Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0188/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.У

Улсын яллагч                                                 *******

Шүүгдэгч                                                          *******  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******улуунпүрэвээс    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батсайханы Мөнхбатад холбогдох 2139001810222  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  *******өнхбат нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өндөрцагаан шүтээн” ХХК-ний гар утас засварын газарт гар утас засварчин П.Жамсрандоржтой хүүхдийн утас эвдэлсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, унагах, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтсын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Хохирогч П.Жамсрандоржийн...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  14 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Эрдэс ХХК-ний байранд байрладаг гар утас худалдаа, засварын газартаа ажиллаж байсан юм. Гэтэл 14 цаг өнгөрч байхад нэг өндөр эрэгтэй залуу эхнэр бололтой нэг эмэгтэй, бага насны эрэгтэй хүүхэд дагуулж орж ирсэн тэр үед гар утас засварын газарт манай ээж Ургамалсувд, гар утас засварчин Лхагвадаш, гар утасны лангууны худалдагч Халиунзаяа нар байсан. Тэгээд тэр өндөр залуу надаас гар утасны гэр асуухаар нь цаад лангуунаасаа асуу гээд гар утасны лангуу руу заасан. Тэгтэл цаашаа эргэж явснаа буцаад над руу эргэж хараад танайх утас эвддэг юм уу, засдаг юм уу гэхээр нь би яасан гэж асуусан чинь би Монгол хэлээр чамд хэлж байна ойлгохгүй байна уу гэхээр нь би дахин хэзээ ямар утас яасан юм бэ гэж асуусан чинь юу болсныг надад тодорхой хэлэхгүй байж би Монгол хэлээр хэлж байна гээд уурлаад байсан. Би тэр үед гар утас засварладаг лангууны ард байсан юм. Тэгээд намайг гараад ир гээд байхаар нь би лангууныхаа араас яг яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гарахад гадагшаа гарч уулзъя гэхээр нь би ажилтай байна гээд эргээд орох гэсэн чинь л тэр залуу миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгж цохих үед миний зүүн нүдрүү цохисон. Тэгэхэд хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би цус гарсан газраа гараараа үзсэн. Тэгээд цагдаа дууд гээд худалдагч руугаа хэлсэн. Тэгээд 2,3 минут болсон. Энэ үед би цонхны хажууд хөмсөгнөөс гарсан цусаа гараараа дарж байсан. Тэгтэл нөгөө өндөр залуу дахин нүүрэн тус газарт хоёр удаа гараараа цохисон. Тэгснээ намайг пялтан шалан дээр тонгороод унагаасан. Тэгээд л миний зүүн гар талын бөөр нуруу хэсэг рүү 2-3 удаа дэвсэж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

2.Гэрч З.Халиунзаяагийн...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед ...ажлаа хийгээд хийгээд байж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн хүүхдийнхээ хамт орж ирээд утас засварчин болох Жамсрандорж ах руу танайх гар утас янзлаад байдаг юм уу, эвдээд байдаг юм уу манай хүүхэд шинэ гар утас аваад эвдэрчихээр нь танай гар утас засварын газраар засуулаад одоо болохгүй байна гэтэл Жамсрандорж ах яг юу болсон юм бол гэтэл нөгөө нэг эрэгтэй нь чи чимээгүй байж бай, би юм ярьж байна гэж захирангүй харилцаад байсан юм. Тухайн эрэгтэй Жамсрандорж ах хоёр маргалдтал нөгөө нэг эрэгтэй нь Жамсрандорж ахыг лангууныхаа араас гараад ир гэхээр нь Жамсрандорж ах лангууныхаа араас гарч ирээд би ажлаа хийж байна яах гээд байгаа юм гэтэл нөгөө нэг эрэгтэй хүн Жамсрандорж ахыг зогсож байтал гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохитол Жамсрандорж ах газар ойчоод өгсөн. Тэгтэл нөгөө залуу Жамсрандорж ахыг газар ойчсон хойно нь 2-3 удаа гэдэс хөл хэсэг рүү өшиглөхөөр нь Ургамалсувд эгч болон манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс нөгөө нэг эрэгтэйг боль гэж салгатал Жамсрандорж ах газраас цамц нь урагдаж, дух хэсэг нь маш их цус болсон байдалтай босч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

3.Гэрч Ж.Лхагвадашийн...Жамсрандорж ах лангуунаасаа гараад яг юу болсон юм тайлбарлаад өгөөч гэтэл нөгөө эрэгтэй чинь Жамсрандорж ахыг заамдаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохитол Жамсрандорж ах чи яагаад намайг цохиж байгаа юм гэтэл нөгөө эрэгтэй хүн чи муу яасан том дуутай юм гээд Жамсрандорж ахыг хөл рүү нь хавсарч газар унагаагаад газар ойчсон хойно нь Жамсрандорж ахын нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж мөн баруун гуя хэсэг рүү нь өшиглөхөөр нь би лангууныхаа араас гартал Жамсрандорж ах газраас босч ирээд бичлэг хий гээд надад өөрийнхөө гар утсыг өгсөн юм. Нөгөө нэг залуу болон Жамсрандорж ах хоёр нэлээн маргалдаж байгаад Цагдаагийн газар руу хамт явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

4.Гэрч Б.Ургамалсувдын... 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдөр би хүүгийнхээ утас засвар дээр ирээд байж байтал гаднаас нэг өндөр залуу эхнэр хүүхдийн хамт орж ирээд тэр өндөр залуу нь манай хүү Жамсрандоржийг элдвээр хэлээд  лангууныхаа цаанаас гараа ир гээд байсан. Тэгээд манай хүү лангууныхаа араас гарч ирэхэд тэр өндөр залуу миний хүүг учир зүггүй нүүр лүү нь цохиод, газар татаж унагаагаад миний хүүгийн нуруу руу нь өшиглөөд байхаар нь бид нар тэр 2-г салгах гэтэл ойртуулахгүй байсан. Тэгээд удалгүй манай хүүтэй цуг ажилладаг охин цагдаа дуудаад тэр 2 салсан. Тэгээд манай хүү цуг ажилладаг залуугаа бичлэг хий гэсэн чинь тэр хүү хийх гэж байгаад тухайн үедээ камераа асаагаагүй өөрийгөө бичиж байна гэж бодоод байсан байна лээ. Одоо бол тухайн үед хийсэн бичлэг байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

5.Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр П.Жамсрандоржийн биед үзлэг хийж, хэрэг болсон гэх өдрийн 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн яаралтай тусламжийн хуудастай танилцсан... П.Жамсрандоржийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

6. *******өнхбатын яллагдагчаар өгсөн...тэгээд Жамсрандорж лангууныхаа араас босч ирээд хараалын үгээр хэлээд доромжлоод байхаар нь би Жамсрандоржийн нүүрэн тус газар нь нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би гараад явсан юм тэгтэл манай эхнэр хүүхэд тэр утас засварын газраас гарах гэхэд Жамсрандорж гаргахгүй хаалга хаагаад зогсохоор нь би эргэж ороод яах гээд байгаа юм бэ гээд Жамсрандоржийн нүүрэн тус газарт дахин 2-3 удаа цохисон...тэгж байтал Жамсрандорж газарт унасан тэгээд би уурандаа дахин 2 удаа тэр залууг өшиглөсөн байсан...гэхдээ тэр залууд гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/

7.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 257 дугаартай: “...П.Жамсрандоржийн биед цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтасын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг. 

Шүүгдэгч *******өнхбат нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өндөрцагаан шүтээн” ХХК-ний гар утас засварын газарт П.Жамсрандоржтой хүүхдийн утас эвдэлсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хохирогч П.Жамсрандоржийн...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр  14 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Эрдэс ХХК-ний байранд байрладаг гар утас худалдаа, засварын газартаа ажиллаж байсан юм. Гэтэл 14 цаг өнгөрч байхад нэг өндөр эрэгтэй залуу эхнэр бололтой нэг эмэгтэй, бага насны эрэгтэй хүүхэд дагуулж орж ирсэн тэр үед гар утас засварын газарт манай ээж Ургамалсувд, гар утас засварчин Лхагвадаш, гар утасны лангууны худалдагч Халиунзаяа нар байсан. Тэгээд тэр өндөр залуу надаас гар утасны гэр асуухаар нь цаад лангуунаасаа асуу гээд гар утасны лангуу руу заасан. Тэгтэл цаашаа эргэж явснаа буцаад над руу эргэж хараад танайх утас эвддэг юм уу, засдаг юм уу гэхээр нь би яасан гэж асуусан чинь би Монгол хэлээр чамд хэлж байна ойлгохгүй байна уу гэхээр нь би дахин хэзээ ямар утас яасан юм бэ гэж асуусан чинь юу болсныг надад тодорхой хэлэхгүй байж би Монгол хэлээр хэлж байна гээд уурлаад байсан. Би тэр үед гар утас засварладаг лангууны ард байсан юм. Тэгээд намайг гараад ир гээд байхаар нь би лангууныхаа араас яг яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гарахад гадагшаа гарч уулзъя гэхээр нь би ажилтай байна гээд эргээд орох гэсэн чинь л тэр залуу миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэгж цохих үед миний зүүн нүдрүү цохисон. Тэгэхэд хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд би цус гарсан газраа гараараа үзсэн. Тэгээд цагдаа дууд гээд худалдагч руугаа хэлсэн. Тэгээд 2,3 минут болсон. Энэ үед би цонхны хажууд хөмсөгнөөс гарсан цусаа гараараа дарж байсан. Тэгтэл нөгөө өндөр залуу дахин нүүрэн тус газарт хоёр удаа гараараа цохисон. Тэгснээ намайг пялтан шалан дээр тонгороод унагаасан. Тэгээд л миний зүүн гар талын бөөр нуруу хэсэг рүү 2-3 удаа дэвсэж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

2.Гэрч З.Халиунзаяагийн...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед ...ажлаа хийгээд хийгээд байж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн хүүхдийнхээ хамт орж ирээд утас засварчин болох Жамсрандорж ах руу танайх гар утас янзлаад байдаг юм уу, эвдээд байдаг юм уу манай хүүхэд шинэ гар утас аваад эвдэрчихээр нь танай гар утас засварын газраар засуулаад одоо болохгүй байна гэтэл Жамсрандорж ах яг юу болсон юм бол гэтэл нөгөө нэг эрэгтэй нь чи чимээгүй байж бай, би юм ярьж байна гэж захирангүй харилцаад байсан юм. Тухайн эрэгтэй Жамсрандорж ах хоёр маргалдтал нөгөө нэг эрэгтэй нь Жамсрандорж ахыг лангууныхаа араас гараад ир гэхээр нь Жамсрандорж ах лангууныхаа араас гарч ирээд би ажлаа хийж байна яах гээд байгаа юм гэтэл нөгөө нэг эрэгтэй хүн Жамсрандорж ахыг зогсож байтал гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохитол Жамсрандорж ах газар ойчоод өгсөн. Тэгтэл нөгөө залуу Жамсрандорж ахыг газар ойчсон хойно нь 2-3 удаа гэдэс хөл хэсэг рүү өшиглөхөөр нь Ургамалсувд эгч болон манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс нөгөө нэг эрэгтэйг боль гэж салгатал Жамсрандорж ах газраас цамц нь урагдаж, дух хэсэг нь маш их цус болсон байдалтай босч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

3.Гэрч Ж.Лхагвадашийн...Жамсрандорж ах лангуунаасаа гараад яг юу болсон юм тайлбарлаад өгөөч гэтэл нөгөө эрэгтэй чинь Жамсрандорж ахыг заамдаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохитол Жамсрандорж ах чи яагаад намайг цохиж байгаа юм гэтэл нөгөө эрэгтэй хүн чи муу яасан том дуутай юм гээд Жамсрандорж ахыг хөл рүү нь хавсарч газар унагаагаад газар ойчсон хойно нь Жамсрандорж ахын нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж мөн баруун гуя хэсэг рүү нь өшиглөхөөр нь би лангууныхаа араас гартал Жамсрандорж ах газраас босч ирээд бичлэг хий гээд надад өөрийнхөө гар утсыг өгсөн юм. Нөгөө нэг залуу болон Жамсрандорж ах хоёр нэлээн маргалдаж байгаад Цагдаагийн газар руу хамт явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

4.Гэрч Б.Ургамалсувдын... 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдөр би хүүгийнхээ утас засвар дээр ирээд байж байтал гаднаас нэг өндөр залуу эхнэр хүүхдийн хамт орж ирээд тэр өндөр залуу нь манай хүү Жамсрандоржийг элдвээр хэлээд  лангууныхаа цаанаас гараад ир гээд байсан. Тэгээд манай хүү лангууныхаа араас гарч ирэхэд тэр өндөр залуу миний хүүг учир зүггүй нүүр лүү нь цохиод, газар татаж унагаагаад миний хүүгийн нуруу руу нь өшиглөөд байхаар нь бид нар тэр 2-г салгах гэтэл ойртуулахгүй байсан. Тэгээд удалгүй манай хүүтэй цуг ажилладаг охин цагдаа дуудаад тэр 2 салсан. Тэгээд манай хүү цуг ажилладаг залуугаа бичлэг хий гэсэн чинь тэр хүү хийх гэж байгаад тухайн үедээ камераа асаагаагүй өөрийгөө бичиж байна гэж бодоод байсан байна лээ. Одоо бол тухайн үед хийсэн бичлэг байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

5.Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр П.Жамсрандоржийн биед үзлэг хийж, хэрэг болсон гэх өдрийн 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн яаралтай тусламжийн хуудастай танилцсан... П.Жамсрандоржийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

6. *******өнхбатын яллагдагчаар өгсөн...тэгээд Жамсрандорж лангууныхаа араас босч ирээд хараалын үгээр хэлээд доромжлоод байхаар нь би Жамсрандоржийн нүүрэн тус газар нь нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би гараад явсан юм тэгтэл манай эхнэр хүүхэд тэр утас засварын газраас гарах гэхэд Жамсрандорж гаргахгүй хаалга хаагаад зогсохоор нь би эргэж ороод яах гээд байгаа юм бэ гээд Жамсрандоржийн нүүрэн тус газарт дахин 2-3 удаа цохисон...тэгж байтал Жамсрандорж газарт унасан тэгээд би уурандаа дахин 2 удаа тэр залууг өшиглөсөн байсан...гэхдээ тэр залууд гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/

7.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 257 дугаартай: “...П.Жамсрандоржийн биед цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтасын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч *******өнхбатыг  уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

                                                         

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн

тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заажээ. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Жамсрандоржийн эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан бөгөөд хохирогч нь  “... Миний бие *******өнхбатад ямар нэгэн гомдол саналгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... ” /хх-ийн 69 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******өнхбатад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дуут овогт Аюулгүйн Мягмарсүрэнг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мягмарсүрэнг  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  / нэг сая / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Мягмарсүрэнд   оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 250.000  төгрөг төлөхөөр буюу 4  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мягмарсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Мягмарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ