Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00672

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

Эмчлүүлэгч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 гудамж, 287 а тоотод оршин суух, Сартуул овогт Ургамалын Энхжаргал /ХБ87012378/-ын 

Өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч их эмч, дэслэгч Б.Энхболд, эмчлүүлэгч У.Энхжаргал, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эмчлүүлэгч У.Энхжаргал нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00982 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдэж байх хугацаанд Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан “Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 3.3-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий зүрх судасны дутмагшил өвчтэй болох нь СМДӨАЭАХХГ-ын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон тул албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Энхжаргалыг өвчний учир хугацаанаас нь өмнө албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.”

Эмчлүүлэгч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ирж эмчилгээ хийлгэсэн. Миний бие ходоодны хурц үрэвсэлтэй, хоолны дэглэм барих шаардлагатай, эмчилгээ, эм тариа сайн таарахгүй байгаа ба цаашид нарийн мэргэжлийн эмчид хандан эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзэж өвчний учир эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагч, эмчлүүлэгч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Эмчлүүлэгч У.Энхжаргал нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлт, Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.

 

Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан “Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 3.3-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий зүрх судасны дутмагшил өвчтэй болох нь эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч их эмч, дэслэгч Б.Энхболдын тайлбар, эмчлүүлэгч У.Энхжаргалын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байх тул албадан эмчлэх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Сартуул овогт Ургамалын Энхжаргал /ХБ87012378/-ын албадан эмчлэх хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР