Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

 Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч П.Итгэл

Хууль ёсны төлөөлөгч Б.Төмөрбаатар, Л.Баатар

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************, Б.О******** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Төмөрбаатарын Э************, Баатарын О******** нарт холбогдох эрүүгийн 201622000713 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Насанд хүрээгүй шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************, Б.О******** нар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд маргалдаж, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************ нь хохирогч Б.О********ын бие махбодид нь хамрын дээвэр ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.О******** нь хохирогч Т.Э************ы зүүн гуя руу хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус, тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

 Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************, Б.О******** нар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд маргалдаж, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************ нь хохирогч Б.О********ын бие махбодид нь хамрын дээвэр ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, насанд хүрээгүй шүүгдэгч Б.О******** нь хохирогч Т.Э************ы зүүн гуя руу хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус, тус гэм буруутай болох нь

Насанд хүрээгүй хохирогч Б.О********ын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би хичээл тарсны дараа сургуулийн зааланд орж сагс тоглоод 16 цаг өнгөрч байхад тасагтаа ороод хумсаа аваад сууж байтал гаднаас Дэлгэрдаваа гэдэг хүүхэд орж ирээд "24 дүгээр тасагт чамайг дуудаж байна" гэхээр орсон чинь Э************ "чи тийм том юм уу" гээд намайг бариад авсан. Бариад авахаар нь би өөдөөс нь бариад авсан чинь Сумъяабазар, Лхагваням хоёр бид хоёрыг салгах гээд дундуур орсон чинь энэ үед Э************ намайг газарт унагаагаад дээрээс дарчихаар нь би гартаа барьж байсан хутгаараа Э************ы гуя руу нь хатгачихсан. Тэгсэн чинь Э************ босоод ирэхээр нь би босоод иртэл Э************ намайг дахиж барьж аваад ор луу шахаад зогсож байхад байрны жижүүр орж ирээд салгасан...Урьд нь бид нар 13 модны покер тоглож байгаад няслахаас болж маргалдаж байсан юм. Тэрийгээ л бодож өширхөж бид нартай хэрүүл хийсэн юм шиг байсан...Э************ миний нүүрэн тус газар хоёр гурван удаа цохисон, нэг удаа мөргөсөн...Миний хувьд Э************д гомдол санал байхгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 11- 12-р тал/

Насанд хүрээгүй хохирогч Т.Э************ы хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр... 15 цаг өнгөрч байхад эргээд сургуулийнхаа байранд ирээд гал тогоонд хоолондоо орсон. Хоолны дараа сургуулийн агуулахаас гал тогоо руу шуудайтай төмс зөөж дуусгаад тасагтаа орж ирсэн. Тасагтаа байж байгаад нөгөө тасгийн хүүхэд болох О********той урьд покер тоглож байгаад нэгийгээ үгээр өдөж байгаад муудалцсан. Тэгсэн чинь "намайг зодсон" энэ тэр гэж ярьсан байсан. Тэрийг бодож 24 дүгээр тасагт орсон чинь тэдний ангийн хоёр хүүхэд байхаар нь тэр хоёрыг нэг нэг алгадаад байж байтал О******** гаднаас орж ирээд бид хоёр муудалцаад хоорондоо зодолдсон. Тэгтэл О********той хамт байсан Отгондалай Батдорж хоёр бид хоёрыг салгасан. Би О********той зодолдсон. Бид хоёр босоогоороо зодолдож байгаад би цээжин доор нь орсон байсан чинь миний зүүн гуя руу хутгалах шиг болсон. Тэгтэл намайг салгасан, энэ үед гаднаас жижүүр багш орж ирсэн. Миний гуянаас цус газарт дуссан байхаар нь би өөрөө арчсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэн, би эмнэлэг дээр үзүүлэхэд зүгээр байна гэсэн. Бид хоёр 13 модны покер тоглож байгаад муудалцсан. Бид нэг нэгийгээ няслахаар тоглож байгаад тэрнээсээ болоод муудалцсан. О******** миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Яг хэд гэдгийг нь санахгүй байна...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 626 тоот: Т.Э************ы биед гэмтэл у********сан байна. Т.Э************ы биед гуянд шарх бүхий гэмтэл у********сан байна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тсгтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/

 Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 627 тоот: Б.О********ын биед гэмтэл у********сан байна. Б.О********ын биед хамрын дээвэр ясны хугарал, зовхинд цус хуралт бүхий гэмтэл у********сан байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************ы хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ....Би О********ын гэдэс рүү гараараа гурван удаа лав цохисон, хамар руу нь гараараа цохиж цусыг нь гаргасан. Зогсож байгаад хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...Найзыгаа зодсондоо одоо харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.О********ын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Э************ намайг газарт унагаагаад дээрээс дарчихаар нь би гартаа барьж байсан хутгаараа Э************ы гуя руу нь хатгачихсан...Би заалнаас орж ирээд тасаг дотроо сийлбэрийн жижиг хутгаар хумсаа аваад сууж байсан юм. Тэгээд дуудаж байна гэхээр нь тэр хутгаа барьсан чигтээ орсон байсан юм. Би Э************тай зодолдож байхдаа хутгатайгаа зодолдсон... Найзыгаа хутгалсандаа харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/

Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************, Б.О******** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45-р тал/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************, Б.О******** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч хохирогч Т.Э************ нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.О********той, хохирогч Б.О******** нь насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************тай тус, тус эвлэрсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2016220000713 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 10 сантиметр урттай, ишийг нь скочоор хийсэн, нийт ажлын хэсэг нь 1 сантиметр, иш нь 9 сантиметр урттай, иш болон ажлын хэсэг орчимдоо ямар нэгэн бичиггүй, гар хийцийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Монгол овогт Төмөрбаатарын Э************, Хонин Онход овогт Баатарын О******** нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Т.Э************, Б.О******** нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 10 сантиметр урттай, ишийг нь скочоор хийсэн, нийт ажлын хэсэг нь 1 сантиметр, иш нь 9 сантиметр урттай, иш болон ажлын хэсэг орчимдоо ямар нэгэн бичиггүй, гар хийцийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Т.Э************, Б.О******** нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ