Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00896

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00896

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би,

Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 1-р хэсэг, 1-2 тоотод оршин суух Алтанхүүгийн Дамдиндоржид холбогдох,

Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 2-р хэсэг, 4-1 тоотод оршин суух Цогтгэрэлийн Солонгоогийн нэхэмжлэлтэй

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 02 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Солонгоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Миний бие нь 2011 оноос А.Дамдиндоржтой гэр бүл болоод 7 жил болж байна. Анхны хүүхэд минь 2012 оны 9 сарын 29-нд төрсөн, одоо 5 настай. Хоёр дахь хүүхэд 2015 оны 7 сарын 14-ний өдөр төрсөн, одоо 2 настай. Ханилсанаас хойш 2015 оны 8 сард сэтгэл санааны болон биеийн хүчний дарамтанд байнга байдаг учир нь хүнээс их айдаг болсон. Цаашид нөхөр А.Дамдиндоржтой амьдрах ямар ч боломжгүй. 2017 оны 7 сарын 21-нээс хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа. Бид хоёрт гэрлэлтийн батлах байхгүй тул 2 хүүхэддээ тэтгэмж гаргуулах хүсэлтэй байгаа тул тэтгэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Солонгоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ц.Солонгоо нь нөхөр А.Дамдиндоржтой эвлэрч цаашдаа үр хүүхдийнхээ төлөө хамт эвлэрэн амьдрах болсон тул өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Солонгоо нь хариуцагч А.Дамдиндоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Солонгоо нь хариуцагч А.Дамдиндоржид холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Солонгоогийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Хариуцагч А.Дамдиндоржид холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч Ц.Солонгоогийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Солонгоо нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Л.МӨНХЦЭЦЭГ