Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1246

 

2020            12           21                         2020/ШЦТ/1246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн, улсын яллагч О.Пүрэвсүрэн, хохирогч Л.Соёл-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01544 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э нь Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 44 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:....................).

Прокуророос шуухэд шилжуулсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ..................тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эхнэр Л.С-гхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн 10,11 дүгээр хавирганы далд хугарал, бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуу сэртэнг

 

 

 

2

 

гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх, цээж, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Б.Эаас: “Мэдүүлэг гаргахгүй” гэв.

Хохирогч Л.Л.С мэдүүлэхдээ: "Б.Э бид хоёр ер нь маргалддаг, гэр бүлийн асуудалтай, уурлаж гомдолсон үе байсан. Бид 02-11 насны гурван хүүхэдтэй. Б.Э уухаараа өөрийгөө хянах чадваргүй болдог. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Э архи уусан байсан. Тухайн өдөр би аавтайгаа маргалдахад нөхөр Б.Э дундуур орж ирж намайг буруутгасан Тэгээд миний нуруу, толгой руу 2-3 удаа цохисон. Би болиулах гэсэн боловч чадаагүй. Тухайн үед их өвдөлт мэдэрч байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0000 01544 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

ТХохирогч Л.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө гурван хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ..................тоот гэртээ очоод байж байхад аав Лхагвасүрэн архи уусан байдалтай миний араас гэрт орж ирээд “чи гурван хүүхэдтэй байж сална гэж юу байдаг юм” гэж хэлэхээр нь би “өөрийнхөө амьдралыг би мэднэ, жаахан хүүхэд байгаа биш дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Б.Э бид хоёрын дундуур орж ирээд "чи гэр орондоо ирэхгүй байгаа биз дээ, ирэхгүй болохоор чинь уур хүрдэг юм байгаа биз дээ” гэж хэлээд миний толгой болон нуруу хэсэг рүү гараараа цохисон, Тэгээд би ээж рүүгээ залгаад намайг ирээд аваач гэж хэлэхэд ээж ирээд авсан. Бие жаахан муу байна гээд ээжтэй хамт эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн талын хоёр хавирга хугарсан байна гэсэн. Б.Э бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна. Бид гэрлэлтээ батлуулсан. Б.Э өмнө нь намайг зодож байгаагүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),

-хохирогчоор дахин 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Э надад учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

3

 
  1. Гэрч Д.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

“.. .2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай охин Л.С над руу залгаад “ээжээ хурдан ирээч, Б.Э намайг зодоод байна” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 21-143 тоотод очиход Л.С байшингийнхаа хажууд тонгойчихсон сууж байсан. Тэгээд би Соёл-Эрдэнийг хашаанаас нь дагуулж гараад “юу болсон юм" гэсэн чинь “миний хавирга өвдөөд байна, би явж чадахгүй байна” гэхээр нь би буцаж гэр рүү нь ороод охиныхоо эрүүл мэндийн дэвтэр, бичиг баримтыг нь аваад гарахад Б.Э араас “пиздануудаа та нар шүүх цагдаадаа өгөөч” гээд орилоод байсан. Би Соёл- Эрдэнийг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь хавирга нь хугарсан байна гэж байсан. Тухайн үед Б.Э согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Соёл-Эрдэнэ, Б.Э хоёр хамт амьдраад 13 жил болж байгаа, гэрлэлтээ батлуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

  1. Гэрч Р.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

"...Б.Эын гэр нь манайхтай ойрхон байдаг болохоор гэрт нь очсон чинь Б.Э гэртээ унтаж байсан. Би охин Соёл-Эрдэнийг гэртээ байж байхаар нь “чи гэрт ирээд юм хийгээд өгөхгүй хаагуур явж байгаад ирж байгаа юм" гээд архиныхаа халуунд охиндоо хэдэн үг хэлэхэд Л.С “хүүхдийн ургацын баярын юмыг бэлдээд ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд манай охин надад уурлаад намайг түлхэхээр нь би гэрээс гараад явсан. Цааш нь юу болсныг хэлж мэдэхгүй байна. Удалгүй манай эхнэр ирээд охиныг аваад явсан гэж байсан. Соёл-Эрдэнэ, Б.Э хоёр хамт амьдраад 13 жил болж байна. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

  1. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 12- ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө манай эхнэр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Манай хадам аав Лхагвасүрэн нэг шил архи барьчихсан, гэрт согтуу орж ирсэн. Бид хоёр архийг нь хувааж ууж байхад хадам аав Л.С рүү уурлаад “чи яагаад гэртээ ирдэггүй юм, сална гэж юу яриад байгаа юм” гээд хэдэн үг хэлсэн чинь Л.С аавтайгаа хэрэлдээд уурлаад дайраад байсан ба дундуур нь орж салгах гэсэн чинь салахгүй байхаар нь би Соёл-Эрдэнийн нуруу болон толгой руу нь гараараа цохисон. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдраад 12 жил болж байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй. Би эмчилгээний зардал гэж мөнгө өгөөгүй. Өөрийн гэм буруугаа ухамсарлаж байна. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

 

4

 
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12314 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын дунд хурууны дунд шивнүүрийн түвшинд 1,5x0.5 см зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, зүүн чамархай хавдсан, эмзэглэлтэй, цээжний зүүн ар доод хэсгээр эмзэглэлтэй.

ГССҮТ-н эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгт: онош: бүх биеийн доргилт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, 10, 11 дүгээр хавирганы далд хугарал, бүсэлхийн 3 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн далд хугарал. ...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Медтравм” эмнэлгийн бүсэлхийн Компьютер томографикийн хариунд: бүсэлхийн 3 дугаар нугаламын зүүн хажуу сэртэнгийн зөрөөгүй хугарал, зүүн 10- р хавирга нугаламын хажуу, далны шугамаар зөрөөгүй, 11-р хавирга толгой хэсгээр зөрөөгүй хугаралтай.

Дүгнэлтэд: "...ЛСоёл-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн 10, 11-р хавирганы далд хугарал, бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуу сэртэнгийн далд хугарал, баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх, цээж, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх баруун гарын долоовор хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжгой. /Шинжээч эмч С.Чулуунсүх/...’’ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

Шуугдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

  1. Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 19 дүгээр тал), үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 23, 26 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дугаар тал), түүний “Хаан банк"-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-33 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
 

5

 

Шүүхийн хэлэлцүүлэгг талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эхнэр Л.С-гхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно" гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ..................тоот гэртээ эхнэр Л.Соёл-Эрдэнэтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн 10, 11 дүгээр хавирганы далд хугарал, бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуу сэртэнгийн далд хугарал, баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх, цээж, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Л.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 23-нд ...аав Лхагвасүрэн архи уусан байдалтай ...орж ирээд “чи гурван хүүхэдтэй байж сална гэж юу байдаг юм” гэж хэлэхээр нь би “өөрийнхөө амьдралыг би мэднэ, жаахан хүүхэд байгаа биш дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Б.Э бид хоёрын дундуур ороод “чи гэр орондоо ирэхгүй байгаа биз дээ, ирэхгүй болохоор чинь уур

 

6

 

хүрдэг юм байгаа биз дээ" гэж хэлээд миний толгой болон нуруу хэсэг рүү гараараа цохисон. ...ээжтэй хамт эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн талын хоёр хавирга хугарсан байна гэсэн. Б.Э бид хоёр хамт амьдраад 12 жил болж байгаа, гэрлэлтээ батлуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Гэрч Д.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ‘‘...2020 оны 10 дугаар сарын 23- ны өдөр охин Л.С ...залгаад ‘ ээжээ хурдан ирээч, Б.Э намайг зодоод байна” гэсэн. ...очиход Л.С байшингийнхаа хажууд тонгойчихсон суужбайсан, ...дагуулж гараад “юу болсон юм” гэсэн чинь “миний хавирга өвдөөд байна, би явж чадахгүй байна” гэсэн, ...Би Соёл-Эрдэнийг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь хавирга нь хугарсан байна гэсэн. Тухайн үед Б.Э согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

-Гэрч Р.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...охин Соёл-Эрдэнийг гэртээ байж байхаар нь “чи гэрт ирээд юм хийгээд өгөхгүй хаагуур явж байгаад ирж байгаа юм” гээд архиныхаа халуунд охиндоо хэдэн үг хэлсэн. ...манай охин надад уурлаад намайг түлхэхээр нь би гэрээс гараад явсан. ...Удалгүй манай эхнэр ирээд охиныг аваад явсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...хадам аав Л.С рүү уурлаад “чи яагаад гэртээ ирдэггүй юм, сална гэж юу яриад байгаа юм” гээд хэдэн үг хэлсэн чинь Л.С аавтайгаа хэрэлдээд уурлаад дайраад байсан ба дундуур нь орж салгах гэсэн чинь салахгүй байхаар нь би Соёл-Эрдэнийн нуруу болон толгой руу нь гараараа цохисон. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12314 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Соёл-Эрдэнийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд

 

7

 

учирсан гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна гэж шинжээч дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Б.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан уйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ" гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Э, хохирогч Л.Л.С нар нь 2008 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр гэр бүл болсон гэрлэгчид болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-24/ тогтоогдож байгаа ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Соёл-Эрдэнийн бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан байх боловч хохирогч Л.Л.С нь хохиролтой холбоотой нотлох

 

8

 

баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.Э нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн "хөнгөн” ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Эын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

9

 
  1. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Л.Л.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
 

10

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.АЛТАНТУЯА