| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 130/2016/0042/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/044 |
| Огноо | 2016-09-02 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/044
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхөө даргалж,
нарийн бичгийн дарга: Т.М,
улсын яллагч: Т.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.С,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй
явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аын Бт холбогдох 201504000174 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: ************ регистрийн дугаартай, Б овогт Аын Б, Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Доргоговь аймагт төрсөн, 35 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед тус аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн ахлах төлөөлөгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, яс үндэс казак, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Буянт сумын нутаг дэвсгэр болох “Шар нуур”-ын зусланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Тыг “бусадтай хэрүүл, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан 400.000 /эмчилгээний зардал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь:
2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Буянт сумын нутаг дэвсгэр болох “Шар нуур”-ын зусланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Тыг “бусадтай хэрүүл, маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулан бА. Энэ гэмт хэргийн нотлогдох байдлууд нь:
1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы гаргасан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай дүгнэлтэнд: … иргэн Н.Тын биед гэмтэл учруулсан бА. Иргэн Н.Тын доод эрүүний баруун талын салааны дунд хэсгийн хугарал, дух, хамрын баруун талд, дээд уруулыг хамарсан, доод эрүүний баруун талд, зүүн талын буглаганд бор өнгийн тав тогтсон зулгаралттай доод эрүүний баруун талын тэмтрэхэд эмзэглэлтэй хаван хавдартай, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан бА. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 83 дугаар хуудас/
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Э, Т.А, М.З нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 828 дугаартай дүгнэлтэнд: … Баян-Өлгий аймгийн ШША-ны шинжээч эмчийн 2015 оны 312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй бА. Н.Тын биед эрүүний баруун салааны дунд хэсгийн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 396-397 дугаар хуудас/
3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы гаргасан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэнд: … Иргэн А.Бийн биенээс авсан гэх 141004 дугаар бүхий хуруу шилтэй цусны шинжилгээнд тэнцэнэ. Иргэн А.Бийн цусанд 0.4% промилли этилийн спирт илэрч бА. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үед эрүүл байсан гэжээ. /хх-ийн 91 хуудас/
4. Хохирогч Н.Таас эд мөрийн баримтаар хураан авсан КТГ зураг 2ш, рентген зураг 2ш, фото зураг 2ш, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн КТГ зураг бичсэн СD диск 2 ширхэг /хх-ийн 29-30, 38 хуудас/
5. Хохирогч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие малын ченж хийдэг тул өдөр болгон малын зах дээр явдаг юм. Өөрийн портер машинаар 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3-р багт байралдаг малын зах дээр очсон. Зах дээр ирэхэд малын ченж С, М /М хочтой/ миний машинд ирж суусан. Тэгээд бид нэг шил архи уухаар болж мөнгийг нь дундаасаа гаргаж миний машинаар очиж ойрхон байдаг нэг дэлгүүрээс 0,5 литрийн “Хар чингис” нэртэй архи аваад ирсэн тэр архийг нээж ууж эхэлж байх үед А.Б өөрийн портер машинаар ирж бид нарын хажууд ирж зогссон. Тэгээд бид нөгөө ууж байсан архинаас Бт аягалж өгсөн ба тэр өгсөн архийг алгасалгүй ууж байсан. …Дараа нь гүү барьдаг газар очиж үлдсэн нэг шил архийг ууцгаасан. Тэгээд би нилээн муудаж согтсон байсан юунаас болж тэгснийг би мэдэхгүй нэг мэдэхэд А.Б миний дээр суучихсан намайг цохиж зодсон байсан. Би нуруугаараа дээшээ харсан хэвтэж байсан. Мөн Б миний эрүү орчмоор нэг өшиглөж авсан. Үүнээс болж миний эрүү хугарсан байсан. Гэхдээ тухайн үед эрүү хугарсан гэж мэдээгүй аймаар өвдөж удалгүй амаа нээж чадахгүй болтлоо өвдөөд байсан. Тэнд байсан Ж, Хапархан хоёр “боль” гээд А.Бийг салгаж авах гэж оролдож байсан ба А.Б хүч өгөхгүй байсан. Миний хамар, амнаас цус гарч нүүр хэсэг маань тэр чигээрээ цус болсон байсан. Тэгээд явсаар байгаад Бийн гэрт ирсэн. Гэртээ ирээд намайг гэртээ оруулж аваад буланд шахаж байгаад дахиж зодож эхэлсэн. Би түүнд “Б одоо боль, би чамд юу хийсэн юм бэ, чи намайг ямар болгож зодсоноо харж байгаа биз дээ” гэхэд миний үгэнд ороогүй зодоод л байсан. Түүний эхнэр ирээд болиулах гэсэн боловч эхнэртээ хүч өгөхгүй байсан. Эхнэр нь “чи энэ хүний нүүр амыг аймаар болгосон бА шүү дээ, боль, эсхүл энэ хүнийг алах уу” гэх байсан. …Тэгж байхад хэн дуудсаныг мэдэхгүй цагдаа нар ирсэн байсан. Тэгээд бид нарыг цагдаа аваад ирсэн гэх мэдүүлгээр /хх-ийн 41-43-р хуудас/
6. Гэрч Х.Хапарханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний хүү болох Хуатбекийн хашаа байшин нь А.Бийн зуны хашааны хажууд хөрш зэргэлдээ байдаг юм. Би Бтэй дотно найзуудын харьцаатай хөрш хүн. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим байсан байх Бийн зуны улиралд гал түлж гал тогоо болгож ашиглаж байгаа байшинд нь олон хүн ярьж хөөрсөн чанга дуу сонсогдож байхаар нь би яваад орсон юм. …Тэгээд архи ууж сууж байхад нөгөө ирсэн хоёр залуугийн нэг нь Хтай үг зөрж эхэлсэн. Х согтуу баахан мөнгө хэлээд бүгдийг нь худалдаж авна гэхээр нь чи ямар мөнгөтэй вэ гэсэн байх үүнээс болоод үг зөрч эхэлсэн. Х босоод нөгөө залуу руу дайрах гэхэд тэр хоёрын дунд нь Б ороод Хыг тэвэрч аваад “Х ах боль” гэсэн. Энэ үед нөгөө ирсэн хоёр залуу ирсэн зүг рүү яваад өгсөн. Тэгээд Б, Хыг тавих үед Х “чи яагаад намайг барьж авсан бэ, тэд явчихлаа” гээд согтуудаа уурлаж Бийн аман тус газар хоёр удаа цохиж авсан. Бийн дээд уруул нь сэтэрч цус гарч эхэлсэн. Үүнээс болоод зодоон эхэлсэн. Тэгээд тэднийг арай гэж машинд суулгаад Өлгий рүү явсан. Машиныг А.Б жолоодсон би тэр хоёрын дунд нь сууж ирсэн юм. А.Бийн гэрт ирээд би тэрнийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд шууд гэртээ харьсан гэх мэдүүлгээр /хх-ийн 47-48-р хуудас/
7. Гэрч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус цагдаагийн газрын ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр өдөр 21 цаг 40 минутын үед ерөнхий жижүүр ахмад С.Х надад утсаар холбогдож эрүүгийн ахлах төлөөлөгч, ахмад А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг зодож биед нь гэмтэл учруулсан талаар танилцуулсан бөгөөд миний бие тэр даруй уг асуудлыг шалгаж тодруулсан. Улмаар эрүүгийн ахлах төлөөлөгч ахмад А.Бийн гаргасан зөрчилд албаны шалгалт хийж дүнг нь зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлсэн юм. Тухайн хэрэг гарах үед цагдаагийн байгууллагад анх А.Б гомдол гаргасан бөгөөд энэ гомдлыг шалгах явцад А.Б иргэн Н.Т гэгчийг зодож биед нь гэмтэл учруулсан асуудал гарч ирсэн тул тухайн өдрийн ёс журмын эргүүлийн хувьд би ирж шалгасан байсан юм... А.Б хариуцлагаас мултрах зорилгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зориуд татгалзсан. Яагаад гэвэл А.Б тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд сахилгын дүрмээр шууд албанаас халах сахилгын арга хэмжээ авагдах ёстой заалттай юм. Энэ заалтыг А.Б сайн мэдэж байгаа учраас драйгер үлээхгүй татгалзсан болно. Тэгээд драйгер үлээхээс татгалзсан тул хэрэг бүртгэгч Х.Р, А.Бийн биеэс шинжилгээнд зориулж цусны дээж авсан юм гэх мэдүүлгээр /хх-ийн 49-р хуудас/
8. Гэрч С.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Миний бие 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус цагдаагийн газрын жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагийн үед манайд эрүүгийн ахлах төлөөлөгч ажилтай А.Б "бусдад зодуулсан" гэж утсаар дуудлага өгсөн. Үүний дагуу хэрэг гарсан газарт ойрхон яваа эргүүлийн цагдаа нарыг явуулж холбогдох хүмүүсийг газарт авахуулсан ба мөн тухайн өдрийн хэрэг бүртгэгч Х.Рг дуудаж А.Бийн гомдлыг шалгуулсан. Энэ үед холбогдогч болох Н.Т А.Бт зодуулсан талаар эсрэг гомдол гаргахаар нь тухайн өдрийн ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хошууч Х.Бд мэдэгдэж цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдол, мэдээлэл тул Х.Баар шалгуулсан гэх мэдүүлгээр /хх-ийн 50-р хуудас/
9. Гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд байсан байх цаг хугацааг сайн санахгүй бА. Өлгий сумын 3-р багт байрладаг малын зах дээр бид нартай адил малын ченж хийдэг Х хоч нэртэй /жинхэнэ нэрийг нь Т болохыг дараа нь мэдсэн/ залуу өөрийн портер машинтай ирээд зогссон. Бид тэрний машинд очиж суусан. Бид дундаа мөнгө гаргаж нэг шил 0,5 литрийн “Хар чингис” авахуулж нээж ууж эхлэх гэж байхад гаднаас таньдаг цагдаад ажилладаг А.Б гэдэг залуу өөрийн портер машинаар хүрч ирээд зогссон. Түүний машин дотор хэдэн бага насны хүүхдүүд хамт явж байсан. Бид ууж байсан архинаасаа А.Бт аягалж өгсөн. Тэр энгийн хувцастай ээлжийн амралттай бА гээд байсан. Тэр аяглаж өгсөн архинаас бага зэрэг тааруулж ууж байсан. …Х Бийн гүү барьж байгаа газрыг үзнэ, хурдан морийг үзнэ гээд ярьж хөөрч үлдсэн. Б "Шар нуур"-т ус хүргэнэ гээд нэг ах хүнээр портерийн ачаанд ёмкос тавьсан ус хийж байсан. Тэгээд бид тэд нартай уулзаагүй. Тэгээд тэр өдөр орой цагдаагаас дуудаж энэ талаар асуухад л энэ хэргийн талаар мэдсэн гэх мэдүүлгээр /хх-ийн 51-52-р хуудас/
10. Гэрч К.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим шиг санагдаж бА. Өлгий сумын 3-р багт байрладаг малын зах дээр байхад малын ченж хийдэг/жинхэнэ нэрийг нь Т болохыг дараа нь мэдсэн/ залуу өөрийн портер машинтай ирээд зогссон. Надтай хамт С гэдэг ченж байсан Бид хоёр Хын машинд очиж кабинд нь орж суусан.Тэгээд сууж байгаад нэг шил архи авч уухаар шийдсэн. Бид дундаа мөнгө гаргаж нэг шил 0,5 литрийн "Хар чингис" авахуулж нээж ууж эхлэх гэж байхад гаднаас таньдаг цагдаад ажилладаг А.Б гэдэг залуу өөрийн портер машинаар хүрч ирээд зогссон. Түүний машин дотор хэдэн бага 2-3 насны хүүхдүүд хамт явж байсан. Бид ууж байсан архинаасаа А.Бт аягалж өгсөн. Тэр энгийн хувцастай ээлжийн амралттай бА гээд байсан. Тэр аяглаж өгсөн архинаас бага зэрэг тааруулж ууж байсан. …Бийн гэрт очиход Б нэг шил 0,5 литрийн архи авахуулсан ба бид нэг хундагаар тойруулж уусан. Бүгд тойрч ирсэн архинаас уугаад байсан. Тэгээд архи дуусаад С бид хоёр яваад өгсөн. Бийн гэрт Х үлдсэн байсан. Х Бийн гүү барьж байгаа газрыг үзнэ, хурдан морийг сонирхоно гээд ярьж хөөрч үлдсэн. Б "Шар нуур"-т ус хүргэнэ гээд нэг ах хүнээр портерийн ачаанд ёмкос тавьсан ус хийж байсан. Тэгээд бид тэд нартай уулзаагүй ба тэр өдөр орой цагдаагаас дуудаж энэ талаар асуухад л энэ хэргийн талаар мэдсэн. Миний мэдэх зүйл гэвэл энэ юм гэх мэдүүлгээр /хх-ийн 53-54-р хуудас/
11. Гэрч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний нөхөр Ж бид хоёр А.Бийн гүүг барьдаг. Өнгөрсөн өвөл ч Өлгийд мөн адил барьсан юм. А.Бийн хөлсний ажилчид. Сар болгонд бидэнд цалин хөлс өгдөг. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэдэн цагийн сайн санахгүй бА. Би гэрт ааруул гаргаж байхад гадаа ирсэн машины чимээ гарсан. Нөхөр маань Б ирлээ гэсэн. Би гэрээс гараагүй ажлаа хийж байсан. Мөн манай гэрт ах Е нар ааруул ууж байсан. Тэднийх манайхтай хөрш суудаг айл юм. Тэд ааруул уучхаад Бтэй уулзаад явъя гээд гараад явсан. Гэрийн хаалгаар харахад Бийн ёмкосын хажууд ус хийж байсан харагдсан. Тэгээд байж байхад нэг мэдэхэд бүгд босож бөөгнөрч зогсож байсан. Тэд чанга ярьж хэрэлдэж байх шиг байсан ба намайг харахад бүгд бөөгнөрч зогсож байсан. Би бага хүүгээ унтуулчхаад гэрээс гараад тэднийд ойртож очсон. …Тэр хүн ах руу дайрч нэг адуу гээд ярьж байсан. Тэгээд би ах Еад "Та зүгээр тоохгүй яв" гэж хэлээд Е Н хоёрыг хөөгөөд явуулсан. Нөгөө хүн дайрахад Б түүнийг тэвэрч авсан. "боль" гээд тайвшруулж байсан. Тэгээд Б тэр хүнийг тавьж суллах үед нөгөө хүн шууд Б аман тус газар цохиж авсан. Бийн амнаас цус их хэмжээгээр гарч ирсэн. Тэгэхэд Б тэр хүнийг түлхэж унагаасан. Тэр хүн хөл дээрээ босож чадахгүй байдалтай харагдсан. Тэгээд Б Хапархан нөгөө залуу гурав машинд суулгаж явуулсан" гэх мэдүүлгээр /хх-ийн 55-57-р хуудас/
12. Гэрч Б.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх Буянт сумын “Шар нуур”-ын “Бэл” гэх газарт зусаж байгаа. Манай гэрийн зүүн хойд талд миний дүү С, Хүргэн Ж нар ганц гэр зусаж байгаа. Тэд А.Бийн гүүг барьж байгаа. Тэгээд бид сууж байхад гадаа машины чимээ гарч Б ус авч ирлээ гэсэн. Х надад "энэ унагатай гүүг би худалдаж авна" гэж хэлсэн. Түүний гарт нь хагас шил архи байсан. Тэгээд бид ёмкосны хажууд ирж бөөгнөрч суусан. Тэгээд сууж байтал Х нэлээд согтуу намайг үгээр хатгаж бид хоёр үг зөрж эхэлсэн. Тэгээд Х дахиж агсарч надруу чиглүүлж “энэ шээсийг ална шүү” гээд заналхийлсэн. Би дуугаралгүй зүгээр суусан. Х зүгээр байлгүй "энэ шээс яах гээд бА" гэхэд ирээд Бийн ам зуу нэг удаа цохиж авсан. Энэ үед бид тэр хоёрыг дахин салгаж авсан. Тэгж байхад Бийн ам цус болж эхэлсэн. Б уурлаж бид салгаж байх үед Хын баруун эрүү орчмоор хөлөөрөө нэг өшиглөж авсан. Энэ үед Х газарт унасан. Энэ үед миний дүү С гэрээс гараад гүйж ирээд надад “ахаа, гай болно, та эндээс яв” гэж хэлэхээр нь би тэндээс яваад өгсөн гэх мэдүүлгээр /хх-ийн 58-61-р хуудас/
13. Гэрч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …Архийг нэлээд дөхүүлсэн байсан. Надад аягалж өгсөн ба би уугаад буцааж өгсөн. Нөгөө гүүг нэг сая төгрөгөөр худалдаж авч чадах уу? гээд Б ярьж байсан ба Х мөнгө сонин биш, авна хүнийг ч худалдаж авч болно гэх маягаар хариулж байсан. Үүнийг сонсоод манай хадам ах Хад “хүн худалдаж авна гэсэн чинь юу гэсэн уг вэ” гэх шиг болсон ба тэр хоёр жоохон үг зөрж маргаж эхэлсэн. Энэ үед Б Хад “боль боль Е ах хүн шүү дээ” гэж Хыг болиулах гэсэн. Ингээд маргаж байх үед С гэрээс гарч ирсэн ба Е-д “та гэр лүү яв” гэсэн ба Е түүнтэй хэрэлдэхгүйгээр гэрлүү яваад өгсөн. Н түүнийг дагаад араас нь яваад өгсөн. А.Б “боль” гээд Е, Х нарын дунд нь орсон байсан ба Е явж байх үед Х Бийн аман тус газар нь нэг цохиж авсан. Энэ үед бид нар ч босож ирээд “больцгоо” гээд тэр хоёрыг салгаж авахын хооронд А.Б Хыг хэд хэдэн удаа цохиж авсан ба тэгээд бид нар салгаж авсан. Тэгээд эхнэр гарч ирж гүү саахаар болж би унаганы зэл рүү явсан. Бид гүү саах үед тэд хоорондоо зүгээр маргаад байх шиг болсон. Гүү сааж дуусаад бид бүгд гэрт орсон. Тэгээд бог мал ирсэн ба эхнэр бид хоёр бог малыг саахаар явсан. Тэгээд бид мал дээр байж байхад тэр гурав Өлгий рүү яваад өгсөн юм гэх мэдүүлгээр /хх-ийн 62-63-р хуудас/
14. Гэрч Ж.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... /Н.Тын өвчний түүхийг уншиж үзэв/ би 2015 оны 07 сарын 08-ны өдөр өвчтөн Н.Тын рентген болон компьютер томографын зургийг нь үзэж дүгнэлт бичсэн бА. Зургийн дүгнэлт бичсэн. Үүнээс үзэхэд баруун талын дээд эрүүний дунд хэсгээр хугаралттай, баруун талын дагзны хэсгээр тархины эдэд 1см*1,4см-ийн хэмжээний цус хуралтай байгаа талаар дүгнэлт бичжээ гэх мэдүүлгээр /хх-ийн 66-67-р хуудас/
15.Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.Т миний төрсөн дүү болдог. Тэр өдөр дүү маань хөдөөнөөс мал авчирна гээд би дахин дахин залгахаар утас нь холбогдохгүй байсан .Би зүгээр хөдөөнөөс ирсэн малыг зарж борлуулсан болов уу гээд утасдсан юм. Тэгээд Т утсаа авахгүй байхаар нь бэр эгч Бердгүлд утасдаж Т холбоо барьсан уу гэж асуухад Бердигүл “Т бусдад зодуулж эмнэлэгт хүргэгдэж ирсэн, хурдан ир” гэсэн. Тэгээд шууд эмнэлэгт яваад очсон. Энэ үед 22 цаг өнгөрч байсан. Тэгэхэд Т нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад оронд хэвтэж байсан. Нүүр, ам нь хавдсан бусдад зодуулсан байдалтай хэвтэж байсан. Мөн архи уусан согтуу байсан. Тэгээд би түүнийг “яагаад зүгээр явахгүй, архи ууж бусдад зодуулсан бэ” гэж загнасан. Тэгээд эмч нар ирж үзэж эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй гээд хэвтүүлсэн. Миний мэдэх зүйл бол энэ юм. Т хэлэхдээ цагдаад ажилладаг Б гэдэг залуу зодсон гэсэн. Түүний өмсөж явсан хувцас нь цус болсон байсан ба би хувцсыг нь авч гэр лүү яваад өөр хувцас авч ирж өгсөн гэх мэдүүлгээр /хх-ийн 71-р хуудас/
16. Гэрч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .../Өвчний түүхийг уншиж үзэж байгаад/ 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тыг үзэж өвчний зовиур бодит үзлэг, рентгений зургаар үзэж клиникийн урьдчилсан оношийг эрүүний баруун талын булангийн зөрөөгүй хугарал гэж тавьсан бА. Энэ талаар тухайн үеийн өвчний түүхэнд бичсэн болно. Эрүүний хугаралд хагалгаа, мөн чийг хийгээгүй болон дахин надад үзүүлээгүй, үндсэн онош тавиулаагүй, эмчлэгдээгүй болно гэх мэдүүлгээр /хх-ийн 80-81 дугаар хуудас/.
17. Шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: …2015 оны 07-р сарын 05-ны өдөр яг хэдэн цаг гэдгийг нь мартсан бА. Гаднаас нь таньдаг малын ченж хийдэг Х хочтой/ жинхэнэ нэр нь Т гэдгийг энэ асуудал гарсны дараа мэдсэн/ хүнтэй Өлгий сумын 3-р багт байрладаг малын зах дээр тааралдсан. Х өөрийн портер машинаар зогсож байсан Түүний машин дотор ямар ч байсан малын ченж хийдэг хоёр залуу хамт явж байсан ба машины гадна гаднаас нь таньдаг Көримбай зогсож байсан. Би өөрийн портер машинаар явж байсан ба миний машин дотор миний 3 хүүхэд явж байсан бөгөөд би тэд нарын хажууд ирээд зогссон. Тэгсэн чинь тэр машин дотор архи ууж сууж байсан ба нуусан байсан архиа гаргаж ирээд надад аягалж өгсөн. Би уугаагүй уруулаа хүргээд буцаагаад өгсөн. Аягласан архи надад хоёр удаа ирсэн ба би ам хүргээд уусан болоод өгч байсан. Уг архи дуусаад дахиад архи авахаар болоод тал мөнгийг нь би гаргаад тал мөнгийг нь Көримбай гаргасан байх. 0,5 литрийн архийг нэг нь аваад ирсэн. Энэ архийг энд олон нийтийн газар ууж болохгүй гээд тэндээс хөдөлж яваад малын захын залгаа миний зуслангийн байрны хашаанд орж манай гэрт очиж уухаар болсон. Дээрх 5 хүн бүгд манайд очсон. Т өөрийн портерийг жолоодож би өөрийн портерийг жолоодож манай хашаанд орсон. Тэгээд манай гэрт тэр архийг бид бүгд уусан. Гэхдээ би их уугаагүй амсаад өгөөд байсан, тэгж байгаад энэ архийг дуусгасан. Т надад “би чамтай хамт явж Шар нуур очиж чиний уяж байгаа морь, барьсан гүүг үзмээр бА, хамт яваад ирье” гээд байсан. Тэгээд тарахаар гадаа гарч ирээд Т надтай хамт Шар нуур явахаар болсон. Бид тарах гээд байхад манай хөрш болох Хапархан хүрч ирсэн байсан. Хапархан бас надтай хамт явахаар болсон. Мөн миний хадам дүү Хуанышбек бас ирсэн байсан ба бидэнтэй хамт явахаар болсон. Хөдлөөд явж байхад замд байдаг Назар дэлгүүрт Т “зогс, нэг шил архи авна гар хоосон очиж болохгүй байх” гээд дэлгүүр ороод 0,5 литрийн архи, ундаа авсан. Тэгээд явсаар байгаад 18 цагийн үед "Шар нуурт" байдаг манай гүү барьсан газарт очсон. Өлгийн төвөөс 15 км газарт байдаг. Би шууд очоод ус хадгалдаг ёмкосын хажууд очиж зогссон. Тэнд миний гүүг барьж байгаа Жийн гэр байдаг. Т миний адуун сүрэг дотор байсан нэг унагатай гүүг хараад “энэ унагыг би нэг сая төгрөгөөр худалдаж авна” гэсэн. Тэгээд гадаа гүү барьсан газарт нөгөө архийг задалж сууж байхад Жийн гэртэй ойрхон суудаг Атей, Е нар хүрч ирсэн, мөн Ж байсан. Тэгээд бид сууж байхад Т Етай үг зөрж хэл ам гаргаж эхэлсэн. Тэгж байхад Жийн эхнэр С гэрээсээ гараад бид нарт ирсэн. Энэ хэл амыг Т эхэлсэн юм. Сууж байхад Т нөгөө унагыг зааж энэ унага хурдан адуу болох шинжтэй бА. Би энэ унагыг худалдаж авна гээд халамцуу, согтуу хэлж байхад Е түүнд “чи, тэгж онгирч болохгүй шүү дээ” гэж хэлээд үүнээс болоод хэл ам гарсан. Тэр босож ирэхэд би дунд нь орж “Х ах та тэгж хэлж болохгүй шүү дээ тайвшар” гээд түүнийг тэвэрч авсан. Энэ үед Е, Атей хоёр тэндээс холдоод гэрлүүгээ яваад өгсөн. Атей, Е хоёр архинаас уугаагүй, амсаагүй. Тэгэхэд Х "за" гэж хэлсэн. Тэгээд би түүнийг жаахан барьж байгаад тавих үед шууд миний ам руу хоёр удаа цохиж авсан. Түүний цохилтоос болж миний уруул сэтэрч цус гарч ирсэн. Энэ үед би хүн л юм чинь уурлаж "та яагаад зүв зүгээр байгаа хүнийг цохиж байгаа вм бэ" гэж түүнийг цохисон байдлаар түлхсэн юм. Энэ үед Х газар унасан байсан. Тэгэхэд тэнд байсан Ж, Хапархан, С нар бид нарын дунд орж салгаж авсан гэх мэдүүлэг мөн гэрч Б.Н, М.Кенжей, К.Худакелди, К.Ернар, Е.Бахытгүл, Р.Бердигүл нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүх үнэллээ.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тайлбараар авсан тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “… иргэн Н.Тын биед гэмтэл учруулсан бА. Иргэн Н.Тын доод эрүүний баруун талын салааны дунд хэсгийн хугарал, дух, хамрын баруун талд, дээд уруулыг хамарсан, доод эрүүний баруун талд, зүүн талын буглаганд бор өнгийн тав тогтсон зулгаралттай доод эрүүний баруун талын тэмтрэхэд эмзэглэлтэй хаван хавдартай, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учруулсан бА. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай дүгнэлт, “… Баян-Өлгий аймгийн ШША-ны шинжээч эмчийн 2015 оны 312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй бА. Н.Тын биед эрүүний баруун салааны дунд хэсгийн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Э, Т.А, М.З нарын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 828 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бА.
Шүүгдэгч А.Б нь Н.Тыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын байгууллагаас А.Бт холбогдох үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан мөрдөн байцаах шүүн таслах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй бА. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурьдах нь зүйтэй бА.
Иймд шүүгдэгч А.Б нь Н.Тыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Бт хуульд зааснаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй бА.
Шүүгдэгч А.Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй бА.
Шүүгдэгч А.Б бусдад төлөх төлбөргүй болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралд өгсөн мэдүүлгээр батлагдаж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж, тэнсэгдсэн ялтан А.Б хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй бА.
Хэргийн хамт битүүмжилсэн шүүгдэгч А.Бийн 3500000 төгрөгийн үнэ бүхий 700 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан Н.Тын эрүүний КТГ зураг 2ш, рентген зураг 2ш, фото зураг 2ш, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн КТГ зураг бичсэн диск 2 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалав.
Шүүгдэгч урьд яд шийтгэлгүй болох нь А.Бийн урьд ял шийтгэгдэж байсан талаар “цагдаагийн ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож бА.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.9 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Бийг “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Аын Бийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаатайгаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар А.Бт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Б нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэдгийг танилцуулсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт шүүгдэгч А.Бийн 3500000 төгрөгийн үнэ бүхий 700 м2 газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Талгатын эрүүний КТГ зураг 2ш, рентген зураг 2ш, фото зураг 2ш, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн КТГ зураг бичсэн диск 2 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ