| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 130/2016/0040/Э |
| Дугаар | 161/ШЦТ2016/00043 |
| Огноо | 2016-08-30 |
| Зүйл хэсэг | 130.2., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 161/ШЦТ2016/00043
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Т.М
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.З, Я.С
Шүүгдэгч: Д.А , О.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Д ийн А , Ш овогт О ын Е нарт холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, дээд боловсролтой, хилийн алба, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0285 дугаар ангид тавиулангийн дарга ажилтай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Н сумын Ц тосгонд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Товогт Д ийн А РД:**********
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, дээд боловсролтой, хилийн алба, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн **** дугаар ангид барилга орон сууцны албаны дарга ажилтай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Н сумын Ц тосгонд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шеруши төлек овогт О ын Е . РД:**********.
Шүүгдэгч Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Баян-Өлгий аймгийн Н сумын Ц тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Д.Е ын төлөө санал өгүүлэх зорилгоор иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар 2015 оны 11 дүгээр сарын 29-нээс мөн оны 12 сарын 03-ны өдрийн хооронд иргэн Т.Ж т 100000 төгрөг, Ч.Г од 100000 төгрөг, яллагдагч О.Е тай бүлэглэн М.С д 100000 төгрөг, Х д 300000 төгрөгийг тус тус тарааж санаатай саад хийсэн санал худалдаж авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Е нь яллагдагч Д.А тай бүлэглэн нэр дэвшигч Д.Е ын төлөө санал өгүүлэх буюу иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татахад орон байраар болон тээврийн хэрэгслээр хангаж /О.Е ы гэрт иргэн М.С д мөнгө өгч, иргэн Г.Х гийн гэрт өөрийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн/, хамжигчийн үүргийг гүйцэтгэж хамтран оролцсон ба яллагдагч Д.А тай бүлэглэн иргэн Г.Х д 300000 төгрөг өгч, санаатай саад хийсэн /санал худалдаж авсан/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
- Гэрч А.А ы "...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон захирагчийн сонгуульд нэр дэвшиж Д овогтой Е , Савгар овогтой Б нартай өрсөлдөж миний бие сонгогчдын хамгийн олонх буюу 48.85 хувийн санал авсан ба захирагчийн сонгуульд өрсөлдсөн хэн ч 50 дээш хувийн санал авч чадаагүй учраас Н сумын сонгуулийн хорооноос 12 дугаар сарын 03-ны өдөр дахин сонгууль явуулна гэж шийдвэрлэсэн. Уг нь хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 24 дүгээр зүйлд: "Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг захирагчаар сонгогдсонд тооцно" гэсэн заалттай болохоор хэн нь олон санал авна тэр сонгогдоно гэж сонгуулийн нэгдсэн хорооны гишүүн Бахыт хэлж байсан юм. Гэвч захирагчийн сонгуульд надтай хамт өрсөлдсөн Д овогтой Е ын ах нь болох Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болох тосгоны захирагчийн сонгуульд өрсөлдөж буй дүү Д.Е ад санал өгөөрэй гэж иргэн Т.Ж т 100.000 /зуун мянган/ төгрөг, М.С д 100.000 /зуун мянган/ төгрөг, Ч.Г од 100.000 /зуун мянган/ төгрөг, Г.Х д 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 1,2-ны өдөр өгсөн ба дээрх иргэд манайд ирж надад мэдэгдсэнээр миний бие цагдаагийн газар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргаж шалгуулсан болно. Анх 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний бие гэрт ээж, эхнэр болон Төлеу нарын хамт байхад Н гийн мотоциклоор Ж 12 цагийн үед ирж сая би гэрт байхад Д.А ирж та нар түрүүн А д санал өгсөн одоо бид нарт саналаа өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн би авахгүй гэсэн боловч ширээн дээр тавиад явсан. Мөн миний хүүхдэд 100,000 төгрөг өгсөн боловч бид мөнгө авахгүй гэхэд мөнгийг халаасанд хийгээд явчихсан гэсэн. Бид Ж ээс мөнгийг чи яасан бэ гэхэд мөнгө ширээн дээр үлдсэн үүнийг яах вэ чамд хэлэх гэж ирлээ гэж байхад гаднаас Х овогтой Н ч орж ирээд эд нар их мөнгө тарааж байгаа юм байна манайд шөнө ирж 300,000 төгрөгийг ширээн дээр хаяж явсан байна гэсэн. Би Н , Ж нарыг дагуулж аваад Ж ийн гэрт очоод мөнгө орхиод явсан ширээг үзэхэд мөнгө байхгүй байсан ба Ж ийн эхнэр мөнгийг хүүхдуүд аваад урчих болов уу гэж энд тавьчихсан гэж гал тогооны шүүгээний дээрээс 5 ширхэг 20 мянгатын дэвсгэртийг надад үзүүлсэн ба уг менгийг миний бие гар утсаар баримтжуулан бичиж авч Ж болон эхнэрийг нь зогсоож байгаад Ж т болон Н д болсон асуудлыг хэлүүлж гар утсаар бичлэг хийж авсан. Тэгээд мөнгийг өөрсдөдөө байлгаж бай Цагдаагийн газар гомдол гаргана та нараас асуух байх гэж явсан. Тэр өдрийн маргааш нь орой гэрт байхад С гэгч залуу ирж Д.А Е ы гэрт С г дуудаж аваад 200000 / хоёр зуун/ мянган төгрөг өгсөн байна. Чи өөрөө С г дуудаж уулзах юм бол үнэнээ хэлэх байх гэхээр нь С г С гаар дамжуулан гэрт дуудаж асуухад Д.А намайг .Е ы гэрт дуудаж аваад манай дүүд санал өгөөрэй гэж 200,000 /хоёр зуун/ мянган төгрөг өгсөн гэж хэлсэн. Би цагдаад мэдүүлэг өгөөрэй цагдаа ирж уг асуудлыг шалгаж байгаа гэхэд би уг мөнгийг зарцуулчихсан одоо надад мөнгө төгрөг байхгүй яан аа гэхээр нь би Цагдаа мөнгө хаана байна гэж нэхэхгүй байх та үнэн зөвөө хэлж өгөөрэй гэсэн ба тэр цагдаад мэдүүлэг өгөхөөр очсон боловч маргааш ирж мэдүүлэг өгөөрэй одоо ажлын бус цаг болчихсон гэж явуулсан гэсэн. С маргааш нь мэдүүлэг өгсөн боловч мөнгөний тоог багасгаж 100000 / зуун мянган/ төгрөг өгсөн гэж худлаа хэлсэн байна. Би С гаас та яагаад мөнгөний хэмжээг багасгаж хэлсэн вэ гэхэд би мөнгийг зарцуулчихсан цагдаа асуух юм бол 100000 /зуун мянган/ төгрөгийг олж өгье гэж бодсон гэсэн. Би мөнгийг юунд зарцуулсан вэ? гэж асуухад 110,000 төгрөгийг А гэх эмэгтэйд өгөх гутлын мөнгөний өрөнд өгсөн. Бусад мөнгөөр гэрт гурил ойр зуурын хэрэгцээтэй зүйл худалдаад авчихсан гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө миний эхнэрт Хорлоо тааралдаж Я ийн дүү Ч.Г од Д.А 100.000 / зуун мянган/ төгрөг өгсөн байна гэхээр нь манай эхнэр өөрийн машинаар Янжмаа болон Г нарын гэрт очиж тэднийг гэрээс нь дагуулж авч ирээд аймгийн орлогч дарга С, С нарын хажууд асуух үед Ч.Г сая гудамжинд эмнэлэгрүү явж байхад Д.А машинтай ирж уулзаад хаана явж байна гэхээр нь эхнэр амаржиж, тийшээ явж байна гэхэд машинд суулгаж аваад эмнэлгийн үүдэнд хүргэж өгөөд хүүхдийн чинь мялаалга гэж 100,000 /зуун мянган / төгрөг өгсөн гэж хэлсэн байна. Би энэ тухай цагдаад хэлсэн ба цагдаа нар Ч.Г ыг асууж тайлбар авна гэсэн. Д.А нь дүү Д.Е ыг тосгоны захирагчийн дахин сонгуульд ялуулахын тулд олон хүнд мөнгө төгрөг тараасан болохыг үүгээр нотолж байна. Иймд уг асуудлыг шударгаар шалгаж өгнө үү. Бид нарт мөнгө авсан болохоор хэлээгүй олон хүнд мөнгө тараасан гэж бодож байна. Тийм болохоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн сонгуулиар Д.Е нь сонгуульд оролцсон 688 сонгогчийн 361-ний саналыг өөртөө авч ялалт байгуулсан. Саналыг худалдаж авч ялалт байгуулсан гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
- Гэрч А.Динарын "...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон захирагчийн сонгуульд миний нөхөр А нэр дэвшиж Д овогтой Е , С овогтой Б нартай өрсөлдөж сонгогчдын хамгийн олонхийн буюу 48.85 хувийн санал авч ялалт байгуулсан боловч Тосгоны захирагчийн сонгуульд өрсөлдсөн хэн ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас Н сумын сонгуулийн хорооноос 12 дугаар сарын 03-ны өдөр дахин сонгууль явуулна гэж шийдвэрлэсэн. Тэгээд дахин сонгуульд өрсөлдөнө гэж хүлээж байж байхад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манайд Н гийн мотоциклоор Ж 12 цагийн үед ирж сая би гэрт байхад Д.А ирж та нар түрүүн А д санал өгсөн одоо бид нарт саналаа өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн би авахгүй гэсэн боловч ширээн дээр тавиад явсан. Мөн миний хүүхдэд 100,000 төгрөг өгсөн боловч бид мөнгө авахгүй гэхэд мөнгийг халаасанд хийгээд явчихсан гэсэн. Миний нөхөр Ж ээс мөнгийг чи яасан бэ гэхэд мөнгө ширээн дээр үлдсэн үүнийг яах вэ чамд хэлэх гэж ирлээ гэж байхад гаднаас Х овогтой Н ч орж ирээд зогсож байсан ба эд нар их мөнгө тарааж байгаа юм байна манайд шөнө ирж 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгч явсан байна гэсэн. А Н , Ж нарыг дагуулж аваад Ж ийн гэр лүу явж гар утсаар бичлэг хийгээд ирсэн. Тэр өдөр Цагдаагийн газарт нөхөр А гомдол гаргана гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь орой гэрт байхад С гэгч залуу ирж Д.А Е ы гэрт С г дуудаж аваад 200000 / хоёр зуун/ мянган төгрөг өгсөн байна гэж хэлснийг би сонссон. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө Хорлоо тааралдаж Ч.Г од Д.А 100.000 / зуун мянган/ төгрөг өгсөн байна та нар эгч нь Я дагуулж очоод Ч.Г оос асуугаарай гэхээр нь би манай гэрт аймгаас ирээд сууж байсан орлогч дарга С, С чи тэгвэл Г ыг дагуулаад ир гэснээр миний бие машинаа асааж аваад Я ийн гэрт очоод Я дагуулж аваад Г ын гэрт очсон боловч Г гэртээ байгаагүй ба утас руу нь Янжмаа залгахад би эмнэлэгт эхнэрээ гаргах гэж явж байна эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр очиж Г од уулзаж эхнэр хүүхдийг нь гэрт хүргэж өгөөд Г ыг дагуулж Я хамт гэрт дагуулж ирээд гэрт байсан С , орлогч дарга С С нарт уулзуулахаар нөгөө өрөөнд оруулаад өрөө гарч явсан. Манайд байсан хүмүүс Г оос болсон асуудлыг сонсож аваад Г ыг гэрт нь хүргэж өгөөрэй гэснээр би машинаар Г ыг гэрт нь хүргэж өгсөн болно. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
- Гэрч Е.О "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон Ц тосгоны Захирагчийн сонгуульд А ы сонгуулийн штабт Улаанбайшинт холбоо нуурыг хариуцсан менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж ажилласан. 29-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүй болохоор дахин санал хураалт 2015 оны 12 дугаар сарын 03-ны явагдахаар болсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний бие 17 цагийн үед А.А ы гэрт ирэхэд А гэртээ байгаагүй байсан ба эхнэрээс нь А ыг хаана байгааг асуухад Ж гэгч сая Д.А мөнгө авч ирж өгсөн гэж хэлж ирснээр тэдний гэр лүү явлаа. Мөнгө гэрт байна гэж хэлсэн. Д.Е ын ах Д.А нь Ц т айлуудад мөнгө тараагаад явж байгаа юм байна гэсэн. Би менежер С д утсаар залгаж Ц т мөнгө тарааж байгаа юм байна та нар юу харж байгаа юм вэ? би сая ирлээ арга хэмжээ аваач гэж утсаа тасалсан. Би А ы гэрт байхад 10-15 минут өнгөрөөд А уурласан байдалтай орж ирж Ж ийн гэрт Д.А санал өгөөрэй гэж 100.000/ зуун мянган/ төгрөг өгсөн байна. Ж авахгүй гэхэд бага гэж голж байна уу гэж хэлээд орхиж явсан байна гэж хэлээд гар утсанд хийж ирсэн бичлэгийг надад үзүүлсэн. Уг бичлэгт Ж болон Х.Н ы хэлсэн үгийг бичсэн байсан ба би бүрэн гүйцэд үзэж байгаад энэ бол хууль зөрчсөн үйлдэл байна. Х.Н манай аавын гэрт 300.000 /гурван зуун мянган/ төгрөг авч ирж өгсөн гэж хэлсэн. Уг асуудлыг яаралтай шалгуулах хэрэгтэй гэсэн. А энэ асуудлыг ах Б-д мэдэгдсэн. Цагдаагийн газарт гомдол гаргаж байгаа гэж хэлсэн. А.А ы гэрт байхад С 2 цагийн дараа ирсэн. С ирэхээс өмнө Ж ийн гэрт очиж дуудсан байсан ба Ж 30-40 минутын дараа эхнэрийн хамт ирсэн. Бид Ж т гараасаа бичиг хийж өгөөрэй гэхэд би Монгол хэл мэдэхгүй гэснээр С Ж ийн хэлсэн үгийг бүгдийг нь Монголоор бичиж дараа нь Ж т уг бичгийг хуулж бичүүлсэн ба уг бичигт мөнгөний сериийн дугаарыг давхар бичье мөнгө хаана байна гэхэд мөнгө гэрт байна гэж эхнэр нь мөнгийг авч ирснээр мөнгөний сери дугаарыг нэг бүрчлэн бичиж Ж гарын үсэг зурсан. Ж т мөнгийг өөртөө хадгалж бай гэж өгч явуулсан. Маргааш өглөө 12 дугаар сарын 02-ны өдөр Ч.Х гэгчид 100.000/ зуун мянган/ төгрөг өгсөн байна гэх яриа гарсан болохоор Ч.Г ыг эгч нь Я ийн хамт дуудсанаар А ы эхнэр машинаар авч ирснээр асуухад Д.А надад хүүхдийн мялаалга гэж 100.000/ зуун мянган/ төгрөг өгсөн болох үнэн. Би тэр үед эмнэлэг рүү явж байсан. Намайг эмнэлэг рүү машинаар хүргэж өгсөн гэж хэлсэн. Болсон асуудал энэ болно. Анх захирагчийн сонгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр явуулахад манай нэр дэвшигч А.А санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 48-85 хувь, Д.Е 287 санал буюу 41.11 хувь С.Б 63 хүн буюу 9.02 хувийн санал авсан. Өөрөөр хэлбэл 50%-ийн санал авахад 9 хүний санал дутсан. Харин дахин санал хураалт явагдахаас өмнө Д.Е , Д.А , О.Е нар айлуудад мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авч хууль зөрчсөн үйлдлээс болж А.А 323 хүн буюу 47%-ийн, Д.Е нь 361 хүн буюу 52.4%-ийн санал авч А ы урьд авсан саналын тоо буурсан. Мөнгө тараасан үйлдэл нь сонгуулийн санал хураалтад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Дахин санал хураалт явагдахаас өмнө ямар ч сурталчилгаа хийгдэх ёсгүй байсан боловч төрийн тусгай албан хаагч Д.А , О.Е нар айлуудаар явж мөнгө тарааж сурталчилгаа хийсэн үйлдэл нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хуулийн дагуу шийдвэрлэж хууль бусаар сонгогдсон Д.Е ыг тосгоны захирагчаар албан тушаалыг хүчингүй болгож өгнө үү'' гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
- Гэрч Т.Б "...Миний бие Ц тосгоны захирагчийн сонгуульд Н сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сонгуулийн нэгдсэн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Миний бие сонгуулийн явцын тэмдэглэлийг хөтөлж, бичиг хэргийн материал, санхүүг хариуцаж ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ням гарагт Ц тосгоны захирагчийн сонгуулийн санал хураалт болсон. Ц тосгоны захирагчийн сонгуульд Д.Е , А.А , С.Б өрсөлдөж хэсгийн хорооны санал тоолсон дүнгээр А.А санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 48.85 хувь, Д.Е 287 санал буюу 41.11 хувь С.Б 63 хүн буюу 9.02 хувийн санал авсан. Хот тосгоны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийн хэн хэн нь олонхийн санал /50+1/ аваагүй учраас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 25 дугаар заалтыг үндэслэн сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулахаар дээрх журмын 20 дахь хэсэгт заасныг үндэслэн 7 хоногийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн пүрэв гаригт тосгоны төвд дахин явуулахаар сонгуулийн нэгдсэн хороо шийдвэрлэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бэлтгэл ажлаа хийгээд 03-ны өдөр дахин санал хураалт явагдсан ба Д.Е А.А гэх хоёр хун дахин санал хураалт оролцсон. Хэсгийн хорооны санал тоолсон дүнгийн тогтоолыг нэгдсэн хороо хэлэлцээд А.А 323 хүн буюу 47%-ийн, Д.Е нь 361 хүн буюу 52.4%-ийн санал авсан тул Тосгоны захирагчаар Д.Е ыг томилуулахаар батламжилж өгөхийг хүссэн нэгдсэн хорооны тогтоол гаргаж Н сумын Засаг дарга А.М-д хүргүүлсэн болно. Болсон асуудал энэ болно. Ц тосгоны Захирагчийг сонгох ээлжит сонгууль явуулахтай холбоотой гарсан хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ц тосгоны Захирагчийг сонгох ээлжит сонгууль явуулахтай холбоотой санхүүжилтийг төр засаг шийдэж өгсөн болох бид нарт учирсан хохирол байхгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 47-48-р хуудас/
- Гэрч А.М-ы "....Ц тосгон манай Н сумын 9 дүгээр баг, сумын нутаг дэвсгэрийн хэсэг болж явдаг ба тус тосгоны захирагчийг сонгох ээлжит сонгуулийг Сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн захирагчийг сонгох тогтоол гарч уг сонгууль 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр явагдсан ба нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь ч олонхийн санал аваагүй учраас дахин санал хураалт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр явагдсан. Уг санал хураалтаар нэр дэвшигч Д.Е олонхийн санал авсан болохоор Сумын сонгуулийн нэгдсэн хорооноос Ц тосгоны захирагчаар томилуулахаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тогтоол гаргаж ирүүлсэн болохоор миний бие тэр өдөр Захирамж гаргаж Д.Е ыг Ц тосгоны захирагчаар томилсон болно. Миний бие сонгуулийн үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй. Сонгуулийн үйл ажиллагааг гаднаас нь ажиглалт хийж явсан. Н сумын Цагдаагийн тасгийн би бүрэлдэхүүн нийгмийн хэв журам сахиулж, ажил үүрэг гүйцэтгэсэн болно" гэх мэдүүлэг / хх-ийн 49-р хуудас/
- Гэрч А.С гийн "...Миний Ц тосгоны ардчилсан намын даргын сонгуульт ажил үүрэг эрхэлдэг ба 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон Ц тосгоны Захирагчийн сонгуульд А ы сонгуулийн штабт менежер хийж ажилласан. Тосгоны Захирагчийг сонгох сонгуульд А.А , Д.Е , С.Б нар өрсөлдөж А.А нийт санал өгсөн хүмүүсээс А.А 341 хүний, Д.Е 287 хүний, С.Б 63 хүний санал авсан. Нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь ч сонгуулийн хуулийн дагуу /50+1/ %-ийн санал авч чадаагүй /А.А 50+1 %-ийн санал авахад 9 хүн дутсан/ учраас хамгийн олон хүний санал авсан хоёр хүнд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин санал хураалт явагдахаар болж шийдвэрлэсэн. Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний бие аймаг руу хувийн ажлаар ирж, орой буцаж явж гэрт сууж байхад 18 цагийн үед Улаанбайшинтыг хариуцсан менежер Озаг залгаж, Д.А санал авахын тулд хүмүүст мөнгө тарааж байна гэх яриа гарч байна, та А ы гэрт хүрээд ирээч энэ асуудлыг тодруулъя гэснээр миний бие А ы гэрт очиж Д-той ярилцахад Д.А нь Ж ийн гэрт 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэснээр би Ж ийн гэрт өөрийн биеэр очиж асууя гэж гэрт нь өөрөө ганцаараа явж очиход Ж байхгүй байсан ба эхнэр нь Ж ээс та асуугаач манай гэрт Д.А мөнгө орхиж явсан гэх үед би гэрт байгаагүй гэснээр буцаж А ы гэрт очсон. Тэнд байхад Ж ирсэн ба Д.Ж ээс болсон асуудлыг асуухад Д.А санал өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн, би А д түрүүн ирээд хэлээд явсан гэхээр нь чи мөнгийг аваад ир гэж явуулсан. Хэсэг хугацааны дараа 5 ширхэг хорин мянгатын дэвсгэрт авч ирж Д.А ын өгсөн мөнгө гэж үзүүлсэн. Би гараас бичиг хийж өгөөрэй гэхэд би Монгол хэл мэдэхгүй, бичиж чадахгүй гэхэд би М.Ж ийн Казахаар хэлсэн үгийг Монголоор орчуулж бичээд үүнийг хуулж бичээрэй гэж бичүүлсэн. Уг бичигт Д.А ын өгсөн мөнгөний серийн дугаарыг бичүүлж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд мөнгийг хэнд ч өгөлгүй өөрөө хадгалж бай гэж хэлсэн. Тэгээд бид Б-д болсон асуудлыг хэлсэн. Багдат Цагдаагийн газар гомдол гаргасан гэсэн. Т гэх хэрэг бүртгэгч ирж шалгаж бид нараас тайлбар авсан. Миний сонссоноор Х.Х гэгчийн гэрт 300.000 /гурван зуун мянган/ төгрөг С , Ч.Г нарт 100.000 /зуун мянган/ төгрөгийг Д.А санал худалдаж авахаар өгсөн байна гэж сонссон. Дахин хураалт явагдах үед Д.Е 363, А.А 323 хүний санал авсан. А.А ы урьд авсан санал дахин санал хураалтад буурсан юм. Энэ нь хүмүүсийн саналыг мөнгөөр худалдаж авсантай холбоотой болно. Бидний мөнгө тараасныг мэдсэн дээрх хүмүүс бөгөөд цаана бид нарт мэдэгдээгүй бас олон хүн байгаа гэж бодож байна" гэх мэдүүлэг / хх-ийн 50-51-р хуудас/
- Гэрч А.Б-н "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон Ц тосгоны Захирагчийн сонгуульд миний төрсөн дүү А нэр дэвшиж 48,8%-ийн санал авсан боловч нийт сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй гэх үндэслэлээр дахин сонгууль санал хураалт явагдахаар шийдсэн юм. Гэвч нэр дэвшигч Д.Е гэгч өөрийн төрсөн дүү Д.А аар дамжуулж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12 дугаар сарын 01-ний өдөр иргэдэд мөнгө тараасан байна, цагдаагийн газар гомдол гарга гэснээр миний бие Аймгийн Цагдаагийн газар гомдол гаргаж уг асуудлыг хэрэг бүртгэгч Тунгышбай гэх залуу шалгасан ба тухайн үед та нарт нотлох баримт байна уу гэж асуухад нь би яг одоо гаргаж өгөх нотлох баримт байхгүй гомдлыг буцааж авъя гэсэн боловч цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж Х.Х , М.Ж , С, Ч.Г од Д.А , О.Е нар мөнгө төгрөг тараасан гэх асуудлыг шалгасан. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 53-р хуудас/
- Гэрч В.С гийи "...Миний бие Ц тосгоны Захирагчийн сонгох дахин санал хураалт болохын өмнөх болон сонгуулийн өдөр хоёр удаа Ховд их сургууль салбар сургуулийн захирал Бекболаттай хамт очсон. Эхний удаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А ы гэрт очиход тэнд байсан цөөн хүмүүс өрсөлдөгч талын хүмүүс мөнгө тараасан байна, тараасан мөнгийг баримтжуулж авсан гэж ярилцаж байсан. Тэд хэд, хэдэн хүний нэр дурдаж тэдний гэрт мөнгө төгрөг аваачиж өгсөн байна гэж ярьж байсан ба тэдний нэрийг санахгүй байна. Миний санаж байгаагаар худ Ч.Г од 100,000 /зуун мянган/ төгрөгийг шинээр төрсөн хүүхдийн мялаалга гэж өгсөн байна гэж яригдаж байсан. Энэ бол далд утгаараа санал худалдаж авч байгаа арга гэж бодож байна. Би тэр өдөр А д амжилт хүсье, урьд дахь сонгуулийн санал хураалтад чи ялж байсан юм чинь Б т өгсөн хүмүүсийн санал хоёр хуваагдсан ч чи ялах магадлал өндөр шүү дээ хэлээд Улаанбайшинтын чиглэлд өвчтэй байсан Баяртай өндөр настан Намдаа нартай мэндлэхээр очиж тэндээс шууд аймаг руу буцаж ирсэн. Дараа нь хоёр дахь удаа үдээс хойш Ц тосгонд очсон. Манай машинд Ц тосгоны Ардчилсан намын дарга гэх С гэгч орж ирж бүртгэл судалгаагаа харж байгаад -эсрэг талын хүмүүс бөөн мөнгө төгрөг сонгогчдод тараасан байна, бид ялагдаж магадгүй гэж байсан. Тэр өдөр 22 цагийн үед санал хураалт дуусаж, тоолж байна гэж байсан ба гэнэт хүмүүс хашгирч байсныг харсан. Д.Е ыг дэмжигч хүмүүс нь түүнийг дээшээ өргөөд явсныг харсан. Тэгээд А.А ы гэрт очоод сэтгэлийг нь засах санаатай хоёр гурван үг хэлээд гарч явж Өлгийд буцаж ирсэн. Миний мэдэх зүйл энэ болно. Түрүүчийн сонгуульд А.А санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 49%- ийн санал авсан байсан ба уг санал дээр 8 хүн нэмж санал өгсөн бол шууд ялах боломжтой байсан. Нөгөө нэр дэвшигч талын хүмүүс санал худалдаж авахгүй бол ялж чадахгүй гэж бодоод мөнгө төгрөг тарааж иргэдийн саналыг худалдаж авсан байх гэж бодож байна. Учир нь А.А ы дахин санал хураалтад авсан саналыг харьцуулан үзэхэд 323 хүн буюу 47%-ийн санал авч урьд авсан саналын тоо буурч огцом савалсан байгаа биз. Өөр хэлэх зүйл байхгуй болно" гэх мэдүүлэг / хх-ийн 54-р хуудас/
- Гэрч Х.Н ы "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байх өдрийг нь Ц тосгонд байдаг аавын гэрт идэшний малыг янзлах А.А ы сонгуулийн үйл ажиллагаанд туслах ажлаар ирсэн байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр билүү 12 дугаар сарын 01-ний өдөр билүү өдрийг нь санахгүй байна маргааш Ц тосгоны захирагчийн сонгуулийн дахин санал хураалт явагдан гэж байсан өдөр миний бие адуу хайгаад гэрт оройтож ирэхэд Аав сая Д.А , О.Е нар ирээд 300.000 /гурван зуун/ мянган төгрөг өгөөд явлаа Д.Е ын төлөө санал өгөөд явлаа гэхээр нь би яах гэж авсан мөнгө авч болохгүй гэхэд хүчээр ширээнд орхиод явлаа гэсэн. Би мөнгийг А д үзүүлж болсон асуудлыг хэлнэ гэж хэлээд маргааш нь үдийн цайны үед А ы гэрт мотоциклоор очиж болсон асуудлыг хэлж Д.А ын авч ирж өгсөн мөнгийг үзүулсэн. А.А надад мөнгийг өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэр үед Ж гэгч ирж надад Д.А 100,000 / зуун мянган/ төгрөг өгөөд явлаа мөнгө гэрт байна гэж хэлсэн. Тэр үед А ы машинаар хамт Ж ийн гэрт очиж Д.А ын өгч явсан гэх мөнгийг үзсэн ба 5 /таван/ ширхэг 20,0 /хорин/ мянгатын дэвсгэртийг гал тогооны шүүгээний дээр тавьсан байсныг үзсэн. Ж уг мөнгийг Д.А ширээн дээр орхиж явсан гэж үзүүлж байсан ба Ж гар утсаар бичлэг хийгээд Ж бид хоёрын хэлсэн зүйлийг бичиж авсан- Дараан цагдаагийн газраас ирсэн хүмүүс надаас болсон асуудлыг асууж Д.А ын өгсөн гэх мөнгийг хурааж авсан. Д.А , мөнгө өгөх үед О.Е байсан гэж манай гэр бүлийн хүмүүс аав, ээж нар хэлж байгаа" гэх мэдүүлэг / хх-ийн 55-56-р хуудас/
- Гэрч Ц.Х "....Миний бие Я найз бөгөөд 2015 оны 12 дугаар 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна Ц тосгоны Захирагчийн дахин сонгууль явагдахаас өмнөх өдөр Янжмаа над руу залгаж манай дүү Ч.Г ыг Д.А машиндаа суулгаж аваад хүүхдийн мялаалга гэж 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж хэлсэн болохоор би санал авах гэж мөнгө тарааж байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс тааралдсан хүнд зүгээр 100,000 /зуун мянган/ төгрөг өгнө гэж байхгүй гэж бодсон. Тэр өдөр өлгөө цэцэрлэгт хүүхдээ авч ирсэн А ы эхнэр Динарт би, Д.А нь Я ийн дүү Ч.Г од 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж хэлсэн. Би хүмүүсийн дам ярианаас бас Ж , Сейсейбай, Х.Х нарт Д.А нь дүү Д.Е ын төлөө санал өгөөрэй гэж мөнгө өгсөн байна гэж сонссон байсан" гэх мэдүүлэг / хх-ийн 57-р хуудас/
- Гэрч М.Ж ийн "...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 30 минутын үед ажлаас ирээд гэрт цай ууж ганцаараа сууж байхад гаднаас Д.А ганцаараа орж ирээд цай ууж сууж байгаад чи түрүүн захирагчийн сонгуульд А ыг дэмжсэн одоо миний дүү Д.Е ыг дэмжиж санал өг гэсэн би дэмжиж санал өгье гэж хэлж байхад энгэрийн халааснаас мөнгө гаргаж ирээд 5 ширхэг 20,000 мянгатын дэвсгэрт гаргаж ирэх үед нь би наадах мөнгө чинь хэрэггүй бид нэг тосгоны иргэд болохгүй гэхэд чи бага гэж бодоод голоод байгаа юм уу гэж дахиж халаасанд гараа явуулах үед би хэрэггүй гэсэн. Тэр 100-000 /зуун мянган/ төгрөгийг ширээний дээр тавиад өөр юм хэлэхгүйгээр шууд гараад явчихсан. Тэгээд 13 цагийн үед гаднаас миний эхнэр ирсэн ба эхнэрт болсон асуудлыг хэлэхэд чи яах гэж мөнгө авсан вэ гэхээр нь хүчээр мөнгөө хаяаад явчихлаа гэсэн. Эхнэр надад энэ аюул болно гэснээр би энэ тухай хэлэхээр А.А ы гэрт явган явж ганцаараа очиж А д болсон асуудлыг хэлсэн. А.А надаас тэр Д.А ын өгсөн гэх мөнгө төгрөг хаана байна гэсэн би гэрт ширээний дээр байгаа гэсэн. А.А гэрт Х.Н бас явж байсан тэр Д.А ч манай гэрт 300.000 / гурван зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж хэлж байсан. Тэгээд А.А Х.Н намайг дагуулж аваад манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд эхнэр ширээн дээр байсан мөнгийг гал тогооны шүүгээний дээр тавьсан байсан ба А.А гар утсаараа зураг авч бичлэг хийж Д.А бид нарт мөнгө өгсөн тухай яриулж бичлэг хийж авсан. Х.Н ч бас Д.А дүү Д.Е ыг дэмжиж өгөөрэй гэж мөнгө төгрөг өгсөн гэж манай гэрт А.А д хэлж өгсөн. Тэгээд гэрт байхад 20 цагийн үед С утсаар дуудаж А ы гэрт хүрээд ирээч гэснээр явж очсон ба чи Д.А танайд мөнгө авч ирж өгсөн тухай баримт бичиж өг гэхээр нь би Монгол хэл мэдэхгүй гэхэд тэд өөрсдөө миний хэлснийг Монголоор бичиж надад хулж бичээрэй гэснээр би тэр бичгийг хуулж бичсэн. Дараа нь Цагдаагийн газраас шалгаж ирсэн хүмүүс надаас болсон асуудлын талаар тайлбар авч Д.А ын надад өгсөн мөнгийг хурааж авсан болно. Болсон асуудал энэ болно. Д.А манай гэрт ганцаараа орж ирсэн ба буцаж гарах үед цонхоор харж байхад Приус-11 маркийн саарал өнгийн машинд сууж явсан. Тэр машиныг өөрөө жолоодож явсан уу дотор нь жолооч байсан уу гэдгийг сайн харж чадаагүй. Машинаас өөр ямар нэгэн хүн буугаагүй. Машины номер дугаарыг нь анхаарч хараагүй" гэх мэдүүлэг / хх-ийн 58-59-р хуудас/
- Гэрч М.С гийн "...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед миний утас руу Д.А залгаж, чи О.Е ы гэрт хүрээд ирээч гэхээр нь би О.Е ыд явж очсон. О.Е ы гэрт миний эхнэр К.А байсан. Учир К.А О.Е ы хүүхдийг асардаг ажилтай байсан- Д.А сонгуульд миний дүүгийн төлөө санал өгөөрэй гэж 4 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, 2 ширхэг 10 мянгатын дэвсгэрт нийт 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн. Би 100.000 /зуун мянган/ төгрөгийг аваад за дэмжинээ гэж хэлээд гарч явсан. Би тухайн мөнгийг хүмүүсээс авсан зээлээ төлсөн. А гэгчээс 125000 /зуун хорин таван мянган/ төгрөгөөр гутлыг зээлээр авсан ба мөнгийг нь аваачиж өгсөн. Мөн Б гэгчээс 1 уут гурилыг зээлээр авсан ба уг мөнгийг өгөөрэй гэж Б бэр нь болох Ботад тааралдаж 46000 /дөчин зургаан мянган/ төгрөг өгч явуулсан. Би Цагдаагийн хэсгийн байранд галчаар ажилладаг ба цагдаагийн хэсгийн төлөөлөгч Гануял, Амгаа нар 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр цалин, хөлс гэж дөтч, дөтчөөр нийлээд 80.000 мянган төгрөг өгсөн. Дээрх мөнгөө нийлүүлээд Аээс авсан гутлын мөнгийг өгсөн. Бусад үлдсэн мөнгөөр гэрт эд зүйл аваад дуусгачихсан. Дараа нь би Ардчилсан намын залуучууд болох С болон бас хэн байсныг санахгүй байна олон залуучуудын хажууд Д.А надад Д.Е ыг дэмжиж санал өг гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн гэж хэлчихсэн" гэх мэдүүлэг /хх 60-61-р хуудас/
- Гэрч Х.Х гийн "...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн бид эхнэр, хүүхдүүдийн хамт гэрт байхад бор өнгийн Уаз-469 маркийн машинаар 0285 дугаар ангид ажилтай Д.А , О.Е нар ирсэн. Д.А гэрт цай ууж, сууж байгаад бид сонгуулийн ажлаар явж байна, дахин сонгууль болно гэж халааснаас 300,000 /гурван зуун мянган/ төгрөг гаргаж ирээд ширээнд тавьж, та нар саналаа миний дүү Д.Е ад өгөөрэй гэсэн. Бид юу болоод байна мөнгийг авахгүй, дараа нь хүн амьтан сонсвол ичгүүртэй зүйл болно гэхэд мөнгийг ширээнд тавиад гарч явсан. Удалгүй миний аймагт байдаг том хүү Н ирэхэд би болсон асуудлыг хэлэхэд, энэ хууль бус мөнгийг надад өг гэж 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг аваад явсан, Н А д очиж болсон асуудлыг хэлсэн байна. ....Д.А мөнгө өгөх үед О.Е байсан. Тэр хоёр хамт гарч явсан" гэх мэдүүлэг / хх-ийн 62-63-р хуудас/
- Гэрч М.Б "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед гэрт байхад манай гэрийн гадаа Уаз-469 маркийн машин ирж зогссон ба тухайн машинаас 0285 дугаар ангид ажилладаг Д.А , О.Е нар бууж гэрт орж ирсэн. Бид гэрт нөхөр Х , хүү Е бэр Д нарын хамт сууж байсан. А гэрт цай ууж, сууж байгаад халааснаас 300.000 /гурван зуун мянган/ төгрөг гаргаж ирээд Х.Х өгч та саналаа миний дүү Д.Е ад өгөөрэй гэсэн. Бид юу болоод байна мөнгийг авахгүй гэхэд зүгээр өгч байна гэж гарч явсан. Удалгүй миний том хүү Н ирэхэд Х болсон асуудлыг хэлэхэд энэ хууль бус мөнгийг надад өг гэж 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг аваад явсан. Болсон асуудал энэ болно. .... О.Е гэрт байсан. Өөр гаднаас өөр хүн байгаагүй" гэх мэдүүлэг /хх 64-р хуудас/
- Гэрч К.Аы "...Миний бие 0285 дугаар ангид ажилладаг О.Е гэрт 2 настай болон 1 дүгээр ангид сурдаг хүүхдийг нь хардаг юм. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна 17-18 цагийн үед миний бие тэр гэрт сууж байхад Д.А гаднаас орж ирж, чи нөхрөө дуудаад өг гэхэд ямар ажлаар бэ гэхэд зүгээр л дуудчих гэсэн. Тэгээд А өөрийн гар утсаар миний нөхөр лүү залгаж С г дуудсан. С гийн утасны дугаарыг надаас асууж авсан. С орж ирэхэд миний дүү болох Е ыг дэмжээрэй гэж халааснаас 4 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, 2 ширхэг 10 мянгатын дэвсгэрт нийт 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн. Энэ мөнгөөр хүүхдээ гурил будаа авч өгөөрэй та нар ажилгүй хүмүүс гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тухайн мөнгийг аваад дэмжин ээ баярлалаа гэж гарч явсан. ....4 ширхэг 20 мянгатын дэвсгэрт 2 ширхэг 10 мянгатын дэвсгэрт нийт 100.000/зуун мянган/төгрөг өгсөн. Үүнийг би баттай хэлж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
- Гэрч М.А "...Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр 13 цагт гэрт ирэхэд нөхөр Ж сая Д.А ирж явлаа. Түрүүний сонгуульд та нар А ыг сонгож санал өгсөн энэ удаагийн сонгуульд та нар миний дүү болох Д.Е ын төлөө санал өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөгийг ширээний дээр тавиад явлаа авахгүй гэхээр бага байна гэж голоод байна уу гэж хэлсэн гэхээр нь би түүнийг загнаад яагаад авсан вэ гэхэд хүчээр ширээнд тавиад гараад явчихлаа гэсэн. Тэгээд би А д хэлээд ирье гэж гараад явсан. Д.А ын өгсөн гэх мөнгө 5 ширхэг 20.0 мянгатын дэвсгэртүүд байсан. Удалгүй манай гэрт А.А , Х.Н нар Ж тэй хамт ирж Д.А ын өгсөн гэх мөнгө 5 ширхэг 20.0 мянгатын дэвсгэртүүдийг үзэж зургийг нь авч Х.Н нар Ж нараас ярилцлага авч гар утсаар бичлэг хийгээд явсан. Тэгээд орой А гэрт дуудаж байна гэхээр би нөхрийн хамт очсон ба А ы гэрт байсан Дондог, С , Озат нар хэн ирж хэдэн төгрөг өгсөн гэхэд би намайг байхгүй үед Д.А ирж нөхөр Ж т 100.000 /зуун мянган/ төгрөгийг ав гэж ширээн дээр тавиад явсан байна. Би мөнгийг хүүхдүүд аваад урчих вий гэж бодоод шүүгээний дээр тавьсан гэсэн. Ж т баримт бичиж өг гэхэд Ж би Монгол хэл мэдэхгүй бичиж чадахгүй гэхэд С өөрөө Ж ийн хэлсэн зүйлийг гараар бичиж энийг хуулж бичээрэй гэснээр Ж хуулж бичсэн" гэх мэдүулэг /хх 67-68-р хуудас/
- Гэрч Ч.Я ийн "...2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед манайд А ы эхнэр Д манайд дүүгийн гэрийг зааж өгөөч гэж ирэхээр нь машинд суугаад Г ын гэрт очиход Г байхгүй байсан ба утас руу нь залгахад би эмнэлгээс эхнээрээ гаргаж авъя гэж байна эмнэлэгт хүрээд ир гэснээр эмнэлэгт очиж эхнэр хүүхдийн гэрт нь хүргэж өгөөд Г ыг дагуулж аваад А ы гэрт очсон. Г А ы гэрт ороод би үүдэн дээр нь үлдсэн ба Г ыг дотогшоогоо оруулж аймгийн Засаг даргын орлогч С, Озат тэргүүтэй хүмүүс юм асууж байсан. Би тэр аймгаас ирсэн хүмүүс байсан өрөөнд ороогүй болохоор Г оос юу асуусан болохыг мэдээгүй. Г гарч ирэхээр нь юу асуусан вэ гэсэн. Д.А мөнгө өгсөн үү гэж асуусан. Д.А хүүхдийн мялаалга гэж 100000 мянган төгрөг өгсөн гэж хэлсэн гэж хэлж байсан. Дараа нь Д Г бид хоёрыг манай гэрт хүргэж өгсөн болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг /хх 69-р хуудас/
- Гэрч Н.Б "...Миний бие Ц тосгоны захирагчийн сонгуульд Н сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сонгуулийн нэгдсэн хорооны даргаар томилогдон ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ням гарагт Ц тосгоны захирагчийн сонгуулийн санал хураалт болсон. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар тосгоны захирагчийн сонгуульд оршин суугчдын хурлаас нэр дэвшихээр Д.Е А.А , М.Б , Дондог өрсөлдөж Д.Е хамгийн олон санал авсан тул оршин суугчдын хурлаас нэр дэвшсэн. А.А , Б тосгоны иргэдийн 100 хүний дэмжлэг авч бие дааж нэр дэвшихээр материалаа нэгдсэн хороонд ирүүлж шалгуулж тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвших эрх авсан. Ц тосгоны захирагчийн сонгуульд Д.Е , А.А , С.Б өрсөлдөж хэсгийн хорооны санал тоолсон дүнгээр А.А санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 48.85 хувь, Д.Е 287 санал буюу 41.11 хувь С.Б 63 хүн буюу 9.02 хувийн санал авсан. Хот тосгоны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийн хэн хэн нь олонхийн санал /50+1/ аваагүй учраас УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосон Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 25 дугаар заалтыг үндэслэн сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулахаар дээрх журмын 20 дахь хэсэгт заасныг үндэслэн 7 хоногийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн пүрэв гаригт тосгоны төвд дахин явуулахаар сонгуулийн нэгдсэн хороо шийдвэрлэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуртэл бэлтгэл ажлаа хийгээд 03-ны өдөр хамгийн олон санал авсан Д.Е А.А гэх хоёр хүнд дахин санал хураалт явуулсан. Хэсгийн хорооны санал тоолсон дүнгийн тогтоолыг нэгдсэн хороо хэлэлцээд А.А 323 хүн буюу 47%-ийн, Д.Е нь 361 хүн буюу 52.4%-ийн санал авсан тул Тосгоны захирагчаар Д.Е ыг томилуулахаар батламжилж өгөхийг хүссэн нэгдсэн хорооны тогтоол гаргаж Н сумын Засаг дарга А.Мейрамхаид хүргүүлсэн. Болсон асуудал энэ болно. Бид хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж дүгнэсэн. Би зарим тоог тодорхой үнэн зөв санахгүй байна. Сонгуулийн нэгдсэн хорооны тогтоол тэмдэглэлд нэр дэвшигчдийн авсан санал, хувийг тодорхой бичсэн байгаа" гэх мэдүүлэг /хх 70-71-р хуудас/
- Гэрч Ч.Г ын "-..Миний эхнэр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амаржиж хүүхэдтэй болсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна 17-18 цагийн үед шөл хүргэж өгөхөөр гэрээс гараад явж байхад приус-20 маркийн гэсэн байх саарал өнгийн машин ирээд зогсоод суучих хаа хүрч явна гэхээр харсан чинь А.А ар талд суусан явж байсан . Би эмнэлэг рүу явж байна эхнэр төрөөд гэхэд за тэгвэл хүүхдийн мялаалга гэж халааснаас 5 ширхэг хорин мянгатын 5 ширхэг дэвсгэрт буюу 100,000 мянган төгрөг өгсөн" гэх мэдүүлэг /хх 72-р хуудас/
- Гэрч Т.Д "...Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр өглөө босоход хадам аав Х өчигдөр орой Д.А гэгч ирж сонгуульд санал өгөөрэй гэж 300-000 /гурван зуун мянган/ төгрөг авч ирж өгч явсан. Мөнгийг Н авч явсан гэсэн. Би мөнгө авч ирсэн гэх хүмүүсийг хараагүй" гэх мэдүүлэг /хх 73-р хуудас/
- Гэрч А.А "...2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна Тосгоны захирагчийг сонгох дахин санал хураалт болох өдрөөс өмнө миний бие А ы гэрт Т гэгчийг хайж бензин авах гэж очиход тэнд Төлөу А бас олон хүн байсан. Ж эхнэрийн хамт орж ирсэн. Д.А санал өгөөрэй гэж 100000 /зуун мянган/ төгрөг өгсөн гэж байсан. Ж т баримт бичиж өг гэхэд Монгол хэл мэдэхгүй гэснээр Ж ийн хэлсэн зүйлийг С бичиж Ж т хуулж бич гэж бичүүлсэн. Мөн Х.Х гийн гэрт 300000 /гурван зуун мянган/ төгрөг аваачиж М.С гийн гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг гэрт мөнгө аваачиж өгсөн байна гэж байсан. Дараан Ч.Г од 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэх яриа яригдаж байсан. Би Д.А мөнгө тараасан гэх тухай сонссон болохоос биш харсан зүйл байгаагүй. Би А ы гэрт удаагүй Төлеуг дагуулаад бензин авахаар гарч явсан. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг /хх 74-р хуудас/
- Гэрч Н.Ш "...Миний бие А ы сонгуулийн штабт тосгоны захирагчийг сонгох сонгуульд ажиллаж байсан. Мөн сонгуулийн сурталчилгаа, ухуулгын ажилд оролцсон. Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр А ы гэрт явж байхад орой 19 цагийн үед байх Ж болон эхнэр нь ирсэн. Ж ийн эхнэр Д.А санал өгөөрэй гэж 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн би олон жил А тай хамт сураад мөнгөнд худалдагдах хүн биш гэж хэлж байсан. Тэр үед С , Озат нар байсан. С Жанатаас болсон асуудлыг асууж гараас бичиг хийж өг гэж бичиг хийлгэж авч байсан. Мөн тэрний дараа Х.Х гийн гэрт 300000 /гурван зуун мянган/ төгрөг аваачиж М.С гийн гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг гэрт мөнгө аваачиж өгсөн байна гэж байсан. Дараа нь Ч.Г од 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж яригдаж байсан. Г өөрөө ирээд Д.А мөнгө өгсөн гэж хэлж байсныг би сонссон. Тэр үед маргааш нөгөө өдөр нь 2 дахь удаа сонгууль болно гэж яригдаж байсан" гэх мэдүүлэг /хх 76-р хуудас/
- Гэрч Н.А-ийн "...С надаас 125000 /зуун хорин таван мянган/ төгрөгийн гутлыг эхнэр нь 95000 /ерөн таван мянган/ төгрөгийн гутлыг 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр зээлээр авч явсан.Би аль нэг гутлын мөнгийг өгөөрэй, дараа нь үлдсэн гутлын мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. 12 дугаар сарын 01- ний өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна С тухайн гутлын мөнгөнөөс 120,000 мянган төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Одоо С гаас 100.000 /зуун мянган/ төгрөг авна. Үлдсэн мөнгийг 12 дугаар сарын сүүлээр өгнө гэсэн. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хх 78-р хуудас/
- Гэрч С.Б ийн "...Миний бие Ц тосгоны захирагчийн сонгуульд А.А , Д.Е нартай өрсөлдөж нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн. Сонгууль 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон. Уг сонгуулиар миний бие 63 хүний саналаар 9.02%-ийн санал авсан. А.А 48 % -ийн санал авсан, Д.Е 41% -ийн санал авсан. Нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь олонхийн санал аваагүй учраас хамгийн санал авсан А.А , Д.Е нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин санал хураалт явагдаж Д.Е 52%-ийн санал авч тосгоны захирагчаар сонгогдсон. Болсон асуудал энэ болно. Би айлуудаар намайг дэмжээрэй гэж явж байхад нөгөө хоёр дэвшигч нар ард иргэдэд мөнгө тарааж байна гэсэн дам яриа байсан. Надад баримтжуулж авсан зүйл байхгүй. Надад хэн нь хэнд, хэдэн төгрөг өгсөн болохыг тодорхой мэдсэн юм байгаагүй" гэх мэдүүлэг /хх 80-р хуудас/
- Гэрч Ө.Т "...А миний нагац дүү болно. Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр А ы гэрт явж байхад үдийн цай өнгөрч байхад 14 цагийн үед байх цагийг нь тодорхой мэдэхгүй байна. Нагашыбайгийн мотоциклоор Ж ирж гэрт нь яваад орчихсон. Би эхнэрийн оронд ШТС-д очиж ажиллаж хүмүүст бензин худалдаж хэсэг хугацааны дараа буцаж А ы гэрт ирэхэд Ж ийн гэрт Д.А санал өгөөрэй гэж 100,000 /зуун мянган/ төгрөг аваачиж өгсөн байна. Ж ээс гараас бичиг хийлгэж авах хэрэгтэй гэж яригдаж байсан. Ж т С Д.А ын мөнгө авч ирж өгсөн тухай бичиг хийлгэж байсан. Мөн тэрний дараа Х.Х гийн гэрт 300000 /гурван зуун мянган/ төгрөг аваачиж М.С гийн гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг гэрт мөнгө аваачиж өгсөн байна гэж байсан. Дараан Ч.Г од 100000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж яригдаж байсан. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/
- Гэрч Х.Н гийн "...Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна өдрийн цагаар 15-16 цагийн үед байх миний бие сургуульд ус шахах насосоор ус шахахаар хамт ажилладаг галч Ж рүү утсаар залгахад чи манайд хүрч ирээд намайг авчих гэсэн ба би мотоциклоор яваад очиход Ж гэрээс гарч ирсэн ба гэрт ор гэсэн ба би гэрт ороод идээ амсаад гарах хооронд чи намайг А.А ы гэрт хүргээд өгчих ажил гараад байна гэсэн. Тэр үед Ж хэлсэн үү эхнэр нь хэлсэн үү би санахгүй байна Д.А мөнгө авч ирж өгсөн гэсэн би тэдний юу хэлж байгааг ч ойлгоогүй хэлсэн үгэнд нь ач холбогдол өгөөгүй Ж ийг А ы гэрт мотоциклоор хүргэж өгөөд мотоциклоос буугаад Ж гарч ирэх байх гэж 2-3 минут хүлээсэн боловч Ж би өөрөө очно гэхээр нь явчихсан. А ы гэрт маш олон хүн байсан. Тэр өдөр Ж тэй хамт ээлжэнд хамт галчаар гарсан ба тэр надад манайд Д.А гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн гэж хэлж байсан. Би түүний хэлсэн зүйлд ач холбогдол өгөөгүй. Мөнгө өгсөн гэх асуудлын талаар сонирхож асуугаагүй. Ж ч надад өөр тодорхой зүйл хэлээгүй. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 82-р хуудас/
- Гэрч З.С гийн "...2015 оны 12 дугаар сарын 01,02-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна миний бие А ы гэрт явж байхад С хүмүүст Д.Е надад мөнгө өгсөн гэж байсан би дуудаж аваад чамд хэн мөнгө өгсөн бэ гэхэд Д.А санал өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн гэсэн. Би тоглоод чамд зуугаас илүү мөнгө өгсөн байх гэхэд 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг өгсөн яадаг юм гэж хэлж. байсан. С бид хоёр хоорондоо тоглож явдаг найзууд болно. Тэр үед миний хажууд Төлеу байсан Д.А олон айлд мөнгө тараасан гэж яригдаж байсан. Ж ч бас манай гэрт 100.000 /зуун мянган/ төгрөг авч ирж өгсөн гэж ярьж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/
- Гэрч Б.А "...Миний бие Ц тосгоны захирагчийн сонгуульд Н сумын сонгуулийн нэгдсэн хорооны тогтоолоор хэсгийн хорооны даргаар сонгогдон ажил үүрэг гүйцэтгэсэн. Миний бие эрх үүргийн дагуу санал хураалт явагдах байрыг бэлтгэх, нэгдсэн хорооноос хэвлэж өгсөн саналын хуудаст нарийн бичгийн дарга Х.Т хамт гарын үсэг зурж баталгаажуулж, хэсгийн хорооны бүрэлдэхүүнтэй саналын хуудсыг битүүмжилж хадгалж хамгаалж, сонгуульд санал авах үйл ажиллагааг товлосон өдөр явуулж санал хураалт дууссаны дараа санал тооллого явуулж нэгдсэн дүнг нэгдсэн хороонд тогтоолоор хүргүулэх зэрэг үйл ажиллагааг явуулсан. Ц тосгоны захирагчийн сонгууль хоёр удаа явагдсан. Эхний удаагийн буюу 2015 оны 11 дүгээр сарын 29-ний явагдсан сонгуульд нэр дэвшигчдийн аль аль нь ч олонхийн санал аваагүй тул дахин санал хураалт явуулахаар нэгдсэн хорооны тогтоол гарсан болно. Дараагийн шатны санал хураалтанд нэр дэвшигч А.А , Д.Е нар оролцож Д.Е 361 хүний саналаар 52,4%-ийн, А.А 323 хүний санал буюу 46.9%-ийн санал авсан ба тооллогын дүнг нэгдсэн хороонд тогтоолоор хүргүүлсэн болно. Хүчингүй санал 5 ширхэг гарсан.... Сонгуулийн нэгдсэн хороонд сонгогчдын саналыг худалдаж авч байна мөнгө тарааж байна гэх ямар нэгэн гомдол санал хэн нэгэн хүнээс ирээгүй. Харин бөглөсөн саналын хуудсаа гар утсаар зургийг нь авч баримтжуулж байна гэх гомдол ирсэн болохоор бид уг зөрчлийг таслан зогсоож хяналт тавьж ажилласан. Хүмүүс бүхээгийн цаана далд газар саналын хуудсаа фото зургаар баримтжуулж авч байсныг мэдэх боломжгүй байсан. Д.Е ын ажиглагч Д.А аас дээрх гомдол ирсэн болохоор бид хяналт тавьж ажилласан. Өөр ямар нэгэн зөрчил гараагүй. Саналын хуудсыг фото зургаар бэхжүүлж авсан гэх асуудлыг цагдаагийн газраас шалгаж хариу ирүүлсэн болно.
.... Х.Х болон Х гийн гэр бүлийн хүмуүс, М.Ж болон Ж ийн гэр бүлийн хүмүүс, Ч.Г болон Ч.Г ын гэр булийн хүмүүс, М.С болон М.С гийн гэр бүлийн хүмүүс, З.Сүйениш, М.Үмитбол нар Ц сумын оршин суугч иргэн мөн. Тосгоны захирагчийн сонгуульд бүгд оролцож санал өгсөн болно" гэх мэдүүлэг / хх-ийн 84-85-р хуудас/
- Гэрч Х.С "....Нөхөр бид хоёр 11 дүгээр сарын 27-ны өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна. Ц тосгоны захирагчийн сонгууль болохоос өмнө сар өдрийг нь санахгүй байна нөхөр бид хоёр миний охин дүү Гүлнар, нөхрийн бааз Д.Е нарын гэрт өөрсдийн цагаан саарал /мөнгөлөг/ өнгий Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр айлчилж очсон ба бид тэнд Д.Е ын гэрт нэг хоноод маргааш нь буцах гэхэд Д.Е та нар машинаа надад орхиж яваач гииний тээврийн хэрэгсэл эвдэрсэн байгаа гэснээр бид машинаа Д.Е ад өгөөд Д.Е ын гэрээс аймаг руу ирсэн машинаар аймагт ирсэн ба миний нөхөр Хавдалхах застав руу явах ажилтай гээд 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дэлүүн, Булган сумын чиглэлд албаны ажлаар явсан ба 12 дугаар сарын 03-ны өдөр шөнө 21 цагийн үед ирсэн ба 23 цагийн үед Д.Е Ц тосгоны захирагчийг сонгох сонгуульд ялсан байна гэж сонсоод баяр хүргэхээр тэр өдрийн шөнө хадам ах Хавдолдагийн цагаан өнгийн "Тоуото Алеон" маркийн машинаар нөхөр бага насны хүүхдүүдийн хамт Ц тосгонд очиж Д.Е ад баяр хүргэж тэнд хоноод маргааш нь өглөө би өөрийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, нөхөр "Тоүото Алеон" маркийн машиныг жолоодож хамт Өлгийд гэрт ирсэн. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 92-р хуудас/
- Гэрч Х.Д "...2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17-18 агийн үед аймгийн орлогч дарга Ст уулзахаар А ы гэрт очоод Сийг хүлээж сууж байсан ба А ы гэрт С , Озат, С нар байсан. Намайг сууж байхад галч ажилтай Ж эхнэрийн хамт орж ирсэн. Д.А санал өгөөрэй гэж мөнгө өгсөн гэж байсан. Ж т баримт бичиж өг гэхэд Монгол хэл мэдэхгүй гэснээр Ж ийн хэлсэн зүйлийг С бичиж Ж т хуулж бич гэж бичүүлсэн. Тэр бичигт Д.А ын өгсөн гэх мөнгөний сери дугаарыг бичүүлж байсан. Тэр үед А ы ах Багдат аймгаас ирсэн ба Б-д болсон асуудлыг ярьсан. Би бас хоёр гурван хүнээс мэдээлэл авсан газар дээр нь очиж асууж, хуулийн байгууллагад шалгуулна гэж удалгүй гарч явсан. С тэр өдөр ирээгүй. Тэгээд би ч гэр лүү явсан. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 93-р хуудас/
- Гэрч А.Х "...Миний бие Ц ын тосгоны сонгууль явагдахаас өмнө сар өдрийг нь санахгүй байна эхнэр Светагийн хамт Ц тосгонд байдаг бааз Д.Е ын гэрт айлчилж очсон ба тэнд нэг хонож буцсан. Тэр үед миний бие өөрийн 0000 БӨТ улсын дугаартай саарал өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгслээр очсон боловч бааз Д.Е машинаа орхиод яваач миний машин эвдэрсэн байна хэд хоног унаж байгаад өгье гэснээр машинаа Д.Е ад 10-аад хоногийн хугацаанд орхиж Д.Е ын гэрт байсан Гавит гэгчийн Уаз-469 маркийн машинаар эхнэрийн хамт аймагт ирсэн. Би Ц тосгоны захирагчийн сонгууль дууссан өдрийн маргааш нь заставаас ирээд Ц т эхнэрийн хамт очиж Д.Е аас машинаа авч явсан болно" гэх мэдүүлэг / хх-ийн 97-98-р хуудас/
- Гэрч Х.Т "...Миний бие Ц тосгоны захирагчийн сонгуульд Н сумын сонгуулийн нэгдсэн хорооны тогтоолоор хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажил үүрэг гүйцэтгэсэн. Миний бие эрх үүргийн дагуу хэсгийн хорооны дарга, гишүүдтэй хамт санал хураалт явагдах байрыг бэлтгэх, нэгдсэн хорооноос хэлэж өгсөн саналын хуудаст хэсгийн хорооны дарга Б.Айсаулетэй хамт гарын үсэг тэмдэг дарж зурж баталгаажуулж, хэсгийн хорооны бүрэлдэхүүнтэй саналын хуудсыг битүүмжилж хадгалж хамгаалж, сонгуульд санал авах үйл ажиллагааг товлосон өдөр явуулж санал хураалт дууссаны дараа санал тооллого явуулж нэгдсэн дүнг нэгдсэн хороонд тогтоолоор мэдэгдсэн зэрэг үйл ажиллагаанд оролцож ажилласан. Ц тосгоны захирагчийн сонгууль хоёр удаа явагдсан. Эхний удаагийн буюу 2015 оны 11 дүгээр сарын 29-ний явагдсан сонгуульд нэр дэвшигчдийн аль аль нь ч олонхийн санал буюу 50-1 хувийн санал аваагүй тул дахин санал хураалт явуулахаар нэгдсэн хорооны тогтоол гарснаар нэр дэвшигч А.А , Д.Е нар хооронд дахин санал хураат явагдаж Д.Е 361 хүний саналаар 52,4%-ийн, А.А 323 хүний санал буюу 46.9%-ийн санал авсан ба тооллогын дүнг нэгдсэн хороонд тогтоолоор хүргүүлсэн болно. Сонгууль хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчилгүй явагдсан гэж үзсэн. Би сонгуулийн явцын тэмдэглэлийг хөтөлсөн. Болсон асуудал энэ болно. ... Сонгогчдын саналыг худалдаж авч байна мөнгө тарааж байна гэх иргэдийн дунд яриа гарсан болохоос биш сонгуулийн хэсгийн хороонд бид нарт ямар нэгэн гомдол санал хэн нэгэн хүнээс ирээгүй. Х.Х болон Х гийн гэр бүлийн хүмүүс, М.Ж болон Ж ийн гэр бүлийн хүмүүс, Ч.Г болон Ч.Г ын гэр бүлийн хүмүүс, М.С болон М.С гийн гэр бүлийн хүмүүс, Ц тосгоны оршин суугч иргэн мөн. Тосгоны захирагчийн 2 удаагийн сонгуульд бүгд оролцож санал өгсөн болно" гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р хуудас/
- Гэрч Н.Сийн "...Миний бие Ц тосгоны Захирагчийн сонгох дахин санал хураалт болохын өмнөх өдөр тус сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж буй А.А ы гэрт байхад үдээс өмнө 10 цагийн үед байх нэрийг нь санахгүй байна нэг эмэгтэй Г гэгч дүүгээ дагуулж ирээд миний дүүд Д.А гэгч 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна, одоо үүнийг яах юм вэ гэж хэлж байсан. Би Гонболдоос танд мөнгийг ямар шалтгаанаар өгсөн бэ, мөнгө төгрөг авах ёстой байсан юм уу гэхэд ямар ч зүйл хэлэхгүй мөнгийг өгөөд явсан, надад Д.А аас авах мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэсэн. Г ын эгч нь гэх эмэгтэй би цагдаагийн газар гомдол гаргана гэж байсан. Би тэд нарт та нар цагдаагийн байгууллагад гомдол гаргах эсэх нь та нарын асуудал би энэ асуудлыг шийдэхгүй, хуулийн байгууллага шийдэх асуудал учраас хуулийн байгууллагад хандаарай гэж зөвлөж хэлээд явуулсан. Мөн тэр өдөр Д.А гэгч бас Х , Ж гэгч айлуудад мөнгө төгрөг тараасан байна гэж яригдаж байсан болно" гэх мэдүүлэг/ хх-ийн 120-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С, Х.З нар нь “Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэд саад болоогүй, сонгуулийн хорооноос зохион байгуулсан ажиллагаанд саад хийсэн үйлдэл холбогдол нь нотлогдон тогоогдохгүй байгаа тул энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэрвээ мөнгө тараасан гэх үйлдэл нь нотлогдсон гэж үзвэл энэ нь захиргааны зөрчил бөгөөд хуулийг зөв хэрэглэх хэрэгтэй. Өнөөдөр амьд сэрүүн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн дагуу хариуцлагыг зохих харъяаллын байгууллага авах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэсэн санал гаргав.
Дээрх бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А , О.Е нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар саад хийсэн, санал худалдан авах үйлдэл хийсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нийгэмд аюултай шинж чанарыг алдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Сонгуулийн тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдан мөн өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “.мөнгө, эд зүйл тараах”, 70.5.12-д “сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох”, 70.5.14-д “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” дахь заалтуудаар дээрх үйлдлийг нарийвчлан оруулж зохицуулсан байх тул захиргааны зөрчил гэж үзэх бүрэн үндэстэй байна гэж үзлээ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 531 дугаар зүйлийн 531.1-д зааснаар “Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна” гэж заасан байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 / Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль2 болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ/ дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 / Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно/ дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Д.А , О.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201504000295 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг биш захиргааны зөрчил гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 400000 төгрөгийг улсын орлого болгож, СД бичлэг 1 ширхэг, гар бичмэл 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 283, 286, 290, 291, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Д ийн А , Ш овогт О ын Е нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 400000 төгрөгийг улсын орлого болгож, СД бичлэг 1 ширхэг, гар бичмэл 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.10-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.А ын “ниссан екстерра” маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Ц тосгонд байршилтай 130 м2 талбайтай 7 өрөө бүхий хувийн сууцыг, шүүгдэгч О.Е ы “тоёото каролла” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Ц тосгонд байршилтай 81 м2 талбайтай 5 өрөө бүхий хувийн сууцыг, гэмт хэрэгт үйлдэх үед ашигласан иргэн А.Хавдалхахын эзэмшлийн “приус-11” маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг, УАЗ-00000 маркийн 0000 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч нарт авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдасугай.
6. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ