Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/457

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч З.Энхжаргал,

          шүүгдэгч С.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  ...................... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809017990383 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл-3, нөхөр, 1 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 16-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ...........................  

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Днь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед 01-92 УБК улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа тус таксигаар үйлчлүүлсэн хохирогч Т.Жавзан-Орлон нь “Эрдэм тауэр”-ын гадна буухдаа гар цүнх, хавтастай баримт бичиг зэрэг эд зүйлээ үлдээгээд “би түлхүүрээ аваад эргээд ирье” гэж хэлээд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 494.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед 01-92 УБК улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа тус таксигаар үйлчлүүлсэн хохирогч Т.Жавзан-Орлон нь “Эрдэм тауэр”-ын гадна буухдаа гар цүнх, хавтастай баримт бичиг зэрэг эд зүйлээ үлдээгээд “би түлхүүрээ аваад эргээд ирье” гэж хэлээд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч С.Д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч С.Днь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн үед 01-92 УБК улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа тус таксигаар үйлчлүүлсэн хохирогч Т.Жавзан-Орлон нь “Эрдэм тауэр”-ын гадна буухдаа гар цүнх, хавтастай баримт бичиг зэрэг эд зүйлээ үлдээгээд “би түлхүүрээ аваад эргээд ирье” гэж хэлж үлдээн, дээрх гар цүнх, хавтастай баримт бичиг зэрэг эд зүйлээ шүүгдэгч С.Д итгэмжлэн хариуцуулан үлдээсэн байхад шүүгдэгч С.Днь хохирогчийн гар цүнх, хавтастай баримт бичиг зэрэг эд зүйлийг завшиж, хохирогч Т.Жавзан-Орлонд 494.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч Т.Жавзан-Орлонгийн  “…Би 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрдэм тауэрын гадна таксинаас буухдаа гар цүнх, дунд оврын хавтастай баримт бичгүүдээ үлдээгээд би түлхүүрээ аваад эргээд ирье гэж хэлээд таксинаас буусан…” гэсэн мэдүүлэг /хх-8/,

          Гэрч С.Дийн “...би гэртээ орой ирээд цүнхийг уудалж үзээд хавтастай бичиг баримт байхлаар нь устгаж шатаагаад түрийвч дотор байсан 140.000 орчим төгрөгийг хувьдаа зарцуулсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Дийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч С.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Днь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч С.Д 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Днь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  ..................... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Днь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.С.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                                                                                                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР