| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0577/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/576 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/576
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1" танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
А.Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Г.Д нь Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, "Лэнд арт" ХХК-нд мужаанаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22- 04 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ЖЯ93021735).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-4 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Саранцэцэгтэй “Архи
уулаа гэж загналаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой руу нь цпхиж, хамрыг нк
хазаж, биед нь “...хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий гэмтэл учруулан гэр булийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судпав.Үүнд:
Шүүхийн хзлзлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ:
Тэр өдөр Эмээлт рүү хонь авахаар явж, хонио аваад Амгаланбаатар гэдэг найзындаа очиж хонио төхөөрсөн. Энэ үедээ Амгаланбаатар бид хоёр нэг шил архи авч уусан. Тэгээд гэртээ ирсэн чинь эхнэр архи уулаа гэж уурлаад Амгаланбаатарын гэрт очиж амьдар гэхээр нь гарч яваад дахин архи авч уугаад нилээн согтуу эргээд гэртээ орсон. Тэгээд эхнэрээ зодож, хамрыгхазсан байсан. Миний буруу гэв.
ТХохирогч Б.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн;
"... Би нөхөр Г.Дтэй 2012 онд танилцсан. 2013 онд нэг гэрт орсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй. Би Г.Дтэй амьдрахдаа охинтойгоо ирсэн юм. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед нөхөр Г.Д согтуу архи үнэртүүлсэн ирсэн. Би Г.Дг архи уулаа гэж шаардлага тавихад “Би архи уусан, тэгээд яадаг юм бэ" гэж хэлээд надтай хэрүүл хийгээд гэрээсээ гараад явсан. Орой 21 цагийн үед архи нэмж уугаад нилээн согтуу орж ирээд намайг овог нэрээр минь дуудаж хэл амаар доромжлоод намайг барьж баруун гараараа үсдэж орон дээр дарж унагаад зүүн гараараа толгой руу 1-2 удаа хүчтэй цохиод, хоёр гараараа үсдэж хөдөлгөөнгүй болгож байгаад миний хамарнаас нэг удаа хазсан. Би тухайн үедээ ноцолдож байгаад орон дээрээс боссон. Би нөхөртөө хандаж “Чи намайг яасан гэж хамарнаас хазаж байгаа юм бэ гэхэд “Би чиний нүүрэн дээр толбо үлдээе гэж бодож байсан юм” гэж надад хэлсэн. Би том охин Уранчимэгт хандаж цагдаад дуудлага өг гэхэд манай охин цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд Г.Дг аваад явсан. ... Г.Д миний хамрыг хазаж арьсыг нь зулгалсан. Гэвч нөхөр Г.Дд гомдол санал байхгүй, нөхөр маань надаас уучлалт гуйсан. Би одоо нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна...’’ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
“...Би Саранцэцэгийн төрсөн ээж нь байгаа юм. ...Саранцэцэг Г.Д гэх залуутай 2013 онд танилцаад нэг гэрт орсон. ...Саранцэцэг 2019 оны 4 сарын 03-ны орой над руу утсаар яриад “Г.Д согтуу ирээд агсам тавиад намайг дарж байгаад хамрыг маань хазсан” гэж хэлсэн. Би маргааш нь гэрт нь очоод Саранцэцэгийг дагуулж яваад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. ...Г.Дг заримдаа архи уухаар нь охин Саранцэцэг архи уулаа гэж уурлаад хэрүүл маргаан болдог юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
“...2019 оны 4 сарын 04-ний өдөр 19 цагийн үед би сургуулиа тараад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд ээж Саранцэцэг ганцаараа хоолоо хийгээд байж байсан. Би ээжийн хамт гэртээ хоолоо идээд сууж байхад гаднаас Доржоо ах архи уусан бололтой халамцуу орж ирсэн. Ээж уурлаад Доржоо ахыг яагаад архи уусан юм бэ гэж хэлэхэд Доржоо ах уурлаад ээжтэй хэрэлдээд ээжийг барьж аваад орон дээр дарж унагаагаад дээр нь хэвтэж байгаад ээжийн хамарнаас нь хазаад боссон. Ээж орноосоо босоод намайг цагдаад дуудлага өг гэсэн. Би 102 утас руу цагдаад дуудлага өгсөн. ...Ээжийн хамар дээр шүдний ором гарсан, жоохон цус гарч байсан. Ээж өөрийнхөө нүүрийг толинд хараад уйлсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
"...2019 оны 4 дугээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч яваад хоёр найз болох Амгаланбаатар, Насанбат нарын хамт эмээлт явж хонь авч ирээд Амгаланбаатарын гэрт очиж янзалсан. Бид хэд хоолоо бэлдээл 0,75л шилтэй архи хувааж уусан. Тэр үед эхнэр над руу утсаар яриад намайг архи уулаа гэж загнаад байсан. Би гэртээ 18 цагийн үед ирээд хонины махаа гэртээ оруулаад байж байтал эхнэр намайг архи уулаа, хамт уусан найз Амгаланбаатарын гэрт очиж амьдар гэж хэлээд бид хоёр жоохон хэрэлдсэн. Би гэрээсээ гарч яваад дэлгүүр орж 0,5л шилтэй архи авч гудамжинд ганцаараа уугаад нилээн согтоод манараад гэртээ орсон. Намайг гэрт ороход эхнэр намайг нэмж уулаа гэж загнасан. Миний уур хүрээд эхнэрээ үсдэж байгаад толгой руу нь нэг удаа цохиод орон дээр дарж байгаад хамарнаас нь нэг удаа хазсан. Би нилээн согтсон байсан. Би эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Би эхнэр Саранцэцэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),
______ 5.Шүүхийн шинжилгээний ундэсний хүрээлэнгийн шинжэзчийн хүний биед хийпаа
шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4306 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд 1,5х0,4см, 0,8x0,Зсм хүрэн өнгийн зулгаралттай, орчны эд бага зэргийн хавдартай, хөх ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй.
ДҮГНЭЛТ:
-Б.Саранцэцэгийн биед хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),
6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 49-53 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 45-46 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл
(хав I еШ1 лЭ|Л ИИП *+/ -40 ДуТаар ТаЛ/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаар тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Дд холбогдсон эрүүгийн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Дд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Г.Д, Б.Саранцэцэг нар нь 2013 оноос хойш хугацаанд гэр бүл болон амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба уг хуулийн үндэслэлээр шүүгдэгч Г.Д, хохирогч Б.Саранцэцэг нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Г.Д нь соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-4 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Саранцэцэгтэй “архи уулаа гэж загналаа’’ гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэнд хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн, няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь;
-хохирогч Б.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед нөхөр Г.Д согтуу архи үнэртүүлсэн орж ирсэн. Би Г.Дг архи уулаа гэж шаардлага тавихад “Би архи уусан, тэгээд яадаг юм бэ” гэж хэлээд надтай хэрүүл хийгээд, ... намайг ...хэл амаар доромжлоод баруун гараараа үсдэж орон дээр дарж унагаад зүүн гараараа толгой руу 1-2 удаа хүчтэй цохиод, хоёр гараараа үсдэж хөдөлгөөнгүй болгож байгаад миний хамарнаас нэг удаа хазсан. ...Би нөхөртөө хандаж "Чи намайг яасан гэж хамарнаас хазаж байгаа юм бэ гэхэд “Би чиний нүүрэн дээр толбо үлдээе гэж бодож байсан юм” гаж нядад үяппан ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
-Гэрч Б.Хэрлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн11.... Саранцэцэг 2019 оны 4 сарын 03-ны орой над руу утсаар яриад Г.Д согтуу ирээд агсам тавиад намайг дарж байгаад хамрыг маань хазсан гэж хэлсэн. Би маргааш нь гэрт нь очоод Саранцэцэгийг дагуулж яваад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Б.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ээж уурлаад Доржоо ахыг яагаад архи уусан юм бэ гэж хэлэхэд Доржоо ах уурлаад ээжтэй хэрзлдэзд ззжийг барьж аваад орон дээр дарж унагаагаад дээр нь хэвтэж байгаад ээжийн хамарнаас нь хазаад боссон”...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгчом.
“...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ...0,75л шилтэй архи хувааж уусан. ...эхнэр намайг архи уулаа, хамт уусан найз Амгаланбаатарын гэрт очиж амьдар гэж хэлээд бид хоёр жоохон хэрэлдсэн. ...Миний уур хүрээд эхнэрээ үсдэж байгаад толгой руу нь нэг удаа цохиод орон дээр дарж байгаад хамарнаас нь нэг удаа хазсан...” гэх мэдүүлэг (хавтаст
хүний биөд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4306 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгэз (хавтаст хэргийн 49-53 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 45-46 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 47-48 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Саранцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Саранцэцэгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Саранцэцэг нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй" гэснийг тогтоолд дурдав,
Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Г.Дтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана" гэж заасан.
Иймд шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч Г.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шуугдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлззгүй-
бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
З.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 1 ЛЬ дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
|
|