Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр

Шүүгдэгч Я.У, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.У, Д.Б нарт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Я.У Д.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Д.Б, Я.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... дугаар байрны гадаа байсан иргэн Б.Бийн эзэмшлийн .... улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обуд, боолтыг хулгайлж 320.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн Н.Оын эзэмшлийн ... улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж 510.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн унаж явсан машинтай Б найзыгаа аваад таксинд явсан. Б эмчийн бөөний хажууд хүнээ буулгаад Б найз маань энэ машины дугуйг зарвал үнэд хүрэх юм байна гэхээр нь би тийм байна гэж хэлсэн. Удалгүй ээж яриад машин хэрэгтэй байна гэхээр нь Бд дугуйн дорцов, дмократ үлдээгээд 30 минутын орчмын дараа Б эмчийн бөөний дэлгүүрийн хавьцаа ирж Бтай уулзсан.Тэгээд жолоочийн талын хоёр дугуйг аваад цаашаа Залуус хорооллын тэнд очоод 4 дугуй болговол хурдан зарагдана гэж ярилцаад ар талынх нь 2 ширхэг дугуйг тайлаад, 4 ширхэг дугуйг өргөөд Бгийн эмээгийнх нь хашаанд 03 цагийн үед аваачиж хийгээд манайх руу очиж амарсан...” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал манай найз У нь гар утсаар холбогдож намайг... тоот болох манай эмээгийн гэрээс саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтай ирж авсан. Бид 2 таксинд явж ар шандаас нэг хүн авч Б эмчийн бөөний дэлгүүрийн хажуу талын шар өнгийн 29 дүгээр байранд хүнээ буулгасан. Тэгээд хөдлөх гэж байтал гоё дугуйтай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр зогсож байсан. Би Ут энэ автомашины дугуйг аваад зарчихвал үнэд хүрэх байхаа гэж хэлсэн чинь У тийм байна гэж хэлсэн. Тэгээд Уын ээж нь гар утсаар залгаж автомашин аваад ир гэж хэлсэн. У ээжид машин хэрэгтэй болсон байна гэж хэлээд надад дугуйн дорцов, дмократ үлдээгээд гялс явчихаад ирье гэж хэлсэн. 30 минутын орчмын дараа Ууганаа Б эмчийн бөөний дэлгүүрийн хавьцаа ирсэн. Тэгээд би тухайн цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын 2 дугуйг нь тайлж авсан. Нэгэнт авсан юм чинь гээд 2 ширхэг дугуйгаа нэг нэгээр нь өргөөд Залуусын хорооллын ард ирсэн. Бид 2 хоорондоо ярилцаад нэгэнт дугуй авсан юм чинь 4 ширхэг хос дугуй болгоё, зарахад арай их мөнгө болно гэж хэлээд Залуус хорооллын зогсоол дээр байсан приүс 20 маркийн машины ар талынх нь 2 ширхэг дугуйг тайлаад 4 ширхэг дугуйг өргөөд манай эмээгийн гэр рүү авч явж, эмээгийн хашаанд амбаарт хийгээд 3 цагийн үед Ууганаагийнд очиж амарсан....” гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Залуусын 31 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоол дээр байрлуулан тавьсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өглөө гэртээ байж байхад манай аавын төрсөн эгчийн хүүхэд Төрбат нь гар утсаар залгаж таны автомашины 2 дугуй байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гарч ирж автомашинаа харахад миний автомашины хойд 2 дугуй хулгайлаад хажуу хормой хэсэгт нь блок хийсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Хохирогч Н.Оын мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын З0-ны өдөр 08 цаг 30 минутын үед манай хөрш болох М нь гар утсаар залгаж чиний автомашины жолоочийн талын 2 ширхэг дугуй чинь байхгүй байна гэж хэлэхээр нь өөрийн байрны цонхоор харсан чинь миний автомашины жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуй байхгүй мөн автомашины жолоочийн талын урд хэсэгт блок эвсэн, блок нь хагараад газар шүргэсэн, урд талаар гражийн хана мөргөсөн байдалтай байсан. Автомашины жолоочийн талын хойд хэсгийг хар өнгийн данхраадаар данхраадсан байсан... Миний автомашины номер хэсэг зурагдсан байсан. Блок хагарч газар унахдаа жолоочийн талын хаалга нэмэлт гупр хэсэг доогуураа жоохон зурагдсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 58-59 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ819-033 дугаартай: “...Gstock 205/60R16 обуд 2 ширхэг 200.000 төгрөг, дугуйн боолт 10 ширхэг 20.000 төгрөг, stupless 205/60R16 дугуй 2 ширхэг 100.000 төгрөг, нийт 320.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

 Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 114 дугаартай: “...44- 73 УАА улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээ 510.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 74 дүгээр хуудас/

Шинжээчийн ... дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №1, 5, 6 дугаараар дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №1 дугаараар дугаарласан гарын мөр нь папилон санд бүртгэлтэй Дэлгэрсайхан овогтой Бгийн зүүн гарын алганы дардастай тохирч байна..” гэсэн дүгнэлт /хх- ийн 78-82 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл- хх-ийн 3-7 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий- 52- 55 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 129-130 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 Шүүгдэгч Д.Б, Я.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... дүгээр байрны гадаа байсан иргэн Б.Бийн эзэмшлийн .... улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, обуд, боолтыг хулгайлж 320.000 төгрөгний, мөн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 105 дугаар байрны гадна байсан иргэн Н.Оын эзэмшлийн ... улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлж 510.000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Залуусын 31 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоол дээр байрлуулан тавьсан. 2019 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр өглөө гэртээ байж байхад манай аавын төрсөн эгчийн хүүхэд Төрбат нь гар утсаар залгаж таны автомашины 2 дугуй байхгүй байна гэж хэлсэн. Миний автомашины хойд 2 дугуйг хулгайлаад хажуу хормой хэсэгт нь блок хийсэн байсан..." гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын З0-ны өдөр 08 цаг 30 минутын үед ...өөрийн байрны цонхоор харсан чинь миний автомашины жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуй байхгүй мөн автомашины жолоочийн талын урд хэсэгт блок эвсэн, блок нь хагараад газар шүргэсэн, урд талаар гражийн хана мөргөсөн байдалтай байсан. ...Блок хагарч газар унахдаа жолоочийн талын хаалга нэмэлт гупр хэсэг доогуураа жоохон зурагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ819- 033 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 114 дугаартай үнэлгээ, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б, Я.У нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 830000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Б, Я.У нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Я.У, Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэж 830000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Я.У, Д.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Я.Ут хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ...ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ...хариуцан хөтлөнө гэж заажээ. Шүүгдэгч Я.У нь Сайншанд сумын 3 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай боловч одоо Завхан аймагт оршин сууж Зэвсэгт хүчний 325 дугаар ангид зэвсэг галт хэрэглэлийн нярваар ажилладаг болох нь гэрч Б.Я, Б.У, Б.А нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ хаягаар гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нарт эд зүйлийг буцаан өгсөн ба хохирогч Н.Оын тээврийн хэрэгсэлд учирсан 200000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирогчоос шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Я.У, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Я.У нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, шүүгдэгч Д.Б Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 129-130 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Я.У, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөх хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ут хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Завхан, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.У, Д.Б нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.У, Д.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.У, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН