| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00855/и |
| Дугаар | 151/ШШ2017/00885 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2017/00885
| 2017 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2017/00885 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, “Төв Чандмань” ДЭХГ-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 28-60 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн Дунгармаа /НЭ58120860 /-д холбогдох,
гэрээний төлбөр 383 268 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Иргэн Д.Дунгармаа нь дулааны эрчим хүч, цэвэр усан хамгамж, ариутгах татгуургын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлбөрөө төлөөгүй удаа дараа шаардуулж байгууллагын үйл ажиллгаанд хүндрэл учруулсаар байна. Д.Дунгармаа нь 2016 оны 11 сарын 01-нээс 2017 оны 05 сарын төлбөр болох 350 657 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээний дагуу 32611 төгрөгийн алданги тооцож тэмдэгтийн хураамж 12 148 төгрөг нийт 395 415 төгрөг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Дунгармаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “- Дорж овогтой Дунгармаа би Дулаан эрчим хүчний газарт 383 268 төгрөгийн төлбөртэй байгаа үүнийг 9 сарын 25-ны дотор төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ нь, хариуцагч Д.Дунгармаагаас гэрээний төлбөр 383 268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Дунгармаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 383 268 төгрөгийг төлбөрийг 2017 оны 9 сарын 25-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 148 төгрөгийн 50 хувь болох 6 074 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 6 074 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Алтангэрэлээс 6 074 төгрөгийг гаргуулж нийт 12 418 төгрөгийг нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Төв Чандмань” ДЭХГ-ын нэхэмжилсэн 383 268 төгрөгийг хариуцагч Д.Дунгармаа нь 2017 оны 9 сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 148 төгрөгийн 50 хувь болох 6 074 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 6 074 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Алтангэрэлээс 6 074 төгрөгийг гаргуулж нийт 12 418 төгрөгийг нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ