Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1056

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

шийтгэх тогтоол

 

2018

 

оны _ сарын өдөр

 

Дугаа^056

 

Улаанбаатар хот

 

Г                                                                                                             П

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд
нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хөхдан овогт
Бадамхорлоогийн Даваасүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1808 0457 01386 дугаартай хэргийг 2018 оны
12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан
хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овгийн Б-ийн Д Монгол Улсын иргэн, 1970
оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 3,
эхнэр, хүүхдийн хамт хххх
тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:).

Холбогдсон хэогийн талаар /Яллах дугнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний шөнө
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг
“Харз” зочид буудалд иргэн З.М-тай архи зарсангүй гэх шалтгаанаар маргалдан,
улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д: Мөрдөн байцаалтад болсон
асуудлын талаар мэдүүлсэн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0457 01386 дугаартай хэргээс:

  1. Хохирогч З.М-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 05-нд өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харз”

нэртэй зочид буудалд ресепшинээр ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд
шилжих шөнө галч ах болох Энхсайхантай хамт ажлаа хийж байтал 01 цаг өнгөрөөгөөд
өндөр бор царайтай, туранхайвтар, шөвгөр царайтай хар бараан өнгийн куртиктэй, архи
уучихсан үл таних Даваасүрэн гэсэн байх, тэр хүн ганцаараа орж ирээд намайг текнийхээ
хойно сууж байхад надаа "архи байна уу” гэж асуухаар нь “манайх архи, дарс зардаггүй
юм" гэж хэлээд текнийхээ цонхыг хаатал тэр залуу дахиад цонх чанга нүдээд байсан. Би
“та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал тэр залуу болихгүй улам чанга цонх
нүдээд байхаар нь би текнийхээ хойноос гарч одоо боль гэж хэлтэл намайг хэл амаар
доромжлоод “би чамайг худалдаж авъя” гээд мөнгө гаргаж ирээд байсан. Би үл таних
Даваасүрэн гэгчийг буудлаас гаргах гээд гар гэж хэлтэл тэр залуу миний зүүн нүдний
хажуу тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би галч ах Энхсайханыг цагдаа
дуудаарай миний гар утсыг аваад ир гэж хэлсэн. Галч ах миний миний гар утсыг авчирч
өгөөд би цагдаа руу яриад дуудлага өгтөл тэр залуу зочид буудлаас гараад явсан.
Тэгэхээр нь би хажуудаа байдаг караокег ажиллуулдаг Чинзориг гэх залууд намайг нэг хүн
цохичихоод зугтаачихлаа бариад өгөөч гэж хэлсэн. Тэр залуу зочид буудлаас гарч нөгөө
залууг барьж аваад цагдаад барьж өгсөн. Даваасүрэн гэх хүн согтуу архи уучихсан байсан
бөгөөд надаас архи байна уу гээд нэхээд байсан. Би архи байхгүй гар гэж хэлтэл тэр хүн
намайг цохисон. Тэр хүн миний зүүн нүдний хажууханд гараараа нэг удаа цохисон. Тэр
хүн ганцаараа явж байсан. Намайг тэр хүн цохиж байхыг манай галч Энхсайхан харсан.
Би гомдолтой байна. Өдөрт толгойгоо бариулсан. Өдрийн 5.000 төгрөгийн зардал,
нийтдээ 15.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна.
Мөн цагдаагийн газар очсон, шүүх эмнэлэг орсон гээд унааны зардал 10.000 төгрөг
нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг1,

-Надад миний эмчилгээний төлбөрийн зардал 138.000 төгрөгийг төлж
барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх
мэдүүлэг2,

  1. Гэрч М.Чинзоригийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн:
 

1 Хавтаст хэргийн 6-7 дугаар тал..

 

2 Хавтаст хэргийн 8 дугаар тал.

 

3

 

“...2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн үед ажил
дээрээ байж байтал зочид буудлын коридорт хүн орилоод байсан. Би караокеноос гараад
хартал манай зочид буудлын ресепшин Мандхай эгч үл таних согтуу эрэгтэй хүнтэй
—-   маргалдаад байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад энэ хүн намайг цохичихсон, гарч

явах гээд байна гэж хэлсэн. Тэр залуу гарах гээд Мандхай эгчийг түлхээд байхаар нь би
“боль” гэж хэлээд тэр хоёрыг салгаад тэгээд буцаад ажил руугаа орсон. Тэгээд караокегоо
хаачихаад тооцоогоо хийгээд байж байтал Мандхай эгч надад “хөөе нөгөө залуу чинь
гараад зугтаачихлаа, бариад аваарай" гэж хэлэхээр нь би тэр залууг зочид буудлаас гарч
хойноос нь гүйж очоод барьж авсан. Тэгээд тухайн үед Мандхай эгч цагдаа дуудчихсан
байсан. ...Мандхай эгч коридорт хүнтэй хэрэлдээд байхаар нь гарч “юу болоод байгаа юм
бэ” гэж асуутал Мандхай эгч надад тэр залууг нүд рүү цохисон гэж хэлж байсан. Мандхай
эгчийн нүднийх нь хажуу талд хөхрөх тал руугаа орчихсон улайчихсан байсан. ...” гэх
мэдүүлэг3,

  1. Гэрч Т.Энхсайханы хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн:

“...Би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах “Харз” нэртэй зочид буудалд галчийн ажил хийдэг байсан. 2018 оны 10 дугаар
сарын 03-наас 04-нд шилжих шөнө ажилласан. Тэгээд намайг зочид буудлын коридорт
нүүрсээ хийж байтал үүдэнд манай ресепшин болох Мандхай нэг үл таних согтуу эрэгтэй
хүнтэй маргалдаад байсан. Нэг харахад тэр залуу Мандхайг заамдаад авчихсан байсан.
Би наанаас нь болиочээ гэж хэлэхэд тэр залуу Мандхайг тавьсан. Мандхай цагдаа
дуудсан. Тэгтэл нөгөө согтуу эрэгтэй хүн зочид буудлаас гараад зугтаасан. Тэгтэл манай
караокены Чинзориг гэдэг залуу гарч очоод барьж авсан. ...” гэх мэдүүлэг4,

  1. Гэрч Б.Цацралын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 05-нд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байхад манай нөхөр
болох Даваасүрэн над руу залгаад би цагдаа дээр байна, өнгөрсөн шөнө Харз нэртэй
зочид буудалд нэг хүнтэй маргалдаад түлхсэн гэж хэлж байсан. Даваасүрэн өнгөрсөн
шөнө гэртээ ирээгүй. Даваасүрэн архи дарсыг хааяа хэрэглэдэг. Өмнө нь хэрэгт
холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг5,

  1. Гэрч Ц.Мөнхдэлгэрийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн:

Би “Харз” нэртэй зочид буудлыг ажиллуулдаг. Мандхай манай зочид буудалд

ресепшин хийдэг. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ ирэхэд Мандхай
надад өнгөрсөн шөнө ажлаа хийж байтал үл таних эрэгтэй хүн ганцаараа орж ирээд

 

3 Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

 

4 Хавтаст хэргийн 23 дугаар тал.

 

5 Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

 

намайг цохисон гэж хэлж байсан. Миний нүд хөхөрсөн би цагдаад тэр хүнийг барьж өгсөн
байгаа гэсэн. ...” гэх мэдүүлэг6

  1. Б.Дгийн мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-нд
    яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 10 цагт гэрээсээ гарч Зайсанд гагнуурын
ажил хийсэн. Тухайн ажлаа дуусгаад цалингаа аваад найз Түмэн-Өлзийгийн 100 айл
орчимд байдаг гэрт 22 цагийн үед очсон. Түмэн-Өлзий бид хоёр 0,75 литрийн 1 шил архи
хувааж уугаад гэртээ харих гэж такси дуудаад шөнө 00 цаг өнгөрч байхад ганцаараа гарч
явсан. Такси бариад гэртээ харих замаараа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо
Баянхошууны эцэст байрлах Харз нэртэй зочид буудлын үүдэнд зогсоод тухайн таксинаас
бууж зочид буудал руу явж орсон. Тухайн үед би нилээн согтсон байсан бөгөөд яах гэж
зочид буудал руу орсноо сайн санахгүй байна. ... зочид буудал руу ороход тэр зочид
буудлын ресепшин Мандхай гэх үл таних хүүхэн сууж байсан. Тэр хүүхэнтэй ямар
шалтгаанаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд тэр хүүхэнтэй маргалдаад
тэр хүүхнийг хэл амаар доромжилж байсан. Тэр хүүхэнтэй маргалдаж байгаад нүүрнийх
нь зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр хүүхэн цагдаа дуудаад намайг барьж
өгсөн. Би Мандхайг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч
байна. Би түүний эмчилгээний зардал болох 138.000 төгрөгийг төлөөд барагдуулсан. ...”
гэх мэдүүлэг7,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх
    эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12027 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгг: зүүн дээд зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн хацрын
төвгөр хавдсан, бүдэг хөх өнгийн цус хуралттай, зүүн хацрын төвгөрт 1x1 см, зүүн
шанааны дээд хэсэгт 1x0,7 см улаан өнгийн зулгаралттай.

2018 оны 10 дугаар сарын 04-нөөс 10-ны хооронд Гавал тархины компьютер
томографийн зураг авчрахаар яваад ирээгүй.

ДҮГНЭЛТ:

1.3.Мандхайн биед зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл
тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх
    ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг
    түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна.
 

Хавтаст хэргийн 20 дугаар тал.

 

7 Хавтаст хэргийн 60 дугаар тал.

 

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч
Ш.Цэцэгмаа/...” гэсэн дүгнэлт8,

  1. 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “Харз” зочид буудалд
    болсон хэрэг үйл явдлын талаарх бичлэгт 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг
    хийхэд “...Б.Д нь гартаа түрийвчтэй эд зүйл барьсан байх бөгөөд цонхыг
    гараараа цохиж байгаа, буцаад эргээд үүд рүү явж байгаа, ...тайрмал үстэй эмэгтэй хүн
    бичлэгт орж ирж харагдаж байгаа, тус хүн Б.Д дээр очиход Б.Д нь
    түүнийг баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиж байгаа тухай...” тэмдэглэл, тус
    бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол 9,
  2. Хохирогч З.М-н хохирлын мөнгө хүлээн авсан тухай болон хохирогч,
    шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд
    10, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол * 11
    хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал 12,
  3. Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн
    лавлагаа 13, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас 14, Хаан банкинд
    эзэмшдэг депозит дансны хуулга 15, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг
    даргын тодорхойлолт 16, Б.Дгийн нэр дээр газар өмчлүүлсэн тухай эрх бүхий
    байгууллагын шийдвэрийн хуулбар 17 зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн
    судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх
хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй
болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч
Б.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 244
дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл,
хэмжээний талаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд
шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4

 
  1. Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 49-51 дүгээр тал.
  3. Хавтаст хэргийн 61,65 дугаар тал.
 

11 Хавтст хэргийн 78 дугаар тал.

  1. Хавтаст хэргийн 79 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 42 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 46 дугаар тал.
  4. Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
  5. Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
  6. Хавтаст хэргийн 32 дугаар тал.
 

6

 

дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ
шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг
үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох
баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан
ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, бөгөөд
улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
Б.Дд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн
хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх
нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Б.Д нь
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найзын хамт согтууруулах ундааны зүйлийг
хэрэглэсэн байх ба улмаар гэртээ харих замдаа шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10
дугаар сарын 04-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт
үйл ажиллагаа явуулдаг “Харз” зочид буудалд орсон, улмаар тус зочид буудлын хүлээн
авагчаар ажиллаж байсан иргэн З.М-тай “архи зарсангүй” гэх шалтгаанаар
маргалдаж, улмаар “би чамайг худалдаж авъя" гэх зэргээр хэл амаар доромжилж, түүний
нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий
хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч З.М-н хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 10
дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харз” зочид буудалд ресепшинээр ажилладаг.
...2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ...ажлаа хийж байтал 01 цаг
өнгөрөөгөөд өндөр бор царайтай, туранхайвтар, шөвгөр царайтай хар бараан өнгийн
куртиктэй, архи уучихсан үл таних Даваасүрэн гэсэн байх, тэр хүн ганцаараа орж ирээд
намайг текнийхээ хойно сууж байхад надаас "архи байна уу" гэж асуусан. Манайх архи
зардаггүй” гэж хэлээд текнийхээ цонхыг хаатал тэр залуу дахиад цонх чанга нүдээд
байсан. Би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал тэр залуу болихгүй улам
чанга цонх нүдээд байхаар нь би текнийхээ хойноос гарч одоо боль гэж хэлтэл намайг хэл
амаар доромжлоод “би чамайг худалдаж авъя” гээд мөнгө гаргаж ирээд байсан. Би үл

 

 

 

7

 

таних Даваасүрэн гэгчийг буудлаас гаргах гэтэл тэр залуу миний зүүн талын нүдний хажуу
тал руу гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг18,

-гэрч М.Чинзоригийн хэрэг бүртгэлтэд өгсөн“...2018 оны 10 дугаар сарын 03-наас
04-нд шилжих шөнө 02 цагийн үед ажил дээрээ байж байтал зочид буудлын коридорт хүн
орилоод байсан. Би караокеноос гараад хартал манай зочид буудлын ресепшин Мандхай
эгч үл таних согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. ...юу болсон талаар асуухад энэ
хүн намайг цохичихсон, гарч явах гээд байна гэж хэлсэн. ...Тэгээд караокегоо хаачихаад
тооцоогоо хийгээд байж байтал Мандхай эгч надад “хөөе нөгөө залуу чинь гараад
зугтаачихлаа, бариад аваарай” гэж хэлэхээр нь би тэр залууг зочид буудлаас гарч
хойноос нь гүйж очоод барьж авсан. ...Мандхай эгч надад тэр залууг нүд рүү цохисон гэж
хэлж байсан. Мандхай эгчийн нүднийх нь хажуу талд хөхрөх тал руугаа орчихсон
улайчихсан байсан. ...” гэх мэдүүлэг19,

-гэрч Т.Энхсайханы хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би “Харз” нэртэй зочид буудалд
галчийн ажил хийдэг байсан. 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө
...зочид буудлын коридорт нүүрсээ хийж байтал үүдэнд манай ресепшин болох Мандхай
нэг үл таних согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Нэг харахад тэр залуу Мандхайг
заамдаад авчихсан байсан.... гэх мэдүүлэг ”20,

-гэрч Ц.Мөнхдэлгэрийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би “Харз” нэртэй зочид буудлыг
ажиллуулдаг. Мандхай манай зочид буудалд ресепшин хийдэг. 2018 оны 10 дугаар сарын
04-ний өдөр ажил дээрээ ирэхэд Мандхай надад өнгөрсөн шөнө ажлаа хийж байтал үл
таних эрэгтэй хүн ганцаараа орж ирээд намайг цохисон гэж хэлж байсан. Миний нүд
хөхөрсөн, би цагдаад тэр хүнийг барьж өгсөн байгаа гэсэн....” гэх мэдүүлэг21,

  • Б.Дгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...................... зочид буудал руу

ороход тэр зочид буудлын ресепшин Мандхай гэх үл таних хүүхэн сууж байсан. ...Нэг
мэдэхэд тэр хүүхэнтэй маргалдаад тэр хүүхнийг хэл амаар доромжилж байсан. Тэр
хүүхэнтэй маргалдаж байгаад нүүрнийх нь зүүн талын хэсэг рүү гараараа нэг удаа
цохисон. ...Би Мандхайг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн
зөвшөөрч байна...." гэх мэдүүлэг22,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны
    10 дугаар сарын 08-ны өдрийн 12027 тоот дүгнэлт 23, “Харз” зочид буудлын 2018 оны 10
    дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
    бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол 24 зэрэг бичгийн нотлох баримтуудаар
    нотлогдон тогтоогдож байна.
 
  1. Хавтаст хэргийн 6-7 дугаар тал
  2. Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 23 дугаар тал.
  4. Хавтаст хэргийн 20 дугаар тал.
  5. Хавтаст хэргийн 60 дугаар тал.
  6. Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
  7. Хавтаст хэргийн 49-51 дүгээр тал.
 

 

 

8

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд
зөрүүгүй.үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох
баримтаар үнэлэв.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.Д нь
согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”
гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,
шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
гэм буруутайд тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.М-н бие
махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч З.М- нь өөрийн эрүүл мэндэд
учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн боловч шүүх эмнэлэгт үзүүлсэн
үзлэгийн төлбөр төлсөн 8.000. төгрөгийн баримтаас өөр нотлох баримт хэрэгт ирүүлээгүй
байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 138.000
төгрөг нөхөн төлсөн талаар хохирогч З.М- хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн 25
тул шүүгдэгч Б.Дг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан
дүгнэлтдээ шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэх тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу
500.000 төгрөгөөр торгох ялын саналыг Б.Дд танилцуулахад, зөвшөөрсөн тул
түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сараас дээш хугацаагаар
төлөхөөр тогтоож өгөх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Д нь улсын
яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны,
гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,
хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын
хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх нь зүйтэй байна.

25 Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

 

9

 

 

 

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар
Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба
тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн
улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг сайн
дураараа нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд
харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокурорын шатанд Б.Д нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх
хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн, мөн энэ талаар
шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт
“шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн
хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын
танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн
хуульд зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг тус тус үндэслэн
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан
шүүгдэгч Б.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял
шийтгэж, уг ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэпнлэн төлүүлэх хугацааг тогтоож
шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус
тус тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Харз” зочид
буудлын камерын бичлэг бүхий Сй 1 ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт
хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь
хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10
дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт
заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

10

 

  1. Шүүгдэгч Хөхдан овогт Бадамхорлоогийн Даваасүрэнг хүний эрүүл мэндэд
    хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Б.Дг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)
    төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин
    төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг
    мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй
    ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих
    ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх
    хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн
    “Харз” зочид буудлын 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн хяналтын
    камерийн бичлэг бүхий 1 ширхэг СЭ-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж
    үлдээсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
    зардалгүй, шүүгдэгч Б.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ
    авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч З.М-д
    төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд
    шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн
    дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол,
    эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол
    Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
    үргэлжлүүлсүгэй.