| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0355/ |
| Дугаар | 2019/ШЦТ/355 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/355
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Улсын яллагч Оюунбилэг, Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 1938006740392 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хужир гэх газарт байрлах иргэн Н.Бат-Итгэлийг зодож хамар ёсны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хужир гэх газарт байрлах иргэн Н.Бат-Итгэлийг зодож эрүүл мэндэд нь хамар ёсны хугарал бүхий хөнгөн |
| 2 |
| хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006740392 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2019 оны 09 сарын 15-ны өдөр би хөдөө гэрээ нүүлгэж нүүдэл суудал хийсэн юм тэгээд өдөр 12 цаг өнгөрч байхад өөрийнхөө хонь байгаа газар очсон юм тухайн үед би саахалт айл болох Буянжаргал ахад манай хонийг түр харж байгаач гэж хэлсэн байсан юм. Мөнхбат гээд манай багийн залуу мотоцикльтой надад ирээд өөрийнхөө хонийг үзэж харсан уу гэж асуухаар нь би танай хонь тэнд явна гэж хэлээд хөдлөх гэтэл миний мотоциклийн гарнаас барьж аваад чи ер нь ойрд их сонин байгаад байгаа шүү гээд намайг мотоциклиос бууж амжаагүй байхад маань миний хамар хэсэгт мөргөсөн. Тэгээд би доошоо суугаад дөрвөн хөллөөд чи одоо яагаад байнаа гэсэн чинь танайхан манай ахын эгчийг идсэн гээд нүүр амгүй нуруу туруугүй өшиглөж зодож эхэлсэн. Би нүүр толгой хэсгээ гараараа хаагаад хэвтсэн. Миний баруун мөр мултардаг юм. Тэгээд мөрөө мулталуулчихвий гэж бодоод урдаас нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй тэгээд зодуулаад байж байхад аз болоход Буянжаргал ах мотоцикльтой ирж бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх- ийн 8-10-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...П.Бат- Итгэл ****************нар нь зодолдсон байдалтай байж байсан. Бат-Итгэлийн хамарнаас цус гарсан байдалтай хамар нь хавдсан байсан тэгээд би тэр хоёрыг нэг голын хүмүүс байж юу болоод байна гэж загнаж салгаад П.Мөнхбатыг нь хонь руугаа яв гээд явуулсан. Тэгээд Бат-Итгэлээс юунаас болоод зодолдоод байгаа юм гэхэд Мөнхбат шууд ирээд миний хамарлуу мөргөчихлөө гэж байсан дараа нь Мөнхбатаас чи яагаад зүгээр явж байгаа хүнийг мөргөсөн юм бэ гэсэн чинь тэр чинь өөрөө өнгөрсөн зун манайд ирж эхнэр хүүхдийн хажууд хэл амаар доромжлоод дээрэлхээд байдаг удаа дараа болоод байсан юм. Тэгээд Бат-Итгэлтэй тааралдаж намайг хадаар цохих гэхээр нь барилцаж аваад уур хүрээд нэг удаа мөргөсөн юмаа гэж надад хэлж байсан. Газар нутаг бэлчээрийн асуудлаас болж Бат-Итгэл нь энэ зун хэд хэдэн удаа хэл ам хийж байсан сураг сонсогддог тэр л асуудлаасаа болсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би хагас бүтэн сайн өдөр хөдөө гарч гэрээ нүүлгэж намаржаандаа буулгаад манай нөхөр болох П.Бат-Итгэл хониндоо өдөр 14 цагийн үед яваад сураггүй байж |
| 3 |
| байгаад орой 18 цагийн үед хүнд зодуулсан байдалтай нүүр ам хувцас хунар нь нилэнхүйдээ цус болсон мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд гэртээ оруулаад цусыг нь арилгаад яасан талаар нь асууж хэнд зодуулсан талаар нь асуухад хониний хажууд зүгээр байж байхад Мөнхбат мотоцикльтой ирээд үгийн зөрүүгүй мөргөж унагаад зодсон гэж хэлэхээр нь би Мөнхбатийн гэрийн нь утас руу залгаж ярих гэсэн боловч утас нь тухайн үед холбогдохгүй байсан тэгээд манай нөхрийн бие муудаад тэр шөнөжингөө халуурч дотуур халуу түүгээд байна гэж арай гэж хоносон тэгээд тухайн өдөр сумын эмнэлэгт болон багийн эмч нарт утсаар ярьж хэлэхэд бүгд аймгийн төвд ажилтай байна гээд ирж үзээгүй маргааш өглөө нь сумын төврүү дүү Бат-Учралаар машинаа бариулж орж ирээд сумын төвд нэг хоночихоод маргааш 09 сарын 17-ны өдөр аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан.../хх-ийн 19-20-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... хэдэн сарын хэднийг сайн санахгүй байна. Намайг сумын төвд гэртээ байж байхад манай ахын эхнэр Гандирмаа утсаар залгаж Бат-Итгэлийг хүн зодсон байна эмнэлэгт хэлээд өгөөч гэхээр сумын эмнэлэг орсон чинь аймагруу ажилтай гээд явцгаасан байсан. Тэгээд би маргааш өглөө эрт мотоцикльтой хөдөө гарч ахыгаа машинд суулгаад машиныг нь барьж сумын төвд оруулж ирж эмнэлэгт үзүүлсэн.../хх-ийн 21- 22-р тал/ Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Тэр өдөр би хөдөө 3-р багт гэрээ намаржаанд буулгах гээд машинд ачиж өгчихөөд байж байхад манай хонь зоогоор даваад алга болчихоор нь хониныхоо араас зооны доогуур машин замаар мотоцикльтой хоньруугаа очих гээд явж байтал Маамший / Бат-Итгэл/ манай хонины наад талд өөрийнхөө хонийг тууж явсан харагдаж байсан тэгээд намайг өгсөөд явж байхад Бат-Итгэл хажуу талаас мотоцикльтой хөндлөн урдуур орж ирэхээр нь би зогсоод манайх өнөөдөр гэрээ нүүлгэж байсан чинь хонь маань зоо даваад алга болчихоор нь хониныхоо араас явж байна одоо хонио туугаад явах гэж байна гэсэн чинь Бат- Итгэл урдаас чи зориудаар ингэж хонио бэлчээж байна уу танай ах дүү нар бүгдээрээ дарга нар болохоор ингээд байна уу чи намайг харж л байгаарай гээд доромжилж шүлс хаяж нулмаад эхэлсэн би мотоциклио жоохон хойш нь ухрааж байгаад явах гэж байхад Бат-Итгэл мотоцикль дээрээсээ хажуу тийшээ болж газраас хад шүүрч авахаар нь би хадтай гарнаас нь зуурч авах үед бид хоёр барилцаж мотоцикль дээрээ бууж би хад барьсан гарнаас нь барьж байгаад урагш дугтарахад Бат-Итгэлийн нүүр хэсэг миний толгой хэсэгт ирж мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ |
| 4 |
| Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 494 дугаартай: ****************биед хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. ****************биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч ****************нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хужир гэх газарт хохирогч Н.Бат-Итгэлийг малын бэлчээрээс шалтгаалан маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хамар ёсны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. |
| 5 |
| Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, малын бэлчээрийн талаарх үл ойлголцсон маргаан, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь "эмчилгээний зардал бүрэн төлөгдөж, эвлэрсэн” тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч ****************гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Н.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Эрүүгийн 1938006740392 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс |
| 6 |
| гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| М.ЭРДЭНЭ-ОЧИР |