Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Н.Улсболд

              Хохирогчийн өмгөөлөгч                Ч.Мөнгөнцэцэг                                     

   Шүүгдэгч                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2032000000137 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 12 ******* сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* ******* 16 ******* *******, ******* 5-р ******* №******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Ширхэнцэгийн №103 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:*******/ Боржигон овогт Цэрэннадмидын Бадрах.

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 ******* сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулагийн 1-34 тоотод Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

            Хохирогч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 10 ******* сарын 03-ны өглөө 09 цагийн орчим 241-р точикоос ногоо хурааж байгаад гэртээ ирсэн. Би гэрийнхээ гадаа Улаанаа гэх ахаар машинтай хүргүүлж ирээд малдаа өгөх гэж жижиг лууван буулгаад байж байхад Бадрах миний гар утас руу залгаад би чамайг харж байна шүү гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод галаа түлээд сууж байхад гэрийн гаднаас Бадрах согтуу орж ирээд чи муу халтайсан авгай ална шүү гэхээр нь би алаа алаа гэхэд Бадрах чи надад гар утсаа өг би чиний гар утсыг шалгана гээд Бадрах миний гар утсыг цамцны халааснаас авсан. Миний гар утас цэнэггүй байхад Бадрах чи хэргээр гар утасны цэнэгээ дуусгасан байна. Чи ногоо хураалгаж байгаа хүмүүс рүүгээ яриад миний данс руу мөнгө хийлгэ гээд Бадрах өөрийнхөө утсыг надад өгөхөөр нь би Энхүүлээ рүү залгаад Бадрах намайг дуудаад байхаар нь би гэртээ ирчихсэн байна гэхэд Бадрах чи ямар их юм тайлагнаж ярьдаг юм бэ чи надад ингэж тайлагнаж байдаггүй биз дээ гэж хэлээд Бадрах хоёр гараараа миний хоолойноос багалзуурдаж аваад намайг гэрээс гаргаж газар унагаагаад баруун далны орчим Бадрах 2,3 удаа өшиглөж миний цээж рүү нэг удаа дэвсээд болохоор нь би гэр лүүгээ орсон. Бадрах миний араас орж ирээд толгойтой үснээс зулгаагаад дугтарахад Бадрахын гарт нь миний үс тасраад үлдэхэд Бадрах гартаа байх миний үсийг хаяад дахиж миний толгойтой үснээс зулгаасан. Би босоод орон дээр суухад Бадрах гурилын хавтгай модоор миний толгой руу цохих гэхэд сүх нь гэрийн дотуур бүрээсний даавуунд тээглээд сүхний ирээр миний толгойн зүүн талд нь цохисон. Тэгтэл Бадрахын гарнаас сүх нь мултарч унахад тогонд залгадаг цахилгаан хөрөө аваад чамайг хөрөөдөж ална гээд хөрөөний сейфээр миний хөл рүү цохисон. ... Гэрийн гадаа намайг газар унагаагаад нүүр тус газар 1 удаа, цээж рүү 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн  20-21 дүгээр хуудас/

            Гэрч Л. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгээд Бадрах ийн толгойн тус газар нь төмөр иштэй сүхээр 1 удаа цохисон. Тэгээд манай охин ийн багалзуурыг Бадрах шахаад гэрээс гарсан. Би гэрийн гадаа юу болсныг хараагүй. Удалгүй гэрт орж ирээд Бадрах ийн цээж рүү өшиглөж, гурилын хавтгай гамбанзаар цохисон. Бадрах ийг айл руу явахгүй бол ална гэж заналхийлээд аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 33 ******* хуудас/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболорын 2020 оны 10 ******* сарын 04-ний өдрийн №11394 *******тай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

            1. Б.ийн биед тархины доргилт, зулайн зүүн ар хэсэгт шарх, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун бугалга, цээжний баруун хажуу, зүүн дал, ташаа, гуянд цус хуралт, зулай хэсгийн үсний халцрал, дух, хамарт зулгаралт, хүзүү, умдаг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

            2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

            ******* гэрчээр мэдүүлэхдээ: ... би тэй маргалдаад гэр дотор ийн толгойтой үснээс нь зулгаагаад нэг удаа алгадсан. Би баруун хөлөөрөө ийн зүүн гуян тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэрээс сүх аваад гэрийн гадаа гарч түлээ хагалах гээд гарах гэтэл буцаад ногоо хурааж байгаа газар луу явна гэхээр нь төмөр иштэй сүхээр ийн толгой тус газар 1 удаа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 1 дүгээр хуудас/

            2020 оны 10 ******* сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 ******* хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 71 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 75 ******* хуудас/, зөрчил үйлдэж байсан талаарх баримтууд /ХХ-ийн 76-81 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 ******* сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулагийн 1-34 тоотод хамтран амьдагч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн  20-21 дүгээр хуудас/, Гэрч Л.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33 ******* хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболорын 2020 оны 10 ******* сарын 04-ний өдрийн №11394 *******тай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/, *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 1 дүгээр хуудас/, 2020 оны 10 ******* сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 ******* хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ыг иргэн Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 07 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй сүх 1 ширхэг, цэнхэр өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, хар иштэй заазуур 1 ширхэг, гурлын хавтгай мод 1 ширхэг зэргийг хохирогчид буцаан олгох, СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргах мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсийг устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг,36.3 ******* зүйлийн 1,3,36.5 ******* зүйлийн 2, 36.6 ******* зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 ******* зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэннадмидын Бадрахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 07 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч *******ад даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 505 ******* зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1791650 /нэг сая долоон зуун ерэн нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 ******* баг Баянбулаг 1-34 тоотод оршин суух, /ВЙ:82051604, утас:99838122/ Боржигон овогт Баттулгын т олгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр иштэй сүх 1 ширхэг, цэнхэр өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, хар иштэй заазуур 1 ширхэг, гурлын хавтгай мод 1 ширхэг зэргийг хохирогчид буцаан олгох, СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргах мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үсийг устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.А