| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00852/и |
| Дугаар | 151/ШШ2017/00912 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2017/00912
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00912 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, “Төв Чандмань” ДЭХГ-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 18-р байрны 58 тоотод оршин суух Галдан овогт Галдангийн Намжилдорж /НЭ31082513/-д холбогдох
Гэрээний төлбөр 516 781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 31 өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Иргэн Г.Намжилдорж нь дулааны эрчим хүч, цэвэр усан хамгамж, ариутгах татгуургын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлбөрөө төлөөгүй удаа дараа шаардуулж байгууллагын үйл ажиллгаанд хүндрэл учруулсаар байна. Иргэн Г.Намжилдорж 2016 оны 04 сарын 01-нээс 2017 оны 5 сарын төлбөр болох 472 810 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу 43 971 төгрөгийн алданги тооцож, тэмдэгтийн хураамж 16 153 төгрөг, нийт 532 934 төгрөгийг иргэн Г.Намжилдоржоос гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “-“Төв Чандмань” ДЭХГ-ын нэхэмжлэлтэй иргэн Г.Намжилдоржоос цэвэр ус алдагдалтын 532 934 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар доорх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 1. Нэхэмжлэгч байгууллага нь Г.Намжилдоржоос нэхэмжилсэн дулааны мөнгийг хасаж тооцож зөвхөн цэвэр усны мөнгө болох 516 731 төгрөгөөр тооцож төлүүлэх
2. Хариуцагч Г.Намжилдорж нь дээрх мөнгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг 16 153 төгрөгийг хасаад 516 731 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болно” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ нь хариуцагч Г.Намжилдоржоос нэхэмжилсэн 516 731 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг зохигчдын эвлэрэл нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 153 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 50 хувь 8 076.5 төгрөгийг хариуцагч Г.Намжилдоржоос гаргуулж нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГазрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Намжилдоржид холбогдох иргэний хэргийн зохигчид 516 731 төгрөгийн төлбөрийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 153 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 50 хувь 8 076.5 төгрөгийг хариуцагч Г.Намжилдоржоос гаргуулж нэхэмжлэгч “Төв Чандмань” ДЭХГ-т олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ