Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00971

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00971

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00630/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймаг, Бүрэн сум, 4-р багт оршин суух Наваанзоч овогт Батчулууны Сүхбаатар /НК62101812/-ын хүсэлттэй, 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие нь 1962 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. Бага дунд сургуулиа Бүрэн суманд төгсөөд 1981 оноос 1984 оны 8 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс Бүрэндэлгэрэх нэгдэлд адуучнаар орсон. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийг ээж Батчулууны ах Дугараар ташаа овоглосныг шүүхээр тогтоолгох. Мөн ажилласнаас хойш 9 сарын дараа хөдөлмөрийн дэвтэр нээж, тушаал гарсаныг залруулах, миний хөдөлмөрийн дэвтэр архиваас ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй архивт байхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Миний Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 7 жил 3 сар 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс Бүрэндэлгэрэх ХК-ийн малчнаар 1 жил 3 сар ажиллаж байгаад 1993 оны 04 сарын 01-ний өдрөөс малчнаар чөлөөлөгдсөн хугацааны хоорондох ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар, “Бүрэндэлгэрэх” ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл үхэрчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрхи ажилласан байдал тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагаа дэмжсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Батчулууны Сүхбаатар нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлээс 1985 оны 7 сарын 01-ний өдөр Сүхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-н 5/-ийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

- Б.Сүхбаатарын иргэний үнэмлэхийн хуулбарт Наваанзоч овогт Батчулууны Сүхбаатар, регистрийн дугаар НК62101812 гэх бичилт /хх-н 11/

- Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 8 сарын 11-ний өдрийн 103/019543 дугаартай Эхийн нэр Хаянхярваагийн Батчулуун нь Сүхбаатарыг 1962 оны 1 сарын 23-нд Улаанбаатар хотын Хоршоолол хорооны 616-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 18/,

--Гэрч Д.Бат-Эрдэнийн “...Дугар гэдэг нь Б.Сүхбаатарын ээжийнх нь төрсөн ах бөгөөд Дугар нь тус сумын Ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан. Тэр үед хүмүүсийн нэр, овог зэргийг нь бичиг баримт дээр өөрсдийн санаж байгаагаараа л биччихдэг хариуцлагагүй үе байсан. Тэгээд тухайн үед ээж нь Дундговь аймаг руу шилжээд явчихсан байдаггүй байсан болохоор сумын бичиг хэрэг Б.Сүхбаатарыг Дугар гуайн хүүхэд гэж ойлгоод л Дугараар овоглоод биччихсэн байх...” гэх мэдүүлэг /хх-н 17/,

-Гэрч Э.Намуунцацралын “...Дугар гэдэг нь Батчулуун гээд Сүхбаатарын ээжийнх нь төрсөн ах буюу манай эмээгийн ах нь байсан юм. Дугар ахыг насаараа Төв аймгийн Бүрэн сумын нэгдэлд нэгдлийн дарга хийдэг хүн байсан гэж манай хамаатнууд ярьдаг байсныг нь би мэднэ...” гэх мэдүүлэг /хх-н 27/  зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хэрэгт цугларсан дээрхи нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлээс 1985 оны 07 сарын 01-ний өдөр Дугар овогтой Сүхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-н 5/-ийн жинхэнэ эзэмшигч нь Наваанзоч овогт Батчулууны Сүхбаатар /НК62101812/ мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дугарын Сүхбаатар гэж нэр бичигдсэн Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлээс 1985 оны 07 сарын 01-ний өдөр Дугар овогтой Сүхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-н 5/-ийн жинхэнэ эзэмшигч нь Наваанзоч овогт Батчулууны Сүхбаатар /НК62101812/ мөн болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ