Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00886

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00886

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00829/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, Булаг мөнхжаргалант 8 гудамж 3 тоотод оршин суух Боржигон овогт Жамъяаны Оюунтуяа /НВ58050908/-гийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Оюунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие Төв аймгийн Баян сумын сургуульд 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл багшаар, Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд 1991 оны 9 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл багшаар тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан 13 жил 3 сар 19 хоногийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Оюунтуяа нь Төв аймгийн Баян сумын сургуульд 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл багшаар, Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд 1991 оны 9 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

1. Ж.Оюунтуяагийн ажиллаж байсан байдал нь дараах  нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 09 сарын 01-ний өдрийн зарим багш нарыг томилох тухай “...хавсралтад дурьдсан нэр бүхий багш, хүмүүжүүлэгч нарыг зохих сумдын сургууль, цэцэрлэгүүд томилсугай...хавсралтын 11-т Жамъяангийн Оюунтуяа...Баян суманд орос хэлний багшаар, 9 сарын 10 ” гэх бичилттэй 148 дугаартай тушаал /хх-н 4/,

-Төв аймгийн Баян сумын дунд сургуулийн захирлын 1988 оны 09 сарын 20-ны өдрийн А-Я пионерийн сайн үйлсийн зохион байгуулах штабыг томилох тухай “...А-Я пионерийн сайн үйлсийн зохион байгуулах штабыг доорх бүрэлдэхүүнээр байгуулсугай...гишүүдэд...Ж.Оюунтуяа” гэх бичилттэй 43 дугаартай тушаал /хх-н 5/,

-Төв аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 08 сарын 03-ны өдрийн багш томилох тухай “...хавсралтад нэр заасан багш нарт тусгай томилолт олгож тус тусын сургуульд ажиллуулсугай...хавсралтын 36-д Жамъян Оюунтуяа...Баянд орос хэлний багшаас түүх газар зүйн багшаар... ” гэх бичилттэй 106 дугаартай тушаал /хх-н 6/,

-Төв аймгийн Баян сумын дунд сургуулийн захирлын 1990 оны 12 сарын 03-ны өдрийн урлагийн үзлэгийн комисс байгуулах тухай “...Сургуулийн 1990-91 оны хичээлийн жилийн урлагийн үзлэгийн шалгаруулах комиссыг доорх бүрэлдэхүүнээр томилсугай...пионерийн ахлах удирдагч...Оюунтуяа” гэх бичилттэй 51 дугаартай тушаал /хх-н 5/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 сарын 29-ний өдрийн “...БНМАУ-ын Боловсролын сайд, сангийн сайдын 1991 оны 7 сарын 10-ны өдрийн 268/154 дугаар тушаалыг үндэслэж 1991-92 оны хичээлийн жилд ажиллаж байгаа багш...Оюунтуяа...1600... нарын сарын цалинг тогтоосугай” гэх бичилттэй 49 дугаартай тушаал /хх-н 9/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 6 сарын 15-ны өдрийн ээжлийн амралт олгох тухай “...Багш ажилчдын 1992 оны ээлжийн амралтыг тушаалын 1, 2-р хавсралтад заасан хугацаагаар олгосугай...1-р хавсралтын 10-т Оюунтуяа...” гэх бичилттэй 21 дугаартай тушаал /хх-н 10/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 сарын 29-ний өдрийн “...БНМАУ-ын Боловсролын сайд, сангийн сайдын 1991 оны 7 сарын 10-ны өдрийн 268/154 дугаар тушаалыг үндэслэж 1991-92 оны хичээлийн жилд ажиллаж байгаа багш...Оюунтуяа...1600... нарын сарын цалинг тогтоосугай” гэх бичилттэй 49 дугаартай тушаал /хх-н 9/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын ардн хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 сарын 7-ны өдрийн Тамгын газарыг байгуулах тухай“...Сумын Засаг даргын дэргэдэх Тамгын газарыг Засгийн газрын 24-р тогтоолыг үндэслэн дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. 1.Тамгын газрын дарга Ж.Оюунтуяа..” гэх бичилттэй 8 дугаартай тушаал /хх-н 11/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 12 сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай “...Түүх газар зүйн багш Оюунтуяа..нар нь Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах болсон учир тушаах нь: Нэг. Багш Ж.Оюунтуяаг  1992 оны 10 сарын 12-ны өдрөөс...тус тус ажлаас чөлөөлсүгэй” гэх бичилттэй 42 дугаартай тушаал /хх-н 12/,

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын 1994 оны 5 сарын 14-ний өдрийн “...Тамгын газрын дарга Ж.Оюунтуяа нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир 1994 оны 5 сарын 11-нээс...тус тусын ажлаас чөлөөлсүгэй ” гэх бичилттэй 30 дугаартай тушаал /хх-н 13/,

-Баян сумын захиргаанаас 1980 оны 1 сарын 26-ны өдөр Ж.Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 17/,

-1981 оны 12 сарын 12-ны өдөр Ж.Оюунтуяа багштай 7а ангийн хамт олонд олгосон Сайшаалын үнэмлэх /хх-н 18/,

-Баян сумын дунд сургуулийн захиргаанаас 1981 оны 11 сарын 02-ны өдөр багш Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 19/,

-Баян сумын дунд сургуулийн захиргаанаас 1983 оны 9 сарын 21-ний өдөр Ж.Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 20/,

-Баян сумын сургуулийн захиргаанаас 1983 оны 12 сарын 31-ний өдөр Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 21/,

-Баян сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1984 оны 12 сарын 15-ны өдөр Оюунтуяа багштай 4в ангийн хамт олонд олгосон Диплом /хх-н 22/,

-Баян сумын захиргаанаас 1984 оны 02 сарын 05-ны өдөр багш Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 23/,

-Ардын боловсролын хэлтсээс 1985 оны 02 сарын 02-ны өдөр Ж.Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 24/,

-Баян сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаас 1985 оны 02 сарын 08-ны өдөр Ж.Оюунтуяад олгосон Диплом /хх-н 25/,

-Баян сумын дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 10 сарын 20-ны өдөр Оюунтуяа багштай хамт олонд олгосон Сайшаалын үнэмлэх /хх-н 26/,

-Багахангай өртөө, Намын үүрээс 1987 оны 02 сарын 05-ны өдөр багш Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 27/,

-Баян сумын захиргаанаас 1987 оны 03 сарын 06-ны өдөр Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 28/,

-Баян сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 06 сарын 06-ны өдөр багш Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 29/,

-Мөнгөнморьт сумын дунд сургуулийн захиргаанаас 1991 оны 11 сарын 02-ны өдөр багш Оюунтуяад олгосон Баярын бичиг /хх-н 31/ зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ж.Оюунтуяаг Төв аймгийн Баян сумын ерөнхий боловсролын дунд сургуульд 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл багшаар, Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд 1991 оны 9 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох хууль зүйн  үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жамъяаны Оюунтуяаг Төв аймгийн Баян сумын сургуульд 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл багшаар, Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд 1991 оны 9 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл багшаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ