Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1015

 

  

 

 

 

 

 

2020       12             11                                   2020/ШЦТ/1015

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Г.Д-д холбогдох эрүүгийн 2003004770438 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Г.Д- нь:

 

- 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын гэрлэн дохиотой уулзварын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ "Hyundai Accent Verna" маркийн 08-87 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 3.4.6-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" гэсэн заалтыг зөрчиж, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэн, замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулзварын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы шонг мөргөж, зорчигч Б.Бат-Амгалангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.б.г-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-13 /

 

Хохирогч Б.Бат-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би арын суудал дээр сууж явахдаа согтоод унтаад өгсөн юм шиг байсан. Тэгээд нэг сэрэхэд би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Г.Д- надад “Би осол болсны дараа жолооны эрхгүй учир айгаад зугтаасан” гэж хэлсэн гэжээ. / хх 16-18, 137-138 /

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Уг гэрлэн дохио нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн эзэмшлийнх бөгөөд ослын улмаас манай гэрлэн дохионы Лед гэрлүүд унжсанг засварласан. Гэрлэн дохионы шон хазаасан учир шонг тэгшилсэн. Нийтдээ ажлын зардал 200.000 төгрөг гарсан болсон. Өөр зардал гараагүй. Одоо гэрлүүд хэвийн ажиллаж байгаа гэжээ. / хх 21-22 /

 

Иргэний нэхэмжлэгч О.Хуягбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би нэг хэсэг нилээн согтоод харахад 100 айлын уулзвараар машин хойшоо эргэх гэж байгаад хашлага даваад шон мөргөөд зогссон. Би шон мөргөөд зогсох үед урд салхины шилийг толгой хэсгээрээ мөргөөд түүнээс хойш санахгүй байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр битүү боолттой сэрсэн. Машиныг Г.Д- жолоодож явсан гэжээ. / хх 29-30, 146-147 /

 

Иргэний хариуцагч Н.Даваадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн нэр дээр байдаг боловч 2015 онд Да хүрээ зах дээр танихгүй ченж хийдэг хүнд 3.000.000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед тэр хүний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Нотариатаар орж худалдах худалдан авах гэрээ хийгээд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш энэ машиныг мэдэхгүй гэжээ. / хх 37-38 /

 

Гэрч Г.Чулуунхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Г.Д-гийн төрсөн ах нь байгаа юм. Би 2019 оны 03 дугаар сард машин авахаар болоод Фээсбүүкийн машин зарах группүүдийн зарыг үзээд уг тээврийн хэрэгслийг танихгүй 20 орчим насны залуугаас утас руу нь залгаж байгаад 6 буудал орчимд очсон. Тэр залуу “Ах аа. Машин миний нэр дээр байдаггүй юмаа. Би эзэмшигчийг нь олоод таныг дуудахаар та ирээд 100.000 төгрөг өгөөд шилжүүлээд авчих. Би одоо танаас 1.500.000 төгрөг авая” гэж хэлээд надаас 1.500.000 төгрөг авсан. Түүнээс хойш тэр залуутай ямар нэгэн холбоо бариагүй нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй. Г.Д- уг автомашины эвдрэлийг саяхан 10 сарын эхээр засаад унаад гэр рүүгээ аваад явсан гэжээ. / хх 40-41 /

 

Гэрч Г.Шатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...ТҮЦ-нээс юм аваад машинтайгаа хөдлөөд уулзвар дээр ирэхэд уулзварын хойд талын гэрлэн дохионы шонг Верна маркийн 08-87 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөөд зогсоход шон далийсан. Хүн байхаар нь машинаасаа буугаад очиход машинд 3 эрэгтэй хүн байсан бөгөөд тэд нар нилээн их хэмжээний согтолттой нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би Г.Д-гийн зурагтай лавлагааг харлаа энэ хүн жолоочийн сандал дээр сууж байгаад машинаасаа буугаад яваад өгдөг залуу мөн байна гэжээ. / хх 48-49 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11099 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Бат-Амгалангийн биед зүүн зулай яснаас урагш доош чиглэлтэй зүүн нүдний ухархайн гадна хана, суурь ясны бага далавч, суурийн хөндий, турк эмээл, суурь ясны их бие дайрсан хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс засал /2020.09.28/, зүүн хацрын нум, хамар ясны хугарал, зүүн зулай, нүүрний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх 62-64 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11101 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Д-гийн биед баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. / хх 68-69 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11097 дугаартай дүгнэлтэд:

1. О.Хуягбаатарын биед эрүүнд шарх, дух, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 72-73 /

 

Шүүгдэгч Г.Д-г 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 133-134 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 60 / зэрэг болно.

эрэг болно.

 

Шүүгдэгч Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Д- нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын гэрлэн дохиотой уулзварын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ "Hyundai Accent Verna" маркийн 08-87 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 3.4.6-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ ...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" гэсэн заалтыг зөрчиж, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэн, замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулзварын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы шонг мөргөж, зорчигч Б.Бат-Амгалангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, мөн дүрмийн 3.5.б.г-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-13 /, ...Би машины арын суудал дээр сууж явахдаа согтоод унтсан. Нэг сэрэхэд би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Г.Д- надад “Би осол болсны дараа жолооны эрхгүй учир айгаад зугтаасан”  гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг / хх 16-18, 137-138 /, ...Уг гэрлэн дохио нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн эзэмшлийнх бөгөөд ослын улмаас манай гэрлэн дохионы Лед гэрлүүд унжсанг засварласан. Гэрлэн дохионы шон хазаасан учир шонг тэгшилсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбатын мэдүүлэг / хх 21-22 /, ...Би шон мөргөөд зогсох үед урд салхины шилийг толгой хэсгээрээ мөргөөд түүнээс хойш санахгүй байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр битүү боолттой сэрсэн. Машиныг Г.Д- жолоодож явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Хуягбаатарын мэдүүлэг / хх 29-30, 146-147 /, ...Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн нэр дээр байдаг боловч 2015 онд Да хүрээ зах дээр танихгүй ченжээс 3.000.000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед тэр хүний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Нотариатаар орж худалдах худалдан авах гэрээ хийгээд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш энэ машиныг мэдэхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч Н.Даваадоржийн мэдүүлэг / хх 37-38 /, ...Би 2019 оны 03 дугаар сард машин авахаар болж Фээсбүүкийн машин зарах группүүдийн зараас 20 орчим насны танихгүй залуугаас авсан. Г.Д- уг автомашины эвдрэлийг саяхан 10 сарын эхээр засаад унаад гэр рүүгээ аваад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Чулуунхүүгийн мэдүүлэг / хх 40-41 /, ...ТҮЦ-нээс юм аваад машинтайгаа хөдлөөд уулзвар дээр ирэхэд уулзварын хойд талын гэрлэн дохионы шонг Верна маркийн 08-87 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөөд зогсоход шон далийсан. Жолоочийн сандал дээр сууж байгаад машинаасаа буугаад явсан залуу Г.Д- мөн байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Шатарын мэдүүлэг / хх 48-49 /, ...Б.Бат-Амгалангийн биед зүүн зулай яснаас урагш доош чиглэлтэй зүүн нүдний ухархайн гадна хана, суурь ясны бага далавч, суурийн хөндий, турк эмээл, суурь ясны их бие дайрсан хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс засал /2020.09.28/, зүүн хацрын нум, хамар ясны хугарал, зүүн зулай, нүүрний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11099 дугаартай дүгнэлт / хх 62-64 /, ...О.Хуягбаатарын биед эрүүнд шарх, дух, хамар, зүүн хацар, шанаанд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11097 дугаартай дүгнэлт / хх 72-73 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Бат-Амгаланд эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбатад 200.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь гэж үзлээ.

 

            Хохирол төлбөр төлөгдсөн тул Г.Д-г төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Г.Д-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд Г.Д- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Д- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг тус тус дурьдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ