Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2016/ШЦТ/045

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгч: Ж.Ө
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Өад холбогдох эрүүгийн 201604000099 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.1. И овогт Жын Ө, Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 4, ээж дүүгийн хамт амьдардаг,  дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, РД:*************. 
        
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
1.2. Шүүгдэгч Ж.Ө нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу иргэн М.Хын хашааны гадаа тус багийн оршин суугч хохирогч К.Кийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн иргэн К.К бусдад зодуулсан гэх яллагдагчаар Ж.Өт холбогдох эрүүгийн 201604000086 дугаартай хэргийг шалгаж байсан Алтай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ныг тус сум дахь цагдаагийн байр /кобон/-д “..чи дандаа намайг шалгадаг” гэсэн шалтгаанаар буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих 03 цагийн үед зодож биед нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч К.Кийг зодсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Үүнд:
 - Хохирогч К.Кийн мөрдөн байцаалтын шатанд "..... Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шөнийн 23 цагийн үед би тус сумын төвд гэр нь байдаг Чын гэрт нь очиж буцаад сумын төвд Хурманзахын гэрийн урдуур шороон замаар өөрийнхөө бор өнгийн ******** БӨТ улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа явж байхад нь зам дээр 4 залуу зогсож байсан. Би машинаараа ирээд зогсоход сайн таньдаг Сийн хүү Н өөрөө гүйж ирээд машины урд хэсгийг мөргөөд зогссон. Тэгээд би машинаас буугаад очоод Нгаас юу болсон бэ гэж асуухад тэр надад бид нар уугаад явж байна гэж хэлсэн тэгэхэд би түүнийг дагуулж машины хойд талд очиж Нд би чиний ахтай хамт олон жил найзалж явсан одоо болгоомжтой яваарай гэж хэлсэн. Тэгж хэлээд машинд суух гэж байтал Ө хүрч ирээд намайг хаашаа явах гэж байгаа юм бэ, би уусан байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхэд нь би түүнд болгоомжтой яваарай гэж хэлсэн. Машинаа асаагаад явах гэж байтал Ө намайг барьж аваад хойд талд дагуулж очоод миний бөөр лүү хэд хэдэн удаа гараар цохиж нэг удаа хөлөөр өвдөглөсөн. Тэр үед түүнтэй хамт явж байсан Н, Ж, А нар ирээд бид хоёрыг салгасан. Салгасны дараа буцаад бүгдээрээ машинд суугаад миний эхнэрийн байсан гэх Сгийн гэрийн урд ирж зогссон, Ирээд зогсоход Н Сгийн хашаа руу гүйгээд орчихсон ба Ө машинаас бууж ирээд над руу дайрч, намайг заамдаж аваад маргааш ямар нэгэн асуудал гаргахгүй биздээ гэхэд би айсандаа түүнд ямар нэгэн асуудал болохгүй гэж хэлсэн. Би эхнэрээ авах гээд явж байгаад анх гудамжинд тэд нартай уулзахад Н надаас архи нэхэхээр нь би Ж, Ө, А нарт харуулахгүй түүнд архи авч уугаарай гэж хэлээд 10000 төгрөг өгсөн байсан. Тэд нар миний машинд суугаад архи ууна гэхээр нь би эхнэртэй очих гээд явж байна гэсэн. Бид нар Сгийн хашааны гадна зогсож байхад миний эхнэр Н болон Ж, Ж, К, А түүний эхнэр Н нар гарч ирээд Ж нялх хүүхэдтэй, Ж нялх хүүхэдтэй, Н гурав машинд ирж суусан байсан ба тэгж байхад Ө Атэй хэрүүл маргаан хийж байгаад хажуу талын айл Агэгчийн хашаа руу орчихсон байсан. Өын хамт араас нь Ж, А нар дагаад орсон байх гадаа харанхуй байсан болохоор зарим зүйлийг сайн анзаарч хараагүй болно. А Кгийн нялх хүүхдийг өргөж аваад Авилийн хашаа руу орсны дараа бид нар машинаа асаагаад явах гэж байтал жолоочийн туслах талын хойд талын жижиг цонх хагарч гаднаас чулуу орж ирсэн юм. Цонх хагалсны дараа би машинаас бууж очиход Н А-ийн гэрийн гадаа зогсож байсан ба Ө, Ж, А гурав цаашаа гүйгээд явчихсан байсан. Машины цонхыг хагалах үед Н ганцаараа гэрийн гадна зогсож байсан. Үлдсэн 3 залуу зугтаагаад явчихсан. Би машинаас буугаад зогсож байтал цаанаас Агэдэг хөгшин гарч ирсэн юм. Тухайн үед тэд нар намайг бүлэглэн зодсон, айлган сүрдүүлсэн, дарамталсан асуудал байхгүй. Би өмнө нь ганцаараа хэд хэдэн удаа гудамжаар явж байхад Ө надаас архины мөнгө нэхэж, архи авч өг гэж хэлээд хоорондоо муудалцаж байсан юм. Тэр үед бид нарын хажууд өөр гадны хүмүүс байхгүй байсан. ...Тухайн үед би Нг мөргөж зогсоогүй, хэрэв мөргөж зогссон бол тэр хүн биедээ гэмтэл авах байсан. Би замаар явж байгаад зогссон ба Н гүйж ирээд машиныг мөргөж зогссон юм. ...Зодоон болсны дараа маргааш нь аймаг ороод захаас машины цонхыг өөрийн 45000 төгрөгөөр худалдаж аваад энд ирээд хийсэн. Тухайн үед уг машины цонхны шилийг хэнээс худалдаж авсаныг санахгүй байна, ямар ч гэсэн захаар явж байгаад нэг сэлбэг зардаг газраас худалдаж авсан. Миний машины цонхны шилийг Ө төлж өгсөн. Одоо бид нарын хооронд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй. Ө надад машины цонхны шилийг төлж өгөх үед таны машины шилийг би хагалаагүй, гэхдээ надаас болж хагарсан болохоор төлж өгч байгаа юм гэж хэлсэн. Ө надад таны машиныг цонхны шилийг хэн хагалсныг би мэдэхгүй хараагүй гэсэн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ 
- Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд "...Тэр өдөр шөнийн 23 цагийн орчимд Ө, Ж, А бид дөрөв Хын гэрийн урд талаар уруудаад манай гэрлүү явж байхад машины гэрэл туссан ба машин хурдтай ирж байсан болохоор яасан хурдтай явдаг машин бэ замаас гаръя гээд би дөрөв замаас гарах үед нөгөө машин бид нар луу чиглэж ирээд намайг дайрах шахаад зогсох үед би газар унасан. Тэр үед К.К согтуу бууж ирээд дүү минь чамд юу болсон бэ гэсэн юу ч болоогүй гэхэд К нааш ир гээд машины хойд талд аваачиж би чиний ахын найз байгаа юм анзаарсангүй уучлаарай гээд 10000 төгрөг өгсөн. Авахгүй гэсэн чинь хүчээр карманд хийчихсэн. Ө Кд ирж чи согтуу юм уу, чи яагаад хүн мөргөсөн юм бэ гэхэд чамд хамаагүй цаашаа бай гээд хоёулаа нэг нэгнийгээ заамдсан. К нь А, Ж нарт хандаж та нар салгахгүй юм уу гэхэд А ирж Өыг салгаад аваад явсан. Салгасны дараа нэг мэдэхэд Ө К хоёр дахин нзг нэгнийгээ аваад нэг нэгийгээ багалзуурдсан барьж байсан. Би очоод боль гээд Ж, А бид гурав салгасан. ...Тухайн үед би Кт архи ууна мөнгө өгөөрэй гэж хэлээгүй, К бид хоёр машины хойд талд очиж хоорондоо хаанаас явж байна, хэнтэй явж байна гзж ярилцаж байхад К карманаас 10'000 төгрөг гаргаж ирээд энд пиво авч уугаарай гэж хэлээд өгсөн. Энийг Кадирабекээс асуувал өөрөө бас хэлэх байх. Дараа нь тэр машинд ирээд сууж байх үед Ө хүрч ирээд түүнийг заамдаж аваад явуулахгүй байсан. Тэгэхэд бид нар тэр хоёрыг салгаж авсан болно. Миний сонссоноор К, Ө хоёр урьд өмнө нь нэг нэгнээсээ архи нэхээд хоорондоо муудалцаж байсан гэж сонссон юм" гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 дугаар хуудас/
- Гэрч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд "...Тухайн өдөр шөнийн 23 цагийн орчимд Ө, Н, Ж нарын хамт Баханайгийн гэрийн хойд талаар машины зам дагуу бүгдээрээ Нг гэрт нь хүргэх гээд явж байсан. К машинаар ирж Нг шахаад зогссон. К машинаас бууж ирээд Н хоёр хоорондоо юм ярьж байх үед Ө Кийг очоод шууд барьж авангуут хоёулаа нэг нэгнийгээ багалзуурдаж барьж аваад ноцолдож байхад би очоод салгаж авсан ба хоёулаа тусдаа ярина гээд явах үед дахиж нэг нэгнийгээ барьж авсан. К залуусаа та нар салгахгүй юм уу гэхэд би дахиж очоод салгаж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/
- Гэрч Т.Жийн мөрдөн байцаалтын шатанд "...Тухайн өдрийн шөнө К.К машинаар Чын гэрийн булангаас гараад явж байсан ба А, Ө, Н бид нар Нг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал К.К Нг дайрах шахаад зогссон. Машинаас бууж ирээд уучлаарай гээд Нд 10,000 төгрөг өгсөн. Бид нар та яасан хурдтай явдаг юм бэ? хүн алвал яана бэ? гэсэн К.К Ж.Ө хоёр нэг нэгнийгээ заамдаж барьж авах үед бид нар салгаж авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/
    - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт   /хх-ийн 09-10, 13-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын гаргасан 2016 оны 04 дүгээр 13-ны өдрийн 179 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-р хуудас/ 
 Хохирогч Б.Ныг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь холбогдуулан зодсон нь болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Үүнд: 
 - Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд ".... Би 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Алтай сум дахь хэсгийн төлөөлөгчийн байранд унтаж байхад гаднаас хэн нэгэн хашааны хаалгаар орж ирээд эхлээд би унтаж байсан өрөөний цонхыг чанга гараар тогшиж хаалга онгойлго гэж орилж хашгирсан юм. Би сэрээд хэн бэ гэхэд гаднаас нөгөө хүн "Би Х байна" гэж хэлсэн тэгэхэд би орноосоо босоод хувцсаа өмсөөд хаалга онгойлгох гээд очих хооронд гадаа байсан өөрийгөө Х байна гэж хэлсэн залуу хаалгыг чанга цохиж, өшиглөсөн. Би хаалга руу очиж хаалгыг онгойлгоход гаднаас хаалгаар хоч нэр Х гэдэг залуу \Ө\ шууд орж ирээд надруу дайрч чи миний ээжид юу хийсэн бэ, ээж маань ухаангүй хэвтэж байна чи намайг зодно гэж байгаа юм уу хэмээн хэлээд миний баруун талын хацар тус газарт нэг удаа цохиод авсан. Тухайн үед Х гэдэг залуу хаалгаар орж ирэхэд түүний хажууд тус сумын иргэн Т.Ж хамт орж ирсэн. Тэр миний баруун талын хацар тус хэсэгт цохьсны дараа намайг багалзуурдаж аваад аваад дахиад нэг удаа цохих гэж байтал би түүнийг заамдаж авахад тэр миний баруун талын эрхий хуруу болон долоовор хурууны гадна хэсгийг хазаж миний хурууны арьс шалбарсан ба тэр үед түүний хажууд явж байсан залуу Ж бид хоёрт больцгоо гэж хэлээд бид хоёрыг салгах гэтэл Х миний өмсөж байсан богино ханцуйтай цамцнаас татахад цамцны мөр хэсэг нь урагдсан юм. Дараа нь Ж бид хоёрыг салгаж авсан ба тэр үед хоч нэр Х гэдэг залууд "чамд юу болсон бэ гэж асуухад тэр надад ээж маань эмнэлэгт өдөржингөө ухаангүй хэвтэж байна, чи яагаад намайг байнга дуудаж асуудаг юм бэ, бусад хүмүүсийг яагаад асуудаггүй юм, тухайн үед К өөрөө согтуу байсан шүү дээ, би түүнийг цохиж зодоогүй, миний хэргийг хурдан шийдэж өг, хэргийг яагаад удаагаад байгаа юм бэ, уг нь хэргийг 15 хоногийн дотор багтаан шалгах ёстой юм байна" гэж хэлсэн. Тэгэхэд би Өд хандаж чамд холбогдох хэргийг хууль журмын дагуу шалгаж байна гэж хэлэхэд тэр надад "чи одоо миний ээжээс уучлал гуйгаарай" гэж хэлээд гараад явсан. Тухайн үед Ө намайг багалзуурдаж байхад коридорын цаанаас цонхоор үл таних 3 залуу харж байгаад намайг цонхруу харахад үед тэр 3 залуу нуугдсан. Өыг явсны дараа миний бие аймаг руу жижүүрт буюу 102-т залган энэ талаар мэдэгдсэн болно. ...Би Алтай сумын 4 дүгээр багт оршин суух Ж овогтой Ө, Т овогтой Ж нарыг сайн таньдаг, бид нарын хооронд ямар нэгэн төрөл садангийн болон найз нөхөд өс хонзонгийн асуудал байхгүй, харин Ж.Ө нь согтуугаар 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Алтай сумын төвд гудамжаар явж байгаад тус сумын иргэн Камелхан овогтой Кадербекийг зодож улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан ба би уг өргөдөл гомдлыг хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж эрүүгийн 20160400086 дугаартай хэрэгт Ж.Өыг сэжигтнээр тооцож шалгаж байсан юм. Тэр надад шалгагдаж байх хугацаанд миний дуудсан цагт ирдэггүй,ирж байцаалт өгөөрэй гэж дуудахад миний урдаас очиж чадахгүй хэмээн янз бүрийн байдлаар удаа дараа эсэргүүцэж байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орой 17 цагийн үед би ажил дээрээ сууж байтал тэрээр *********** гэсэн дугаараас надруу залгаж "чи новш миний ээжид юу хийчихсэн юм бэ, өдөржингөө эмнэлэгт ухаангүй хэвтэж байна, ээж маань чамаас болоод үхэх гэж байна, пиздаануудаа та нарт үзүүлэх болно" хэмээн хэлээд утсаа тасалчихсан байсан. ...Энэ жил 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр билүү, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр билүү Ж.Ө гэгчийн гэрт очиж С.А гэгчтэй хэрүүл маргаан хийгээд би үүнийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, прокурорын тогтоолын дагуу 15000 төгрөгөөр торгосон. Мөн 2013 оны 03 дугаар сарын үед байх Ж.Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын 10 жилийн сурагч нарыг зодсоноос сурагч Аий биед хөнгөн гэмтэл учруулсан байсан ба тухайн үед тэр хоёр хоорондоо сайн дураараа эвлэрч хэрэг хэрэгсэхгүй болж байсан.Уг хэргийг би шалгаад хэрэгсэхгүй болгосон. ...2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн 201604000086 дугаартай хэрэгт Ж овогтой Өыг сэжигтнээр тооцож байсан ба уг сэжигтнээр тооцсон тухай тогтоолыг сэжигтний ээж Ө гэгч сумын төвд явж байхад нь тааралдаж энэ талаар мэдэгдсэн байсан ба би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цагаар сэжигтнээр тооцсон тогтоолыг аваад Ж.Өын ээжийн дэлгүүрт очиж тогтоолыг танилцуулан гарын үсэг зуруулаад явсан. Тэр өдөр үдээс хойш Ж.Өын ээж болох Ө Цагдаагийн кабонд ирээд надад сая миний хүүгийн сэжигтнээр тооцсон тухай тогтоолтой сайн танилцаагүй юм байна гэж хэлээд Ж.Өыг сэжигтнээр тооцсон тухай тогтоолыг аваад өөрийн гарын үсэг зурсан хэсгийг ураад би энд гарын үсэг зурах ёсгүй юм байна гэж хэлсэн ба та яагаад миний хүүг байн байн дуудаж асуугаад байгаа юм бэ, миний хүүг яагаад дарамтлаад байгаа юм бэ гэсэн. Би тэр хүнд яагаад сэжигтнээр тооцох тогтоолыг урж байгаа юм бэ, урсан хэсгийг өгөөрэй гэхэд өгөөгүй. Тэгээд би тэр хүнд та цаасыг урсныхаа төлөө хариуцлага хүлээх болно гээд тэр хүн явчихсан" гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дугаар хуудас/
- Гэрч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд "...Би Алтай сумын 4 дүгээр багын нутаг дэвсгэрт "Алтай төрөл бүрийн" нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цагаар байх яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна. Би дэлгүүртээ зогсож байтал гаднаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Н гартаа нэг хуудас цаас бариад орж ирээд надад энэ цаасанд гарын үсэгээ зураад өгчих гэж хэлсэн. Тэгэнгүүт би хэсгийн төлөөлөгч Нын гарт байсан цаасыг аваад уншихад сэжигтнээр тооцох тогтоол гэсэн цаас байсан ба би сайн уншаагүй шууд гарын үсгээ зураад өгсөн юм. Миний хүү Ө хэрэгт холбогдон Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг огт мэдээгүй байсан. Дараа нь дэлгүүрт бодоод сууж байгаад би ямар нэгэн хэрэг хийгээгүй, хүү маань ямар нэгэн хэрэг хийгээгүй мөртлөө яагаад сэжигтнээр тооцох гэсэн цаасанд гарын үсэг аваад явсан гэж бодоод буцаад хэсгийн төлөөлөгч Б.Нын албан өрөөнд очиж сая би гарын үсэг зурсан цаасыг өгчих гэж хэлээд цаасыг аваад би өөрөө гарын үсэг зурсан хэсгийг нь урж авсан нь үнэн. Тэр үед би айгаад буруу цаасанд гарын үсэг зурсан байна гэж бодоод өөрийнхөө гарын үсэг зурсан хэсгийг урж аваад гараад явчихсан юм. Би амьдралдаа цагдаагийн байгууллагын хаалгыг татаж үзээгүй, ойртож ч очиж байгаагүй учраас айгаад урж авсан болно. Хүү маань надад хийсэн хэргийнхээ талаар огт хэлээгүй байсан. Би айсандаа Б.Нын гарын үсэг зуруулж авсан цаасыг урсан болохоос өөр надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Та нар үүнийг зөвөөр ойлгоорой гэж хэлмээр байна. Надад үнэхээр ямар нэгэн илүү дутуу санаа зорилго байгаагүй болно. Та нар намайг нутгийн хүмүүсээс ямар хүн гэдгийг асуувал тэд нар хэлэх байх. Би хэсгийн төлөөлөгч Б.Нын ажилд саад учруулаагүй болно, үүнийг та нар бас зөвөөр ойлгох хэрэгтэй. ...Хүү маань 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Алтай суманд төрсөн, хүүгийн аав талийгаач Ж нь 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр даралт нь ихсэж ухаан алдаж унаад нас барсан. Ө нь 2012 онд Улаанбаатар хотод байдаг Их засаг их сургуулийг нягтлан мэргэжлээр төгсөж ирээд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, гэрт ойр зуурын ажил хийдэг. Ж.Ө нь урьд өмнө нь хэрэгт холбогдож ял эдэлж байгаагүй болно. Хүү маань цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, аль болох хүнд туслая гэсэн сэтгэлтэй, хаяа архи, пиво уудаг юм. Одоо Алтай суманд хоёр эмэгтэй дүү, надтай хамт дөрвүүлээ амьдардаг юм"  гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/
- Гэрч М.Нийн мөрдөн байцаалтын шатанд "...Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өглөө 10 цагийн  үед тус  сумын  төвд  эмнэлэгт хэвтэн  эмчилгээ  хийлгэж  байсан  эхнэр Аийг эмнэлгээс гаргаж авахаар ирсэн юм. Тэгээд өдөр 14 цагийн үед холын хамаатан найз Ж.Өын сумын төвд байдаг гэрт нь очсон. Гэрт нь очоод Өад би өнөөдөр эхнэрээ эмнэлгээс гаргаж авах гэж байгаа, сумын төвөөс 9 км зайтай "Шекиртай" гэх газарт байгаа аавын гэрт хүргээд өгөх үү гэхээр нь тэр надад би малын хашаа барьж байна, миний машиныг өөрөө унаад эхнэрээ хүргэчхээд ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгэнгүүт би түүний машиныг унаад эмнэлгээс эхнэрээ гаргаж аваад машинд суулгаад хөдөө гэрт хүргээд буцаад 18 цагийн үед сумын төвд орж ирсэн. Би өдөр 14 цагийн үед Өын гэрт нь очиход түүний хажууд Ж, хоч нэр Баху гурав малын хашааг барьж байсан ба би орой 18 цагийн үед түүний гэрт ирэхэд тэд ажлаа дуусаагүй байсан. Тэгээд бид нар Өын малын хашааг бариад орой 20 цагийн уед дуусаад гэрт нь ороод цай уух гэж байтал Өын хамаатан ах Н гэдэг хун хүрч ирээд Өд танай хөрш айр Шын хашаанд мод зүсүүлээд тавьчихлаа тэр модыг манай гэрт ачаад хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд бид нар гэрт ороод цай уугаад буцаж гараад Өын УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд чиргүүлийг чирээд Шын гэрт очиж модыг ачаад буулгаад тэндээс хөдлөөд Найлахын гэрт нь очиж модыг буулгасан юм. Өын хамаатан ах нь гэрт нь буучихсан байсан ба бид нар тэндээс хөдлөөд Өын өөрийн машинаар намайг хөдөө хүргэж өгөх гээд сумын төвд гэр нь байдаг Х гэгчийн дэлгүүрийн гадна очиж зогсоод Ө бид хоёр дэлгүүр ороод 2 литрийн пивоноос 6 ширхэг аваад буцаад хоч нэр Х-ийн \Е\ гэрт нь очиж түүнийг дагуулж аваад явах гэтэл Өын утас руу түүний хамаатан дүү Е залгаад "манай гэрт А , А бид гурав сууж байна, та хүрээд ир" гэж дуудсан юм. Дараа нь бид нар тэдний гэрт очоод явья гэж бодоод Еийн гэрт очиж машиныг хашаанд нь оруулсан. Тэгэхэд орой 23 цаг болж байсан байх гэхдээ цагийг нь сайн санахгүй байна, ямар ч гэсэн 23 цагийн үед Еийн гэрт очсон юм. Тэгээд бүгдээрээ Еийн гэрт нь ороод авсан пивонуудыг тэднийд суугаад уусан. Тухайн үед түүний гэрт хүн байхгүй байсан, ээж нь аймаг руу явсан гэж хэлсэн. Дараа нь бүгдээрээ тэнд суугаад худалдаж авсан пивонуудыг уугаад дуусах гэж байтал Ө сумын төвд гэр нь байдаг Оын гэрт нь очиж уулзах ажилтай гэхээр нь бүгдээрээ гэрээс гараад машинд суугаад тэндээс хөдлөөд Оын гэрийн гадна очиж зогссон юм. Тэр үед би Өд "би хөдөө явган явлаа, чамтай хамт явж чадахгүй"нь гэж хэлэхэд тэр би энэ гэрлүү ороод гарна их удахгүй, дараа нь чамайг гэрт чинь хүргэж өгнө гэхээр нь би машинд түүнийг хүлээгээд буугаагүй. Тэр машинаас буугаад Оын гэрт ороод нэг удалгүй, 3-5 минутын дараа гарч ирээд машинд суугаад машиныг асаагаад найз Еийг гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад Ө бид нарт хандаж "би замаар хэсгийн төлөөлөгч Нтай очиж уулзана, өдөр намайг дуудахад нь очиж чадаагүй, одоо очиж уулзана гэж хэлсэн" тэгэхэд бид нар Өд одоо очоод хэрэггүй байх гэж хэлэхэд тэр нэг удахгүй хурдан гараад ирнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ машинаар хэсгийн төлөөлөгч Б.Нын албаны байрны хашааны гадна очиж зогссон. Машины жолоочийн туслах талын урд суудалд сууж байсан Ж хоёр машинаас буугаад дотогшоо орчихсон ба бид нар машинаас буугаад тамхи татаад зогсож байтал Е, А хоёр бид нартай хамт тамхи татаж байгаад бид хоёр гэрлүүгээ явлаа гээд явчихсан. Дараа нь бид гурав хашааны гадна тамхи татаж байгаад хэсгийн төлөөлөгчийн байрны хашааны хаалгаар дотогшоо ороод байрны цонхоор тэд юу хийж байгааг харах гэтэл уг цонхнууд хөшигтэй байсан болохоор харж чадаагүй байсан ба коридорын цонхоор харах гэтэл Н дотор унтаж амарч байгаа өрөөний хаалгыг хаачихсан болохоор дотор юу болж байгааг хараагүй болно. Н бид нарыг харангуут хаалгаа хаасан байх гэж бодож байна. Дотор юу болж байгааг хараагүй болно. Дараа нь бид гурав хашаанаас гараад машины хажууд ирээд машинд суух гэж байтал Ж, Ө хоёр гарч ирээд машинд суугаад А, Е хоёрыг Еийн гэрийн гадаа буулгаад дараа нь Өмирэахын гэрт ирээд Ж бид хоёр тэнд унтаж амарсан. Бид нар Өын гэрт ирээд тэр машиныг гаражинд оруулаад гэрт орж ирээд би унтаж амарсан ба тэр хоёр суугаад үлдсэн нэг пивог хувааж уугаад дараа нь амарсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/
- Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд "...Би 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орой 22 цагийн үед байх цагийн сайн мэдэхгүй байна гэр нь сумын төвд байдаг найз Мийн гэрт очоод буцаад гэрлүүгээ харих гээд явж байх замдаа гаднаас сайн таньдаг миний ахын найз М.Е, А хоёртой таарсан юм. Тэр хоёр Еийн гэрлүү явж байна гэж хэлсэн. Е надад манай гэрт очоод цай уугаад явахгүй юу гэж хэлэхэд би тэгье гэж хэлээд тэр хоёртой хамт Еийн гэрт нь очсон. А бид хоёр Еийн гэрээс цай уугаад орой 22 цаг 30 минутын үед гэрээс гарах гэж байхад гаднаас Ж.Өын машинаар Ж, Н, Е нар орж ирсэн. Тэд нарыг хэн яаж дуудсаныг мэдэхгүй тэд 2 литрийн пивоноос 6 ширхгийг авч ирсэн. Тэгээд бүгдээрээ Еийн гэрт суугаад 6 ширхэг пивоны 4 ширхгийг нь уугаад сууж байхад Ө бид нарт хандаж "тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Оын гэрт нь очиж түүнтэй уулзана" гэж хэлээд бүгдээрээ тэндээс гараад машинд суугаад сумын төвд гэр нь байдаг Оын гэрийн гадна очиж зогсоод Ө машинаас буугаад тэр айл руу орчихсон байсан ба бид нар машин дотор түүнийг хүлээгээд сууж байсан Ө 3-5 минутын дараа Оын гэрээс гарч ирсэн ба хэнтэй, ямар ажлаар уулзсаныг мэдээгүй. Бид нар Оын гэрлүү очих гээд Еийн гэрээс гарахдаа 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 30 минут билүү 01 цагийн үед байсан. Ө гэрээс гарч ирээд машинаа асаагаад гудмаар явж байхад Ө бид нарт хандаж "Би хэсгийн төлөөлөгч Б.Нтай очиж уулзана, уулзах ажилтай" гэж хэлсэн. Тэгэхэд бид нар Ж.Өт "Одоо уулзаад хэрэггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж хэлэхэд тэр бид нарт би зүгээр уулзаад гарна, ямар нэгэн илүү дутуу асуудал гаргахгүй гэж хэлсэн. Бид нар хэсгийн төлөөлөгч Б.Нын албаны байрны хашааны гадна очиж зогссон юм. Машины жолоочийн туслах талын урд суудалд сууж байсан Ж, машин жолоодож байсан Ө хоёр хэсгийн төлөөлөгч Б.Нтай уулзахаар дотогшоо орчихсон. Тэгэнгүүт бид нар машинаас буугаад тамхи татаад зогсож байхад А, Е хоёр гэрлүүгээ явлаа гэж хэлээд тэр хоёр явчихсан. Бид нар тамхи татаж байгаад тэр хоёр гарч ирэхгүй болохоор хашааны хаалгаар ороод Нын амарч байсан өрөөний цонх руу очоод цонхоор харах гэтэл цонх нь хөшигтэй байсан, тэгэнгүүт эргээд коридорын цонхоор харах гэтэл дотор талын өрөөний хаалга нь хаалттай байсан болохоор дотор юу болж байгааг хараагүй юм. Бид гурав буцаад хашааны хаалгаар гараад гадаа зогсож байтал Ж, Ө хоёр гарч ирсэн болно. Тэгээд бүгдээрээ машинд суугаад тэндээс хөдлөөд Еийн гэрт Е бид хоёрыг хүргэж егөөд тэр гурав машинаар явчихсан. Дараа нь юу болсныг би мэдэхгүй, бид хоёр гэрт орж ирэхэд шөнийн 03 цагийн үе болж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/
- Гэрч Т.Жийн мөрдөн байцаалтын шатанд "...Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны орой 16 цагийн үед гэрээс гараад сумын төвд гудамжаар явж байхад ойрын хамаатан залуу Ж.Ө хоч нэр \Х\ тааралдаж би хашааны дотор малын хашаа барьж байна ирээд туслаарай гэж хэлээд явчихсан. Тэгээд би гэртээ очиж цай уучхаад, гэрээс гараад Ж.Өын гэрт нь очиж малын хашаа барихад нь тусалсан юм. Би Өын гэрт очиход түүний хажууд хоч нэр Баху гэдэг залуу ажил хийж байсан. Бид гурав малын хашаа барьж байхад орой 18 цагийн үед Өын машинаар Н хөдөө байгаа гэртээ эхнэрээ хүргэчхээд ирлээ гэж хэлээд ирсэн. Тэгээд бид нар малын хашааг барьж дуусаад гэрт орж цай уух гээд байж байтал Өын хамаатан ах Н гэдэг залуу ирээд Өт "чи машиндаа чиргүүл чирээд танай хөрш айл Шын хашаанд зүсүүлээд тавьчихсан модыг манай гэрт хүргээд өгчих" гэж хэлэхэд Ө хамаатан ах Нд тэгье гэж хэлсэн. Бид нар Өын гэрт цай уусны дараа тэднийхээс гараад түүний машинд чиргүүл чирээд хөрш айлын хашаанд очиж чиргүүлд зүсүүлээд тавьчихсан модыг ачаад буцаад тэндээс хөдлөөд Өын хамаатан ах Нын гэрт аваачиж буулгаж өгсөн юм. Хүргэж өгчихөөд Н, Ө бид гурав сумын төвд гэр нь байдаг Х гэгчийн дэлгүүрээс нь "Хүрхэрээ" нэртэй 2 литрийн 6 ширхэг пивоноос худалдаж авсан ба би машин дотор сууж байсан. Худалдаж авсан пивонуудыг машинд хийгээд хөдлөөд явж байтал Ө Еийн утас руу залгаад чи гэртээ байна уу гэж асуухад би гэртээ байна хүрээд ир гэж дуудсан юм. Бид нар пиво худалдаж аваагүй байхад тэр хоёр хоорондоо утсаар яриад Еийн гэрт очихоор болсон байсан. Бид нар гудмаар явж байгаад гэр нь сумын төвд байдаг Еын гэрт очиж Н, Ө хоёр машинаас буугаад гэрт ороод түүнийг дагуулж гарч ирээд машинд суугаад бүгдээрээ Еийн гэрт нь очсон юм. Еийн гэрт очиход орой 23 цагийн үе байсан байх сайн санахгүй байна. Тэгээд бүгдээрээ гэрт нь ороод авсан пивонуудаа хувааж уусан юм. Бид нар Еийн гэрт нь пиво уугаад сууж байхад Ө бид нарт хандаж "тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Оын гэрт нь очиж түүнтэй уулзана" гэж хэлээд бүгдээрээ тэндээс гараад машинд суугаад сумын төвд гэр нь байдаг Оын гэрийн гадна очиж зогсоод Ө машинаас буугаад тэр айл руу орсон. Бид нар машин дотор түүнийг хүлээгээд сууж байсан. Ө 3-5 минутын дараа Оын гэрээс гарч ирээд машинд суугаад машинаа асаагаад хөдлөх гэж байснаа тэр бид нарт "Би хэсгийн төлөөлөгч Нтай очиж уулзана, уулзах ажилтай" гэж хэлсэн. Бид Өт чи маргааш өглөө ирж уулз, одоо цаг оройтсон шүү дээ тэр унтаж амарч байгаа байх гэж хэлэхэд тэр надад би очоод уулзаад гарна гэж хэлээд бүгдээрээ машинаар хэсгийн төлөөлөгчийн байрны хашааны гадна талд ирээд зогссон юм. Тэр үед шөнийн 03 цаг болж байсан байх цагийг сайн санахгүй байна ямар ч гэсэн нэлээн оройтсон байсан тэр машинаас буугаад хашааны хаалгаар ороод шууд очиж хэсгийн төлөөлөгчийн унтаж амарч байсан өрөөний цонхыг гараар чанга тогшиж "хаалгыг хурдан онгойлго" гэж хэд хэдэн удаа чанга орилж хашхирч хэлсэн. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч Б.Н дотроос "хэн бэ?" гэж асуухад Ө "би Х байна хаалгаа онгойлго" гэж хэлсэн. Нэг их удаагүй хэсгийн төлөөлөгч Н босоод өрөөний гэрлийг асаагаад хаалгыг онгойлгоход миний хажууд хамт явж байсан Х шууд Б.Н руу дайрч "чи яагаад миний ээжийг дуудаж ирүүлж гарын үсэг зуруулж байгаа юм бэ" хэмээн хэлээд түүнийг заамдаж аваад хөлөөр түүний баруун талын хөлний гуя хэсэг руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би тэр хоёрын салгаж авахад Өт чи юу хийж байгаа юм бэ одоо больцгоо гэж хэлээд салгаж авсан. Тэр хооронд Ө хэсгийн төлөөлөгч Б.Нын гарын эрхий болон долоовор хурууг хазсан, гэхдээ би түүнийг анзаарч хараагүй дараа нь мэдсэн болно. Тэр хоёрыг салгаж авсны дараа хэсгийн төлөөлөгч Б.Н Өыг сандалд суулгаж "чамд юу болсон юм бэ, би чамд юу хийсэн юм бэ, би ямар нэгэн хууль бусаар хүнээр гарын үсэг зуруулаагүй шүү дээ" гэж хэлж байсныг сайн мэдэж байна. Тэгэхэд Ө хэсгийн төлөөлөгч Б.Нд " чи яагаад намайг байнга дуудаж асуугаад байгаа юм бэ, бусдыг дуудахгүй юм уу, чи миний хэргийг яагаад хурдан хугацаанд шийдэж өгөхгүй байгаа юм бэ, миний ээжид юу хийсэн юм бэ" гэж хэлсэн ба тэр хоёрын хоорондоо ярьсан зарим үгийг мартсан байна. Тэр хоёр хоорондоо ярилцаж байгаад Ө сууж байсан газраасаа босож ирээд Н руу дайрахад би түүнийг барьж аваад гадаа гаргасан юм. Бид хоёр хашааны гадна талд гарахад бид нартай хамт явж байсан А, Е хоёр гэрлүүгээ явчихсан байсан. Дараа нь бид нар Е, А хоёрыг Еийн гэрийн хажууд аваачиж буулгасан ба дараа нь Өын гэрт ирэхэд Н тэднийд унтаж байсан. Харин бид хоёр үлдсэн 2 пивог хувааж уусны дараа унтацгаасан . Маргааш өглөө нь би Өын гэрт унтаж байтал цагдаа нар ирээд бид нарыг дагуулж явсан юм.
...Тухайн үед Ө гаднаас хаалгаар орж ирээд хэсгийн төлөөлөгчийг заамдаж аваад хөлөөрөө өшиглөснийг харсан ба гараар цохисныг хараагүй, гэхдээ би тэр хоёрыг салгаж байхад хэсгийн төлөөлөгчийн нүүр лүү цохисон байж магадгүй, Би яг цохисныг хараагүй. Ямар ч гэсэн Ө түүнийг заамдаж аваад ноцолдох үед Нын өмсөж байсан богино ханцуйтай цамцны мөрний хэсгээр урагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дугаар хуудас/
- Гэрч М.Еийн мөрдөн байцаалтын шатанд "...Би 2016 оны 05 дугаар сарын 02-нй өдөр орой 16 цагийн үед миний хүргэн ах Ш.Нартай тэдний гэрт нь очиж амбаарыг нь барьж А бид хоёр орой 21 цаг 30 минутын үед манай гэрт ирсэн юм. А бид хоёр цай уух гээд гэрт ирээд гэрийн гадна хашааны дотор тамхи татаад зогсож байхад манай гэрт ойрхон М гэгчийн "Супермаркет" нэртэй дэлгүүрийн үүдэнд найз Алтай зогсож байхаар нь дуудсан. Дуудахад тэр ирсэн, тэгээд бид гурав гэрт ороод цай уугаад хоорондоо юм яриад сууж байгаад орой 22 цаг 30 минутын үед байх цагийн сайн санахгүй байна манайхаас гараад явах гэж байтал Ө машинаар манай хашаанд орж ирсэн. Би урьд нь гэрт сууж байхад Ө руу залгаад хаана байгаа юм бэ, манайд хүрээд ирэхгүй юу" гэж асуухад тэр "би одоо хөдөө явах гэж байна" гэж хэлсэн ба өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Бид гурав манайхаас гараад явж байтал хажууд нь Ж, Н, Е нар машинаар ирсэн. Тэд дэлгүүрээс 2 литрийн "Хүрхэрээ" гэдэг пивоноос 6 ширхэг авчирсан ба бүгдээрээ манайд ороод пиво ууцгаасан юм. Бид нар тэнд пиво уугаад сууж байхад Ө бид нарт хандаж тус сумын засаг даргын орлогч ажилтай Оын гэрт очиж түүнтэй уулзана гэж хэлээд бүгдээрээ манайхаас гараад сумын төвд гэр нь байдаг Оын гэрт нь очсон. Бид нар Оын гэрт очиход шөнийн 02 цаг болж байсан. Бид нар Оын гэрийн гадна машинд Өыг хүлээгээд сууж байсан ба тэр нэг удалгүй Оын гэрээс гарч ирээд машинд суусан юм. Тэгээд машинаа асаагаад төв рүү явж байхад Ө бид нарт хандаж "би одоо хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч А.Нтай очиж уулзана, уулзах ажилтай" гэж хэлэхэд бид нар түүнд одоо очиж уулзаж яах гэж байгаа юм бэ, одоо болохгуй байх, оройтсон шүү дээ, маргааш өглөө уулзахгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Ө бид нарт хэсгийн төлөөлөгч Б.Н өдөр намайг дуудахад би очиж чадаагүй гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ Өын машинаар хэсгийн төлөөлөгч Б.Нын албаны байрны хашааны гадна очсон. Очиж зогсоход Ө, машины жолоочийн туслах талын урд суудалд сууж байсан Ж хоёр буугаад хашааны хаалгаар орчихсон. Тэр хоёрыг орсны дараа машинаас буугаад машины хажууд тамхи татаад зогсож байхад А, Е хоёр гэрлүүгээ явлаа гэж хэлээд явчихсан. Тэнд үлдсэн Н, А бид гурав хашааны хаалгаар дотогшоо ороод хэсгийн төлөөлөгч Б.Нын унтаж амарч байсан албаны байрны цонхоор дотор юу болж байгааг харах гэтэл бух цонхнууд хөшигтэй байсан ба эргээд байрны коридорын цонхоор харах гэтэл мөн адил Н цаанаас нь ирээд дотор талын хаалгыг хаачихсан болохоор дотор талд юу болж байгааг хараагүй болно. Тэгэнгүүт бид гурав буцаад хашаанаас гараад машины хажууд зогсож байхад тэр хоёр удалгүй гарч ирсэн юм. Тэгээд бүгдээрээ машинд суугаад Алтай бид хоёрыг манай гэрийн гадаа хүлээгээд Н, Ж, Ө гурав машинаар явчихсан. Дараа нь А бид хоёр манай гэрт ороод цай уусан ба А гэрлүүгээ явчихсан. А бид хоёр манай гэрт очиход шөнийн 03 цаг 40 минут болж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/
- Гэрч Ө.Еын мөрдөн байцаалтын шатанд “"...Манайх А сумын төвд буюу 1 дүгээр багт оршин суудаг юм. Би 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цаг 15 минутын үед байх цагийг сайн санахгүй байна. Гэрт аав, ээж, эгч нарын хамт унтаж амарч байхад гаднаас хэн нэгэн ирээд миний унтаж амарч байсан өрөөний цонхыг тогшсон. Цонхыг тогшиход би сэрээд хэн бэ гэж асуухад эхлээд хоч нэр Х \Ө\ Н бид хоёр байна гэж хэлсэн. Би гэрийн хаалгыг онгойлгоход гаднаас хоч нэр Х \Ө\ Н хоёр орж ирсэн. Тэр хоёр орж ирээд миний ээж Ахеркед таны хүүг аваад хөдөө яваад ирье нэг удахгүй гэж хэлээд ойлгуулсан юм. Дараа нь би хувцсаа өмсөөд гэрээс гараад гадаа байсан Өын машинд очиж суусан ба машин дотор Ж сууж байсан- Тэгээд Ж, Н, Ө нарын хамт сумын төвд гэр нь байдаг Еийн гэрт очсон. Еийн гэрт нь очиход түүний гэрт М.Алтай, Х.А хоёр сууж байсан. Бид нар Еийн гэрт ороод Ө нарын урьд нь намайг ирэхээс өмнө худалдаж авсан 2 литрийн пивонуудыг бүгдээрээ ууцгаасан юм. Бид нар Еийн гэрт сууж байгаад 2 литрийн пивоноос 4 ширхгийг уусан. Гэрт бүгдээрээ хоорондоо юм яриад пиво уугаад сууж байтал Ж.Ө тус сумын ЗДТГ-ын дарга Отай очиж уулзана гээд машинд суугад тэндээс хөдлөөд Оын гэрийн гадна очиж зогссон ба Ө Отай уулзах гээд гэрлүү нь орчихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дугаар хуудас/ 
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/
- Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 20-22-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы гаргасан 2016 оны 05 дугаар 09-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Ө нь архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу иргэн М.Хын хашааны гадаа тус багийн оршин суугч хохирогч К.Кийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр иргэн К.К бусдад зодуулсан гэх яллагдагчаар Ж.Өт холбогдох эрүүгийн 201604000086 дугаартай хэргийг шалгаж байсан Алтай сумын хэсгийн төлөөлөгч Б.Ныг тус сум дахь цагдаагийн байр /кобон/-д дээрх гэмт хэргийг удаан шалгаж байна гэх шалтгаанаар хэсгийн төлөөлөгч Б.Ныг ажил үүргээ гүйцэтгэж байсантай нь холбогдуулан зодож Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ. 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч Ж.Ө нь хохирогч К.Ктэй харилцан тохиролцож хохирлыг төлсөн, хохирогч Б.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тогтоогдож байга тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ө нь 2014 оны 03 дугаар сарын 23-ний өдөр иргэн М.Аийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдэж, хохирогч яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр Прокурорын газраас тогтоол үйлдэж хэрэгсэхгүй болгож байсныг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Өмирдахд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж үзлээ. 
Шүүгдэгчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өөрийн гэм бурууг ухамсарлан гэмших боломжоор хангаж түүнийг нийгмээс бүрэн тусгаарлан баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн фудболк, өмдийг хохирогч Б.Нд буцаан олгож, шүүгдэгч Ж.Өын Төрийн банкин дахь дансанд байгаа 10750825.80 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 10 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 2908 295, 296, 297, 298, 299  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Жын Өыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулсан”, “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өыг  1 /нэг/  сарын хугацаагаар баривчлах ялаар, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сар 10 /арван/  хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар оногдуулсан 3 сар 10 хоногоор баривчлах ялд  багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өт оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Өын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Өт авсан  батлан даалтад өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тоолсугай.
7. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цэнхэр өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг хохирогч Б.Нд буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Өын Төрийн банкин дахь 290100030351 дугаартай харилцах дансанд  байгаа 10750825 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч Ж.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.


                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ