Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/228

 

                                               

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, 

            нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

            улсын яллагч С.Мөнхгэрэл,

            Өөрийгөө өмгөөлж оролцож байгаа шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ахолбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Эрүүгийн 201725020876 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:               

            Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 6-нд Дорноговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алиса ХХК”-д ажилтай, ам бүл-6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС 7-210 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Жаран овогт 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 1-8 тоотод 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Уянгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 03 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө Амазон паласт эмч нарын баяр тэмдэглэж байсан. Тэгээд найз охин согтоод байна намайг ирээд аваач гэж хэлсэн. Намайг очиход Чамиа эгчийн нөхөр та хоёр манайд очоод хоночих гэсэн. Би яах юм бэ бид хоёр харилаа гэж хэлсэн чинь та хоёр орой болсон хойно хаана очиж хонох гэж байгаа юм бэ манайд очоод хоноё гэж хэлсэн. Чамиа эгчийнд очихдоо замаараа нэг пиво аваад гэрт нь очсон. Тэгээд гэрт нь хамт хувааж уучхаад бид нар унтахаар хэвтсэн. Цагийн дараа би сэрэхэд манай найз охин хувцсаа өмсөөд би явлаа гэж хэлсэн. Тэгээд би хаачих гэж байгаа юм бэ намайг айлд дагуулж ирчхээд гэсэн чинь, үгүй би явлаа эсвэл чи яв гэж хэлсэн. Би тэгэхээр нь за тэгвэл хоёулаа гадаа гараад тамхи татъя гэж хэлээд гарсан. Гадаа бид хоёр маргалдсан. Тэр үед би цохиж зодоогүй. Тэгээд гэрт оруулаад байж байхад Чамиа эгчээ би явмаар байна гэж орилоод байсан. Би тэгээд чи дуугүй байлдаа хүмүүс унтаж байна гэж хэлээд хойшоо тохойлсон чинь хойшоо хамрыг нь оносон. Тэгээд Чамиа эгчийн хүүхэд босож ирээд та яагаад хүн зодоод байгаа юм бэ гэж хэлсэн. Чамиа эгч босож ирээд намайг яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж хэлээд Чамиа эгч өөрөө намайг хөөсөн. Би гадаа 30 минут гаруй хүлээж байгаад явсан ...” гэв,

түүний хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “…Уянгаа босоод хувцсаа өмсөөд зогсож байсан. Тэгээд “яасан бэ” гэтэл “би явлаа” гэсэн. Тэгээд явахгүй хэсэг зогсож байгаад “миний халаасанд байсан тамхи алга болсон байна. Чи авсан гаргаж өг” гэж хэлсэн. “Чи юу яриад байгаа юм бэ? Би яасан гэж чиний тамхийг авдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би түүнийг дагаж гэрээс гарсан. …Би босож хувцсаа өмсөөд гарч явсан. Гэтэл тэрээр Чаминчимэгийн гэрийн хашааны хажууханд явган сууж байсан. Түүнийг дагуулан хашаанд орж ирээд бид хоорондоо бага зэрэг маргалдсан. Би түүнийг “чи анх айлд намайг агуулж ирээд шөнө болсон хойно хүн үлдээгээд явлаа гэж гарч яваад, чадахгүй айсан юм бол яах гэж ийм зан гаргаж байдаг юм бэ? Чамайг өөр бусад явалддаг залуу чинь дуудсан юм уу” гэж хэлсэн. Гэтэл Уянгаа “чи дандаа намайг буруу ойлгоод байна” гэх зүйл хэлж бид бага зэрэг маргалдсан. Дараа нь бид хоорондоо учраа олж орж унтахаар болсон. Гэтэл Уянгаа Чаминчимэгийн гэрт ороод учиргүй орлож хашгираад “хөөе Чамиа эгчээ” гэж хашгирч эхэлсэн. Тэгээд би түүнийг дуугүй байгаач гэсэн. Тэгээд би Уянгааг дуугүй байгаач гэж хэлээд хойш нь түлхэх гэтэл нүүрэн тус газарт нь цохисон…” гэх мэдүүлэг /хх-28/,

Хохирогч Б.Уянгын “…2017 оны 03-р сарын 30-ний өдөр эмч нарын баяр тэмдэглэж Баянзүрх дүүргийн кино үйлдвэрт байх Амазон палас төвд манай ажлын эмч нар баяр тэмдэглэсэн. Энэ үед манай найз залуу Алтан-Эрдэнэ хамт явсан. Тэгээд орой 23 цагийн үед Чаминчимэг эгчин нөхөр нь машинтай ирж эхнэрээ авсан. Гэтэл Чамай эгч намайг манай гэрт очиж бага зэрэг нэмж уух уу гэж санал тавьсан. Тэгээд би найз залуу Алтан-Эрдэнийг дагуулан тэний хамт гэрт нь ирсэн. Бид замдаа том савтай пиво авсан. …Тэгээд би 00-д орох хэрэгтэй байна гэж Алтан-эрдэнийг дагуулж гарсан. Гадаа гараад би явлаа энд хонохгүй гэж хэлсэн. Гэтэл Алтан-Эрдэнэ “чи өөр эртэй уулзах гээд байгаа юм уу? Даваатай уулзах гээд байгаа юм уу” гэж хардаж эхэлсэн. Би түүнийг “яасан гэж чи байнга намайг өөр бусад хүмүүстэй хардаж байдаг юм бэ? Тэр Даваа чинь миний багын сайн найз түүнтэй намайг хардаад байх зүйл байхгүй.” гэж хэлсэн. Гэтэл тэрээр хардалтаа зогсоохгүй хэрүүл маргаан хийгээд байхаар нь би “ер нь хаашаа ч явсан яадаг юм бэ? Чамд хамаагүй” гэж хэлсэн. Гэтэл миний хацарт хоёр удаа маш хүчтэй алгадсан. Тэгээд би түүнд уурлаж түүний гараас нь барьж авсан. Тэгээд Чамай эгчээ гэж маш олон удаа дуусан боловч тэрээр гарч ирээгүй. Энэ үед миний нүүрэн тус газарт Алтан-Эрдэнэ цохиж хамраас цус гарсан. Тэгээд би цус гарч байхыг мэдээд гэрт орсон. Тэгээд Алтан-Эрдэнэд чи миний хамраас цус гаргасан байна гэж хэлсэн. …Маргааш нь гэмтлийн эмнэлэгт үзүүлээд цагдаад хандсан. Тухайн өдөр архи согтууруулах ундаа ууж нэлээд согтсон байсан. Зарим зүйлийг төдийлөн сайн санахгүй байна. Гэхдээ Алтан-Эрдэнэ намайг юунаас болж цохиж зодсон талаар санаж байна…” гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

Гэрч Б.Чаминчимэгийн “…2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр эмч нарын баяр болоод манай тасгийн хамт олон БЗД-н Амазон палас бааранд орсон юм. Тэгээд орой 00 цагийн үед манай нөхөр ирж авсан. Тэгээд би “Алтан-Эрдэнэ, Уянга нарыг манайд очих уу” гэж асуусан. Гэтэл тэр хоёр зөвшөөрч хамт манай гэрт ирсэн. Замдаа бид 2 сав том пиво авсан. Дараа нь гэртээ ирээд түүнийгээ уусан. Тэгээд би уг пивоо ууж дуусаагүй байхад орондоо орж унтсан. Гэтэл нойрон дунд нэг эмэгтэй хүн намайг дуудах шиг болсон. Сэрээд хархад Уянга Алтан-Эрдэнэ нар маргалдаад хоёр биенээ зуураад зогсож байсан. Уянгаа нүүрээ дараад “энэ намайг цохисон” гэж Алтан-Эрдэнийг заасан. Тэгээд би Алтан-Эрдэнийг “яасан гэж эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ чи яв” гэж гэрээсээ гаргасан. Энэ үед Уянгын хамраас цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14171 тоот актын “…Б.Уянгын биед хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-18/

 

Шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-31/, хохирогч Б.Уянгын “…цаашид Болдбаатар овогтой Алтан-Эрдэнэд гомдолгүй болно” гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 16-р хороо Бэлхийн 1-8 тоотод 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Уянгыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Уянга, гэрч Б.Чаминчимэг нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14171 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийг хохирогч Б.Уянгын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.

Иймд шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийг хохирогч Б.Уянгын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Уянгын бие махбодид хөнгөн гэмтэл, санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтан-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

           

1. Жаран овогт Болдбаатарын Алтан-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Ахолбогдох хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтан-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Аурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аавсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР