Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00975

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00975

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2017/00917/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, 16-р хороо, Монгл хотхон 66ё байрны 5-22 тоотод оршин суух Олхонууд овогт Нанжидийн Ганхуягын  хүсэлттэй, 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ганхуяг, гэрч Д.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие Төв аймгийн ЭХГазарын 1984 оны 8 сарын 16-нд слесарь жолоочоор 2003 оны 7 сарын 25 хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа нотлох баримтыг үндэслэн Эрүүл мэндийн байгууллагад ажилласан 18 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү. НБ даргын тушаалаар 1995 оны 05 сарын 01 ажлаас чөлөөлөгдсөн Нэгдсэн Больницийн даргын тушаалаар 1996 оны 4 сарын 16 өдрийн тушаалаар эргэн ажилд орсон. Энэ хугацаанд 11 сар ажиллаагүй. Эрүүлийг хамгаалах газарт 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл слесарь, 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Эрүүлийг хамгаалах газрын гаражид 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, нэгдсэн Больницод 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганхуяг нь Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газарт 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл слесарь, 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Эрүүлийг хамгаалах газрын гаражид 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, нэгдсэн полницод 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Н.Ганхуягын ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1984 оны 8 сарын 16-ны өдрийн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх комисс томилох тухай “...Н.Ганхуягийг слесариар 1984 оны 8 сарын 1-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 139 дугаартай тушаал /хх-н 39/,

-Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 1 сарын 14-ний өдрийн амралтын хуваарь батлах тухай “...1985 оны ээлжийн амралтын хуваарийг 1, 2, 3-р хавсралтаар баталсугай...3-р хавсралтын 13-т Н.Ганхуяг...” гэх бичилттэй 06 дугаартай тушаал /хх-н 41/,

-Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 4 сарын 5-ны өдрийн жолооч ажиллуулах тухай “Авто гражийн слесарь Н.Ганхуягийг слесариар 1985 оны 4 сарын 21-нээс ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс алсын дуудлагын 20-39-ын жолоочоор ажиллуулсугай...” гэх бичилттэй 51 дугаартай тушаал /хх-н 40/,

-Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 1 сарын 12-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай “...1986 оны ээлжийн амралтын хуваарийг 1, 2-р хавсралтаар баталсугай...1-р хавсралтын 27-д Н.Ганхуяг...” гэх бичилттэй 8 дугаартай тушаал /хх-н 42/,

-Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 2 сарын 3-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай “...1986 оны ээлжийн амралтын хуваарийг 1, 2-р хавсралтаар баталсугай...хавсралтын 5-д Нанжид Ганхуяг...” гэх бичилттэй 14 дугаартай тушаал /хх-н 42/,

-Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 1 сарын 20-ны өдрийн амралтын хуваарь батлах тухай “...1987 оны ээлжийн амралтын хуваарийг 1, 2-р хавсралтаар баталсугай...2-р хавсралтын 25-д Н.Ганхуяг...” гэх бичилттэй 16 дугаартай тушаал /хх-н 43/,

-Төв аймгийн Нэгдсэн больницийн даргын 1991 оны 3 сарын 4-ний өдрийн түргэн тусламжийн станцын ажилчдыг томилох тухай “...Түргэн тусламжийн станцын ажилчдыг 1991 оны 3 сарын 1-нээс дараах жагсаалтаар томилсугай...25-д жолооч Н.Ганхуяг-цалинг 840 төгрөг...” гэх бичилттэй 45 дугаартай тушаал /хх-н 45/,

- Н.Ганхуягын 1989 оны 1 сараас 1991 оны 12 сар хүртэлх цалингийн тооцооны картны хуулбар /хх-н 35-38/,

-Төв аймгийн Нэгдсэн больницийн даргын 1996 оны 4 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох, хөрөнгө ажилчид шилжүүлэх, түрээсийн гэрээг нэр бүхий хүнд цуцлах тухай “...2. 1996 оны 4 сарын 16-наас Нанжидын Ганхуягийг томилсугай...3. Энэ тушаалын 1,2-р заалтад хамрагдах жолооч Д.Ганбат, Ж.Ганзориг, Н.Ганхуяг нарыг мөн өдрөөс тасалбар болгож НЭМТ-ийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй б/36 дугаартай тушаал /хх-н 23/,

-Гэрч Д.Очирбатын “...1981 оноос 1992 оны 05 сарын 08 хүртэл Эрүүлийг хамгаалах газрын дарга, 1992 оны 05 сарын 08-ны өдрөөс 1992 оны 12 сарын 05 хүртэл Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж, 1992 оны 12 сарын 26-ны өдөр Эрүүлийг хамгаалах газар татан буугдсан. Би 1992 оны 12 сарын 05-ны өдрөөс Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон. 1996 оны 05 сараас 1999 оны 09 сарын 01 хүртэл Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирал, 1999 оны 09 сарын 01-ний өдрөөс 2009 оны 01 сарын 01 хүртэл Эрүүл мэндийн газрын даргаар ажилласан юм. 2009 онд тэтгэвэртээ гарсан. Энэ хүн 1984 онд цэргээс халагдаад Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын авто гражид засварчнаар хэсэг хугацаанд ажиллаад 1984 оноос 1992 он хүртэл Эрүүлийг хамгаалах газрын авто баазад жолооч байсан. Нийгмийн эрүүл мэндийн халдвартын 4 жолоочийг тийш нь шилжүүлсэн. Гэтэл 1996 онд буцаж нэгдээд 1996 оноос Нэгдсэн больницод 2003 он хүртэл жолоочоор ажилласан. Хэсэг хугацаанд ажлаасаа гараад намайг Улаанбаатар хотын цайз зах дээр явж байхад нь олж ирж буцаж ажилд нь оруулсан юм. Тэрнээс биш 1984 оноос 2003 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Би тухайн үед дарга нь байсан юм...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Н.Ганхуягийн Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газарт 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл слесарь, 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Эрүүлийг хамгаалах газрын гражид 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, нэгдсэн больницд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Нанжидийн Ганхуягын Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газарт 1984 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл слесариар, 1985 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл жолоочоор, Эрүүлийг хамгаалах газрын авто гражид 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор, Төв аймгийн нэгдсэн больницод 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ