Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч М.Сансарсайхан,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /шүүхэд төлөөлөх эрхийн
үнэмлэхийн дугаар 1584/,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх
эрхийн үнэмлэхийн дугаар 0611/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1”
танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн Х овогт Н-ын Бад холбогдох 1808 0409 01194
дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12
дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овогт Н-ын Б Монгол Улсын иргэн, 1980
оны 7 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай,
эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3
хүүхдийн хамт амьдардаг, хххх тоотод оршин суух бүртгэлтэй боловч, тус дүүргийн 22 дугаар хороо,
Тахилтын 12 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 28-ны
өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181
дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,
шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1
дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон
/РД: /.

 
 

2

 

Прокуророос шуухэд шилжуулсэн хэргийн агуулга:

  1. Б нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан
    дүүгийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бийг шалтгаангүйгээр зодож,
    түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Н.Баас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг гаргасан тул
нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хохирогч Д.Б мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд
шилжих шөнө Н.Бад зодуулаад нүүр, нүдэндээ гэмтэл авсан. Би
Н.Бад туслая гэсэн сэтгэлтэй байж, машинаа бариулдаг байсан. Гэтэл энэ
хүн надад юм санадаг юм шиг байна лээ. Н.Б хааяа архи уухаар үг хаяж
байдаг юм. Энэ хэргийн улмаас нүүрний яс хугарч хагалгаанд орсон. Мөн шүдний
эмнэлгээр шүд хийлгэсэн. Нүүрний яс хугарсан учраас хагалгаанд ороход төмөр суулгац
тавьсан болохоор хүйтэнд нүүр даараад хэцүү байна. Гэмтлийн улмаас хоёр шүд хөдөлж,
тухайн хоёр шүд унахад зэрэгцээ шүд бас хөдөлж 2 ширхэг шүд нэмж унасан. Мөн
хагалгаанд ороход зайлшгүй шаардлагын улмаас хоёр шүдийг авсан. Ингээд эдгээр 6
шүдний оронд имплант шүд хийлгэхээр болсон. Имплант шүд суулгахын өмнөх бэлтгэл
болгож түр ган хийцтэй тагнаатай шүд 3.000.000 төгрөгөөр хийлгэсэн. Одоо бодитоор
7.987.640 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилнэ. Гомдолтой байна. гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0409 01194 дугаартай хэргээс:

  1. Хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 9 дүгээр сарын 25-нд
    өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн
    32 дугаар хороонд байрлах компанийн машин байрлуулдаг газар хэсэг найз нартайгаа
    уулзахаар очсон юм. Би тухайн үед өөрийн 75-26 УНТ улсын дугаартай хар өнгийн лексус
    470 маркийн машинтайгаа очсон. Намайг очиход хамт ажилладаг Дамдинбазар,
    Гомбодорж, Уранбилэг, Уранбор, Пүүлээ /бүтэн нэрийг мэдэхгүй/, Б нар
    байсан. Тухайн үед Б ганцаараа согтуу, бусад нь эрүүл байсан. Ингээд
    хавдар гэх өвчин туссан Дамдинбазар найздаа яаж туслаж дэмжих талаар ярилцах
    болоод сэтгэл өвдөөд би машин дотроосоо 0,75 литрийн хэмжээтэй сүүн “Чингис” нэртэй
    архи гаргаад машины хажууд хашаан дотор гадаа сууж байгаад уусан. Би архи дуусахаас
    өмнө машиндаа түрүүлж ороод унтаад өгсөн юм. Намайг машиндаа ороод унтах үед 20
 

3

 

цаг болж байсан. Би машин дотроо унтаж байтал гэнэт хаалга онгойхоор нь сэрээд хартал
машины урд талын баруун буюу жолоочийн эсрэг талын хаалгаар орж ирээд хойд талын
машиныг харах зориулалттай урд салхины шилэн дээр байрлуулсан толийг хуу татаж
аваад нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед би машинаас буугаад зугтаах гэтэл
нүд харанхуйлаад юм харж чадахгүй байж байтал Б араас ирээд нүүр рүү
өшиглөсөн. Тэр үед би газар унасан. Ингээд намайг газар унасан байхад баахан өшиглөж
зодсон. Тэгснээ гэнэт ухаан орсон юм уу намайг аргадаад, аргалах гээд манаачийн байр
руу оруулсан. Тэр үед би цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг 1,

-2018 оны 10 дугаар сарын 27-нд өгсөн “...Б 2018 оны 9 дүгээр сарын
01-ний өдөр намайг зодсоноос болоод миний дээд үүдэн 6 ширхэг шүдийг гэмтээж дахиж
шинээр шүд хийлгэх шаардлага гарсан. Буйлны хавдар нь буугаагүй буйлны эмчилгээ
хийлгэж байгаад хийнэ гэсэн учраас одоогоор шүдний эмчилгээний зардал гараагүй
байна. Би эрүү ясанд суулгадаг имплант шүд суулгахад нэг шүд нь 2.300.000 төгрөгөөр
хийлгэх хиймэл цутгамал, шүдний чулуу цэвэрлэх эмчилгээ зэргийг хийлгэхэд 15.440.000
төгрөгийн зардал гарах тооцоо гараад байна. Үүнийг Баас гаргуулж авахыг
хүсэж байна. Дээр нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал болон толгойн
томографикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, Оюу пластик эмнэлэгт 10.000 төгрөгөөр
нүдээ үзүүлсэн, 20.000 төгрөгөөр Гэрэл эмнэлэгт үзүүлсэн, Монсей эмнэлэгт шүдний
дэлгэмэл зураг 70.000 төгрөгөөр авахуулсан. Нийт 5.725.280 төгрөгийн зардал гарсан.
Нийт 21.165.280 төгрөг нэхэмжилнэ. Б нь миний 75-26 УНА улсын дугаартай
хар өнгийн Лексус 470 маркийн авто машины урд салхины шилэн дээр суурилуулсан
толийг хуу татаж миний нүүр лүү цохисон. Намайг зодох үедээ миний тээврийн хэрэгслийн
урд талын салхины шил болон голд байх толийг хагалсан. Урд салхины шил 250.000
төгрөг, шилэн дээрх голын толь 15.000 төгрөг, нийт 265.000 төгрөгийн хохирол учирсныг
Баас нэхэмжилнэ.......................... " гэх мэдүүлэг2,

2. Гэрч Ц.Ганхуягийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 04-нд өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ямар
нэгэн объектгүй том хашаанд манаачаар ажилладаг юм. Уг хашааны ертөнцийн зүгээр урд
талд байрлах хаалганы хажууд манаач байрладаг байранд эхнэр Нямсүрэн бид хоёр
амьдардаг юм. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 10 цагийн орчим хашаанд
машин тавьдаг жолооч Дамдинбазар, Наранбилэг нар ирээд машин тэргэндээ ойр зуур
юм хийгээд л байж байсан. Хашааны хаалга онгорхой машин тэрэг орж гараад л байсан.
...Ингээд орой 22 цагийн орчим манаачийн байрандаа байж байтал Наранбилэг өрөөнд
орж ирээд “явлаа шүү, хаалга хаалаа шүү” гэхээр нь бүгдээрээ гараад явчихлаа гэж
бодоод л хэвтэж байсан. Тэгтэл түүнээс хойш буюу хаалга хааснаас хойш 30 орчим

 

1 Хавтаст хэргийн 8-11 дүгээртал.

 

2 Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал.

 

минутын дараа Ба хөл нүцгэн, нүүр ам нь хавдчихсан “Б намайг
зодчихлоо” гээд усан бороо орж байхад гаднаас ороод ирсэн. Тэгтэл араас нь
Б орж ирээд хоорондоо нэг хүний нэр яриад л байсан. Тэгээд би ч тэр хоёрыг
тоосон ч үгүй гараад эргээд ороод ирсэн чинь цагдаагийн машин ирээд Быг
аваад явсан. Ба найзыгаа дуудсан гээд үлдсэн. Удаагүй Баийг нэг найз

нь ирээд аваад явсан. Быг явснаас хойш надтай юу ч яриагүй...” гэх мэдүүлэг

з

  1. Гэрч М.Гантөмөрийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
    “...Дамдинбазар найз маань хорт хавдар тусаад нутгийн хэдэн залуучууд “бид нар

яаж туслах уу” гэж ярилцах гээд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах объектгүй харуул
хамгаалалттай хашаан дотор уулзсан юм. Намайг очиход Дамдинбазар ганцаараа
машиндаа юм хийгээд байж байсан. Ингээд бид хоёр уулзаад байж байтал араас
Гомбодорж, Ба хоёр нэмэгдэж ирсэн. Түүний дараа Наранбилэг ирсэн. Тэгээд
бид" бололцоогоороо тэд эд гээд байхгүйгээр мөнгө цуглуулъя” гээд яриад байж байтал
хэн нь архи авчирсан юм мэдэхгүй 0,75 литрийн Соёрхол гэсэн шошготой 2 шил архи
гаргасан. Тэр архинаас Дамдинбазар өвчтэй, удахгүй хагалгаанд орно гээд уугаагүй.
Наранбилэг машин барьж байгаа гээд уугаагүй, бусад нь уусан. Нэг мэдэхэд
Б ирчихсэн Баийн хажууд суугаад юм ярьж байсан. Би тэд нарын
хажууд байнга байгаагүй, нилээн зайтай тавьсан машин руугаа үе үе очоод байсан.
Ингээд хоёр шил архийг ууж дуусаад би Наранбилэгийн машинд суугаад явсан. Бусад нь
Дамдинбазарын машинд суусан байхаа сайн мэдэхгүй байна. Ба хашаан дотор
оруулаад тавьчихсан байсан өөрийнхөө лексус 470 маркийн машинд унтаад үлдсэн. Би
Баас “явах уу, дөхүүлээд өгөх үү” гэж асуухад “би алхаад харьчихна” гээд
яваагүй. Тэр хашаан дотор өөр хүн үлдээгүй тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...”
гэх мэдүүлэг3 4,

  1. Гэрч Д.Төгсбаярын хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 17-нд өгсөн:
    “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай ах Ба, Бад

зодуулчихлаа Баруун туруунд хүрээд ир гэхээр нь ахын машинаа тавьдаг хашаан дээр 15
цагийн үед яваад очиход Ба ах нүүр нь битүү хавдчихсан, баруун талын нүднээс
цусархаг шүүс гоожоод байж байсан. Тэгээд Ба ахаас юу болсныг асуухад урд
шөнө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө машин тавьдаг хашаан дотор
Б зодсон гэж хэлсэн. Тэгээд шөнө найзаараа авахуулаад 2018 оны 9 дүгээр
сарын 02-ны өглөө өргөдөл өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж хэлсэн. Тэгээд тэр дор нь

 

3Хавтаст хэргийн 26-28 дугаар тал.

 

4 Хавтаст хэргийн 29-31 дүгээр тал.

 

5

 

ахыгаа аваад “Мөнгөн гүүр” эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтүүлж эмчлүүлээд нүүрний
ясны цөмрөлтийг эмчлэх нэг удаагийн хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг5,

  1. Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 18-
    ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим
    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн машин
    тавьдаг машин байрлуулсан хашаанд Батой уулзахаар тохирсон. Тэгээд
    замаараа гэрээс ирж авна гэж байсан чинь түгжрэл ихтэй байна, түрүүлээд явлаа араас
    өөрөө хүрээд ир гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн хажууд амьдардаг Пүрэвсүрэнгийн
    дүүгийн гэрээс халамцуу гараад таван шарын автобусны буудлаас эмээлт орох
    автобусанд суугаад очсон юм. Намайг хашаанд очих үед Дамдинбазар, Гомбоо,
    Наранбилэг, Уранбор, Ба, Пүүлээ нар Дамдинбазарын машины хажууд газар
    суучихсан архи уугаад сууж байсан. Тэгээд би нэмэгдэж очоод хамт архи уусан. Тэрнээс
    хойш юу ч мэдэхгүй би маш их согтсон байсан. ...би хааяа сард нэг удаа архи
    согтууруулах ундаа хэрэглэдэг. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглээгүй үедээ бүх
    зүйлээ санадаг, хэтрүүлээд тасарсан үедээ юу ч санахгүй болчихдог. Энэ удаа л
    Баийг зодчихсон байна лээ. ...Намайг архи уучихсан очих үед Ба зүгээр
    байсан, архи уусны дараа би зодож гэмтэл учруулсан. ...ямар нэг шалтгаангүй зодсон ...”
    гэх мэдүүлэг6,
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг
    хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10768
    дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Нүүрний баруун тал хавдартай, баруун нүдний зовхи хавдаж
нүд анигдсан, зовхийг сөхөж үзэх боломжгүй, баруун нүдний дээд, доод зовхи, баруун
хацар шанаанд улаан хүрэн өнгийн цус хуралттай, үүдэн дээд баруун 1-р шүд, үүдэн дээд
зүүн 1-р шүд булгарч унасан, буйл хонхор, буйланд улаан хүрэн өнгийн цус хуралттай.
Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1.Д.Бийн биед зүүн талын нүдний ухархайн дотор хана 3,2 см өргөн
хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.6 см гүн хэмжээтэй цөмөрсөн шинэ хуучин хавсарсан
хугарал, баруун талын нүдний ухархайн дотор хана зөрүүгүй, ухархайн доод хана 3.0 см
өргөн хэсэгт доош гайморовын хөндий рүү 0.7 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугарал, мөн
баруун талд хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд хананд 2.0 см хэсэгт
дотогш 0.4 см гүн, арын хананд 0.6 см өргөн хэсэгт 0.5 см гүн хэмжээтэй цөмөрсөн, хамар
ясны баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, баруун
нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд улаан хүрэн өнгийн цус хуралт, үүдэн

 

5Хавтаст хэргийн 34-36 дугаар тал.

 

6Хавтастхэргийн 56-59 дугаар тал.

 

6

 

дээд баруун 1-р шүдний булгарал, үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус
хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д заагдсанаар
    эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  1. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
    байна. /Шинжээч эмч Н.Туяа/. ...” гэсэн дүгнэлт7,
  2. Гэрч А.Амгаланболдын мөрдөн шалгах ажиллагаанд /ШШҮХ-ийн эмч/-ын 2018
    оны 10 дугаар сарын 02-нд өгсөн “...Баийн зүүн талын нүдний ухархайн дотор
    хана 3,2 см дотогш этмойдод 0,6 см гүн хэмжээтэй цөмөрсөн, шинэ хуучин хавсарсан
    хугарлыг хасаад үлдсэн гэмтлүүд нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Хуучин гэмтлийг хасаад

шинэ гэмтэл дангаараа бусад гэмтэлтэй нийлээд хүндэвтэр гэмтэл болно. ...” гэх мэдүүлэг

8

 
  1. Хохирогч Д.Бийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Мөнгөн гүүр”
    эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар 9, гэмт хэргийн улмаас учирсан хор,
    уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтууд 10, Мөн Монсей эмнэлэгт шүдний эмчилгээ,
    согог заслын эмчилгээний төлбөр төлсөн баримт /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/,
    “Лексүс 470” загварын автомашины урд салхины шил, урд шилэн дээрх голын толины
    эвдрэлийн үнэлгээг 265.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн үнэлгээний
    тайлан, гэрэл зураг* 11 ,
  2. Шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа 12, түүний урьд ял
    шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас 13, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн
    2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын хуулбар 14,
    Н.Бын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтгүй тухай авто тээврийн үндэсний
    төвийн лавлагаа 15, Н.Бын жолооны үнэмлэхийн хуулбар 16 зэрэг бичгийн
    баримтуудыг шинжлэн судалсан болно.
 
  1. хавтаст хэргийн 38 дугаар тал.
  2. хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
  3. хавтаст хэргийн 73-98 дугаар тал
  4. хавтастхэргийн 100-107 дугаар тал
 

11 хавтаст хэргийн 45-48 дугаар тал.

  1. хавтаст хэргийн 61 дүгээр тал.
  2. хавтаст хэргийн 63-67 дугаар тал.
  3. хавтаст хэргийн 66-67 дугаар тал.
  4. хавтаст хэргийн 70-71 дүгээр тал.
  5. хавтаст хэргийн 62 дүгээр тал.
 

7

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх
хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй
болно.

Шүүх хуралдаанд гэм          буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч

Н.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт
хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг,
зэргээр тогтоогдсон, шүүгдэгч нь өөрөө мэдүүлэг өгөхдөө ухаан санаа эрүүл гэж
мэдүүлсэн байдаг тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгг зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг
гаргуулах" гэсэн;

-хохирогчийн өмгөөлөгч     Н.Цэцэгмаагаас “шүүгдэгч      Н.Б нь

шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Энэ гэмтлийн улмаас хохирогч Д.Б зовж шаналсан, хоншоор яс нь хугарсаны
улмаас хагалгаанд орж төмөр суулгац тавиулсаны улмаас өөрт нь хүйтний улиралд төмөр
нь дааруулаад хүнд байна. Гэтэл шүүгдэгч нь хохирогчийг дээрх байдалд хүргэж зовоож
тарчлаачихаад хүний ёсоор уулзаагүй. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг
гаргуулж өгнө үү" гэсэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин “шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн
талаар маргахгүй зөвшөөрч байгаа. Гэхдээ хэрэгт гэрч Ц.Ганхуяг мэдүүлэхдээ
“Б нэг хүний нэр яриад байсан” гэж мэдүүлсэн байхад үүнийг шалгаагүй,
хэрэгт тэр хүн оролцоотой эсэхийг тогтоогоогүй байдаг. Мөн шүүгдэгч Н.Б нь
өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан эсэх талаар сэтгэцийн
шинжээчийн дүгнэлтийг гаргуулах ёстой байсан ч энэ талаар ажиллагаа хийгээгүй.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл Н.Б нь хэрэг хариуцах чадваргүй байсан
талаар харагддаг. Хохирогчийн төлбөр нэхэмжилж байгаа тээврийн хэрэгсэл өөрийнх нь
нэр дээр бүртгэлтэй биш, бичиг баримт байхгүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж
мэтгэлцсэн ба шүүгдэгч Н.Б гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
Н.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан
шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан
дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Н.Б, Д.Б нар нь 2018 оны 1 дүгээр сард танилцсан байх ба
тэд хамтдаа 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүгийн 32 дугаар

 

хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Үүний дараа 22
цагийн үед хохирогч Д.Б өөрийн жолоодож явсан “Лексүс 470” загварын 7526
УНТ улсын дугаартай автомашиндаа унтаж байхад шүүгдэгч Н.Б
автомашины толийг нь татаж аван, Д.Бийн нүүрэнд цохиж, улмаар өшиглөх
зэргээр түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Д.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 01-
ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах
компанийн машин байрлуулдаг газар хэсэг найз нартайгаа уулзахаар өөрийн 75-26 УНТ
улсын дугаартай хар өнгийн “Лексус 470” маркийн машинтай очсон. Намайг очиход хамт
ажилладаг Дамдинбазар, Гомбодорж, Уранбилэг, Уранбор, Пүүлээ, Б нар
байсан. ...би машин дотроосоо 0.75 литрийн хэмжээтэй “Чингис” нэртэй архи гаргаад
машины хажууд хашаан дотор гадаа сууж байгаад ууцгаасан. ...Намайг машиндаа ороод
унтах үед 20 цаг болж байсан. Би машин дотроо унтаж байтал гэнэт хаалга онгойхоор нь
сэрээд хартал жолоочийн эсрэг талын хаалгаар орж ирээд хойд талын машиныг харах
зориулалттай урд салхины шилэн дээр байрлуулсан толийг хуу татаж аваад нүүр лүү хэд
хэдэн удаа цохиод авсан. ...би машинаас буугаад зугтаах гэтэл ...Б араас
ирээд нүүр лүү өшиглөсөн, тэр үед би газар унасан, газар унасан байхад баахан өшиглөж
зодсон. ...” гэх мэдүүлэг17,

-Гэрч Ц.Ганхуягийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 01-ний
өдрийн өглөө 10 цагийн орчим хашаанд машин тавьдаг жолооч Дамдинбазар, Наранбилэг
нар ирээд машин тэргэндээ ойр зуур юм хум хийгээд л байж байсан. ...Ингээд ...бүгдээрээ
гараад явчихлаа гэж бодоод л хэвтэж байсан чинь түүнээс хойш ...Ба хөл нүцгэн
нүүр ам нь хавдчихсан Б намайг зодчихлоо гээд ...гаднаас ороод ирсэн. ...”
гэх мэдүүлэг18,

-гэрч Д.Төгсбаярын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр
манай ах Ба, Бад зодуулчихлаа Баруун туруунд хүрээд ир гэхээр
нь ахын машинаа тавьдаг хашаан дээр 15 цагийн үед яваад очиход Ба ах нүүр
нь битүү хавдчихсан, баруун талын нүднээс цусархаг шүүс гоожоод байж байсан. Тэгээд
Ба ахаас юу болсныг асуухад урд шөнө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 02-нд
шилжих шөнө машин тавьдаг хашаан дотор Б зодсон гэж хэлсэн. ...” гэх
мэдүүлэг ,

-Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2018
оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн машин тавьдаг машин байрлуулсан хашаанд
Батой уулзахаар тохирсон. ...би Сонгинохайрхан дүүргийн хажууд амьдардаг
Пүрэвсүрэнгийн дүүгийн гэрээс халамцуу гараад очсон. очиход...Дамдинбазар, Гомбоо,

 
  1. хавтаст хэргийн 8-11 дүгээр тал.
  2. хавтаст хэргийн 27-28 дугаар тал.
  3. хавтаст хэргийн 34-36 дугаар тал.
 

Наранбилэг, Уранбор, Ба, Пүүлээ нар Дамдинбазарын машины хажууд газар
суучихсан архи уугаад сууж байсан. ...би нэмэгдэж очоод хамт архи уусан. ... Энэ удаа л
Баийг зодчихсон байна лээ. Намайг архи уучихсан очих үед Ба зүгээр
байсан архи уусны дараа би гэмтлийг зодож учруулсан. ...ямар нэг шалтгаангүй зодсон ...”
гэх мэдүүлэг 20, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед
үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын Об-ны өдрийн 10768
дугаар дүгнэлт 21, гэрч А.Амгаланболдын мэдүүлэг 22, хохирогч Д.Бийн 2018
оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн
хуулбар23 зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан
үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг
зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул
хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
заавал шинжилгээ хийлгэх тухай заасан байдаг ба уг зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч
хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд
эргэлзээ төрвөл эсхүл бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн
сэтгэцийн байдлыг заавал тодорхойлох талаар хуульчилсан ба тус эрүүгийн хэргийн
тухайд Н.Б нь урьд сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх, эсхүл гэмт хэрэг
үйлдэх үедээ үйлдлээ хариуцах чадваргүй байсан гэх талаар баримтгүй, мөн
Н.Бын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт хэргийн бодит байдлыг
тусгаж зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй,
түүний холбогдсон хэрэг нь бүх насаар хорих ялын зохицуулалтгүй тул хуульд заасан
заавал шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, энэ талаар шүүгдэгчийн
өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн тус эрүүгийн хэрэгт шүүгдэгч Н.Баас гадна өөр этгээд хохирогчид
гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрч
Ц.Ганхуягийн мэдүүлгийг шалгах байсан гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч
Д.Боос “...Н.Б нь гэнэт ухаан орсон юм уу намайг аргадаад,
аргалах гээд манаачийн байр руу оруулсан...” гэж мэдүүлснээс үзвэл шүүгдэгч нь өөрийн
үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч хүсч үйлдэж, хохирол,
хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.Б нь
согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн байна.

  1. Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 38 дугаар тал.
  3. хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.
  4. хавтаст хэргийн 73-98 дугаар тал
 

10

 

Шүүгдэгч Н.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан
үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль
зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд зүүн талын
нүдний ухархайн дотор хана 3,2 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.6 см гүн
хэмжээтэй цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугарал, баруун талын нүдний ухархайн
дотор хана зөрүүгүй, ухархайн доод хана 3.0 см өргөн хэсэгт доош гайморовын хөндий рүү
0.7 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугарал, мөн баруун талд хоншоор ясны их бие буюу
гайморовын хөндийн урд хананд 2.0 см хэсэгт дотогш 0.4 см гүн, арын хананд 0.6 см өргөн
хэсэгт 0.5 см гүн хэмжээтэй цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн, зүүн
хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар
шанаанд улаан хүрэн өнгийн цус хуралт, үүдэн дээд баруун 1-р шүдний булгарал, үүдэн
дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирч
хохирогч Д.Б нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, баруун хацар болон
хоншоор ясны хугаралд ялтас тавиулах хагалгаанд орсон байна.

Хохирогч Д.Б нь дээрх гэмтлийн улмаас дараах хор уршгийн зардпыг
нэхэмжилсэн. Үүнд:

- “Мөнгөнгүүр” эмнэлэгт хэвтсэн ор, хоног, шинжилгээ, физик эмчилгээ зэрэгт

  1. төгрөг, ялтас тавиулах хагалгааны төлбөр 3.500.000 төгрөг, нийт төлсөн
  1. төгрөг,

-“Натур” эмнэлэгт хийгдсэн томографикийн шинжилгээний төлбөр 120.000 төгрөг,

-“Окумпластик” эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан 10.000 төгрөг,

-“Гэрэл” эмнэлгийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг,

-“Зонсей”, “Монсей" шүдний эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 70.000 төгрөг болон
ган хийцтэй тагнаатай шүд 3.000.000 төгрөгөөр хийлгэсэн зэрэг зардэлд 7.722.640 төгрөг,

-мөн Лексүс 470” загварын 7526 УНТ улсын дугаартай автомашины эвдрэл
хохирлын төлбөрт үнэлгээгээр тогтоогдсон 265.000 төгрөг, бүгд 7.987.640 төгрөгийг
нэхэмжилж, нотлох баримтуудыг ирүүлсэн байх ба, нотлох баримтууд нь хуульд заасан
хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч Н.Баас 7.987.640
төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бид олгох үндэстэй байна.

Хохирогч Д.Б нь цаашид имлант шүд хийлгэх шаардлагатай байгаа
талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг
нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх
эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

11

 

л

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нь “Лексүс 470” загварын 7526 УНТ улсын
дугаартай автомашин нь хохирогч Д.Бийн нэр дээр бүртгэлтэй тухай баримт
байхгүй байхад тус автомашины хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн ба
хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр дээрх тээврийн хэрэгслийг бодитоор Д.Б
эзэмшиж байсан тухайд маргаагүй тул автомашины хохирлын нэхэмжлэлийг хангаж
шийдвэрлэсэн болно.

З.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч
Н.Бын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан
Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай;

-хохирогчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас “улсын яллагчийн 270 цагийн нийтэд
тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байгааг хөнгөн байна гэж үзэж байна. Шүүгдэгч
Н.Б нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй тул хуульд зааснаар
зохистой ялыг оногдуулж өгнө үү” гэсэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс шүүгдэгч Н.Б нь анх удаа
гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэлгүй, мөн бага насны хүүхдүүдтэй, гэм буруугаа
хүлээн зөвшөөрч хохирлыг ажил хийж төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хуульд
заасан доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял
оногдуулж өгнө үү.” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм
буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор
уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын
хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар урьд
танхайрах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж
дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн
байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Н.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт
хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд 360 цагийн
нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил
хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг
биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн
зардлыг нөхөн төлөөгүй, эрхэлсэн ажилгүй, түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон
баримтгүй, улмаар түүний нэр дээр бүртгэлтэй хөрөнгөгүй байх тул шүүгдэгчийн
өмгөөлөгч Г.Энхтүвшингийн хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү
гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж
ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, Н.Бад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй,
түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8дугаар зүйлийн 1, 2, 4дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,
2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Н-ын Быг хүний эрүүл мэндэд
    хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Н.Быг 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял
    шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч Н.Бын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн
    хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд
    тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг
    мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
    гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч
    Н.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний
    иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдсугай.
 

13

 

3

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510дугаар
    зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас 7.987.640 (долоон сая
    есөн зуун наян долоон мянга зургаан зуун дөч) төгрөгийг гаргуулж, хохирогч
    Д.Бид олгож, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах
    хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан
    шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,
    Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үлдээсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,
    хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
    давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд
    гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйгтайлбарласугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
    арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА