Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00892

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00892

Төв аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, 42-13 тоотод оршин суух С.Янжинхорлоогийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Бүрэн сум, 1-р баг, Төхөм 6-14 тоотод оршин суух Б.Батцэцэгт  холбогдох

гэрээний төлбөр 3 066 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Янжинхорлоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-...иргэн С.Янжинхорлоо надад Б.Батцэцэгээс 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 сарын 6-ны өдрийг хүртэлх байрны түрээс 650 000 төгрөг, Юнивишн болон СӨХ-н төлбөр 242 559 төгрөг, нийт 1 102 559 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Янжинхорлоо нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “-Байрны түрээсийн төлбөр гаргуулах болон төгөлдөр хуурын сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан төлбөрийг бүрэн барагдуулсан тул миний бие С.Янжинхорлоо нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү”

 

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Янжинхорлоо нь хариуцагч Б.Батцэцэгийг нэхэмжлэлийн шаардлага болох 1 102 559 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Янжинхорлоогийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 31 100 төгрөгийн 50 хувь 15 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15 550 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтэсийн Хас банк дахь 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Янжинхорлоод олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Б.Батцэцэгт холбогдох, 1 102 559 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч С.Янжинхорлоогийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 31 100 төгрөгийн 50 хувь 15 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 15 550 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтэсийн Хас банк дахь 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Янжинхорлоод олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                         ШҮҮГЧ                              Л.МӨНХЦЭЦЭГ