Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/881

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

  улсын яллагч Д.Агар,

  шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, 

  шүүгдэгч, хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

  шүүгдэгч, хохирогч М.С, түүний өмгөөлөгч А.Батмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн А.А, Хиад Боржигон овгийн Ч.Б, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ботогч овгийн С.М- нарт холбогдох эрүүгийн 201525030614 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Сартуул овогт А.А, 1993 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Ази Фармид борлуулалтын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус 21 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатар Хайрханы 2А хэсэг, 950 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар УЮ93091332. 

2. Хиад Боржигон овогт Ч.Б, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Олд Хаус бааранд бармен ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28 дугаар байрны 3-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар УИ91120259. 

3. Ботогч овогт М.С, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Монгол бейсболын үндэсний холбооны ерөнхийлөгч ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26-19 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ХА83011014.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Б нь А.Атай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Женекс зочид буудлын караокед үйлчлүүлж байсан иргэн М.Стэй маргалдан нийтийн хэв журмыг зөрчин, улмаар зодож түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С нь 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Женекс зочид буудлын караокед үйлчлүүлж байсан иргэн Ч.Бтай маргалдан нийтийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан түүнийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би караоке дотор байхад М.Стэй маргалдсан. Тухайн үед  намайг байхгүй байхад Ч.Быг зодсон байсан. Гадаа гараад Батнарантай зууралдсан. Камерын бичлэгт ч байгаа гэтэл миний зүйл анги нь бүлэглэн гэж үйлдсэн байх юм. Би М.Сг үнэн зөв байгаасай гэж үзэж байна. Бид олуулаа хүн очоод зодоод байсан зүйл байхгүй. С тамхи татаж байсан. Манай найз караокед байсан Б өрөөнөөс гараад орж ирэхдээ хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Би араас нь гарсан бид бүгд очоод цохиод байсан зүйлгүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй…” гэв.

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…А.Амарсанаатай санал нэг байна. Би караокед орохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин караокеноос гарахдаа нилээн согтуу байсан. Ер нь болсон үйл явдыг санахгүй байна. М.Сгийн хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлж байна…” гэв.

Шүүгдэгч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би текны урд тооцоо хийх гэж байсан. Амандаа асаагаагүй тамхи зуусан байхад нэг нөхөр тамхи татахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах нь тамхи асаагаагүй байна гэж хэлэхэд чи бид хоёр хэзээ ах дүү болчихсон юм бэ гээд намайг А.А 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би буцаж өрөөндөө очоод хувцасаа өмсөж байхад эд нар бөөнөөрөө дайрсан. Тэгээд нөгөөх чинь энэ байна гэж дайраад зууралдсаар байгаад гадаа гарсан. Баарны хаалгыг манай найз бид хоёр түлхэж байгаад намайг түрүүлээд гарч бай гээд гаргасан. Гараад удалгүй араас Батнаран гарч ирээд намайг 2-3 хүн удаа бүлэглэн зодсон. Надтай хамт явж байсан Ундармаа цагдаа дуудсан хүн аллаа боль гэж хэлэхэд больж байсан. А бааранд яагаачгүй гэж хэлж байна. Надтай муудалцсан болохоор гараад намайг таньж байсан…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

М.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ:  “... 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад найз Ундармаа, Батнаран, Бат-Эрдэнэ нарын хамт Женекс караокед орсон... тооцоо хийх гээд текен дээр очсон очихдоо тамхи асаалгүй амандаа зуугаад явж байтал нэг залуу ирээд энд тамхи татахгүй шүү гэхээр нь тамхи татаагүй байна ахын дүү гэж хэлтэл чи миний ах болдог хэн бэ гээд хэрэлдэх гэж дайрсан. Тэгэхээр нь ахын дүү одоо боль уусан идсэнээ шингээ гэтэл цаанаас 2 залуу гарч ирээд маргалдсан... гарах гэтэл 5-6 залуучууд надруу дайраад байсан... Батнарангийн араас 3 залуу хөөж байсан. Тэгээд Ундармааг хүлээгээд замын боржур дээр тамхи татаад байж байтал нэг нь ирээд нүүрэнд манартал өшиглөсөн тэгээд дээрээс учир зүггүй зодсон... бид 4 нийлээд дундаа 1 шил виски авсан. Тэгээд тэрийгээ дуусгаагүй талыг нь л уусан бараг согтоогүй байсан ба би биеэ авч явах чадвартай байсан... миний толгой, нүд өвдөөд байнга эмчилгээнд байна. Ямар ч байсан эмчилгээний зардлаа гаргуулж авна. Гадаад явж нарийвчилсан шинжилгээ өгмөөр байна... гомдолтой байна... 2015 оны 5 дугаар сард Япон улс руу явж эмнэлэгт үзүүлэх гэж очсон гэтэл их өндөр үнэтэй байсан би ирж очсон зардлаа нэхэмжилж байна. Энэ ирж очсон зардал нь 1.242.700 төгрөг болсон. Мөн өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг болсон. Нийт 12.068.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх 13-14, 128/.

Э.Батнаран нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “...2015 оны 5 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө найз С болон түүний найз Ундармаа бид 3 Женекс караокед орсон юм... С тэкен дээр очиж тооцоогоо хийсэн... удалгүй С өрөөнд орж ирээд тэкен дээр танихгүй хэдэн дүү нар алах гэж байна гээд орж ирсэн... гарах гэтэл Стэй танихгүй залуу маргалдаад зууралдаад авсан... Стэй маргалдаад зууралдаад байсан залуу хамт явж байгаа найзуудаа дуудаад байхаар нь Ундармаа, С бид 3 караокеноос гүйж гараад гадаа хаалгыг нь гаднаас дараад зогсож байгаад би Сг яв гэж хэлээд Ундармаатай явуулсан... хаалга түлхээд гараад ирэхээр нь ертөнцийн зүгээр урд зүгт зугтаасан чинь миний араас 2-3 залуу гүйж ирээд намайг барьж аваад зууралдаад байсан. С рүү харсан чинь мөн 2-3 залуу очсон зууралдаад цохиод байх шиг байсан. Энэ үед Ундармаа цагдаа дуудсан байсан... шар царайтай залуу нь дайраад миний нүүрэн хэсэгт цохисон... миний баруун нүдний доод тал бага зэрэг хөхөрсөн байсан. Миний нүүрэн хэсэгт шар залуу цохиод миний нүдний шил газар унаж алга болсон... Ундармаа уугаагүй эрүүл байсан. С бид 2 бол согтсон зүйл байгаагүй... Нүдний шилээ нэхэмжилж байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Сгийн нүүрэнд Б гэдэг залуу өшиглөснийг би бол харсан...” гэжээ /1-р хх 16-17, 129, 130х/.

Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “... 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Женекс караокед 22 цагийн үед найз А, Бархас, Нямхүү, Өнөржаргал бид 5 хамт орж пиво, архи ууцгаасан юм. Би нэлээн согтсон нэг мэдсэн чинь л би гадаа дээгүүрээ нүцгэн зогсчихсон замын боржур дээр нэг танихгүй залуу сууж байсан. Тухайн залуугийн хажууд нэг эмэгтэй зогсож байсан. Тэгтэл цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. ...Караокед орохоос өмнө миний нүд зүгээр байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд өөрийнхөө нүдийг хөхөрсөн байгааг харсан. Хамт явсан найз А, Бархас нарын хэлж байгаагаар гадаа замын боржур дээр сууж байсан залуутай караоке дотор тэкен дээр А маргалдсан тэгээд бид нар караокены өрөөнөөс гараад ирэхэд намайг С гэх залуу Атай андуураад миний нүд рүү цохисон гэж л хэлсэн өөр зүйлийг бол мэдэхгүй байна” гэжээ /1-р хх 19х/.

Гэрч Ундармаа мэдүүлэхдээ: “... 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө С, Батнаран хоёрын хамт Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байрлах караокед 01 цагийн үед ороод 03 цагийн үед Саа 00-н өрөө орж ирэхдээ хэдэн хүүхдүүд өдөөд байна гэсэн утгатай юм яриад орж ирсэн... явах гэтэл нэг нь намайг тохойлдоод янхан минь чи хол байгаараа гээд 2 нь зам гараад Сгийн зүг гүйж очоод зодоод байсан. Гурав нь Батнаранг урд зүг рүү хөөсөн. Тэгээд би цагдаа дуудсан... Сааг сууж байхад нь нүд нь хөхөрсөн байсан залуу яг нүүрэнд нь хойшоо савтал нь өшиглөсөн. Тэгээд очоод болиулаад Сын хажууд зогсож байхад өндөр залуу гүйж ирээд толгой руу нь өшиглөсөн...Нүүрэнд нь савж унатал нь өшиглөсөн залуугийнх нь нүд нь хөхөрсөн байсан. ... Тэр залуу танай найз чинь гээд Сг заагаад наад залуу чинь намайг эхэлж цохисон гэж хэлж байсан...Тухайн үед караокеноос гарч ирээд би замын эсрэг талд ганцаараа цагдаа дуудах гээд зогсож байтал тухайн залуучуудын нэг нь нүд хөхөрсөн залуу /Б/ цаанаас гүйж ирээд Сг замын боржур дээр ганцаараа сууж байхад нь нүүрэнд нь өшиглөсөн чинь С шууд хойшоо саваад унасан. Тэгээд би С дээр яваад очтол хамар, амнаас нь цус гарчихсан байсан...” гэжээ /1-р хх 20-21,131/.

Гэрч Т.Нямхүү нь мэдүүлэхдээ: “... 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр найз Өнөрөө, Б, А, Бархас нарын хамт 01 цагийн үед Женекс нэртэй караоке орж пиво болон архи ууцгаасан тэгээд би 00-н өрөө орчхоод гарч ирэхэд Б намайг зүгээр байхад цохичихлоо гэж хэлээд шатаар дээшээ гүйж байсан. Тэгэхээр нь би өрөө рүү орж хэлчихээд гартал замын цаана Б нэг залуутай зодолдож байсан. Би очоод та нар зүгээр байсан хүнийг яагаад зодож байгаа юм бэ гээд яриад зогсож байтал А, Бархас 2 гүйж гарч ирээд А өндөр махлах залуутай барилцаад авчихсан. Б болон зууралдсан байсан залуу дээр очоод одоо боль боль гэж хэлээд эргээд хартал А өндөр нүдний шилтэй залуутай зодолдоод байх шиг болохоор нь эргэж очоод салгасан...” гэжээ /1-р хх 22/.

Гэрч Г.Баянхүү нь мэдүүлэхдээ: “... Манай 3 дугаарын өрөөнд манай ажил дээр байнга ирж харагддаг Бархас гэх залуугийн найзууд нийлээд 5 залуу орсон. 6 дугаарын өрөөнд бас хэдэн хүмүүс орсон байсан. Тэгээд 6 дугаарын өрөөнд орсон хүмүүсийн нэг нь /сүүлд сонсоход С/ тооцоогоо хийхгүй олон юм яриад зогсоод байсан. Тэгээд тамхи гаргаж ирээд асаахад 3 дугаараас Бархас гарч ирээд тооцоогоо хийх гээд зогсож байсан. Тэгээд би Сд тамхи татахаа боль гээд шаардлага тавихад татахаа болихгүй байсан. Тэр үед Бархастай хамт явсан А гэх залуу Сг хөгшөөн наад тамхиа больчихоо гээд тамхийг нь авах гээд гараа тамхи руу нь ойртуултал С гарыг нь өргөөд цохиод авах шиг болсон. Тэгтэл А буцаад нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд С газар унаад би очоод салгасан. Тэр үед Бархастай хамт явсан шалдан залуу /Б/ гарч ирээд харж байгаад Атай хамт өрөө рүү орчихсон. Тэгээд С өрөө рүүгээ орчхоод нэг залуу, нэг хүүхэнтэй явах гэж байгаа байдалтай гарч ирсэн. Тэгээд С текэн дээр зогсоод байхаар нь би зодолдох гэж байж магадгүй гэж бодоод одоо ямар нэг тооцоо байхгүй гэтэл  “мэджийнэ пизда минь” гээд уурлаад байсан. Тэр үед 3 дугаар өрөөнөөс шалдан залуу /Б/ гараад ирсэн. Тэгтэл С шууд нүүрэнд нь цохиод авсан. Тэгээд хамт явсан 2 хүнтэйгээ гартал Б хамраа барьж зогсож байгаад чи зүгээр байсан хүнийг яахаараа цохидог юм гэж хэлээд араас нь гүйхээр нь би очоод боль гэж хаалган дээр очтол Стэй хамт явсан нэг залуу хаалга дарчихсан боль боль гээд байсан. Тэгээд хаалганы 2 талаас хэрэлдэж байгаад Б намайг түлхээд гараад явсан тэгээд араас нь хамт явсан залуучууд нь гүйгээд гарахаар нь би зодолдох гэж байна гэж бодоод араас нь гарахад замын эсрэг талд А нүдний шилтэй махлах залуу /Батнаран/-г хашаанд шахаад зогсчихсон нөгөөдөх нь одоо боль ахын дүү гээд л гарыг нь доошлуулаад байсан. Харин Монос эмийн сангийн үүдэнд Б Сгийн толгой руу 2-3 удаа цохиж С буцаагаад 1 удаа цохисон. Тэгээд намайг очиход Бархас С рүү "чи манай найзыг яагаад зүгээр байхад нь цохиж байгаа юм" гээд дайраад байхаар нь тэврээд хойшоо болгох үед Б Сгийн нүүр рүү өшиглөөд авсан. Тэгээд би салгаад аваад явсан...С Бын яг нүүр рүү нь цохисон. Тэгээд Б нүүрээ дарж сууж байгаад босох үед нь нүд нь хавдчихсан байсан. Б орж ирэх үедээ нүд нь зүгээр байсан. Цохиулаад нүд нь хавдсан. ... гадаа Б нүүр толгой орчимд нь 2-3 удаа цохисон. Мөн нүүр толгой орчимд нь 1-2 удаа өшиглөсөн. Өөр хүн Сг цохиж зодохыг хараагүй…” гэжээ /1-р хх-25-26/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №7396 тоот дүгнэлт:

“1. Сгийн биед баруун хоншоор ясны хугарал, баруун хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /1-р хх-35/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №7592 дугаар дүгнэлт:

“1. Ч.Бын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /1-р хх-44/.

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-87, 119, 120/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-84, 86/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-12, 2-р хх-70/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-117/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч Ч.Б нь А.Атай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Женекс зочид буудлын караокед үйлчлүүлж байсан иргэн М.Стэй маргалдан нийтийн хэв журмыг зөрчин, улмаар зодож түүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С нь 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Женекс зочид буудлын караокед үйлчлүүлж байсан иргэн Ч.Бтай маргалдан нийтийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан түүнийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.С, Ч.Б, Э.Батнаран, гэрч Б.Ундармаа, Т.Нямхүү, Г.Баянхүү нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

Харин прокуророос шүүгдэгч М.Сг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэл ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

Учир нь М.Сгийн үйлдсэн хэрэг нь 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд тухайн үед хэрэгжиж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт оногдуулах ялын хэмжээг “...гурваас дээш таван жил хүртэл...” гэж, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Сгийн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Түүнчлэн шүүгдэгч М.Сгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нар нь “танхайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйл баримт тогтоогдохгүй байна, хохирогч гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б, А.А нарын үйлдэл нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөж, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, гэнэт үүссэн, эмх замбараагүй, нийгмийн аюулын шинж чанараараа танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх бөгөөд тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял сонгож ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж,  тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тэнссэн хугацаанд хувь тэнцүүлэн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч М.Сд 1 сая төгрөг төлсөн бөгөөд хохирогч М.Сгийн нэхэмжлэлээс 7.111.200 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Б, А.А нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Ч.Б нь хохирогч М.Сд 1 сая төгрөг төлсөн байх тул хохирлоос хасч 6.111.200 төгрөгийг шүүгдэгч Ч.Б, А.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ч.Б нь М.Сгээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

    Шүүгдэгч Ч.Б, А.А, М.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Баас 3.055.600 төгрөг, шүүгдэгч А.Ааас 3.055.600 төгрөг гаргуулж, нийт 6.111.200 төгрөгийг хохирогч М.Сд олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч М.Сг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэл ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ботогч овгийн С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Сартуул овгийн А.А, Хиад Боржигон овгийн Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.Ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Б, А.А нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Баас 3.055.600 төгрөг, шүүгдэгч А.Ааас 3.055.600 төгрөг гаргуулж, нийт 6.111.200 төгрөгийг хохирогч М.Сд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Б, А.А  нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Ч.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

7. Шүүгдэгч Ч.Б, А.А, М.С нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б, А.А нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг тэнссэн хугацаанд нөхөн төлөхөөр тогтоосугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, А.А, М.С нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН