Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 043

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Т.Маншүк
Улсын яллагч: Т.Серикжан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш, Я.Сьезд
Шүүгдэгч: Д.Айболат, О.Еркебулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Дауитийн Айболат, Шеруши төлек овогт Октябрын Еркебулан нарт холбогдох эрүүгийн 20150400295 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1982 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, дээд боловсролтой, хилийн алба, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0285 дугаар ангид тавиулангийн дарга ажилтай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Төлек овогт Дауитийн Айболат РД:МБ82121411. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, дээд боловсролтой, хилийн алба, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0285 дугаар ангид барилга орон сууцны албаны дарга ажилтай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шеруши төлек овогт Октябрын Еркебулан. РД:БЭ83020233.   
Шүүгдэгч Д.Айболат нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Д.Есболатын төлөө санал өгүүлэх зорилгоор иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар 2015 оны 11 дүгээр сарын 29-нээс мөн оны 12 сарын 03-ны өдрийн хооронд иргэн Т.Жанарбект 100000 төгрөг, Ч.Ганболдод 100000 төгрөг, яллагдагч О.Еркебулантай бүлэглэн М.Сейсебайд 100000 төгрөг, Халид 300000 төгрөгийг тус тус тарааж санаатай саад хийсэн санал худалдаж авсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Еркебулан нь яллагдагч Д.Айболаттай бүлэглэн нэр дэвшигч Д.Есболатын төлөө санал өгүүлэх буюу иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татахад орон байраар болон тээврийн хэрэгслээр хангаж /О.Еркебуланы гэрт иргэн М.Сейсебайд мөнгө өгч, иргэн Г.Халигийн гэрт өөрийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн/, хамжигчийн үүргийг гүйцэтгэж хамтран оролцсон ба яллагдагч Д.Айболаттай бүлэглэн иргэн Г.Халид 300000 төгрөг өгч, санаатай саад хийсэн /санал худалдаж авсан/ гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
- Гэрч А.Арыстаны "...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон захирагчийн сонгуульд нэр дэвшиж Дауит овогтой Есболат, Савгар овогтой Бадамцэцэг нартай өрсөлдөж миний бие сонгогчдын хамгийн олонх буюу 48.85 хувийн   санал авсан ба   захирагчийн сонгуульд   өрсөлдсөн хэн ч 50 дээш хувийн санал авч чадаагүй учраас Ногооннуур сумын сонгуулийн хорооноос 12 дугаар сарын 03-ны өдөр дахин сонгууль явуулна гэж шийдвэрлэсэн. Уг нь хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 24 дүгээр зүйлд: "Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг захирагчаар сонгогдсонд тооцно" гэсэн заалттай болохоор хэн нь олон санал авна тэр сонгогдоно гэж сонгуулийн нэгдсэн хорооны гишүүн Бахыт хэлж байсан юм. Гэвч захирагчийн сонгуульд надтай хамт өрсөлдсөн Дауит овогтой Есболатын ах нь болох Д.Айболат нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болох тосгоны захирагчийн сонгуульд өрсөлдөж буй дүү Д.Есболатад санал өгөөрэй гэж иргэн Т.Жанарбект 100.000 /зуун мянган/ төгрөг, М.Сейсенбайд 100.000 /зуун мянган/ төгрөг, Ч.Ганболдод 100.000 /зуун мянган/ төгрөг, Г.Халид 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 1,2-ны өдөр өгсөн ба дээрх иргэд манайд ирж надад мэдэгдсэнээр миний бие цагдаагийн газар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргаж шалгуулсан болно. Анх 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний бие гэрт ээж, эхнэр болон Төлеу нарын хамт байхад Нагашбайгийн мотоциклоор Жанарбек 12 цагийн үед ирж сая би гэрт  байхад Д.Айболат ирж та нар түрүүн Арыстанд санал өгсөн одоо бид нарт саналаа өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн би авахгүй гэсэн боловч ширээн дээр тавиад явсан. Мөн миний хүүхдэд 100,000 төгрөг өгсөн боловч бид мөнгө авахгүй гэхэд мөнгийг халаасанд хийгээд явчихсан гэсэн. Бид Жанарбекээс мөнгийг чи яасан бэ гэхэд мөнгө ширээн дээр үлдсэн үүнийг яах вэ чамд хэлэх гэж ирлээ гэж байхад гаднаас Хали овогтой Нурлан ч орж ирээд эд нар их мөнгө тарааж байгаа юм байна манайд шөнө ирж 300,000 төгрөгийг ширээн дээр хаяж явсан байна гэсэн. Би Нурлан, Жанарбек нарыг дагуулж аваад Жанарбекийн гэрт очоод мөнгө орхиод явсан ширээг үзэхэд мөнгө байхгүй байсан ба Жанарбекийн эхнэр мөнгийг хүүхдуүд аваад урчих болов уу гэж энд тавьчихсан гэж гал тогооны шүүгээний  дээрээс 5 ширхэг 20 мянгатын дэвсгэртийг надад үзүүлсэн ба уг менгийг миний бие гар утсаар баримтжуулан бичиж авч Жанарбек болон эхнэрийг нь зогсоож  байгаад Жанарбект болон Нурланд болсон асуудлыг хэлүүлж гар утсаар бичлэг хийж авсан. Тэгээд мөнгийг өөрсдөдөө байлгаж бай Цагдаагийн газар гомдол гаргана та нараас асуух байх гэж явсан. Тэр өдрийн маргааш нь орой гэрт байхад Серикбай гэгч залуу ирж Д.Айболат Еркебуланы гэрт Сейсебайг дуудаж аваад 200000 / хоёр зуун/ мянган төгрөг өгсөн байна. Чи өөрөө Сейсебайг дуудаж уулзах юм бол үнэнээ хэлэх байх гэхээр нь Сейсебайг Серикбайгаар дамжуулан гэрт дуудаж асуухад Д.Айболат намайг .Еркебуланы гэрт дуудаж аваад манай дүүд санал өгөөрэй гэж 200,000 /хоёр зуун/ мянган төгрөг өгсөн гэж хэлсэн. Би цагдаад  мэдүүлэг өгөөрэй цагдаа ирж уг асуудлыг шалгаж байгаа гэхэд би уг мөнгийг  зарцуулчихсан одоо надад мөнгө төгрөг байхгүй яан аа гэхээр нь би Цагдаа мөнгө хаана байна гэж нэхэхгүй байх та үнэн зөвөө хэлж өгөөрэй гэсэн ба тэр цагдаад мэдүүлэг өгөхөөр очсон боловч маргааш ирж мэдүүлэг өгөөрэй одоо ажлын бус цаг болчихсон гэж явуулсан гэсэн. Сейсебай маргааш нь мэдүүлэг өгсөн боловч мөнгөний тоог багасгаж 100000 / зуун мянган/ төгрөг өгсөн гэж худлаа хэлсэн байна. Би Сейсебайгаас та яагаад мөнгөний хэмжээг багасгаж хэлсэн вэ гэхэд би мөнгийг зарцуулчихсан цагдаа асуух юм бол 100000 /зуун мянган/ төгрөгийг олж  өгье гэж бодсон гэсэн. Би мөнгийг юунд зарцуулсан вэ? гэж асуухад 110,000  төгрөгийг Анхцэцэг гэх эмэгтэйд өгөх гутлын мөнгөний өрөнд өгсөн. Бусад мөнгөөр гэрт гурил ойр зуурын хэрэгцээтэй зүйл худалдаад авчихсан гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө миний эхнэрт Хорлоо тааралдаж Янжмаагийн дүү Ч.Ганболдод Д.Айболат 100.000 / зуун мянган/ төгрөг өгсөн байна гэхээр нь манай эхнэр өөрийн машинаар Янжмаа болон Ганболд нарын гэрт очиж тэднийг гэрээс нь дагуулж авч ирээд аймгийн орлогч дарга Санатбек, Сарсенбай нарын хажууд асуух үед Ч.Ганболд сая гудамжинд эмнэлэгрүү явж байхад Д.Айболат машинтай ирж уулзаад хаана явж байна гэхээр нь эхнэр амаржиж, тийшээ  явж байна гэхэд машинд суулгаж аваад эмнэлгийн үүдэнд хүргэж өгөөд хүүхдийн чинь мялаалга гэж 100,000 /зуун мянган / төгрөг өгсөн гэж хэлсэн байна. Би энэ тухай цагдаад хэлсэн ба цагдаа нар Ч.Ганболдыг асууж тайлбар авна гэсэн. Д.Айболат нь дүү Д.Есболатыг тосгоны захирагчийн дахин сонгуульд ялуулахын тулд олон хүнд мөнгө төгрөг тараасан болохыг үүгээр нотолж байна. Иймд уг асуудлыг шударгаар шалгаж өгнө үү. Бид нарт мөнгө авсан болохоор хэлээгүй олон хүнд мөнгө тараасан гэж бодож байна. Тийм болохоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн сонгуулиар Д.Есболат нь сонгуульд оролцсон 688 сонгогчийн 361-ний саналыг өөртөө авч ялалт байгуулсан. Саналыг худалдаж авч ялалт байгуулсан гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
- Гэрч А.Динарын "...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон захирагчийн сонгуульд миний нөхөр Арыстан нэр дэвшиж Дауит овогтой Есболат, Савгар овогтой Бадамцэцэг нартай өрсөлдөж сонгогчдын хамгийн олонхийн буюу 48.85 хувийн санал авч ялалт байгуулсан боловч Тосгоны захирагчийн сонгуульд өрсөлдсөн хэн ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас Ногооннуур сумын сонгуулийн хорооноос 12 дугаар сарын 03-ны өдөр дахин сонгууль явуулна гэж шийдвэрлэсэн. Тэгээд дахин сонгуульд өрсөлдөнө гэж хүлээж байж байхад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манайд Нагашбайгийн мотоциклоор Жанарбек 12 цагийн үед ирж сая би гэрт байхад Д.Айболат ирж та нар түрүүн Арыстанд санал өгсөн одоо бид нарт саналаа өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн би авахгүй гэсэн боловч ширээн дээр тавиад явсан. Мөн миний хүүхдэд 100,000 төгрөг өгсөн боловч бид мөнгө авахгүй гэхэд мөнгийг халаасанд хийгээд явчихсан гэсэн. Миний нөхөр Жанарбекээс мөнгийг чи яасан бэ гэхэд мөнгө ширээн дээр үлдсэн үүнийг яах вэ чамд хэлэх гэж ирлээ гэж байхад гаднаас Хали овогтой Нурлан ч орж ирээд зогсож байсан ба эд нар их мөнгө тарааж байгаа юм байна манайд шөнө ирж 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгч явсан байна гэсэн. Арыстан Нурлан, Жанарбек нарыг дагуулж аваад Жанарбекийн гэр лүу явж гар утсаар бичлэг хийгээд ирсэн. Тэр өдөр Цагдаагийн газарт нөхөр Арыстан гомдол гаргана гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь орой гэрт байхад Серикбай гэгч залуу ирж Д.Айболат Еркебуланы гэрт Сейсебайг дуудаж аваад 200000 / хоёр зуун/ мянган төгрөг өгсөн байна гэж хэлснийг би сонссон. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө Хорлоо тааралдаж Ч.Ганболдод Д.Айболат 100.000 / зуун мянган/ төгрөг өгсөн байна та нар эгч нь Янжмааг дагуулж очоод Ч.Ганболдоос асуугаарай гэхээр нь би манай гэрт аймгаас ирээд сууж байсан орлогч дарга Санатбек, Сүрэнхүү чи тэгвэл Ганболдыг дагуулаад ир гэснээр миний бие машинаа асааж аваад Янжмаагийн гэрт очоод Янжмааг дагуулж аваад Ганболдын гэрт очсон боловч Ганболд гэртээ байгаагүй ба утас руу нь Янжмаа залгахад би эмнэлэгт эхнэрээ гаргах гэж явж байна эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр очиж Ганболдод уулзаж эхнэр хүүхдийг нь гэрт хүргэж өгөөд Ганболдыг дагуулж Янжмаатай хамт гэрт дагуулж ирээд гэрт байсан Сарсенбай, орлогч дарга Санатбек Сүрэнхүү нарт уулзуулахаар нөгөө өрөөнд оруулаад өрөө гарч явсан. Манайд байсан хүмүүс Ганболдоос болсон асуудлыг сонсож аваад Ганболдыг гэрт нь хүргэж өгөөрэй гэснээр би машинаар Ганболдыг гэрт нь хүргэж өгсөн болно. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
- Гэрч Е.Озатын "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон Цагааннуур тосгоны Захирагчийн сонгуульд Арыстаны сонгуулийн штабт Улаанбайшинт холбоо нуурыг хариуцсан менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж ажилласан. 29-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүй болохоор дахин санал хураалт 2015 оны 12 дугаар сарын 03-ны явагдахаар болсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний бие 17 цагийн үед А.Арыстаны гэрт ирэхэд Арыстан гэртээ байгаагүй   байсан ба эхнэрээс нь Арыстаныг хаана байгааг асуухад Жанарбек гэгч сая Д.Айболат мөнгө авч ирж өгсөн гэж хэлж ирснээр тэдний гэр лүү явлаа. Мөнгө гэрт байна гэж хэлсэн. Д.Есболатын ах Д.Айболат нь Цагааннуурт айлуудад мөнгө тараагаад явж байгаа юм байна гэсэн. Би менежер Сарсенбайд утсаар залгаж Цагааннуурт мөнгө тарааж байгаа юм байна та нар юу харж байгаа юм вэ? би сая ирлээ арга хэмжээ аваач гэж утсаа тасалсан. Би Арыстаны гэрт байхад 10-15 минут өнгөрөөд Арыстан уурласан байдалтай орж ирж Жанарбекийн гэрт Д.Айболат санал өгөөрэй гэж 100.000/ зуун мянган/ төгрөг өгсөн байна. Жанарбек авахгүй гэхэд бага гэж голж байна уу гэж хэлээд орхиж явсан байна гэж хэлээд гар утсанд хийж ирсэн бичлэгийг надад үзүүлсэн. Уг бичлэгт Жанарбек болон Х.Нурланы хэлсэн үгийг бичсэн байсан ба би бүрэн гүйцэд үзэж байгаад энэ бол хууль зөрчсөн үйлдэл байна. Х.Нурлан манай аавын гэрт 300.000 /гурван зуун мянган/ төгрөг авч ирж өгсөн гэж хэлсэн. Уг асуудлыг яаралтай шалгуулах хэрэгтэй гэсэн. Арыстан энэ асуудлыг ах Багдатад мэдэгдсэн. Цагдаагийн газарт гомдол гаргаж байгаа гэж хэлсэн. А.Арыстаны гэрт байхад Сарсенбай 2 цагийн дараа ирсэн. Сарсенбай ирэхээс өмнө Жанарбекийн гэрт очиж дуудсан байсан ба Жанарбек 30-40 минутын дараа эхнэрийн хамт ирсэн. Бид Жанарбект гараасаа бичиг хийж өгөөрэй гэхэд би Монгол хэл мэдэхгүй гэснээр Сарсенбай Жанарбекийн хэлсэн үгийг бүгдийг нь Монголоор бичиж дараа нь Жанарбект уг бичгийг хуулж бичүүлсэн ба уг бичигт мөнгөний сериийн дугаарыг давхар бичье мөнгө хаана байна гэхэд мөнгө гэрт байна гэж эхнэр нь мөнгийг авч ирснээр мөнгөний сери дугаарыг нэг бүрчлэн бичиж Жанарбек гарын үсэг зурсан. Жанарбект мөнгийг өөртөө хадгалж бай гэж өгч явуулсан. Маргааш өглөө 12 дугаар сарын 02-ны өдөр Ч.Ханболд гэгчид 100.000/ зуун мянган/ төгрөг өгсөн байна гэх яриа гарсан болохоор Ч.Ганболдыг эгч нь Янжмаагийн хамт дуудсанаар Арыстаны эхнэр машинаар авч ирснээр асуухад Д.Айболат надад хүүхдийн мялаалга гэж 100.000/ зуун мянган/ төгрөг өгсөн болох үнэн. Би тэр үед эмнэлэг рүү явж байсан. Намайг эмнэлэг рүү машинаар хүргэж өгсөн гэж хэлсэн. Болсон асуудал энэ болно. Анх захирагчийн    сонгуулийг 2015 оны  11 дүгээр сарын 29-ны өдөр явуулахад манай нэр дэвшигч А.Арыстан санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 48-85 хувь, Д.Есболат 287 санал буюу 41.11 хувь С.Бадамцэцэг 63 хүн буюу 9.02 хувийн санал авсан. Өөрөөр хэлбэл 50%-ийн санал авахад 9 хүний санал дутсан. Харин дахин санал хураалт явагдахаас өмнө Д.Есболат, Д.Айблат, О.Еркебулан нар айлуудад мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авч хууль зөрчсөн үйлдлээс болж А.Арыстан 323 хүн буюу 47%-ийн, Д.Есболат нь 361 хүн буюу 52.4%-ийн санал авч Арыстаны урьд авсан саналын тоо буурсан. Мөнгө тараасан үйлдэл нь сонгуулийн санал хураалтад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Дахин санал хураалт явагдахаас өмнө ямар ч сурталчилгаа хийгдэх ёсгүй байсан боловч төрийн тусгай албан хаагч Д.Айблат, О.Еркебулан нар айлуудаар явж мөнгө тарааж сурталчилгаа хийсэн үйлдэл нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хуулийн дагуу шийдвэрлэж хууль бусаар сонгогдсон Д.Есболатыг тосгоны захирагчаар албан тушаалыг хүчингүй болгож өгнө үү'' гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
- Гэрч Т.Бахытгүлийн "...Миний бие Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд Ногооннуур сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор сонгуулийн нэгдсэн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Миний бие сонгуулийн явцын тэмдэглэлийг хөтөлж, бичиг хэргийн материал, санхүүг хариуцаж ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ням гарагт Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн санал  хураалт болсон. Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд Д.Есболат, А.Арыстан, С.Бадамцэцэг өрсөлдөж хэсгийн хорооны санал тоолсон дүнгээр А.Арыстан санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 48.85 хувь, Д.Есболат 287 санал буюу 41.11 хувь С.Бадамцэцэг 63 хүн буюу 9.02 хувийн санал авсан. Хот тосгоны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийн хэн хэн нь олонхийн санал /50+1/ аваагүй учраас Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 25 дугаар заалтыг үндэслэн сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулахаар дээрх журмын 20 дахь хэсэгт заасныг үндэслэн 7 хоногийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн пүрэв гаригт тосгоны төвд дахин явуулахаар сонгуулийн нэгдсэн хороо шийдвэрлэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бэлтгэл ажлаа хийгээд 03-ны өдөр дахин санал хураалт явагдсан ба Д.Есболат А.Арыстан гэх хоёр хун дахин санал хураалт оролцсон. Хэсгийн хорооны санал тоолсон дүнгийн тогтоолыг нэгдсэн хороо хэлэлцээд А.Арыстан 323 хүн буюу 47%-ийн, Д.Есболат нь 361 хүн буюу 52.4%-ийн санал авсан тул Тосгоны захирагчаар Д.Есболатыг томилуулахаар батламжилж өгөхийг хүссэн нэгдсэн хорооны тогтоол гаргаж Ногооннуур сумын Засаг дарга А.Мейрамханд хүргүүлсэн болно. Болсон асуудал энэ болно. Цагааннуур тосгоны Захирагчийг сонгох ээлжит сонгууль явуулахтай холбоотой гарсан хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Цагааннуур тосгоны Захирагчийг сонгох ээлжит сонгууль явуулахтай холбоотой санхүүжилтийг төр засаг шийдэж өгсөн болох бид нарт учирсан хохирол байхгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 47-48-р хуудас/
- Гэрч А.Мейрамханы "....Цагааннуур тосгон манай Ногооннуур сумын 9 дүгээр баг, сумын нутаг дэвсгэрийн хэсэг болж явдаг ба тус тосгоны захирагчийг сонгох ээлжит сонгуулийг Сумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн захирагчийг сонгох тогтоол гарч уг сонгууль 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр явагдсан ба нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь ч олонхийн санал аваагүй учраас дахин санал хураалт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр явагдсан. Уг санал хураалтаар нэр дэвшигч Д.Есболат олонхийн санал авсан болохоор Сумын сонгуулийн нэгдсэн хорооноос Цагааннуур тосгоны захирагчаар томилуулахаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тогтоол гаргаж ирүүлсэн болохоор миний бие тэр өдөр Захирамж гаргаж Д.Есболатыг Цагааннуур тосгоны захирагчаар томилсон болно. Миний бие сонгуулийн үйл ажиллагаанд биечлэн оролцоогүй. Сонгуулийн үйл ажиллагааг гаднаас нь ажиглалт хийж явсан. Ногооннуур сумын Цагдаагийн тасгийн би бүрэлдэхүүн нийгмийн хэв журам сахиулж, ажил үүрэг гүйцэтгэсэн болно" гэх мэдүүлэг / хх-ийн 49-р хуудас/
- Гэрч А.Сарсенбайгийн "...Миний Цагааннуур тосгоны ардчилсан намын даргын сонгуульт ажил үүрэг эрхэлдэг ба 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон Цагааннуур тосгоны Захирагчийн сонгуульд Арыстаны сонгуулийн штабт менежер хийж ажилласан. Тосгоны Захирагчийг сонгох сонгуульд А.Арыстан, Д.Есболат, С.Бадамцэцэг нар өрсөлдөж А.Арыстан нийт санал өгсөн хүмүүсээс А.Арыстан 341 хүний, Д.Есболат 287 хүний, С.Бадамцэцэг 63 хүний санал авсан. Нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь ч сонгуулийн хуулийн дагуу /50+1/ %-ийн санал авч чадаагүй /А.Арыстан 50+1 %-ийн санал авахад 9 хүн дутсан/ учраас хамгийн олон хүний санал авсан хоёр хүнд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин санал хураалт явагдахаар болж шийдвэрлэсэн. Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний бие аймаг руу хувийн ажлаар ирж, орой буцаж явж гэрт сууж байхад 18 цагийн үед Улаанбайшинтыг хариуцсан менежер Озаг залгаж, Д.Айболат санал авахын тулд хүмүүст мөнгө тарааж байна гэх яриа гарч байна, та Арыстаны гэрт хүрээд ирээч энэ асуудлыг тодруулъя гэснээр миний бие Арыстаны гэрт очиж Дондогтой ярилцахад Д.Айболат нь Жанарбекийн гэрт 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэснээр би Жанарбекийн гэрт өөрийн биеэр очиж асууя гэж гэрт нь өөрөө ганцаараа явж очиход Жанарбек байхгүй байсан ба эхнэр нь Жанарбекээс та асуугаач манай гэрт Д.Айболат мөнгө орхиж явсан гэх үед би гэрт байгаагүй гэснээр буцаж Арыстаны гэрт очсон. Тэнд байхад Жанарбек ирсэн ба Д.Жанарбекээс болсон асуудлыг асуухад Д.Айболат санал өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн, би Арыстанд түрүүн ирээд хэлээд явсан гэхээр нь чи мөнгийг аваад ир гэж явуулсан. Хэсэг хугацааны дараа 5 ширхэг хорин мянгатын дэвсгэрт авч ирж Д.Айболатын өгсөн мөнгө гэж үзүүлсэн. Би гараас бичиг хийж өгөөрэй гэхэд би Монгол хэл мэдэхгүй, бичиж чадахгүй гэхэд би М.Жанарбекийн Казахаар хэлсэн үгийг Монголоор орчуулж бичээд үүнийг хуулж бичээрэй гэж бичүүлсэн. Уг бичигт Д.Айболатын өгсөн мөнгөний серийн дугаарыг бичүүлж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд мөнгийг хэнд ч өгөлгүй өөрөө хадгалж бай гэж хэлсэн. Тэгээд бид Багдатад болсон асуудлыг хэлсэн. Багдат Цагдаагийн газар гомдол гаргасан гэсэн. Тунгышбай гэх хэрэг бүртгэгч ирж шалгаж бид нараас тайлбар авсан. Миний сонссоноор Х.Хали гэгчийн гэрт 300.000 /гурван зуун мянган/ төгрөг Сейсебай, Ч.Ганболд нарт 100.000 /зуун мянган/ төгрөгийг Д.Айболат санал худалдаж авахаар өгсөн байна гэж сонссон. Дахин хураалт явагдах үед Д.Есболат 363, А.Арыстан 323 хүний санал авсан. А.Арыстаны урьд авсан санал дахин санал хураалтад буурсан юм. Энэ нь хүмүүсийн саналыг мөнгөөр худалдаж авсантай холбоотой болно. Бидний мөнгө тараасныг мэдсэн дээрх хүмүүс бөгөөд цаана бид нарт мэдэгдээгүй бас олон хүн байгаа гэж бодож байна" гэх мэдүүлэг / хх-ийн 50-51-р хуудас/
- Гэрч А.Багдатын "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болсон Цагааннуур тосгоны Захирагчийн сонгуульд миний төрсөн дүү Арыстан нэр дэвшиж 48,8%-ийн санал авсан боловч нийт сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй гэх үндэслэлээр дахин сонгууль санал хураалт явагдахаар шийдсэн юм. Гэвч нэр дэвшигч Д.Есболат гэгч өөрийн төрсөн дүү Д.Айболатаар дамжуулж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 12 дугаар сарын 01-ний өдөр иргэдэд мөнгө тараасан байна, цагдаагийн газар гомдол гарга гэснээр миний бие Аймгийн Цагдаагийн газар гомдол гаргаж уг асуудлыг хэрэг бүртгэгч Тунгышбай гэх залуу шалгасан ба тухайн үед та нарт нотлох баримт байна уу гэж асуухад нь би яг одоо гаргаж өгөх нотлох баримт байхгүй гомдлыг буцааж авъя гэсэн боловч цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж Х.Хали, М.Жанарбек, Сейсейбай, Ч.Ганболдод Д.Айболат, О.Еркебулан нар мөнгө төгрөг тараасан гэх асуудлыг шалгасан. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 53-р хуудас/
- Гэрч В.Сүрэнхүүгийи "...Миний бие Цагааннуур тосгоны Захирагчийн сонгох дахин санал хураалт болохын өмнөх болон сонгуулийн өдөр хоёр удаа Ховд их сургууль салбар сургуулийн захирал Бекболаттай хамт очсон. Эхний удаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Арыстаны гэрт очиход тэнд байсан цөөн хүмүүс өрсөлдөгч талын хүмүүс мөнгө тараасан байна, тараасан мөнгийг баримтжуулж авсан гэж ярилцаж байсан. Тэд хэд, хэдэн хүний нэр дурдаж тэдний гэрт мөнгө төгрөг аваачиж өгсөн байна гэж ярьж байсан ба тэдний нэрийг санахгүй байна. Миний санаж байгаагаар худ Ч.Ганболдод 100,000 /зуун мянган/ төгрөгийг шинээр төрсөн хүүхдийн мялаалга гэж өгсөн байна гэж яригдаж байсан. Энэ бол далд утгаараа санал худалдаж авч байгаа арга гэж бодож байна. Би тэр өдөр Арыстанд амжилт хүсье, урьд дахь сонгуулийн санал хураалтад чи ялж байсан юм чинь Бадамцэцэгт өгсөн хүмүүсийн санал хоёр хуваагдсан ч чи ялах магадлал өндөр шүү дээ хэлээд Улаанбайшинтын чиглэлд өвчтэй байсан Баяртай өндөр настан Намдаа нартай мэндлэхээр очиж тэндээс шууд аймаг руу буцаж ирсэн. Дараа нь хоёр дахь удаа үдээс хойш Цагааннуур тосгонд очсон. Манай машинд Цагааннуур тосгоны Ардчилсан намын дарга гэх Сарсенбай гэгч орж ирж бүртгэл судалгаагаа харж байгаад -эсрэг талын хүмүүс бөөн мөнгө төгрөг сонгогчдод тараасан байна, бид ялагдаж магадгүй гэж байсан. Тэр өдөр 22 цагийн үед санал хураалт дуусаж, тоолж байна гэж байсан ба гэнэт хүмүүс хашгирч байсныг харсан. Д.Есболатыг дэмжигч хүмүүс нь түүнийг дээшээ өргөөд явсныг харсан. Тэгээд А.Арыстаны гэрт очоод сэтгэлийг нь засах санаатай хоёр гурван үг хэлээд гарч явж Өлгийд буцаж ирсэн. Миний мэдэх зүйл энэ болно. Түрүүчийн сонгуульд А.Арыстан санал хураалтад оролцсон 698 сонгогчоос 341 санал буюу 49%- ийн санал авсан байсан ба уг санал дээр 8 хүн нэмж санал өгсөн бол шууд ялах боломжтой байсан. Нөгөө нэр дэвшигч талын хүмүүс санал худалдаж авахгүй бол ялж чадахгүй гэж бодоод мөнгө төгрөг тарааж иргэдийн саналыг худалдаж авсан байх гэж бодож байна. Учир нь А.Арыстаны дахин санал хураалтад авсан саналыг харьцуулан үзэхэд 323 хүн буюу 47%-ийн санал авч урьд авсан саналын тоо буурч огцом савалсан байгаа биз. Өөр хэлэх зүйл байхгуй болно" гэх мэдүүлэг / хх-ийн 54-р хуудас/
- Гэрч Х.Нурланы "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байх өдрийг нь Цагааннуур тосгонд байдаг аавын гэрт идэшний малыг янзлах А.Арыстаны сонгуулийн үйл ажиллагаанд туслах ажлаар ирсэн байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр билүү 12 дугаар сарын 01-ний өдөр билүү өдрийг нь санахгүй байна маргааш Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн дахин санал хураалт явагдан гэж байсан өдөр миний бие адуу хайгаад гэрт оройтож ирэхэд Аав сая Д.Айболат, О.Еркебулан нар ирээд 300.000 /гурван зуун/ мянган төгрөг өгөөд явлаа Д.Есболатын төлөө санал өгөөд явлаа гэхээр нь би яах гэж авсан мөнгө авч болохгүй гэхэд хүчээр ширээнд орхиод явлаа гэсэн. Би мөнгийг Арыстанд үзүүлж болсон асуудлыг хэлнэ гэж хэлээд маргааш нь үдийн цайны үед Арыстаны гэрт мотоциклоор очиж болсон асуудлыг хэлж Д.Айболатын авч ирж өгсөн мөнгийг үзүулсэн. А.Арыстан надад мөнгийг өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэр үед Жанарбек гэгч ирж надад Д.Айболат 100,000 / зуун мянган/ төгрөг өгөөд явлаа мөнгө гэрт байна гэж хэлсэн. Тэр үед Арыстаны машинаар хамт Жанарбекийн гэрт очиж Д.Айболатын өгч явсан гэх мөнгийг үзсэн ба 5 /таван/ ширхэг 20,0 /хорин/ мянгатын дэвсгэртийг гал тогооны шүүгээний дээр тавьсан байсныг үзсэн. Жанарбек уг мөнгийг Д.Айболат ширээн дээр орхиж явсан гэж үзүүлж байсан ба Жанарбек гар утсаар бичлэг хийгээд Жанарбек бид хоёрын хэлсэн зүйлийг бичиж авсан- Дараан цагдаагийн газраас ирсэн хүмүүс надаас болсон асуудлыг асууж Д.Айболатын өгсөн гэх мөнгийг хурааж авсан.    Д.Айболат,    мөнгө өгөх үед  О.Еркебулан  байсан гэж манай гэр  бүлийн хүмүүс аав, ээж нар хэлж байгаа" гэх мэдүүлэг / хх-ийн 55-56-р хуудас/
- Гэрч Ц.Хорлоогийн "....Миний бие Янжмаатай найз бөгөөд 2015 оны 12 дугаар 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна Цагааннуур тосгоны Захирагчийн дахин сонгууль явагдахаас өмнөх өдөр Янжмаа над руу залгаж манай дүү Ч.Ганболдыг Д.Айболат машиндаа суулгаж аваад хүүхдийн мялаалга гэж 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж хэлсэн болохоор би санал авах гэж мөнгө тарааж байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс тааралдсан хүнд зүгээр 100,000 /зуун мянган/ төгрөг өгнө гэж байхгүй гэж бодсон. Тэр өдөр өлгөө цэцэрлэгт хүүхдээ авч ирсэн Арыстаны эхнэр Динарт би, Д.Айболат нь Янжмаагийн дүү Ч.Ганболдод 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж хэлсэн. Би хүмүүсийн дам ярианаас бас Жанарбек, Сейсейбай, Х.Хали нарт Д.Айболат нь дүү Д.Есболатын төлөө санал өгөөрэй гэж мөнгө өгсөн байна гэж сонссон байсан" гэх мэдүүлэг / хх-ийн 57-р хуудас/
  - Гэрч М.Жанарбекийн "...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 30 минутын үед ажлаас ирээд гэрт цай ууж ганцаараа сууж байхад гаднаас Д.Айболат ганцаараа орж ирээд цай ууж сууж байгаад чи түрүүн захирагчийн сонгуульд Арыстаныг дэмжсэн одоо миний дүү Д.Есболатыг дэмжиж санал өг гэсэн би дэмжиж санал өгье гэж хэлж байхад энгэрийн халааснаас мөнгө гаргаж ирээд 5 ширхэг 20,000 мянгатын дэвсгэрт гаргаж ирэх үед нь би наадах мөнгө чинь хэрэггүй бид нэг тосгоны иргэд болохгүй гэхэд чи бага гэж бодоод голоод байгаа юм уу гэж дахиж халаасанд гараа явуулах үед би хэрэггүй гэсэн. Тэр 100-000 /зуун мянган/ төгрөгийг ширээний дээр тавиад өөр юм хэлэхгүйгээр шууд гараад явчихсан. Тэгээд 13 цагийн үед гаднаас миний эхнэр ирсэн ба эхнэрт болсон асуудлыг хэлэхэд чи яах гэж мөнгө авсан вэ гэхээр нь хүчээр мөнгөө хаяаад явчихлаа гэсэн. Эхнэр надад энэ аюул болно гэснээр би энэ тухай хэлэхээр А.Арыстаны гэрт явган явж ганцаараа очиж Арыстанд болсон асуудлыг хэлсэн. А.Арыстан надаас тэр Д.Айболатын өгсөн гэх мөнгө төгрөг хаана байна гэсэн би гэрт ширээний дээр байгаа гэсэн. А.Арысаны гэрт Х.Нурлан бас явж байсан тэр Д.Айболат ч манай гэрт 300.000 / гурван зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж хэлж байсан. Тэгээд А.Арыстан Х.Нурлан намайг дагуулж аваад манай гэрт ирсэн. Гэрт ирэхэд эхнэр ширээн дээр байсан мөнгийг гал тогооны шүүгээний дээр тавьсан байсан ба А.Арыстан гар утсаараа зураг авч бичлэг хийж Д.Айболат бид нарт мөнгө өгсөн тухай яриулж бичлэг хийж авсан. Х.Нурлан ч бас Д.Айболат дүү Д.Есболатыг дэмжиж өгөөрэй гэж мөнгө төгрөг өгсөн гэж манай гэрт А.Арыстанд хэлж өгсөн. Тэгээд гэрт байхад 20 цагийн үед Сарсенбай утсаар дуудаж Арыстаны гэрт хүрээд ирээч гэснээр явж очсон ба чи Д.Айболат танайд мөнгө авч ирж өгсөн тухай баримт бичиж өг гэхээр нь би Монгол хэл мэдэхгүй гэхэд тэд өөрсдөө миний хэлснийг Монголоор бичиж надад хулж бичээрэй гэснээр би тэр бичгийг хуулж бичсэн. Дараа нь Цагдаагийн газраас шалгаж ирсэн хүмүүс надаас болсон асуудлын талаар тайлбар авч Д.Айболатын надад өгсөн мөнгийг хурааж авсан болно. Болсон асуудал энэ болно. Д.Айболат манай гэрт ганцаараа орж ирсэн ба буцаж гарах үед цонхоор харж байхад Приус-11 маркийн саарал өнгийн машинд сууж явсан. Тэр машиныг өөрөө жолоодож явсан уу дотор нь жолооч байсан уу гэдгийг сайн харж чадаагүй. Машинаас өөр ямар нэгэн хүн буугаагүй. Машины номер дугаарыг нь анхаарч хараагүй" гэх мэдүүлэг / хх-ийн 58-59-р хуудас/
- Гэрч М.Сейсебайгийн "...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед миний утас руу Д.Айболат залгаж, чи О.Еркебуланы гэрт хүрээд ирээч гэхээр нь би О.Еркебуланыд явж очсон. О.Еркебуланы гэрт миний эхнэр К.Айжан байсан. Учир К.Айжан О.Еркебуланы хүүхдийг асардаг ажилтай байсан- Д.Айболат сонгуульд миний дүүгийн төлөө санал өгөөрэй гэж 4 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, 2 ширхэг 10 мянгатын дэвсгэрт нийт 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн. Би 100.000 /зуун мянган/ төгрөгийг аваад за дэмжинээ гэж хэлээд гарч явсан. Би тухайн мөнгийг хүмүүсээс авсан зээлээ төлсөн. Анхцэцэг гэгчээс 125000 /зуун хорин таван мянган/ төгрөгөөр гутлыг зээлээр авсан ба мөнгийг нь аваачиж өгсөн. Мөн Байсалхан гэгчээс 1 уут гурилыг зээлээр авсан ба уг мөнгийг өгөөрэй гэж Байсалхан бэр нь болох Ботад тааралдаж 46000 /дөчин зургаан мянган/ төгрөг өгч явуулсан. Би Цагдаагийн хэсгийн байранд галчаар ажилладаг ба цагдаагийн хэсгийн төлөөлөгч Гануял, Амгаа нар 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр цалин, хөлс гэж дөтч, дөтчөөр нийлээд 80.000 мянган төгрөг өгсөн. Дээрх мөнгөө нийлүүлээд Анхцэцэгээс авсан гутлын мөнгийг өгсөн. Бусад үлдсэн мөнгөөр гэрт эд зүйл аваад дуусгачихсан. Дараа нь би Ардчилсан намын залуучууд болох Серикбай болон  бас хэн байсныг санахгүй байна олон залуучуудын хажууд Д.Айболат надад Д.Есболатыг  дэмжиж  санал   өг  гэж   100.000  /зуун     мянган/  төгрөг  өгсөн   гэж хэлчихсэн" гэх мэдүүлэг /хх 60-61-р хуудас/
- Гэрч Х.Халигийн "...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн бид эхнэр, хүүхдүүдийн хамт гэрт байхад бор өнгийн Уаз-469 маркийн машинаар 0285 дугаар ангид ажилтай Д.Айболат, О.Еркебулан нар ирсэн. Д.Айболат гэрт цай ууж, сууж байгаад бид сонгуулийн ажлаар явж байна, дахин сонгууль болно гэж халааснаас 300,000 /гурван зуун мянган/ төгрөг гаргаж ирээд ширээнд тавьж, та нар саналаа миний дүү Д.Есболатад өгөөрэй гэсэн. Бид юу болоод байна мөнгийг авахгүй, дараа нь хүн амьтан сонсвол ичгүүртэй зүйл болно гэхэд мөнгийг ширээнд тавиад гарч явсан. Удалгүй миний аймагт байдаг том хүү Нурлан ирэхэд би болсон асуудлыг хэлэхэд, энэ хууль бус мөнгийг надад өг гэж 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг аваад явсан, Нурлан Арыстанд очиж болсон асуудлыг хэлсэн байна. ....Д.Айболат мөнгө өгөх үед О.Еркебулан байсан. Тэр хоёр хамт гарч явсан" гэх мэдүүлэг / хх-ийн 62-63-р хуудас/
- Гэрч М.Бүлсайгийн "....Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед гэрт байхад манай гэрийн гадаа Уаз-469 маркийн машин ирж зогссон ба тухайн машинаас 0285 дугаар ангид ажилладаг Д.Айболат, О.Еркебулан нар бууж гэрт орж ирсэн. Бид гэрт нөхөр Хали, хүү Ерлан бэр Данекер нарын хамт сууж байсан. Айболат гэрт цай ууж, сууж байгаад халааснаас 300.000 /гурван зуун мянган/ төгрөг гаргаж ирээд Х.Хали өгч та саналаа миний дүү Д.Есболатад өгөөрэй гэсэн. Бид юу болоод байна мөнгийг авахгүй гэхэд зүгээр өгч байна гэж гарч явсан. Удалгүй миний том хүү Нурлан ирэхэд Хали болсон асуудлыг хэлэхэд энэ хууль бус мөнгийг надад өг гэж 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг аваад явсан. Болсон асуудал энэ болно. .... О.Еркебулан гэрт байсан. Өөр гаднаас өөр хүн байгаагүй" гэх мэдүүлэг /хх 64-р хуудас/
- Гэрч К.Айжаны "...Миний бие 0285 дугаар ангид ажилладаг О.Еркбуланы гэрт 2 настай болон 1 дүгээр ангид сурдаг хүүхдийг нь хардаг юм. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна 17-18 цагийн үед миний бие тэр гэрт сууж байхад Д.Айболат гаднаас орж ирж, чи нөхрөө дуудаад өг гэхэд ямар ажлаар бэ гэхэд зүгээр л дуудчих гэсэн. Тэгээд Айболат өөрийн гар утсаар миний нөхөр лүү залгаж Сейсебайг дуудсан. Сейсебайгийн утасны дугаарыг надаас асууж авсан. Сейсебай орж ирэхэд миний дүү болох Есболатыг дэмжээрэй гэж халааснаас 4 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, 2 ширхэг 10 мянгатын дэвсгэрт нийт 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн. Энэ мөнгөөр хүүхдээ гурил будаа авч өгөөрэй та нар ажилгүй хүмүүс гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тухайн мөнгийг аваад дэмжин ээ баярлалаа гэж гарч явсан. ....4 ширхэг 20 мянгатын дэвсгэрт 2 ширхэг 10 мянгатын дэвсгэрт нийт 100.000/зуун мянган/төгрөг өгсөн. Үүнийг би баттай хэлж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
- Гэрч М.Асипагийн "...Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр 13 цагт гэрт ирэхэд нөхөр Жанарбек сая Д.Айболат ирж явлаа. Түрүүний сонгуульд та нар Арыстаныг сонгож санал өгсөн энэ удаагийн сонгуульд та нар миний дүү болох Д.Есболатын төлөө санал өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөгийг ширээний дээр тавиад явлаа авахгүй гэхээр бага байна гэж голоод байна уу гэж хэлсэн гэхээр нь би түүнийг загнаад яагаад авсан вэ гэхэд хүчээр ширээнд тавиад гараад явчихлаа гэсэн. Тэгээд би Арыстанд хэлээд ирье гэж гараад явсан. Д.Айболатын өгсөн гэх мөнгө 5 ширхэг 20.0 мянгатын дэвсгэртүүд байсан. Удалгүй манай гэрт А.Арыстан, Х.Нурлан нар Жанарбектэй хамт ирж Д.Айболатын өгсөн гэх мөнгө 5 ширхэг 20.0 мянгатын дэвсгэртүүдийг үзэж зургийг нь авч Х.Нурлан нар Жанарбек нараас ярилцлага авч гар утсаар бичлэг хийгээд явсан. Тэгээд орой Арыстан гэрт дуудаж байна гэхээр би нөхрийн хамт очсон ба Арыстаны гэрт байсан Дондог, Сарсенбай, Озат нар хэн ирж хэдэн төгрөг өгсөн гэхэд би намайг байхгүй үед Д.Айболат ирж нөхөр Жанарбект 100.000 /зуун мянган/ төгрөгийг ав гэж ширээн дээр тавиад явсан байна. Би мөнгийг хүүхдүүд аваад урчих вий гэж бодоод шүүгээний дээр тавьсан гэсэн. Жанарбект баримт бичиж өг гэхэд Жанарбек би Монгол хэл мэдэхгүй бичиж чадахгүй гэхэд Сарсенбай өөрөө Жанарбекийн хэлсэн зүйлийг гараар бичиж энийг хуулж бичээрэй гэснээр Жанарбек хуулж бичсэн" гэх мэдүулэг /хх 67-68-р хуудас/
- Гэрч Ч.Янжмаагийн "...2015 оны  12 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед манайд Арыстаны эхнэр Динар манайд дүүгийн гэрийг зааж өгөөч гэж ирэхээр нь  машинд суугаад Ганболдын гэрт очиход Ганболд  байхгүй  байсан ба  утас руу нь залгахад би эмнэлгээс эхнээрээ гаргаж авъя гэж байна эмнэлэгт хүрээд ир гэснээр эмнэлэгт очиж эхнэр хүүхдийн гэрт нь хүргэж өгөөд Ганболдыг дагуулж аваад Арыстаны гэрт очсон.  Ганболд Арыстаны гэрт ороод би үүдэн дээр нь үлдсэн ба Ганболдыг дотогшоогоо оруулж аймгийн Засаг даргын орлогч Санатбек, Озат тэргүүтэй хүмүүс юм асууж байсан. Би тэр аймгаас ирсэн хүмүүс байсан өрөөнд ороогүй болохоор Ганболдоос юу асуусан болохыг мэдээгүй. Ганболд гарч ирэхээр нь юу асуусан вэ гэсэн. Д.Айболат мөнгө өгсөн үү гэж асуусан. Д.Айболат хүүхдийн мялаалга гэж 100000 мянган төгрөг өгсөн гэж хэлсэн гэж хэлж байсан. Дараа нь Динар Ганболд бид хоёрыг манай гэрт хүргэж өгсөн болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг /хх 69-р хуудас/
- Гэрч   Н.Бибишийн   "...Миний   бие   Цагааннуур   тосгоны   захирагчийн сонгуульд   Ногооннуур   сумын   ИТХ-ын   тэргүүлэгчдийн   тогтоолоор   сонгуулийн нэгдсэн хорооны даргаар томилогдон ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр   ням   гарагт   Цагааннуур  тосгоны   захирагчийн   сонгуулийн   санал   хураалт болсон.   Хот  тосгоны   эрх   зүйн   байдлын   тухай   хуулиар   тосгоны   захирагчийн сонгуульд    оршин    суугчдын    хурлаас   нэр   дэвшихээр   Д.Есболат   А.Арыстан, М.Бадамцэцэг, Дондог  өрсөлдөж Д.Есболат хамгийн олон санал авсан тул оршин суугчдын хурлаас нэр дэвшсэн.    А.Арыстан,  Бадамцэцэг тосгоны иргэдийн  100 хүний дэмжлэг авч   бие дааж нэр дэвшихээр материалаа нэгдсэн хороонд ирүүлж шалгуулж  тосгоны  захирагчийн   сонгуульд  нэр  дэвших  эрх  авсан.   Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд   Д.Есболат,   А.Арыстан, С.Бадамцэцэг өрсөлдөж хэсгийн хорооны санал тоолсон дүнгээр А.Арыстан санал хураалтад оролцсон 698 сонгогчоос  341   санал  буюу 48.85  хувь, Д.Есболат287  санал  буюу 41.11   хувь С.Бадамцэцэг 63 хүн буюу 9.02 хувийн санал авсан. Хот тосгоны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийн хэн хэн нь олонхийн санал /50+1/ аваагүй учраас   УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосон Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 25 дугаар заалтыг  үндэслэн сонгуулийг хүчингүйд  тооцож дахин санал хураалт явуулахаар дээрх журмын 20 дахь хэсэгт заасныг үндэслэн 7 хоногийн дотор буюу 2015 оны 12 дугаар   сарын   03-ны өдрийн  пүрэв гаригт тосгоны төвд дахин  явуулахаар сонгуулийн нэгдсэн хороо шийдвэрлэсэн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  хуртэл  бэлтгэл  ажлаа  хийгээд 03-ны өдөр хамгийн  олон  санал  авсан Д.Есболат А.Арыстан   гэх  хоёр  хүнд  дахин санал хураалт явуулсан. Хэсгийн хорооны санал тоолсон дүнгийн тогтоолыг нэгдсэн хороо хэлэлцээд А.Арыстан 323 хүн буюу 47%-ийн, Д.Есболат нь 361 хүн буюу 52.4%-ийн санал авсан тул Тосгоны захирагчаар Д.Есболатыг томилуулахаар батламжилж өгөхийг хүссэн  нэгдсэн хорооны тогтоол гаргаж Ногооннуур сумын Засаг дарга А.Мейрамхаид хүргүүлсэн. Болсон асуудал энэ болно. Бид хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж дүгнэсэн. Би зарим тоог тодорхой үнэн зөв санахгүй байна. Сонгуулийн нэгдсэн хорооны тогтоол тэмдэглэлд нэр дэвшигчдийн авсан санал, хувийг тодорхой бичсэн байгаа" гэх мэдүүлэг /хх 70-71-р хуудас/
- Гэрч Ч.Ганболдын "-..Миний эхнэр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амаржиж хүүхэдтэй болсон. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна 17-18 цагийн үед шөл хүргэж өгөхөөр гэрээс гараад явж байхад приус-20 маркийн гэсэн байх саарал өнгийн машин ирээд зогсоод суучих хаа хүрч явна гэхээр харсан чинь А.Айболат ар талд суусан явж байсан . Би эмнэлэг рүу явж байна эхнэр төрөөд гэхэд за тэгвэл хүүхдийн мялаалга гэж халааснаас 5 ширхэг хорин мянгатын 5 ширхэг дэвсгэрт буюу 100,000 мянган төгрөг өгсөн" гэх мэдүүлэг /хх 72-р хуудас/
- Гэрч Т.Данекерийн "...Миний бие 2015 оны 12 сарын 01-ны   өдөр өглөө босоход хадам аав Хали өчигдөр орой Д.Айболат гэгч ирж сонгуульд    санал өгөөрэй гэж   300-000 /гурван зуун    мянган/ төгрөг авч    ирж өгч    явсан. Мөнгийг Нурлан авч  явсан гэсэн. Би мөнгө авч  ирсэн гэх хүмүүсийг хараагүй" гэх мэдүүлэг /хх 73-р хуудас/
- Гэрч А.Ахатын "...2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна Тосгоны захирагчийг сонгох дахин санал хураалт болох өдрөөс өмнө миний бие Арыстаны гэрт Төлеу гэгчийг хайж бензин авах гэж очиход тэнд Төлөу Арыстан бас олон хүн байсан. Жанарбек эхнэрийн хамт орж ирсэн. Д.Айболат санал өгөөрэй гэж 100000 /зуун  мянган/ төгрөг өгсөн гэж байсан.  Жанарбект баримт бичиж өг гэхэд Монгол хэл мэдэхгүй гэснээр Жанарбекийн хэлсэн зүйлийг Сарсенбай бичиж Жанарбект хуулж бич гэж бичүүлсэн. Мөн Х.Халигийн гэрт 300000 /гурван зуун мянган/ төгрөг аваачиж М.Сейсебайгийн гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг гэрт мөнгө аваачиж өгсөн байна гэж байсан. Дараан   Ч.Ганболдод 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэх яриа яригдаж байсан. Би Д.Айболат мөнгө тараасан гэх тухай сонссон болохоос биш харсан зүйл  байгаагүй. Би Арыстаны гэрт удаагүй Төлеуг дагуулаад    бензин авахаар гарч    явсан. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг /хх 74-р хуудас/
- Гэрч Н.Шаймарданы "...Миний бие Арыстаны сонгуулийн штабт тосгоны захирагчийг сонгох сонгуульд ажиллаж байсан.  Мөн  сонгуулийн  сурталчилгаа, ухуулгын ажилд оролцсон. Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр Арыстаны гэрт явж байхад орой 19 цагийн үед байх Жанарбек болон эхнэр нь ирсэн. Жанарбекийн эхнэр Д.Айболат санал өгөөрэй гэж    100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн би олон жил Арыстантай   хамт сураад   мөнгөнд худалдагдах хүн биш гэж хэлж байсан. Тэр үед Сарсенбай, Озат нар байсан. Сарсенбай   Жанатаас болсон асуудлыг асууж гараас бичиг хийж өг гэж   бичиг хийлгэж авч  байсан. Мөн тэрний дараа Х.Халигийн гэрт 300000 /гурван зуун мянган/ төгрөг аваачиж М.Сейсебайгийн гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг гэрт мөнгө аваачиж өгсөн байна гэж байсан. Дараа нь Ч.Ганболдод 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж   яригдаж байсан. Ганболд өөрөө ирээд Д.Айболат мөнгө өгсөн гэж хэлж байсныг би сонссон. Тэр үед маргааш нөгөө өдөр нь 2 дахь удаа сонгууль болно гэж яригдаж байсан" гэх мэдүүлэг /хх 76-р хуудас/
- Гэрч Н.Анхцэцэгийн "...Сейсенбай надаас 125000 /зуун хорин таван мянган/ төгрөгийн гутлыг эхнэр нь 95000 /ерөн таван мянган/ төгрөгийн гутлыг 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр зээлээр авч явсан.Би аль нэг гутлын мөнгийг өгөөрэй, дараа нь үлдсэн гутлын мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. 12 дугаар сарын 01- ний өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна Сейсебай тухайн гутлын мөнгөнөөс 120,000 мянган төгрөгийг    бэлнээр авч    ирж өгсөн.  Өөр мөнгө өгөөгүй.  Одоо Сейсебайгаас 100.000 /зуун мянган/ төгрөг авна. Үлдсэн мөнгийг 12 дугаар сарын сүүлээр өгнө гэсэн. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хх 78-р хуудас/
- Гэрч С.Бадамцэцэгийн "...Миний бие Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд   А.Арыстан,   Д.Есболат нартай өрсөлдөж нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн. Сонгууль 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон. Уг сонгуулиар миний бие 63 хүний саналаар 9.02%-ийн  санал авсан. А.Арыстан 48 % -ийн санал авсан, Д.Есболат 41% -ийн санал авсан. Нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь олонхийн санал аваагүй учраас   хамгийн санал авсан   А.Арыстан, Д.Есболат нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин санал хураалт явагдаж Д.Есболат 52%-ийн санал авч тосгоны захирагчаар сонгогдсон. Болсон асуудал энэ болно. Би айлуудаар намайг дэмжээрэй гэж явж байхад нөгөө хоёр дэвшигч нар ард иргэдэд мөнгө тарааж байна гэсэн дам яриа байсан. Надад баримтжуулж авсан зүйл байхгүй. Надад хэн нь хэнд, хэдэн төгрөг өгсөн болохыг тодорхой мэдсэн юм байгаагүй" гэх мэдүүлэг /хх 80-р хуудас/
- Гэрч Ө.Төлеугийн "...Арыстан миний нагац дүү болно. Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр Арыстаны гэрт явж байхад үдийн цай өнгөрч байхад 14 цагийн үед байх цагийг нь тодорхой мэдэхгүй байна. Нагашыбайгийн мотоциклоор Жанарбек ирж гэрт нь яваад орчихсон. Би эхнэрийн оронд ШТС-д очиж ажиллаж хүмүүст бензин худалдаж  хэсэг хугацааны дараа буцаж Арыстаны гэрт ирэхэд Жанарбекийн гэрт Д.Айболат санал өгөөрэй гэж  100,000 /зуун мянган/ төгрөг аваачиж өгсөн байна. Жанарбекээс гараас бичиг хийлгэж авах хэрэгтэй гэж яригдаж байсан. Жанарбект Сарсенбай Д.Айболатын мөнгө авч ирж өгсөн тухай бичиг хийлгэж байсан. Мөн тэрний дараа Х.Халигийн гэрт 300000 /гурван зуун мянган/ төгрөг аваачиж М.Сейсебайгийн гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг гэрт мөнгө аваачиж өгсөн байна гэж байсан. Дараан Ч.Ганболдод 100000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна гэж яригдаж байсан. Миний мэдэх зүйл энэ болно" гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/
- Гэрч Х.Нагашбайгийн "...Миний бие 2015 оны 12 сарын 01-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна өдрийн цагаар 15-16 цагийн үед байх миний бие сургуульд   ус шахах насосоор ус шахахаар хамт ажилладаг галч Жанарбек рүү утсаар залгахад    чи манайд хүрч   ирээд намайг авчих гэсэн ба   би мотоциклоор яваад очиход Жанарбек гэрээс гарч ирсэн ба гэрт ор гэсэн ба  би гэрт ороод идээ амсаад гарах хооронд чи намайг А.Арыстаны гэрт хүргээд өгчих ажил гараад байна гэсэн. Тэр үед Жанарбек хэлсэн үү эхнэр нь хэлсэн үү би санахгүй байна Д.Айболат мөнгө авч ирж өгсөн гэсэн би тэдний юу хэлж байгааг ч ойлгоогүй хэлсэн үгэнд нь ач холбогдол өгөөгүй Жанарбекийг Арыстаны гэрт мотоциклоор хүргэж өгөөд мотоциклоос буугаад Жанарбек гарч ирэх байх гэж 2-3 минут хүлээсэн боловч Жанарбек би өөрөө очно гэхээр нь явчихсан. Арыстаны гэрт маш олон хүн байсан. Тэр өдөр Жанарбектэй хамт ээлжэнд хамт галчаар гарсан ба тэр надад манайд Д.Айболат гэрт 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн гэж хэлж байсан. Би түүний хэлсэн зүйлд ач холбогдол өгөөгүй. Мөнгө өгсөн гэх асуудлын талаар  сонирхож асуугаагүй. Жанарбек ч надад өөр тодорхой зүйл хэлээгүй. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 82-р хуудас/
- Гэрч З.Серикбайгийн "...2015 оны 12 дугаар сарын 01,02-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна миний бие Арыстаны гэрт явж байхад Сейсебай хүмүүст Д.Есболат надад мөнгө өгсөн гэж байсан би дуудаж аваад чамд хэн мөнгө өгсөн бэ гэхэд Д.Айболат санал өгөөрэй гэж 100.000 /зуун мянган/ төгрөг өгсөн гэсэн. Би тоглоод  чамд зуугаас илүү мөнгө өгсөн байх гэхэд 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг өгсөн яадаг юм гэж хэлж. байсан. Сейсебай бид хоёр хоорондоо тоглож явдаг найзууд болно. Тэр үед миний хажууд Төлеу байсан Д.Айболат олон айлд мөнгө тараасан гэж яригдаж байсан. Жанарбек ч бас манай гэрт 100.000 /зуун мянган/ төгрөг авч ирж өгсөн гэж ярьж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/
- Гэрч  Б.Айсаулегийн  "...Миний  бие Цагааннуур тосгоны  захирагчийн сонгуульд  Ногооннуур  сумын  сонгуулийн   нэгдсэн   хорооны  тогтоолоор  хэсгийн хорооны даргаар сонгогдон ажил үүрэг гүйцэтгэсэн. Миний   бие эрх үүргийн дагуу санал хураалт явагдах байрыг бэлтгэх, нэгдсэн хорооноос хэвлэж өгсөн саналын хуудаст нарийн бичгийн дарга Х.Төлепбергентэй хамт гарын үсэг   зурж баталгаажуулж, хэсгийн хорооны бүрэлдэхүүнтэй саналын хуудсыг битүүмжилж хадгалж хамгаалж, сонгуульд санал авах үйл ажиллагааг товлосон өдөр явуулж санал хураалт дууссаны  дараа  санал  тооллого  явуулж нэгдсэн дүнг нэгдсэн хороонд тогтоолоор хүргүулэх зэрэг үйл ажиллагааг явуулсан. Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль хоёр удаа явагдсан. Эхний удаагийн    буюу 2015 оны 11 дүгээр сарын 29-ний явагдсан сонгуульд нэр дэвшигчдийн аль аль нь ч олонхийн санал аваагүй тул дахин санал хураалт явуулахаар нэгдсэн хорооны тогтоол гарсан болно. Дараагийн шатны санал хураалтанд нэр дэвшигч     А.Арыстан, Д.Есболат нар оролцож Д.Есболат 361 хүний саналаар 52,4%-ийн, А.Арыстан 323 хүний санал буюу 46.9%-ийн санал авсан ба тооллогын дүнг    нэгдсэн хороонд тогтоолоор хүргүүлсэн болно. Хүчингүй санал 5 ширхэг гарсан.... Сонгуулийн нэгдсэн хороонд сонгогчдын саналыг худалдаж авч байна мөнгө тарааж байна гэх ямар нэгэн гомдол санал хэн нэгэн хүнээс ирээгүй. Харин бөглөсөн саналын хуудсаа гар утсаар зургийг нь авч баримтжуулж байна гэх гомдол ирсэн болохоор бид уг зөрчлийг таслан зогсоож хяналт тавьж ажилласан. Хүмүүс бүхээгийн цаана далд газар саналын хуудсаа фото зургаар баримтжуулж авч байсныг мэдэх боломжгүй байсан. Д.Есболатын ажиглагч Д.Айболатаас дээрх гомдол ирсэн болохоор бид хяналт тавьж ажилласан. Өөр ямар нэгэн зөрчил гараагүй. Саналын хуудсыг фото зургаар бэхжүүлж авсан гэх асуудлыг цагдаагийн газраас шалгаж хариу ирүүлсэн болно.
.... Х.Хали болон Халигийн гэр бүлийн хүмуүс, М.Жанарбек болон Жанарбекийн гэр бүлийн хүмүүс, Ч.Ганболд болон Ч.Ганболдын гэр булийн хүмүүс, М.Сейсебай болон М.Сейсебайгийн гэр бүлийн хүмүүс, З.Сүйениш, М.Үмитбол нар Цагааннуур сумын оршин суугч иргэн мөн. Тосгоны захирагчийн сонгуульд бүгд оролцож санал өгсөн болно" гэх мэдүүлэг / хх-ийн 84-85-р хуудас/
- Гэрч Х.Светагийн "....Нөхөр бид хоёр 11 дүгээр сарын 27-ны өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна. Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль болохоос өмнө сар өдрийг нь санахгүй байна нөхөр бид хоёр миний охин дүү Гүлнар, нөхрийн бааз Д.Есболат нарын гэрт өөрсдийн цагаан саарал /мөнгөлөг/ өнгий Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр айлчилж  очсон ба бид тэнд Д.Есболатын гэрт нэг хоноод маргааш нь буцах гэхэд Д.Есболат та нар машинаа надад орхиж яваач гииний тээврийн хэрэгсэл эвдэрсэн байгаа гэснээр бид машинаа Д.Есболатад өгөөд Д.Есболатын гэрээс аймаг руу ирсэн машинаар аймагт ирсэн ба миний нөхөр Хавдалхах застав руу явах ажилтай гээд 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дэлүүн, Булган сумын чиглэлд албаны ажлаар явсан ба 12 дугаар сарын 03-ны өдөр шөнө 21 цагийн үед ирсэн ба 23 цагийн үед Д.Есболат Цагааннуур тосгоны захирагчийг сонгох сонгуульд ялсан байна гэж сонсоод баяр хүргэхээр тэр өдрийн шөнө хадам ах Хавдолдагийн цагаан өнгийн "Тоуото Алеон" маркийн машинаар нөхөр бага насны хүүхдүүдийн хамт Цагааннуур тосгонд очиж Д.Есболатад баяр хүргэж тэнд хоноод маргааш нь өглөө би өөрийн  Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, нөхөр "Тоүото Алеон"   маркийн машиныг жолоодож хамт Өлгийд гэрт ирсэн. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 92-р хуудас/
- Гэрч Х.Дондогийн "...2015 оны  12 дугаар сарын 01-ний өдөр  17-18 агийн үед аймгийн орлогч дарга Санатбект уулзахаар Арыстаны гэрт очоод Санатбекийг хүлээж сууж байсан ба Арыстаны гэрт Сарсенбай, Озат, Серикбай нар байсан. Намайг сууж байхад галч ажилтай Жанарбек эхнэрийн хамт орж ирсэн. Д.Айболат санал өгөөрэй гэж мөнгө өгсөн гэж байсан. Жанарбект   баримт бичиж өг гэхэд Монгол хэл мэдэхгүй гэснээр Жанарбекийн хэлсэн зүйлийг Сарсенбай бичиж Жанарбект хуулж бич гэж бичүүлсэн. Тэр бичигт Д.Айболатын өгсөн гэх мөнгөний сери дугаарыг бичүүлж байсан. Тэр үед Арыстаны ах Багдат   аймгаас ирсэн ба Багдатад болсон асуудлыг ярьсан. Би бас хоёр гурван хүнээс мэдээлэл авсан газар дээр нь очиж асууж, хуулийн байгууллагад шалгуулна гэж удалгүй гарч явсан. Санатбек тэр өдөр ирээгүй. Тэгээд би ч гэр лүү явсан. Болсон асуудал энэ болно" гэх мэдүүлэг / хх-ийн 93-р хуудас/
- Гэрч А.Хавдалхахын "...Миний бие Цагааннуурын тосгоны сонгууль явагдахаас өмнө сар өдрийг нь санахгүй байна эхнэр Светагийн хамт Цагааннуур тосгонд байдаг бааз Д.Есболатын гэрт айлчилж очсон ба тэнд нэг хонож буцсан. Тэр үед    миний    бие өөрийн 8239БӨТ улсын дугаартай саарал өнгийн приус-11   маркийн тээврийн хэрэгслээр очсон боловч бааз Д.Есболат машинаа орхиод яваач миний машин эвдэрсэн байна хэд хоног унаж байгаад өгье гэснээр машинаа Д.Есболатад 10-аад хоногийн хугацаанд орхиж Д.Есболатын гэрт байсан Гавит гэгчийн Уаз-469 маркийн машинаар эхнэрийн хамт аймагт ирсэн. Би Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль дууссан өдрийн маргааш нь заставаас ирээд Цагааннуурт эхнэрийн хамт очиж Д.Есболатаас машинаа авч явсан болно" гэх мэдүүлэг / хх-ийн 97-98-р хуудас/
- Гэрч Х.Төлепбергений "...Миний бие Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд Ногооннуур сумын сонгуулийн нэгдсэн хорооны тогтоолоор  хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажил үүрэг гүйцэтгэсэн. Миний бие эрх үүргийн дагуу хэсгийн хорооны дарга, гишүүдтэй хамт санал хураалт явагдах байрыг бэлтгэх, нэгдсэн хорооноос хэлэж өгсөн саналын хуудаст хэсгийн хорооны дарга Б.Айсаулетэй  хамт гарын үсэг тэмдэг дарж зурж баталгаажуулж, хэсгийн хорооны бүрэлдэхүүнтэй саналын хуудсыг битүүмжилж хадгалж хамгаалж, сонгуульд санал авах үйл ажиллагааг товлосон өдөр явуулж санал хураалт дууссаны дараа санал тооллого явуулж нэгдсэн дүнг нэгдсэн хороонд тогтоолоор мэдэгдсэн зэрэг үйл ажиллагаанд оролцож ажилласан. Цагааннуур тосгоны захирагчийн сонгууль хоёр удаа явагдсан. Эхний удаагийн буюу 2015 оны 11 дүгээр сарын 29-ний явагдсан сонгуульд нэр дэвшигчдийн аль аль нь ч олонхийн санал буюу 50-1 хувийн санал аваагүй тул дахин санал хураалт явуулахаар нэгдсэн хорооны тогтоол гарснаар нэр дэвшигч А.Арыстан, Д.Есболат нар хооронд дахин санал хураат явагдаж Д.Есболат 361 хүний саналаар 52,4%-ийн, А.Арыстан 323 хүний санал буюу 46.9%-ийн санал авсан ба тооллогын дүнг нэгдсэн хороонд тогтоолоор хүргүүлсэн болно. Сонгууль хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчилгүй явагдсан гэж үзсэн. Би сонгуулийн явцын тэмдэглэлийг хөтөлсөн. Болсон асуудал энэ болно. ... Сонгогчдын саналыг худалдаж авч байна мөнгө тарааж байна гэх иргэдийн дунд яриа гарсан болохоос биш сонгуулийн хэсгийн хороонд бид нарт ямар нэгэн гомдол санал хэн нэгэн хүнээс ирээгүй. Х.Хали болон Халигийн гэр бүлийн   хүмүүс, М.Жанарбек болон Жанарбекийн гэр бүлийн хүмүүс, Ч.Ганболд болон Ч.Ганболдын гэр бүлийн хүмүүс, М.Сейсебай болон М.Сейсебайгийн гэр бүлийн хүмүүс, Цагааннуур тосгоны оршин суугч иргэн мөн. Тосгоны захирагчийн 2 удаагийн сонгуульд бүгд оролцож санал өгсөн болно" гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р хуудас/
- Гэрч Н.Санатбекийн "...Миний бие Цагааннуур тосгоны Захирагчийн сонгох дахин санал хураалт болохын өмнөх өдөр тус сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж буй А.Арыстаны гэрт байхад үдээс өмнө 10 цагийн үед байх нэрийг нь санахгүй байна нэг эмэгтэй Ганболд гэгч дүүгээ дагуулж ирээд миний дүүд Д.Айболат гэгч 100,000 /зуун мянган/ төгрөг өгсөн байна, одоо үүнийг яах юм вэ гэж хэлж байсан. Би Гонболдоос танд мөнгийг ямар шалтгаанаар өгсөн бэ, мөнгө төгрөг авах ёстой байсан юм уу гэхэд ямар ч зүйл хэлэхгүй мөнгийг өгөөд явсан, надад Д.Айболатаас авах мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэсэн. Ганболдын эгч нь гэх эмэгтэй би цагдаагийн газар гомдол гаргана гэж байсан. Би тэд нарт та нар цагдаагийн байгууллагад гомдол гаргах эсэх нь та нарын асуудал би энэ асуудлыг шийдэхгүй, хуулийн байгууллага шийдэх асуудал учраас хуулийн байгууллагад хандаарай гэж зөвлөж хэлээд явуулсан. Мөн тэр өдөр Д.Айболат гэгч бас Хали, Жанербек гэгч айлуудад мөнгө төгрөг тараасан байна гэж яригдаж байсан болно" гэх мэдүүлэг/ хх-ийн 120-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш нар нь  “Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлд заасан иргэний сонгох, сонгогдох эрхэд саад болоогүй, сонгуулийн хорооноос зохион байгуулсан ажиллагаанд саад хийсэн үйлдэл холбогдол нь нотлогдон тогоогдохгүй  байгаа тул энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэрвээ мөнгө тараасан гэх үйлдэл нь нотлогдсон гэж үзвэл энэ нь захиргааны зөрчил бөгөөд хуулийг зөв хэрэглэх хэрэгтэй. Өнөөдөр амьд сэрүүн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн дагуу хариуцлагыг зохих харъяаллын байгууллага авах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэсэн санал гаргав. 
Дээрх бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Айболат, О.Еркебулан нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд эд мөнгөөр татах аргаар саад хийсэн, санал худалдан авах үйлдэл хийсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нийгэмд аюултай шинж чанарыг алдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Сонгуулийн тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдан мөн өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “.мөнгө, эд зүйл тараах”, 70.5.12-д “сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох”, 70.5.14-д “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” дахь заалтуудаар дээрх үйлдлийг нарийвчлан оруулж зохицуулсан байх тул захиргааны зөрчил гэж үзэх бүрэн үндэстэй байна гэж үзлээ. 
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 531 дугаар зүйлийн 531.1-д зааснаар “Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна” гэж заасан байна. 
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 / Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль2 болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ/ дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 / Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно/ дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас  Д.Айболат, О.Еркебулан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201504000295 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг биш захиргааны зөрчил гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 400000 төгрөгийг улсын  орлого болгож, СД бичлэг 1 ширхэг, гар бичмэл 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 283, 286, 290, 291, 295, 296, 297, 298, 299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Дауитийн Айболат, Шеруши төлек овогт Октябрын Еркебулан  нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 400000 төгрөгийг улсын орлого болгож, СД бичлэг 1 ширхэг, гар бичмэл 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134.10-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Айболатын “ниссан екстерра” маркийн 62-60 улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Цагааннуур тосгонд байршилтай 130 м2  талбайтай 7 өрөө бүхий хувийн сууцыг, шүүгдэгч О.Еркебуланы “тоёото каролла” маркийн 59-22 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Цагааннуур тосгонд байршилтай 81 м2 талбайтай 5 өрөө бүхий хувийн сууцыг, гэмт хэрэгт үйлдэх үед ашигласан иргэн А.Хавдалхахын эзэмшлийн “приус-11” маркийн 82-39 улсын дугаартай тээврийн хэрэгслийг, УАЗ-31512 маркийн 43-29 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч нарт авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдасугай.
6. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ