| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00897/и |
| Дугаар | 151/ШШ2017/00976 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00976
| 2017 оны 09 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00976 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод 11-15 тоотод оршин суух Д.Цэрэнпилд холбогдох, гэрээний төлбөр 138 678,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 11 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Хариуцагч Д.Цэрэнпил нь манай байгууллагатай 2014 оны 2 сарын 7-ны өдөр 98080856 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан ба энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 92 452.40 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Алданги 46 226.20, үндсэн төлбөр 92 452.40, нийт 138 678.60 төгрөгийг Д.Цэрэнпилээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Цэрэнпилд холбогдуулж, 138 678,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Цэрэнпил нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “Жи мобайл” ХХК-д 138 678.60 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Хаан банкны 2017 оны 09 сарын 11-ний өдрийн журнал №1114894 дугаартай “Жи мобайл” ХХК-ийн 5038006208 дансанд 98080856 дугаарын төлбөр 141 230 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Иймд “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цэрэнпилд холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 4 810 төгрөгийн 50 хувь 2 405 төгрөгийг улсын төсвөөс, 2 405 төгрөгийг хариуцагч Д.Цэрэнпилээс гаргуулж нийт 4 810 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 138 678.60 төгрөгийг хариуцагч Д.Цэрэнпил биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 810 төгрөгийн 50 хувь 2 405 төгрөгийг улсын төсвөөс, 2 405 төгрөгийг хариуцагч Д.Цэрэнпилээс гаргуулж нийт 4 810 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ