугаад араас нь очиход над руу эргээд харахаар нь би түүнийг барьж тонгорч газарт унагасан. Хохирогч Б.Т- нь газарт унасан байхдаа хөл гээд босч ирэхгүй байсан бөгөөд би цааш явсан. Би баар руу орж зохион байгуулагчдаа хандаж би хүний хөлийг гэмтээсэн гэж хэлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-48/ гэх мэдүүлэг,
Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-2-3/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд/хх-11-13/,
Ш.Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-25/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Банана" баарны үүдэнд хохирогч Б.Т-тэй маргалдаж түлхэж унаган, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Т-, гэрч Д.Г, Д.Д нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13145 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Т-гийн эмчилгээ хийлгэсэн талаар гаргаж өгсөн баримтууд, бичгээр гаргасан өргөдөл, Ш.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ш.Б-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Ш.Б-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Б.Т-д 700.000 төгрөгийн хохирлыг төлсөн ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа жич бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шуугдэгчид эруугийн хариуцлага хулээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ш.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.Б-ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
б
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
| Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. |