| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/1002/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/989 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/989
2020 12 04 2020/ШЦТ/989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Я.Мөнхзаяа,
шүүгдэгч, хохирогч Т.Д-, түүний өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч, хохирогч С.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Т.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт С.Б нарт холбогдох эрүүгийн 1909031250709 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Т.Д-,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ... захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт С.Б- нар нь:
- Т.Д- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим *** дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" караокены 8 тоот өрөөнд хохирогч С.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- С.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим С** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" караокены 8 тоот өрөөнд хохирогч Т.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө *** доод хэсэгт байдаг "***" караокед орж үйлчлүүлсэн. Тухайн үед найз Э, о, э ах /Япон улсад ажиллаж амьдардаг/, Эрдэнэбилэг /Эрдээ ахын найз/ бид тав караокены өрөө аваад дөнгөж ороод сууж байтал гаднаас танихгүй согтуу залуучууд орж ирсэн. Тэгээд "юун хүмүүс вэ" гэж асуухад орж ирсэн хүмүүс Э ахын найз нар болж таарсан. Тэр хүмүүс гаднаас орж ирэхдээ л хаалга өшиглөөд л согтуу орж ирцгээсэн. Тэгээд орж ирсэн Т.Д- гээд залуу нь шууд ширээ голлож суугаад үг өдөөд эхэлсэн. Т.Д- хэлэхдээ " Би энэ газрын босс нь байна. Та нар юу идэж уух юм бэ. Юу хүссэнээ захиал" гэж хэлсэн. Бид нар архи дарс уухгүй гэж хэлээд хүний нэг нэг пиво захиалсан. Харин Т.Д- нэг шил виски захиалсан. Тэгээд захиалсан вискинээс нь уухгүй, бид нар пиво уучихъя гэхэд хэл амаар доромжлоод эхэлсэн. Т.Д- бид нарыг “ Муусайн урлагийнхан, муусайн дуучид. Виски захиалж байхад уудаггүй, яасан том юм бэ. Би та нарыг мэднэ. Дөчин мянгатын атаман Т.Д- гэж мэдэх үү. Та нар сонссон уу. Халхын атманууд миний дүү нар байна. Найзууд байна" гэж хэлсэн. Тэгээд зөөгчөө дуудаад " Хүссэн юмыг нь захиал, түмэнд түгээ" гэж дахин дахин хэлсэн.
Би Т.Д-д хандаж “ Та энэ газрын босс юм байна. Бид нар энэ газарт үйлчлүүлэх гэж ирсэн. Та Э ахын найз юм байна. Бид нарыг дайлах гэж орж ирсэн юм уу, дарамтлах гэж орж ирсэн юм уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Д- над руу хандаад " Нус, гөлөг минь. Ална шулна" гээд эхэлсэн. Тэгэхээр нь би найзууддаа " Хэдүүлээ энд байгаад онцгүй юм байна. Гарцгаая" гэж хэлсэн. Үндсэндээ бид нар орж ирсэн цагаасаа 15-20 минут Т.Д-д дарамтлуулсан. Т.Д- хүн болгон руу үсчиж өөрийнхөө болон манай найзуудыг хэл амаар доромжилж дарамталж байсан.
Тэгээд би тайлаад тавьсан байсан пиджакаа аваад гарцгаая гэхэд манай найзууд болон Т.Д- найзууд цувраад гарсан. Сүүлд нь манай найз Эрдэнэжаргал бид хоёр гарах гэхэд Т.Д- уурлаад " Идээг нь голов уу, эзнийг нь голов уу" гээд Эрдэнэжаргал руу хоёр удаа микрофон авч шидэх гэхэд нь би Т.Д- гарыг нь дарж болиулсан. Тэгээд Эрдэнэжаргал өрөөнөөс гараад явсан. Эрдэнэжаргал гарахдаа " Чам шиг хүнтэй юу ярих вэ дээ" гэсэн утгатай үг хэлээд гарч явсан. Би уур амьсгалыг зөөллөх санаатай Т.Д-д хандаж " Идээг нь ч голоогүй, эзнийг нь ч голоогүй шүү. Задалсан юмыг чинь бол уухгүй, монгол ёсоор нэг тулгачихъя" гэж хэлээд Т.Д- баруун талд сууж байсан чинь Т.Д- уурлаад баруун гартаа барьж байсан микрофоноор миний нүүр хэсэгт цохих гэхээр нь би гартаа барьсан хундагаа тавиад жаахан ухарсан. Тэгтэл Т.Д- хоёр дахь удаагаа миний толгой хэсэгт цохихоор нь би баруун гараараа микрофоныг хаасан. Тэгээд миний духнаас цус гараад миний гар янгинаад явчихсан. Т.Д- "чам шиг бацааныг яасан ч яадаг юм бэ? чамайг ална шулна" гэхээр нь би микрофоныг нь тавиулах гээд гартай нь зууралдаж байгаад зүүн талынхаа тохойгоор биеэ хамгаалах үүднээс Т.Д- эрүү хэсэгт тохойлдсон. Тэгээд Т.Д- бид хоёр хэсэг зууралдаж байгаад би Дуулгыг сандал дээр дээрээс нь дараад зүүн гараараа Т.Д- цамцнаас боосон. Үргэлжлүүлж зодоон хийхгүйн тулд би гаднаас энэ хүнээ аваарай гэж дуудсан.
Тухайн үед караокены өрөөнд Т.Д-д надаас өөр гар хүрсэн хүн байхгүй. Т.Д- бид хоёр л харилцан муудалцсан, харилцан ноцолдсон. Миний биед учирсан гэмтлийг Т.Д- учруулсан. Т.Д- микрофон аваад миний нүүр хэсэгт цохиход миний дух шалбарсан, баруун гараараа хаахад баруун гарын сарвууны яс хугарсан байсан. Гар хугарсан гэж мэдээгүй байж байгаад шөнө хавдаад халуурч хонохоор нь маргааш өдөр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд мэдсэн гэжээ. / хх 33-34 /
Хохирогч Т.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед **** баруун талд байдаг "**" төвийн 3 давхрын караокед өөрийн найз Т, Б нартай хамт сууцгааж байхад Эгээд Япон улсад амьдардаг найз гаднаас орж ирсэн. Бид нарыг 3 давхрын караокены 1 тоотод өрөөнд сууж байхад Эрдэнэболдын өөр найзууд нь ирчихлээ, хэдүүлээ нийлээд хамт сууя гэж хэлээд \Б, Т бид гурвыг дагуулаад 8 тоот караокены өрөөнд орсон. Бид нарыг 8 тоот өрөөнд ороход Э-н найзууд гээд дуучин С.Б-, \О Э, нэрийг нь санахгүй бас нэг залуу байсан. Бид нар хоорондоо танилцаад хамт сууцгаасан. Би караокенаас нэг шил архи захиалж авсан. Бид нарыг караокены өрөөнд ороход тэр хэд бас уучихсан байсан. Би караокены өрөөнд ороод Э.-д хандаж "чи юун хүмүүс дагуулаад ороод ирэв? Би энэ дуучин, энэ тэр хүмүүсийг чинь танихгүй юм байна" гэсэн утгатай үг хэлэхэд 8 тоот өрөөнд сууж байсан хүмүүс дургүйцсэн байх. Караокены өрөөнөөс эхлээд О, Э манай найз Б, Э нар дараалж гарсан. Харин миний хажууд ойрхон сууж байсан С.Б- гээд дуучин надтай үг зөрөөд үлдсэн. С.Б- надтай маргалдаад юм яриад сууж байхад Э гээд залуу нь өрөөнд буцаж орж ирсэн. Э-г орж ирэнгүүт С.Б- над руу шууд дайраад эхэлсэн. С.Б- шууд нүүр нүдгүй намайг балбаад эхэлсэн. С.Б- намайг өрөөний буйдан дээр налаад уначихсан байхад миний дээр гарч байгаад намайг нүүр нүдгүй гараараа цохиж эхэлсэн. Хажуунаас нь Э миний гар, хөлийг дарчихаад байсан юм. Удалгүй манай эхнэр Ү орж ирсэн. Миний биед учирсан гэмтлийг дуучин С.Б- учруулсан гэж үзэж байна гэжээ. / хх 18-19 /
Гэрч Б.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 01 цаг өнгөрөөгөөд “**” караокед очтол Т.Д- согтуу, ширээ шааж, манай найзуудыг дуучид гэсэн утгаар нь доош хийж, “ Та нарыг би шөнөжин дуулуулсан ч чадна “ гэх мэтээр анхнаасаа доромжилж угтаж авсан. Ингээд бид нар тэнд очоод уур амьсгал таагүй онцгүй байсан учраас 30 минут ч бололгүй дургүйцлээ илэрхийлж гарцгаасан. Ингээд С.Б-, Э нар хамгийн сүүлд үлдсэн бөгөөд удалгүй гарч ирсэн гэжээ. / хх 65 /
Гэрч С.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Б бид хоёр хэсэг сууж байгаад Б өрөөнөөс гарсан. Би араас гарахад зодоон болсон гээд л бөөн юм болж байсан. Би юу болов гээд Т.Д- эхнэрээс асуухад Т.Д- зодуулчихсан цагдаа дуудна гэхээр нь би Т.Д- байгаа гэх караокены өрөөнд ороход Т.Д- караокены өрөөнд суучихсан байдалтай, хамар, амнаас нь цус гарчихсан байсан гэжээ. / хх 63 /
Гэрч Ц.Ү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би өрөө рүү нь гүйж ороод Б салгах гэж оролдсон боловч С.Б- улайрчихсан салахгүй зодоод байсан. Би Б салгаж дийлэхгүй болохоороо өрөөнөөс гарч гүйгээд хоёр зөөгчөө дуудсан юм. Зөөгч нар орж Баттулгыг салгасан. Би нөхрөө харахад манай нөхрийн нүүр битүү цус, нөж болчихсон, манай нөхрийн үүдэн шүднүүд нь цамцан дээр нь тогтчихсон байсан. ...С.Б- өрөөнөөс гарч зугтаахдаа караокены өрөөнд пиджак, гар утсаа үлдээсэн байсан. ...Тэгтэл 9111-тэй дугаараас тэр өдрийн эргүүлийн цагдаа байна, *** төвд дээр болсон зодооны үеэр хүний хувцас, гар утас үлдсэн байна, тэр хэдийг гаргаж өг гэж хэлсэн. Би караокенаас гарахдаа манай нөхрийг зодсон хүмүүс тэр чигээрээ зугтааж магадгүй гэж бодоод гар утас, хувцсыг нь өрөөндөө хийгээд хадгалчихсан байсан юм. ...Манай нөхрийг зодсон С.Б- өөрөө цагдаа дээр очоод гомдол гаргасан байдаг.
Караокены өрөөнд С.Б-, манай нөхөр, нэг залуу нар байсан. ...нөгөө үл таних залуу нь манай нөхрийг зодож цохьсон зүйл байхгүй гэжээ. / хх 66-67, 151 /
Гэрч А.Эмөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би хүмүүс маргалдахаа болих байх гэж бодоод караокед дуу тавиад дуу дуулсан. Тэгсэн чинь Т.Д- "чи дуугүй бай" гэж хэлээд миний биеийн хэвлий хэсэгт микрофон аваад шидсэн. Би Т.Д-д хандаж "та ингэж болохгүй шүү" гэж хэлэхэд Т.Д- намайг "ална" гээд дайраад эхэлсэн. Тэгээд Т.Д- дахиад микрофон авч шидэх гэхэд нь С.Б- Т.Д- микрофоныг бариад авсан. Тэгсэн чинь Т.Д- намайг заагаад " Та нар зайлцгаа. Чамайг захын банди дуудаад алуулна" гэж хэлсэн. Отгонжаргал шууд өрөөнөөс гараад явсан. Тэгээд Эрдэнэболд ах ард байсан хувцсаа аваад Т.Д-д хандаж " Би чамайг ийм новш гэж мэдсэнгүй" гэж хэлээд араас нь гараад явсан. С.Б-, Э, Т.Д-, Т.Д- хоёр найз нь хамт сууцгааж байхад би Т.Д-д хандаж "Та яасан муухай согтдог хүн бэ. Согтож болно, шогтож болохгүй" гэж хэлсэн. ...Эрдэнэбилэг тэгсэн чинь өрөөнөөс гарсан. Би С.Б-д " Хоёулаа гаръя" гэж хэлээд өрөөнөөс гарахад С.Б- " Эр хүмүүс муудалцахыг алийг тэр гэхэв дээ. Би уулзаад байдлыг жаахан намжаагаадхъя" гэж хэлээд Т.Д-, С.Б- хоёр өрөөнд үлдээд бусад нь гарцгаасан. ...Тэгсэн чинь Эрдэнэбилэг “ Би С.Б ганцааранг нь үлдээгээд яах вэ” гэж хэлээд караоке руу гүйж ороод дорхноо С.Б- тэр хоёр буугаад ирсэн. С.Б- гарч ирэхдээ цамцны зах нь тайлагдсан, нүүрний дух хэсэгтээ самардуулчихсан, хүзүү нь улайлттай, үс нь арзайчихсан байсан.
...Т.Д- агсам тавиад орж ирсэн зөөгчөө хүртэл өшиглөж цохиод, зайлаач энэ тэр гээд над руу микрофон авч шидсэн. Бид нарыг байхад зодоон болоогүй гэжээ. / хх 69-70 /
Гэрч Ч.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ү эгч доороос караоке руу гарч ирсэн.
Тэгээд " Манай нөхөр хаана сууж байгаа вэ. Юу ууж байна" гэж асуугаад Т.Д- ахын сууж байсан 8 номерын өрөөг нь шагайснаа
“Т.Д- ахыг чинь хүн зодоод байна” гэж орилсон. Би өрөө рүү
ороход Т.Д- ах нил цус нөжтэйгөө хутгалдчихсан. Өрөөний ширээг нааш,
цааш нь болгоод сандал ширээг нь холдуулчихсан, цагаан өнгийн сорочкон цамцтай, цэнхэр өнгийн жилетиктэй залуу Т.Д- ахын өвөр дээр нь гараад суучихсан, мяраалаг, цагаан цамцтай залуу нь Т.Д- ахын хажууд нь суугаад Т.Д- ахын хоёр гарыг нь хажуу талаас нь татах маягтай барьчихсан сууж байсан. Т.Д- ахын өвөр дээр суучихсан байсан залуу нь Т.Д- ахыг цээж хэсэгт нь заамдаад доош нь дараад байсан юм. ...Т.Д- ах нилээд согтолттой.Т.Д- ахыг өвөр дээр нь гараад зодож байсан залуугийн согтолт гайгүй байсан. Тэр залуугийн биед ил гэмтэл шарх харагдаагүй. Харин Т.Д- ахын хамар амнаас цус гарч гар болон хувцсанд нь хүрээд нил цус болсон байсан гэжээ. / хх 73 /
Гэрч Г. мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ү захирал караокед орж ирээд " Манай нөхөр хаана сууж байгаа вэ, яаж байна" гэж асуусан. Тэгээд байж байгаад Ү эгч 8 өрөө рүү оронгуутаа 6 номерын өрөөний үүднээс бид нарыг дуудсан. Эхлээд манай Энхбаатар гээд зөөгч 8 өрөөнд орсон. Би араас нь өрөөнд ороход Д-ын дээр нэг залуу нь гараад суучихсан, нөгөө залуу хажууд нь гарыг нь бариад зогсож байсан. Үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед Т.Д- хамар, амнаас нь цус гарчихсан, шал буйдангууд битүү цус болсон байсан. ...Т.Д- дээр нь гарсан байсан намхан ах нь Д-г "ална, тална" гээд л байсан. Тэгээд тэр хоёр гарч яваад гадаа үүдэнд зогсоод байсан. ...Намайг өрөөнд ороход Д цохиж зодсон асуудал байхгүй байсан гэжээ. / хх 27, 148 /
Яллагдагч Т.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Караокены өрөөнөөс эхлээд О.Э , манай найз Б, Э нар дараалж гарсан. Харин миний хажууд ойрхон сууж байсан С.Б- гээд дуучин надтай цуг үлдсэн. С.Б- үлдэнгүүтээ шууд нүүр нүдгүй намайг балбаад эхэлсэн гэжээ. / хх 113-114 /
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 144 дугаартай дүгнэлтэнд:
1. С.С.Б- биед баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Урьд гаргасан 10152 дугаартай дүгнэлтийн 1-р хэсэг үндэслэлгүй, бусад хэсэг болон 1504 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. / хх 50-52 /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08
дугаар сарын 23-ны өдөр гаргасан 10013 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Т.Д- биед баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Д-д учирсан гурван шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 23-24 /
Ялдагдагч С.С.Б- 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 105-107 /
Ялдагдагч Т.Т.Д- 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 117-118 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / ... / зэрэг болно.
Шүүгдэгч, хохирогч Т.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би архи уусан байсан бөгөөд тэднийг юмаар дайлъя гэхэд уухгүй гэсэн. Тэгээд үл ойлголцол үүсэж, маргаан болсон. Өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
С.Б-ас эмчилгээний зардалд 9.000.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед үл ойлголцож, ийм зүйл болсонд гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч, хохирогч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар хатуу юм уухгүй гээд пиво захиалсан байсан бөгөөд ууж амжаагүй, уухаар задлаад тавьсан байсан. Дайлсан юмнаас нь уухгүй гэснээс болоод С.Т.Д- уурласан. Тэр согтуу байсан. Би Т.Т.Д- биед эдгээр гэмтлүүдийг учруулсан. Эмчилгээний зардалд 9.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Биеэ хамгааллаа гэж бодсон ч буруу үйлдэл хийсэн. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Надад С.Т.Д-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй Тухайн үед үл ойлгоолцож ийм зүйл болсонд гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Монгол Улсын иргэний хувьд төрдөө ажиллаж байгаа. Ийм нөхцөл байдалд орсон намайг нэг удаа өршөөж ялаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Т.Д- нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" караокены 8 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэдийг хэл амаар доромжилсноос болж хохирогч С.Б-тай маргалдан, улмаар түүнийг микрофоноор цохиж, түүний эрүүл мэндэд баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- С.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокены 8 тоот өрөөнд хохирогч Т.Д-г хэл амаар доромжилж түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Т.Д- бид нарыг хэл амаар доромжилж дарамтлаад байхаар нь гарцгаасан. Би уур амьсгалыг зөөллөх санаатай "задалсан юмыг чинь уухгүй, монгол ёсоор нэг тулгачихъя" гэхэд Т.Д- уурлаад баруун гартаа барьж байсан микрофоноор миний толгой хэсэгт цохихоор нь би баруун гараараа микрофоныг хаасан. Тэгээд миний духнаас цус гараад миний гар янгинаад явчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.С.Б- мэдүүлэг / хх 33-34 /, ... Би караокены өрөөнд ороод Эрдэнэболдод хандаж "чи юун хүмүүс дагуулаад ороод ирэв? Би энэ дуучин, энэ тэр хүмүүсийг чинь танихгүй юм байна" гэсэн утгатай үг ярихад 8 тоот өрөөнд сууж байсан хүмүүс дургүйцсэн байх. миний хажууд ойрхон сууж байсан С.Б- гээд дуучин надтай үг зөрөөд үлдсэн. С.Б- над руу шууд дайраад нүүр нүдгүй балбасан. Миний биед учирсан гэмтлийг С.Б- учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Т.Д- мэдүүлэг / хх 18-19 /, ... Т.Д- согтуу, ширээ шааж, “ Та нарыг би шөнөжин дуулуулсан ч чадна “ гэх мэтээр анхнаасаа доромжилж угтаж авсанд духншйцлээ илэрхийлээд гарцгаасан. С.Б-, Э нар хамгийн сүүлд үлдсэн бөгөөд удалгүй гарч ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Э-н эдүүлэг / хх 65 /, ... “ Т.Д- зодуулчихсан. Цагдаа дуудна “гэхээр нь би Т.Д- байгаа өрөөнд ороход Т.Д- хамар, амнаас нь цус гарчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Т-н мэдүүлэг / хх 63 /, ... Би өрөө рүү нь гүйж ортол С.Б- улайрчихсан салахгүй Дуулгыг зодоод байсан. Зөөгч нар орж Баттулгыг салгасан. Би нөхрөө харахад манай нөхрийн нүүр битүү цус, нөж болчихсон, үүдэн шүднүүд нь цамцан дээр нь тогтчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Ү-н мэдүүлэг / хх 66-67, 151 /, ... С.Б- " Эр хүмүүс муудалцахыг алийг тэр гэхэв дээ. Би уулзаад байдлыг жаахан намжаагаадхъя" гэж хэлээд Т.Д-, С.Б- хоёр өрөөнд үлдээд бусад нь гарцгаасан. ...Э караоке руу гүйж ороод дорхноо С.Б- тэр хоёр буугаад ирсэн. С.Б- гарч ирэхдээ цамцны зах нь тайлагдсан, нүүрний дух хэсэгтээ самардуулчихсан, хүзүү нь улайлттай, үс нь арзайчихсан байсан. ...Т.Д- агсам тавиад орж ирсэн зөөгчөө хүртэл өшиглөж цохиод, зайлаач энэ тэр гээд над руу микрофон авч шидсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Эын мэдүүлэг / хх 69-70 /, ... Ү эгч " Манай нөхөр хаана сууж байгаа вэ. Юу ууж байна" гэж асуугаад 8 номерын өрөөг нь шагайснаа “Т.Д- ахыг чинь хүн зодоод байна” гэж орилсон. Ортол ширээг нааш, цааш нь болгоод сандал ширээг нь холдуулчихсан, цагаан өнгийн сорочкон цамцтай, цэнхэр өнгийн жилетиктэй залуу Т.Д- ахын өвөр дээр нь гараад суучихсан, мяраалаг, цагаан цамцтай залуу нь Т.Д- ахын хажууд нь суугаад Т.Д- ахын хоёр гарыг нь хажуу талаас нь татах маягтай барьчихсан сууж байсан. Т.Д- ахын хамар амнаас гарч байсан цус гар болон хувцсанд нь хүрээд нил цус болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Э-н нарын мэдүүлэг / хх 73 /, ... Би араас нь өрөөнд ороход Т.Д- дээр нэг залуу нь гараад суучихсан, нөгөө залуу хажууд нь гарыг нь бариад зогсож байсан. Үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед Т.Д- хамар, амнаас нь цус гарчихсан, шал буйдангууд битүү цус болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Г-н мэдүүлэг / хх 27, 148 /, ... С.С.Б- биед баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 144 дугаартай дүгнэлт / хх 50-52 /, ... Т.Т.Д- биед баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 10013 дугаартай дүгнэлт / хх 23-24 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Д-г хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, С.Б- нь хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Т.Т.Д- зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүний караокегоор үйлчлүүлэхээр ирсэн хүмүүстэй зүй бус харьцаж, хэл амаар доромжлон зохисгүй байдал гаргаж, шүүгдэгч С.Б-тай маргалдан, түүнийг микрофоноор цохисноос нь болж, С.Б- нь түүнийг зодсон, Т.Т.Д- биед баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүдний булгарал гэмтэл учирсан бөгөөд дээрх шүдийг хийлгэх зардалд 9.000.000 төгрөгийг С.Б- нөхөн төлсөн, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, харилцан эвлэрсэн, энэ маргааныг Т.Д- эхлүүлсэн боловч илүү хохирсон зэргийг харгалзан Т.Д-д хуульд заасан 500.000 төгрөгний торгуулийн ялыг оногдуулж, С.С.Б- өмгөөлөгч Л.Данзанноровын шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн түүний соёл урлагийн байгууллагад хийж бүтээсэн болон цаашид улс эх орондоо бүтээх ажлуудыг нотлосон баримтуудыг үндэслэн С.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нар нь хэн аль нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Т.Д-ыг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, ... овогт С.Б-ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Д-, С.Б- нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Д- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Т.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Д-, С.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
2020 12 04 2020/ШЦТ/989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Я.Мөнхзаяа,
шүүгдэгч, хохирогч Т.Д-, түүний өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч, хохирогч С.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Т.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт С.Б нарт холбогдох эрүүгийн 1909031250709 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Т.Д-,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ... захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт С.Б- нар нь:
- Т.Д- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокены 8 тоот өрөөнд хохирогч С.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- С.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокены 8 тоот өрөөнд хохирогч Т.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эрүүл мэндэд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Энхтайваны гүүрний доод хэсэгт байдаг "Түмэн" караокед орж үйлчлүүлсэн. Тухайн үед найз Эрдэнэжаргал, Отгонжаргал, Эрдээ ах /Япон улсад ажиллаж амьдардаг/, Эрдэнэбилэг /Эрдээ ахын найз/ бид тав караокены өрөө аваад дөнгөж ороод сууж байтал гаднаас танихгүй согтуу залуучууд орж ирсэн. Тэгээд "юун хүмүүс вэ" гэж асуухад орж ирсэн хүмүүс Эрдээ ахын найз нар болж таарсан. Тэр хүмүүс гаднаас орж ирэхдээ л хаалга өшиглөөд л согтуу орж ирцгээсэн. Тэгээд орж ирсэн Т.Д- гээд залуу нь шууд ширээ голлож суугаад үг өдөөд эхэлсэн. Т.Д- хэлэхдээ " Би энэ газрын босс нь байна. Та нар юу идэж уух юм бэ. Юу хүссэнээ захиал" гэж хэлсэн. Бид нар архи дарс уухгүй гэж хэлээд хүний нэг нэг пиво захиалсан. Харин Т.Д- нэг шил виски захиалсан. Тэгээд захиалсан вискинээс нь уухгүй, бид нар пиво уучихъя гэхэд хэл амаар доромжлоод эхэлсэн. Т.Д- бид нарыг “ Муусайн урлагийнхан, муусайн дуучид. Виски захиалж байхад уудаггүй, яасан том юм бэ. Би та нарыг мэднэ. Дөчин мянгатын атаман Т.Д- гэж мэдэх үү. Та нар сонссон уу. Халхын атманууд миний дүү нар байна. Найзууд байна" гэж хэлсэн. Тэгээд зөөгчөө дуудаад " Хүссэн юмыг нь захиал, түмэнд түгээ" гэж дахин дахин хэлсэн.
Би Т.Д-д хандаж “ Та энэ газрын босс юм байна. Бид нар энэ газарт үйлчлүүлэх гэж ирсэн. Та Эрдээ ахын найз юм байна. Бид нарыг дайлах гэж орж ирсэн юм уу, дарамтлах гэж орж ирсэн юм уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Д- над руу хандаад " Нус, гөлөг минь. Ална шулна" гээд эхэлсэн. Тэгэхээр нь би найзууддаа " Хэдүүлээ энд байгаад онцгүй юм байна. Гарцгаая" гэж хэлсэн. Үндсэндээ бид нар орж ирсэн цагаасаа 15-20 минут Т.Д-д дарамтлуулсан. Т.Д- хүн болгон руу үсчиж өөрийнхөө болон манай найзуудыг хэл амаар доромжилж дарамталж байсан.
Тэгээд би тайлаад тавьсан байсан пиджакаа аваад гарцгаая гэхэд манай найзууд болон Т.Д- найзууд цувраад гарсан. Сүүлд нь манай найз Эрдэнэжаргал бид хоёр гарах гэхэд Т.Д- уурлаад " Идээг нь голов уу, эзнийг нь голов уу" гээд Эрдэнэжаргал руу хоёр удаа микрофон авч шидэх гэхэд нь би Т.Д- гарыг нь дарж болиулсан. Тэгээд Эрдэнэжаргал өрөөнөөс гараад явсан. Эрдэнэжаргал гарахдаа " Чам шиг хүнтэй юу ярих вэ дээ" гэсэн утгатай үг хэлээд гарч явсан. Би уур амьсгалыг зөөллөх санаатай Т.Д-д хандаж " Идээг нь ч голоогүй, эзнийг нь ч голоогүй шүү. Задалсан юмыг чинь бол уухгүй, монгол ёсоор нэг тулгачихъя" гэж хэлээд Т.Д- баруун талд сууж байсан чинь Т.Д- уурлаад баруун гартаа барьж байсан микрофоноор миний нүүр хэсэгт цохих гэхээр нь би гартаа барьсан хундагаа тавиад жаахан ухарсан. Тэгтэл Т.Д- хоёр дахь удаагаа миний толгой хэсэгт цохихоор нь би баруун гараараа микрофоныг хаасан. Тэгээд миний духнаас цус гараад миний гар янгинаад явчихсан. Т.Д- "чам шиг бацааныг яасан ч яадаг юм бэ? чамайг ална шулна" гэхээр нь би микрофоныг нь тавиулах гээд гартай нь зууралдаж байгаад зүүн талынхаа тохойгоор биеэ хамгаалах үүднээс Т.Д- эрүү хэсэгт тохойлдсон. Тэгээд Т.Д- бид хоёр хэсэг зууралдаж байгаад би Дуулгыг сандал дээр дээрээс нь дараад зүүн гараараа Т.Д- цамцнаас боосон. Үргэлжлүүлж зодоон хийхгүйн тулд би гаднаас энэ хүнээ аваарай гэж дуудсан.
Тухайн үед караокены өрөөнд Т.Д-д надаас өөр гар хүрсэн хүн байхгүй. Т.Д- бид хоёр л харилцан муудалцсан, харилцан ноцолдсон. Миний биед учирсан гэмтлийг Т.Д- учруулсан. Т.Д- микрофон аваад миний нүүр хэсэгт цохиход миний дух шалбарсан, баруун гараараа хаахад баруун гарын сарвууны яс хугарсан байсан. Гар хугарсан гэж мэдээгүй байж байгаад шөнө хавдаад халуурч хонохоор нь маргааш өдөр гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд мэдсэн гэжээ. / хх 33-34 /
Хохирогч Т.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны гүүрний баруун талд байдаг "Түмэн" төвийн 3 давхрын караокед өөрийн найз Төмөрчөдөр, Бек нартай хамт сууцгааж байхад Эрдэнэболд гээд Япон улсад амьдардаг найз гаднаас орж ирсэн. Бид нарыг 3 давхрын караокены 1 тоотод өрөөнд сууж байхад Эрдэнэболдын өөр найзууд нь ирчихлээ, хэдүүлээ нийлээд хамт сууя гэж хэлээд Бек, Төмөрчөдөр бид гурвыг дагуулаад 8 тоот караокены өрөөнд орсон. Бид нарыг 8 тоот өрөөнд ороход Эрдэнэболдын найзууд гээд дуучин С.Б-, Отгонжаргал, Эрдэнэбилэг, нэрийг нь санахгүй бас нэг залуу байсан. Бид нар хоорондоо танилцаад хамт сууцгаасан. Би караокенаас нэг шил архи захиалж авсан. Бид нарыг караокены өрөөнд ороход тэр хэд бас уучихсан байсан. Би караокены өрөөнд ороод Эрдэнэболдод хандаж "чи юун хүмүүс дагуулаад ороод ирэв? Би энэ дуучин, энэ тэр хүмүүсийг чинь танихгүй юм байна" гэсэн утгатай үг хэлэхэд 8 тоот өрөөнд сууж байсан хүмүүс дургүйцсэн байх. Караокены өрөөнөөс эхлээд Отгонжаргал, Эрдэнэболд, манай найз Бек, Эрдэнэбилэг нар дараалж гарсан. Харин миний хажууд ойрхон сууж байсан С.Б- гээд дуучин надтай үг зөрөөд үлдсэн. С.Б- надтай маргалдаад юм яриад сууж байхад Эрдэнэбилэг гээд залуу нь өрөөнд буцаж орж ирсэн. Эрдэнэбилэгийг орж ирэнгүүт С.Б- над руу шууд дайраад эхэлсэн. С.Б- шууд нүүр нүдгүй намайг балбаад эхэлсэн. С.Б- намайг өрөөний буйдан дээр налаад уначихсан байхад миний дээр гарч байгаад намайг нүүр нүдгүй гараараа цохиж эхэлсэн. Хажуунаас нь Эрдэнэбилэг миний гар, хөлийг дарчихаад байсан юм. Удалгүй манай эхнэр Үржинлхам орж ирсэн. Миний биед учирсан гэмтлийг дуучин С.Б- учруулсан гэж үзэж байна гэжээ. / хх 18-19 /
Гэрч Б.Эрдэнэболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 01 цаг өнгөрөөгөөд “Түмэн” караокед очтол Т.Д- согтуу, ширээ шааж, манай найзуудыг дуучид гэсэн утгаар нь доош хийж, “ Та нарыг би шөнөжин дуулуулсан ч чадна “ гэх мэтээр анхнаасаа доромжилж угтаж авсан. Ингээд бид нар тэнд очоод уур амьсгал таагүй онцгүй байсан учраас 30 минут ч бололгүй дургүйцлээ илэрхийлж гарцгаасан. Ингээд С.Б-, Эрдэнэжаргал нар хамгийн сүүлд үлдсэн бөгөөд удалгүй гарч ирсэн гэжээ. / хх 65 /
Гэрч С.Төмөрчөдөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Базарбек бид хоёр хэсэг сууж байгаад Базарбек өрөөнөөс гарсан. Би араас гарахад зодоон болсон гээд л бөөн юм болж байсан. Би юу болов гээд Т.Д- эхнэрээс асуухад Т.Д- зодуулчихсан цагдаа дуудна гэхээр нь би Т.Д- байгаа гэх караокены өрөөнд ороход Т.Д- караокены өрөөнд суучихсан байдалтай, хамар, амнаас нь цус гарчихсан байсан гэжээ. / хх 63 /
Гэрч Ц.Үржинлхам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би өрөө рүү нь гүйж ороод Баттулгыг салгах гэж оролдсон боловч С.Б- улайрчихсан салахгүй зодоод байсан. Би Баттулгыг салгаж дийлэхгүй болохоороо өрөөнөөс гарч гүйгээд хоёр зөөгчөө дуудсан юм. Зөөгч нар орж Баттулгыг салгасан. Би нөхрөө харахад манай нөхрийн нүүр битүү цус, нөж болчихсон, манай нөхрийн үүдэн шүднүүд нь цамцан дээр нь тогтчихсон байсан. ...С.Б- өрөөнөөс гарч зугтаахдаа караокены өрөөнд пиджак, гар утсаа үлдээсэн байсан. ...Тэгтэл 9111-тэй дугаараас тэр өдрийн эргүүлийн цагдаа байна, Түмэн төвд дээр болсон зодооны үеэр хүний хувцас, гар утас үлдсэн байна, тэр хэдийг гаргаж өг гэж хэлсэн. Би караокенаас гарахдаа манай нөхрийг зодсон хүмүүс тэр чигээрээ зугтааж магадгүй гэж бодоод гар утас, хувцсыг нь өрөөндөө хийгээд хадгалчихсан байсан юм. ...Манай нөхрийг зодсон С.Б- өөрөө цагдаа дээр очоод гомдол гаргасан байдаг.
Караокены өрөөнд С.Б-, манай нөхөр, нэг залуу нар байсан. ...нөгөө үл таних залуу нь манай нөхрийг зодож цохьсон зүйл байхгүй гэжээ. / хх 66-67, 151 /
Гэрч А.Эрдэнэжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би хүмүүс маргалдахаа болих байх гэж бодоод караокед дуу тавиад дуу дуулсан. Тэгсэн чинь Т.Д- "чи дуугүй бай" гэж хэлээд миний биеийн хэвлий хэсэгт микрофон аваад шидсэн. Би Т.Д-д хандаж "та ингэж болохгүй шүү" гэж хэлэхэд Т.Д- намайг "ална" гээд дайраад эхэлсэн. Тэгээд Т.Д- дахиад микрофон авч шидэх гэхэд нь С.Б- Т.Д- микрофоныг бариад авсан. Тэгсэн чинь Т.Д- намайг заагаад " Та нар зайлцгаа. Чамайг захын банди дуудаад алуулна" гэж хэлсэн. Отгонжаргал шууд өрөөнөөс гараад явсан. Тэгээд Эрдэнэболд ах ард байсан хувцсаа аваад Т.Д-д хандаж " Би чамайг ийм новш гэж мэдсэнгүй" гэж хэлээд араас нь гараад явсан. С.Б-, Эрдэнэбилэг, Т.Д-, Т.Д- хоёр найз нь хамт сууцгааж байхад би Т.Д-д хандаж "Та яасан муухай согтдог хүн бэ. Согтож болно, шогтож болохгүй" гэж хэлсэн. ...Эрдэнэбилэг тэгсэн чинь өрөөнөөс гарсан. Би С.Б-д " Хоёулаа гаръя" гэж хэлээд өрөөнөөс гарахад С.Б- " Эр хүмүүс муудалцахыг алийг тэр гэхэв дээ. Би уулзаад байдлыг жаахан намжаагаадхъя" гэж хэлээд Т.Д-, С.Б- хоёр өрөөнд үлдээд бусад нь гарцгаасан. ...Тэгсэн чинь Эрдэнэбилэг “ Би С.Баттулгыг ганцааранг нь үлдээгээд яах вэ” гэж хэлээд караоке руу гүйж ороод дорхноо С.Б- тэр хоёр буугаад ирсэн. С.Б- гарч ирэхдээ цамцны зах нь тайлагдсан, нүүрний дух хэсэгтээ самардуулчихсан, хүзүү нь улайлттай, үс нь арзайчихсан байсан.
...Т.Д- агсам тавиад орж ирсэн зөөгчөө хүртэл өшиглөж цохиод, зайлаач энэ тэр гээд над руу микрофон авч шидсэн. Бид нарыг байхад зодоон болоогүй гэжээ. / хх 69-70 /
Гэрч Ч.Энхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Үржинлхам эгч доороос караоке руу гарч ирсэн.
Тэгээд " Манай нөхөр хаана сууж байгаа вэ. Юу ууж байна" гэж асуугаад Т.Д- ахын сууж байсан 8 номерын өрөөг нь шагайснаа
“Т.Д- ахыг чинь хүн зодоод байна” гэж орилсон. Би өрөө рүү
ороход Т.Д- ах нил цус нөжтэйгөө хутгалдчихсан. Өрөөний ширээг нааш,
цааш нь болгоод сандал ширээг нь холдуулчихсан, цагаан өнгийн сорочкон цамцтай, цэнхэр өнгийн жилетиктэй залуу Т.Д- ахын өвөр дээр нь гараад суучихсан, мяраалаг, цагаан цамцтай залуу нь Т.Д- ахын хажууд нь суугаад Т.Д- ахын хоёр гарыг нь хажуу талаас нь татах маягтай барьчихсан сууж байсан. Т.Д- ахын өвөр дээр суучихсан байсан залуу нь Т.Д- ахыг цээж хэсэгт нь заамдаад доош нь дараад байсан юм. ...Т.Д- ах нилээд согтолттой.Т.Д- ахыг өвөр дээр нь гараад зодож байсан залуугийн согтолт гайгүй байсан. Тэр залуугийн биед ил гэмтэл шарх харагдаагүй. Харин Т.Д- ахын хамар амнаас цус гарч гар болон хувцсанд нь хүрээд нил цус болсон байсан гэжээ. / хх 73 /
Гэрч Г.Гантулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Үржинлхам захирал караокед орж ирээд " Манай нөхөр хаана сууж байгаа вэ, яаж байна" гэж асуусан. Тэгээд байж байгаад Үржинлхам эгч 8 өрөө рүү оронгуутаа 6 номерын өрөөний үүднээс бид нарыг дуудсан. Эхлээд манай Энхбаатар гээд зөөгч 8 өрөөнд орсон. Би араас нь өрөөнд ороход Д-ын дээр нэг залуу нь гараад суучихсан, нөгөө залуу хажууд нь гарыг нь бариад зогсож байсан. Үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед Т.Д- хамар, амнаас нь цус гарчихсан, шал буйдангууд битүү цус болсон байсан. ...Т.Д- дээр нь гарсан байсан намхан ах нь Дуулгыг "ална, тална" гээд л байсан. Тэгээд тэр хоёр гарч яваад гадаа үүдэнд зогсоод байсан. ...Намайг өрөөнд ороход Дуулгыг цохиж зодсон асуудал байхгүй байсан гэжээ. / хх 27, 148 /
Яллагдагч Т.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Караокены өрөөнөөс эхлээд Отгонжаргал, Эрдэнэболд, манай найз Бек, Эрдэнэбилэг нар дараалж гарсан. Харин миний хажууд ойрхон сууж байсан С.Б- гээд дуучин надтай цуг үлдсэн. С.Б- үлдэнгүүтээ шууд нүүр нүдгүй намайг балбаад эхэлсэн гэжээ. / хх 113-114 /
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 144 дугаартай дүгнэлтэнд:
1. С.С.Б- биед баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Урьд гаргасан 10152 дугаартай дүгнэлтийн 1-р хэсэг үндэслэлгүй, бусад хэсэг болон 1504 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. / хх 50-52 /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08
дугаар сарын 23-ны өдөр гаргасан 10013 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Т.Д- биед баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Д-д учирсан гурван шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 23-24 /
Ялдагдагч С.С.Б- 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 105-107 /
Ялдагдагч Т.Т.Д- 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 117-118 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / ... / зэрэг болно.
Шүүгдэгч, хохирогч Т.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би архи уусан байсан бөгөөд тэднийг юмаар дайлъя гэхэд уухгүй гэсэн. Тэгээд үл ойлголцол үүсэж, маргаан болсон. Өөрийн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
С.Б-ас эмчилгээний зардалд 9.000.000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед үл ойлголцож, ийм зүйл болсонд гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч, хохирогч С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар хатуу юм уухгүй гээд пиво захиалсан байсан бөгөөд ууж амжаагүй, уухаар задлаад тавьсан байсан. Дайлсан юмнаас нь уухгүй гэснээс болоод С.Т.Д- уурласан. Тэр согтуу байсан. Би Т.Т.Д- биед эдгээр гэмтлүүдийг учруулсан. Эмчилгээний зардалд 9.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Биеэ хамгааллаа гэж бодсон ч буруу үйлдэл хийсэн. Хохирогчоос уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Надад С.Т.Д-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй Тухайн үед үл ойлгоолцож ийм зүйл болсонд гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Монгол Улсын иргэний хувьд төрдөө ажиллаж байгаа. Ийм нөхцөл байдалд орсон намайг нэг удаа өршөөж ялаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Т.Д- нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокены 8 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэдийг хэл амаар доромжилсноос болж хохирогч С.Б-тай маргалдан, улмаар түүнийг микрофоноор цохиж, түүний эрүүл мэндэд баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- С.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн" караокены 8 тоот өрөөнд хохирогч Т.Дуулгыг хэл амаар доромжилж түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Т.Д- бид нарыг хэл амаар доромжилж дарамтлаад байхаар нь гарцгаасан. Би уур амьсгалыг зөөллөх санаатай "задалсан юмыг чинь уухгүй, монгол ёсоор нэг тулгачихъя" гэхэд Т.Д- уурлаад баруун гартаа барьж байсан микрофоноор миний толгой хэсэгт цохихоор нь би баруун гараараа микрофоныг хаасан. Тэгээд миний духнаас цус гараад миний гар янгинаад явчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.С.Б- мэдүүлэг / хх 33-34 /, ... Би караокены өрөөнд ороод Эрдэнэболдод хандаж "чи юун хүмүүс дагуулаад ороод ирэв? Би энэ дуучин, энэ тэр хүмүүсийг чинь танихгүй юм байна" гэсэн утгатай үг ярихад 8 тоот өрөөнд сууж байсан хүмүүс дургүйцсэн байх. миний хажууд ойрхон сууж байсан С.Б- гээд дуучин надтай үг зөрөөд үлдсэн. С.Б- над руу шууд дайраад нүүр нүдгүй балбасан. Миний биед учирсан гэмтлийг С.Б- учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Т.Д- мэдүүлэг / хх 18-19 /, ... Т.Д- согтуу, ширээ шааж, “ Та нарыг би шөнөжин дуулуулсан ч чадна “ гэх мэтээр анхнаасаа доромжилж угтаж авсанд духншйцлээ илэрхийлээд гарцгаасан. С.Б-, Эрдэнэжаргал нар хамгийн сүүлд үлдсэн бөгөөд удалгүй гарч ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Эрдэнэболдын мэдүүлэг / хх 65 /, ... “ Т.Д- зодуулчихсан. Цагдаа дуудна “гэхээр нь би Т.Д- байгаа өрөөнд ороход Т.Д- хамар, амнаас нь цус гарчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Төмөрчөдөрийн мэдүүлэг / хх 63 /, ... Би өрөө рүү нь гүйж ортол С.Б- улайрчихсан салахгүй Дуулгыг зодоод байсан. Зөөгч нар орж Баттулгыг салгасан. Би нөхрөө харахад манай нөхрийн нүүр битүү цус, нөж болчихсон, үүдэн шүднүүд нь цамцан дээр нь тогтчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Үржинлхамын мэдүүлэг / хх 66-67, 151 /, ... С.Б- " Эр хүмүүс муудалцахыг алийг тэр гэхэв дээ. Би уулзаад байдлыг жаахан намжаагаадхъя" гэж хэлээд Т.Д-, С.Б- хоёр өрөөнд үлдээд бусад нь гарцгаасан. ...Эрдэнэбилэг караоке руу гүйж ороод дорхноо С.Б- тэр хоёр буугаад ирсэн. С.Б- гарч ирэхдээ цамцны зах нь тайлагдсан, нүүрний дух хэсэгтээ самардуулчихсан, хүзүү нь улайлттай, үс нь арзайчихсан байсан. ...Т.Д- агсам тавиад орж ирсэн зөөгчөө хүртэл өшиглөж цохиод, зайлаач энэ тэр гээд над руу микрофон авч шидсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Эрдэнэжаргалын мэдүүлэг / хх 69-70 /, ... Үржинлхам эгч " Манай нөхөр хаана сууж байгаа вэ. Юу ууж байна" гэж асуугаад 8 номерын өрөөг нь шагайснаа “Т.Д- ахыг чинь хүн зодоод байна” гэж орилсон. Ортол ширээг нааш, цааш нь болгоод сандал ширээг нь холдуулчихсан, цагаан өнгийн сорочкон цамцтай, цэнхэр өнгийн жилетиктэй залуу Т.Д- ахын өвөр дээр нь гараад суучихсан, мяраалаг, цагаан цамцтай залуу нь Т.Д- ахын хажууд нь суугаад Т.Д- ахын хоёр гарыг нь хажуу талаас нь татах маягтай барьчихсан сууж байсан. Т.Д- ахын хамар амнаас гарч байсан цус гар болон хувцсанд нь хүрээд нил цус болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Энхбаатарын мэдүүлэг / хх 73 /, ... Би араас нь өрөөнд ороход Т.Д- дээр нэг залуу нь гараад суучихсан, нөгөө залуу хажууд нь гарыг нь бариад зогсож байсан. Үйл явдал хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед Т.Д- хамар, амнаас нь цус гарчихсан, шал буйдангууд битүү цус болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Гантулгын мэдүүлэг / хх 27, 148 /, ... С.С.Б- биед баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, духны зулгаралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 144 дугаартай дүгнэлт / хх 50-52 /, ... Т.Т.Д- биед баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүд булгарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 10013 дугаартай дүгнэлт / хх 23-24 / зэрэг болно.