Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00893

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00893

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, 1-11 тоотод оршин суух Арбүрд овогт Дэшигийн Буян /НГ75010564/-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Нарлаг 1-9 тоотод оршин суух Манзушир овогт Гэцэгийн Цогтсайхан /НО68093074/-д холбогдох,

 Гэм хорын хохирол 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 сарын 03 өдөр хүлээн авч хянаад,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Буян нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-иргэн Цогтсайхан нь 2016 оны 7 сарын 10-ны өдөр буюу 1 жил 1 сарын өмнө 600 000 төгрөгийг бэлнээр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж авсан. Гэвч 2017 оны 8 сар буюу өнөөдрийг хүртэл үнэмлэхээ гаргаж өгөөгүй утсаар ярихаар ирэх 7 хоногийн нэг дэхэд гэж удаа дараа хойшлуулж асуудлыг шийдвэрлэхгүй биднийг хохироож байна. Үнэмлэх гаргаж өгнө гээд өгөхгүй байгаа тул иргэн Цотсайханаас 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Цогтсайхан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Миний бие Гэцэг овогтой Цогтсайхан нь Бэрийн Хайрхан ХХК-ны гүйцэтгэх захирал, ЗХД-н дүрмийн багшийн ажи л хийдэг. 2016 оны 7 сарын 10-ны өдөр Буянгийн 2 хүүхдийн жолооны курст сургаж төгсүүлэх гээд 600 000 төгрөг авсан нь үнэн. Тухайн миний өөрийн биеийн эрүүл мэндийн байдал муу, мөн жолооны үнэмлэх гаргуулах байдал хйошлогдож удааширсан зэрэг шалтгаанаас болсон байдаг. Иймд Буянгийн нэхэмжлэл гаргасан 600 000 төгрөгийг 10 сарын 15-ны дотор хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Буян нь хариуцагч Г.Цогтсайханаа 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.Цогтсайхан нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох зээл 600 000 төгрөгийг төлбөрийг 2017 оны 10 сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Буянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийн 50 хувь болох 9 325 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 9 325 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Г.Цогтсайханаас 9 325 төгрөгийг гаргуулж нийт 18 650 төгрөгийг нэхэмжлэгч Т.Буянд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Т.Буянгийн нэхэмжилсэн 600 000 төгрөгийг хариуцагч Г.Цогтсайхан нь 2017 оны 10 сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Буянгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийн 50 хувь болох 9 325 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь 9 325 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Г.Цогтсайханаас 9 325 төгрөгийг гаргуулж нийт 18 650 төгрөгийг нэхэмжлэгч Т.Буянд олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Л.МӨНХЦЭЦЭГ