Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/353

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Цогтбаяр,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************* холбогдох эрүүгийн 1938006970426 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 61-46 ХӨВ улсын дугаартай Пронтер загварын тээврийн хэрэгслээр 6.94 м.куб хэмжээтэй түлээний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 416.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын "Бийжийн даваа” гэх газраас 6.94 м.куб 

хэмжээтэй түлээний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Мөрөн сумын чиглэлд гарал үүсэлгүйгээр Пронтер маркын 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 1.249.200 төгрөгийн хохирол учруулан "Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  •  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  •  Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Б.Мягмардорж, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй, цагдаагийн ахлагч Б.Балдан- Очир нарын илтгэх хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  •  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
  •  Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
  •  Пронтер маркын 6146 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 6.94 м.куб модыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
  •  Хохирогч Ц.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Засаг даргын тамгын газраас хохирогчоор тогтоосон юм. Би модны шинжилгээнд гарсан мөнгөн дүнг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  •  Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 01- ний орой ахмад Мягмарсүрэн, ахлагч Балдан-Очир нарын хамтаар Мөрөн сумын 10-р багт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 61-46 ХӨВ улсын дугаартай Пронтер маркын хөх өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч ****************нь гарал үүслийн гэрчилгээ байхгүй мод тээвэрлэж явсан. ****************нь гарал үүслийн бичиг аваагүй мод бэлтгэж ачсан гэж ярьсан. Бичиг баримт байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  •  Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн дарга Т.Тайван- Амгалангийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн: “...6.94 м.куб хэмжээтэй хуурай түлээний мод нь 416.400 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
  • 1990 онд үйлдвэрлэгдсэн Пронтер маркын 61-46 ХӨВ улсын

дугаартай тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 36 дугаар хуудас/,

  •  Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр
 

сарын 26-ны өдөр Түнэл сумын нутаг Бийжийн даваа гэх газраас мод бэлтгэж ачсан. Гэхдээ би урьд өмнө гоожин авсан байсан. Тэр гоожингийн маань хугацаа дууссан байсан. Гол шалтгаан нь гэвэл миний машин эвдрээд би машинаа янзлуулах гэж байгаад гоожингийн маань хугацаа дуусчихаар нь гоожингоо авахгүй Мөрөн сум руу өөрийн эзэмшлийн 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод ачаад орсон. Тэгээд Мөрөн сумын 10-р багт явж байгаад цагдаа нарт баригдсан. Би гоожингоо олдоггүй ээ. Жаахан хүүхдүүдтэй болохоор гоожин маань хаана байгаа нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  •  Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/
  •  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын: "Чулуунбаатарын Мягмаржав нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 11-36-04 тоотод бүртгэлтэй бөгөөд одоо 10 дугаар багт айлын хашаанд түр оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  •  Шүүгдэгч ****************иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,
  •  Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү М.Бямбахүү, М.Санчирболд, М.Бямбасүх нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд

 

тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч ****************нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, "Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч ****************нь ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын "Бийжийн даваа” гэх газраас 6.94 м.куб хэмжээтэй түлээний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Мөрөн сумын чиглэлд гарал үүсэлгүйгээр Пронтер маркын 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 1.249.200 төгрөгийн хохирол учруулан "Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т "ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч ****************үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 1.249.200 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Ц.Баасанхүүтэй "орон нутгийн дансанд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж” эвлэрлийн гэрээ /хх-ийн 61/ байгуулсан байна.

Иймд шүүгдэгч ****************1.249.200 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй.

 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан "зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч ****************нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын

 

прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч ****************цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас нь хасах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч

****************хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 6.94 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хураан авч, Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлэхийг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Пронтер маркын 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч ****************гаргуулж хохирол төлбөрт оруулан тооцож, үлдэх

  1. төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ****************гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан "Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
 

шүүгдэгч ****************450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас нь хассугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  3.  Шүүгдэгч ****************гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ****************1.249.200 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрийн сангийн дансанд оруулсугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч ****************хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 6.94 м.куб хэмжээтэй хуурай шинэс модыг хураан авч, Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлэхийг, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Пронтер маркын 61-46 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч ****************гаргуулж хохирол төлбөрт оруулан тооцож, үлдэх
  1. төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  1.  Шүүгдэгч ****************оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  2.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд
 

гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЗЖАРГАЛ