| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00854/и |
| Дугаар | 151/ШШ2017/00905 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2017/00905
| 2017 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2017/00905 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, “Төв Чандмань” ДЭХГ-ын нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг 42-р байрны 13 тоотод оршин суух Боржигон овогт Хүрэлбаатарын Бямбасүрэн /НЮ72070166/-д холбогдох,
гэрээний төлбөр 243 995 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Иргэн Х.Бямбасүрэн нь дулааны эрчим хүч, цэвэр усан хамгамж, ариутгах татгуургын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлбөрөө төлөөгүй удаа дараа шаардуулж байгууллагын үйл ажиллгаанд хүндрэл учруулсаар байна. Иргэн Х.Бямбасүрэн 2015 оны 01 сарын 01-нээс 2016 оны 10 сарын төлбөр болох 223 234 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу 20 761 төгрөгийн алданги тооцож, тэмдэгтийн хураамж 7 970 төгрөг, нийт 251 965 төгрөгийг иргэн Х.Бямбасүрэнгээс гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “-Х.Бямбасүрэн миний бие “Төв Чандмань” ДЭХГ-д 243 995 төгрөгийг 2017 оны 10 сарын 15-ны дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ нь, хариуцагч Х.Бямбасүрэнгээс гэрээний төлбөр 243 995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Бямбасүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 243 995 төгрөгийг төлбөрийг 2017 оны 10 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 970 төгрөгийн 50 хувь болох 3 985 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 3 985 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Х.Бямбасүрэнгээс 3 985 төгрөгийг гаргуулж нийт 7 970 төгрөгийг нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Төв Чандмань” ДЭХГ-ын нэхэмжилсэн 243 995 төгрөгийг хариуцагч Х.Бямбасүрэн нь 2017 оны 10 сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 970 төгрөгийн 50 хувь болох 3 985 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 3 985 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Х.Бямбасүрэнгээс 3 985 төгрөгийг гаргуулж нийт 7 970 төгрөгийг нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ