| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00834/и |
| Дугаар | 151/ШШ2017/00890 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2017/00890
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/00890 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт сүж, 2 гудамж, 4 тоотод оршин суух Тайж овогт Батдэлгэрийн Лхагвадулам /НХ81072205, утас:99160432/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, а4 гудамжны 18 тоотод оршин суух Хөхий овогт Бямбажавын Пүрэвдорж /ЦД83052514, утас:99406795/-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Лхагвадулам, хариуцагч Б.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхагвадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Анх 2006 онд Пүрэвдорж бид 2 танилцсан. 2006 оны 8-р сард гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 8-р сарын 21-нд том охин төрсөн. Энэ хугацаанд Зуунмод суманд амьдарч байсан. 2010 оны 10 сарын 13-нд бага охин төрсөн. 2010 оны 7-р сарын 2-нд би 2 хүүхдүүдээ аваад аавындаа очсон. Пүрэвдорж хот орж ажил хийнэ аавындаа очоод байж бай гээд аавынх руу явуулсан. Утсаар ярихаар өөр хүн утсыг нь аваад байдаг байсан. Эсхүл утсаар ярихаараа маргалдаад байдаг болсон. 2012 он хүртэл би 3 удаа Улаанбаатар хотод ирсэн. 2012 оноос хойш би аав ээжийнхээ тусламжтайгаар 2 хүүхдээ өсгөж байна. 2011 онд хүүхдийнхээ вакциныг хийлгэх гээд ирэхэд Пүрэвдорж хотод ажиллаж байсан. Ажил дээр нь очиход ээж дүү нар нь надад Пүрэвдорж нь өөр хүнтэй амьдарч байгаа одоо битгий хүлээгээрэй гэж хэлсэн. 2012 оны 7-р сард гэрээ бариад тусдаа амьдарсан. Тэгээд Пүрэвдоржийг ирэх үү гэхэд ирнэ гэж байснаа дараа нь би чиний барьсан гэрт яахаараа очдог юм бэ гэж хэлсэн. Тэрнээс хойш би ахиж яриагүй. Тусдаа амьдраад 7 жил болж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтооож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Салах болсон шалтгаан нь миний бие 2008 оноос зайран хэмээх үйлд гишгэсэн. Энэ хугацаанд олон түмэн зовлон жаргалаа хуваалцах гэж ирдэг байсан. Эхний үед Лхагвадулам сайн ойлгодог байсан. Явцын дунд хүмүүсийн хөлд дарагдаад ирэхээрээ үгүйсгэдэг болсон. Тэгээд би буяныхаа үйлийг хийхийн тулд өөрөө айлд очдог болсон. Хөдөө гадаа явах, айлд засал ном хийх гээд явахад хардаж сэрдэж үгүйсгэдэг байсан. Ийм учраас холдож хөндийрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Ойрын хугацаанд санхүүгийн асуудал муу байгаа. Нэхэмжлэгчтэй ярилцсан байгаа. Он гаргаад Монгол туургатан театрт ажилд орох гээд хүлээгдэж байгаа. Ажилд ороод хүүхдийн тэтгэмжээ өгнө. Эхнэртээ гар хүрч муу үгээр хэлж байгаагүй” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэрлэгчид нь 2006 оны 08 сарын 26-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2007 оны 08 сарын 24-ны өдөр бүртгүүлжээ. Тэдний дундаас 2007 оны 09 сарын 03-ны өдөр охин П.Саран-Эрдэнэ, 2010 оны 03 сарын 18-ны өдөр охин П.Саруултөгс нар төржээ.
Б.Пүрэвдорж, Б.Лхагвадулам нар нь 2010 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэгч Б.Лхагвадулам хандсан боловч зохигчид эвлэрээгүй байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдьвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрэх боломжгүй гэдгээ талууд илэрхийлж гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь хүсч байх ба эхнэр Б.Лхагвадулам нь охин П.Саран-Эрдэнэ, П.Саруултөгс нарын хамт Төв аймгийн Баянчандмань суманд, нөхөр Б.Пүрэвдорж нь Төв аймгийн Зуунмод суманд амьдарч дахин өөр амьдрал эхлүүлсэн байнан
Иймд гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Иймд охин П.Саран-Эрдэнэ, П.Саруултөгс нарын асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл, дассан орчин зэрэг байдлуудыг харгалзахаас гадна зохигчдын тохиролцсоны дагуу охин П.Саран-Эрдэнэ, П.Саруултөгс нарыг эх Б.Лхагвадуламын асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Б.Пүрэвдоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан охин П.Саран-Эрдэнэ, П.Саруултөгс нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Батдэлгэрийн Лхагвадулам, Хөхий овогт Бямбажавын Пүрэвдорж нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн охин П.Саран-Эрдэнэ, П.Саруултөгс нарыг эх Б.Лхагвадуламын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 08 сарын 24-ны өдөр охин П.Саран-Эрдэнэ, 2010 оны 03 сарын 18-ны өдөр охин П.Саруултөгс нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Пүрэвдоржоос тус бүрд нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй
4. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар охин П.Саран-Эрдэнэ, П.Саруултөгс нарыг эцэг Б.Пүрэвдорж нарыг хооронд нь хүссэн үед нь уулзуулж байхыг эх Б.Лхагвадуламд үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хариуцагч Б.Пүрэвдоржоос нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 46 860 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ