Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/556

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Р.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0057 20463 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Р.Н нь Монгол Улсын иргэн, 1......-ны өдөр ..... төрсөн, ..настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .....тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 47 дугаар гудамжны 1042 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

 

 

ялын хугацаа дуусч суллагдсан (РД:.............

Шүүгдэгч Р.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн авто вокзал дээр иргэн М.Хишигбаярын халааснаас “! рИопе-6 Р1из” маркийн гар утсыг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОИЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Н мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хамаатны дүүгээ Драгон дээрээс Хөвсгөл явах автомашинд суулгаж өгчихөөд явж байгаад Чагтбаяр гэдэг таньдаг ахтай тааралдсан. Өмнө нь хамт ажилладаг байсан, таньдаг болохоор тэр ах надад архи авч өгөхөөр нь хамт уучихаад гэр рүүгээ харих гээд явж байхад Драгоны тэнд нэг эгч хүүхдээ тэврээд урд явж байсан. Тэр эмэгтэйн куртикны халаасанд гар утас нь харагдахаар нь халааснаас нь аваад 10 орчим метр алхсан л байх, хойноос нэг цагдаа ирээд намайг барьж авсан. Тэгээд хохирогчийн утсыг буцааж өгсөн гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0057 20463 дугаартай хэргээс:

  1. Хохирогч М.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим “Драгон" дээрээс Хөвсгөлийн унаанд суух гэж байгаад гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний утсыг авсан хүнийг би хараагүй. Автобусан дотор ороод мэдсэн. Хар саарал өнгийн I рНопе-6 загварын гар утас байсан. Тэди төвөөс 580.000 төгрөгөөр авч байсан. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

-2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Хар өнгийн I рНопе 6 плас маркийн гар утас байсан юм. Тэгээд Драгон автовокзал дээрээс Хөвсгөл рүү явах автобусандаа суух гэж байж байхдаа халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед гар утсаа куртикнийхээ кармаанд хийчихсэн байсан. Автобус хөдлөх гэж байсан чинь танай хэлтсийн цагдаа нар орж ирээд хүүхэдтэй хүн гар утсаа хулгайд алдсан хүн байна уу гэхээр нь шалгатал миний халаасанд байсан гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь “би гар утсаа хулгайд алдсан байна” гэж хэлээд автобуснаас гарахад цагдаа нар нэг залууг барьчихсан зогсож байсан. Тухайн үед тэр залуугаас миний гар утас гарч ирээгүй. Тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа нэг цагдаа над руу утсаар яриад таны хулгайд алдсан гар утсыг олсон, хураагаад авсан байгаа, та эд зүйлээ ирж авна уу гэхээр нь би хөдөө байна гэсэн чинь ирээд авчих ар гэрийн хүн байхгүй юу гэхээр нь би өөрийн төрсөн дүү Лхагвааг очоод авчих гэсэн. Тэгээд цагдаа нар манай дүүд миний гар утсыг өгч явуулсан байна лээ. Би гар утсаа дүүгээсээ /Лхагвадорж/- оос хүлээн авсан. Миний гар утас хэвийн ажиллаж байгаа. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэх мэдүүлэг {хавтаст хэргийн 12 дугаар тал),

  1. Гэрч М.Хишигдүүрзнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон" авто вокзал дээрээс Хөвсгөл аймгийн шуудангийн автобусанд ээж, эгч, дүү нараа суулгаж өгчихөөд явж байсан чинь эгч утсаар залгаад автобусны хажууд хүрээд ир гэхээр нь очсон чинь би утсаа халааснаасаа алдаад энэ хоёр цагдаа хулгай хийсэн хүнийг нь барьсан байна гэсэн, тэгээд эгчийн Хөвсгөл явах автобус хөдлөх гээд эгч маань яваад өгсөн. Би өмнөөс нь өргөдөл гаргаж байна. Манай эгч өнөөдөр иДрагон"-ы гар утасны төвөөс "I рбопе-6 Р1из” гэх утас 600.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

  1. Гэрч А.Эрхэсийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Миний бие тэр үед Р.Нид холбогдох хэргийн өргөдлийг хүлээн авч шалгасан. Р.Нийг хүний халааснаас хулгай хийхэд нь барьсан. Тухайн үед Р.Нийг 2053 УНГ маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж хэлтсийн байр руу авчирах замд Р.Н өөрт байсан “I рЬопе-6 Р1из” маркийн гар утсаа тээврийн хэрэгслийн багажны хэсэгт хийсэн байсан. Тухайн үед Р.Нийн биеэс гар утас илрээгүй, согтуу байсан тул эрүүлжүүлэх байр руу хүргэсэн, Маргааш өглөө нь 01 дүгээр сарын 25-ны өдөр Р.Ноос асуухад би тухайн үед айгаад машины багажны хэсэгт хийсэн гэж хэлсэний дагуу 2053 УНГ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт үзэхэд “I рИопе 6 Р1из” маркийн гар утас байсан. Тэгээд гар утсыг хохирогч Хишигжаргалд хүлээлгэн өгөх гэж холбогдоход би хөдөө явж байна, манай дүү Лхагвадорж гэж хүн очиж авна гэсэн. Тэрний дагуу Лхагвадорж гэдэг хүнд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

  1. Шүүгдэгч Р.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гарсан. Хадам дүү Ёндонсүрэнг “Драгон” дээр Хөвсгөл рүү суулгаж өгөх гэж ирсэн. Тэгээд дүүгээ суулгаж өгчихөөд таньдаг ах Чагтбаяртай дайралдаад хамт нэг шил архи хувааж уучихаад салаад би автобусанд суух гэж явж байхдаа нэг эгчийн утас халаасанд нь ил байсан. Тэгэхээр нь

Кгл отпп Л П                              п                         ипг 1ЮГПОО илиойг Логмлоп ООЛОи                     ГоЛ итЛиГ Ик П\Л 133ГЗЭП

өгсөн. ...Би Хөвсгөл аймгийн төвийн 2-р арван жилийн 5 дугаар ангийг 2004 оноос суугаад 2009 онд гарсан. Тийм болохоор би бага боловсролтой. Бичиг үсэг бол мэднэ, уншиж бичиж чадна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар тал),

  1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах ахлагч Г.Саруул,

дэд ахлагч Б.Тэмүүжин нарын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “...“Сэр шинэ”

зогсоолд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ны 20.00 цагийн үед иргэн Мягмарсүрэн овогтой Хишигдүүрэнг Хөвсгөлийн автобусанд суух үедээ халааснаасаа “I рИопе 6" маркийн гар утсаа хулгайд алдсаныг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай Рагчаа овогтой РД:РЭ94061218 хулгайлж авсныг үйлдэл дээр нь илрүүлж Бүргэд 10-т хүлээлгэн өгч ажилласан...” гэх тухай илтгэх хуудас (хавтаст хэргийн 5 дугаар тал),

  1. "...саарал өнгийн 1рЬопе 6 Р1из маркийн гар утсыг ...М.Хишигбаярын хүргэн дүү Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамлын 1-1 тоотод оршин суух хаягтай Болд овогтой Лхагвадоржид /РД:РВ93112612/ хүлээлгэн өгсөн тухай” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал),
  2. “Дамно” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 14-ний СХЗ-19-083 дугаартай “I рЬопе 6 Р1из” маркийн гар утасны үнийг 580.000 төгрөгөөр тогтоосон тайлан (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

Шуүгдэгчийн хүвийн байдалтай холбоотой баримтуүд:

  1. Гэрч Ш.Нарангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Миний бие Р.Нийн эхнэр Наранчимэгийн ээж нь байгаа юм. Р.Н бол миний хүргэн. Гараад явахаараа архи уучихаад ирдэг, эрхэлсэн ажил байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

  1. Гэрч Р.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 30- ны өдөр мэдүүлсэн:

“...Миний бие Р.Нийн төрсөн ах. Манайх эхээс зургуулаа, Р.Н айлын 5 дахь хүүхэд юм. Манай дүү архи дарс уухгүй бол ажил төрөл хийгээд их сайн байдаг. Харин архи уухаараа агсам болдог. ...Р.Н одоо ажилгүй байгаа. Харин зуны хэдэн сар барилгын туслах хийдэг. Р.Нийг ямар учраас гэрээсээ гарч явдаг талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

  1. Шүүгдэгч Р.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (хавтаст хэргийн 47-67, 76-105 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар тал), Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр иргэн М.Хишигбаярын халааснаас гар утсыг нь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, гэрчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Р.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Нийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Р.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Драгон" төвийн автовокзал дээр иргэн М.Хишигбаярын халааснаас “I рНопе-6 Р1и$” маркийн гар утсыг нь хулгайлж

  1. төгрөгийн хохирол учруулсан болох нь :

-хохирогч М.Хишигбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Драгон дээрээс Хөвсгөлийн унаанд суух гэж байгаад гар утсаа хулгайд алдсан. Хар саарал өнгийн 1рИопе- 6 загварын гар утас байсан. Тэди төвөөс 580.000 төгрөгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

-2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Би тухайн үед гар утсаа куртикнийхээ халаасанд хийчихсэн байсан. Автобус хөдлөх гэж байсан чинь танай хэлтсийн цагдаа нар орж ирээд хүүхэдтэй хүн гар утсаа хулгайд алдсан хүн байна уу гэхээр нь шалгатал миний халаасанд байсан гар утас байхгүй байсан. ,..“би гар утсаа хулгайд алдсан байна" гэж хэлээд автобуснаас гарахад

I 1ЯГПЯЯ ияп учг 'ЧЯп\/\/г ^япиимүнаи 'ЗЛГГЛМ/ Камгаи иагпаа иап моиом п\/\/п н/или1Л1'л гоп

—|-'Г'|  ------------------------------------------------ • _, ^   1     ...............................................................................................................  .......................................................................... „ • •“Г' •■■“'• •  ЛЛ1ГГ-1 ■■■•■•■■■■' ■ “Г"

утсыг өгч явуулсан байна лээ. Би гар утсаа дүүгээсээ хүлээн авсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-гэрч М.Хишигдүүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Драгон” автовокзал дээрээс Хөвсгөл аймгийн шуудангийн автобусанд ээж, эгч, дүү нараа суулгаж өгчихөөд явж байсан чинь эгч утсаар залгаал автобусны хажууд хүрээд ир гэхээр нь очсон чинь би утсаа халааснэасаа алдаад энэ хоөр цагдаа хулгай хийсзн хүнийг нь барьсан бэйнэ гэсзн, ...Би өм.чөөс нь өргөдөл гаргаж байна...." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-гэрч А.Эрхэсийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Р.Нийг хүний халааснаас хулгай хийхэд нь барьсан, тухайн үед Р.Нийг 2053 УНГ маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж хэлтсийн байр руу авчирах замд Р.Н өөрт байсан I рНопе-6 Р1из маркийн гар утсаа тээврийн хэрэгслийн багажны хэсэгт хийсэн байсан. Маргааш өглөө нь 01 дүгээр сарын 25-ны өдөр Р.Ноос асуухад би тухайн үед айгаад машины багажны хэсэгт хийсэн гэж хэлсэний дагуу 2053 УНГ улсын дугаартай “Приус” маркийн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт үзэхэд “I рНопе 6 Р1из" маркийн гар утас байсан. ...гар утсыг хохирогч Хишигжаргалд хүлээлгэн өгөх гэж холбогдоход би хөдөө явж байна, манай дүү Лхагвадорж гэж хүн очиж авна гэсэн. Лхагвадорж гэдэг хүнд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-шүүгдэгч Р.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн"..,2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...би автобусанд суух гэж явж байхдаа нэг эгчийн утас халаасанд нь ил байсан. Тэгэхээр нь би аваад 10 алхсан л байх, нэг цагдаа намайг бариад авсан. ...Миний бие хохирогчийн хохирлыг барагдуулсан, Гар утсыг нь буцаагаад өгсөн. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах ахлагч Г.Саруул, дэд ахлагч Б.Тэмүүжин нарын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний илтгэх хуудас (хавтаст хэргийн 5 дугаар тал), гар утас хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал), “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Р.Н нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн хувцасны халааснаас түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу

  1. төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэргийн улмаас хохирогчид 580.000 төгрөгийн хохирол учирсан байх ба I рИопе 6 Р1из загварын гар утсыг хохирогчийн дүү Б.Лхагвадоржид 2019 оны 1 дүгээр сарын 29- ний өдөр хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал) хэрэгт авагдсан байх ба, мөн хохирогч М.Хишигбаяр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” (хавтаст хэргийн 12 дугаар тал) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Н нь энэ топгоолоор хохирогч М.Хишигбаярт төлөх төлбөргүй байна.

З.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Р.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Р.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо бага насны хүүхэдтэй байдал, гэр бүлээ тэжээж ганцаараа ажил хийдэг зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү, гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Р.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгүүлж байсан байх ба, шүүхээс шүүгдэгч Р.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч Р.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хүвийн байдал. гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эруугийн хапиуппагн1н зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Р.Нид 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битуүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.Нийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Р.Нийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,

  1. 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгттустус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Р.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нийг 8 (найман) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нид оногдуулсан 8 (найман) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын
  1. ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай,
  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Хишигбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.