| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00896/и |
| Дугаар | 151/ШШ2017/00966 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2017/00966
| 2017 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2017/00966 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49, Энхтайваны өргөн чөлөө 16а, Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Цээл сум, Майхан 3-р баг, 1-22 тоотод оршин суух Их тугтан овогт Ширчинжавын Алтанхуягт холбогдох,
59 292 877 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад, 2017 оны 08 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Тус сангаас Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 6 сарын 8-ны өдрийн А/90 тоот тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгч хариуцагч Ш.Алтанхуяг нь Дэвжих Түвшин ХХК-ийн захирал гэх нэрээр хамрагдаж, 100 000 000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай 2.4 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлөөр 2011 оны 7 сарын 9-ний өдөр ММХ-2011/21 дугаар гэрээг байгуулан авсан байна. Үндсэн зээлийн төлбөрөөс 61 093 870 төгрөг, хүү 7 306 130 төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 сарын 9-ний өдөр дууссан. Хариуцагч Ш.Алтанхуягаас зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөө хүртэл төлөөгүй байна.
Иймд хариуцагч Ш.Алтанхуягаас үндсэн зээлийн үлдэгдэл 38 906 130 төгрөг, хүү 933 747 төгрөг, алданги 19 453 000 төгрөг, нийт 59 292 877 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагчийн барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах” гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “-Нэг талаас Ш.Алтанхуяг, нөгөө талаас Мал хамгаалах сан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь хариуцагч Ш.Алтанхуягаас нэхэмжилсэн 59 292 877 төгрөгөөс 43 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2017 оны 09 сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 11 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2017 оны 12 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 01 сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 02 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 04 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 05 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 06 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 07 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 08 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 09 сарын 06-ны өдөр 35 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг зохигчдын эвлэрэл нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Алтанхуягт холбогдох иргэний хэргийн зохигчид 43 000 000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 09 сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 11 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2017 оны 12 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 01 сарын 10-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 02 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 04 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 05 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 06 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 07 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 08 сарын 01-ний өдөр 300 000 төгрөг, 2018 оны 09 сарын 06-ны өдөр 35 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгч Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ