| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2019/0193/З/Н |
| Дугаар | 504 |
| Огноо | 2019-08-21 |
| Маргааны төрөл | Газар, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 504
2019 оны 08 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2019/0504 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н” ХХК, “Д” ХХК, “Ө” ХХК /РД:*******/, “Б” ХХК /РД:*******/, “Бст” ХХК /РД:*******/, “Т” ХХК /РД:*******/, “Ө” ХХК /РД:*******/, “М” ХХК /РД:*******/, “Ба” ХХК /РД:*******/, “Ш” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд “хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК-иуд “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Т” ХХК, “Ө” ХХК-иуд “илт хууль бус болохыг тогтоолгох”, “Ө” ХХК, “М” ХХК-иуд “хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэр бүхий 9 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолыг баталж “Халх гол” чөлөөт бүсийг Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс болгон өөрчилж өмнөх 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байдаг. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоол гарч Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т заасан “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” улсын тусгай хэрэгцээний газарт тооцогдох болсон. Тухайн бүс нутагт үндэсний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч компаниуд нь ТЭЗҮ, тооцоо судалгааг хийж, холбогдох материалуудыг бүрдүүлж хүсэлтээ гаргасны үндсэн дээр Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2016 оны 07 сарын 28-ны өдрийн А-01 дугаар тушаалын дагуу Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, газар ашиглуулах гэрээг байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан.
Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 09 сарын 08-ны өдөр А-14 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт боловсруулан нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохдоо маргаан бүхий Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолыг гаргасан байна.
Энэхүү дотоод аудитын хорооны тогтоол гарснаас хойш Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн “Хөдөө аж ахуйн “Халх гол” бүтээн байгуулалтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 187 дугаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн А-73, 2016 оны 12 сарын 21-ний өдрийн А-76 дугаар тушаал зэрэг захиргааны актаар үүрэг болгосны дагуу Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А-01 дугаар тушаалаар 2016 оны А-01 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч компаниудтай байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцалж, газар ашиглуулах гэрчилгээг хүчингүй болгож компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсан юм.
Бид тухайн бүс нутагт хөдөө аж ахуй, мах-сүүний чиглэлийн фирм, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр олон төслүүдийг хэрэгжүүлж, жил тутам олон тэрбум төгрөгөөр тоологдох ашиг олж, экспорт хийснээр гаднаас мөн их хэмжээний валют оруулах эх үүсвэр болохоор байна. Энэ олон компаниас нэг компанийн боловсруулсан төслийн жишээг л татахад жилд 30000 үхэр бордож мах экспортлох төсөлд 59 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож, улмаар төсөл нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 74 орчим сая долларын мах экспортолж, 500 орчим шууд ажлын байр бий болгож, улсын төсөв жилд 30 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого оруулах зэргээр үндэсний томоохон бүтээн байгуулалтыг босгохоор зорин ажиллаж байгаа юм байна. Газар олгосон шийдвэрээ авсан даруйд ТЭЗҮ, тооцоо судалгаа гарган ажлаа эхлүүлээд байсан компаниудад анх газар олгосон үйл ажиллагаа, шийдвэрүүд нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, хууль ёсоор газар ашиглах эрхтэй болсон гэж үзэж байна.
Учир нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд тус хуулийн 18.1.2-т “энэ хуулийн ... 16.1.13...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох... ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн газар ашиглалтын нийтлэг журам”-ыг тогтоох байсан боловч тус журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” хэмээн бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй журмыг баримтлахаар заасан байдаг.
Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4-т заасныг тус тус үндэслэсэн байна. Гэвч Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс дэх хөрөнгө оруулагчийн газар ашиглах эрхийг тус хэм хэмжээнүүдээр зохицуулах боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь зохицуулалт нь газар эзэмших хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2 дах зохицуулалт нь иргэнд газрыг өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт бөгөөд мөн Үндэсний бүтээн байгуулалтын бүс болох тусгай хэрэгцээний газарт Чөлөөт бүсийн тухай хууль тус тус үйлчлэх боломжгүй байна.
Гэтэл Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн ... 16.1.13...-т заасан зориулалтаар газрыг ... ашиглах журмыг тогтоох...” хэмээн заасны дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газарт газар ашиглах тусгайлсан журмыг тогтоож батлалгүйгээр, авч хэрэгжүүлэх боломжгүй Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмыг баримтлахаар шууд тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчсөн байдаг.
Бид бол тухайн бүсэд Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчид тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 2.2.1-т "бүсийн хөгжлийн хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төсвийн төслийг боловсруулж...”, 2.2.4-т “бүсэд хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулах”, 2.2.7-д “бүсэд хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх” хэмээн тус тус зааснаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдад Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилнэ. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагч нь дараах нийтлэг эрхтэй” гээд тус хуулийн 7.1.7 дахь хэсэгт “санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх” хэмээн заасны дагуу хөрөнгө оруулагч тус бүсэд зөвхөн газрыг ашиглах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Тиймээс Үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулагдаж анх газар олгогдох үед Засгийн газрын 2016 оны 328 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.3 дахь хэсгийг бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй байсан учир тухайн асуудлаар салбарын сайд болох Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь 2016 оны 01/2193 албан тоот явуулж, Барилга, хот байгуулалтын сайдаас 2016 оны 01/1933 тоотоор чиглэл авч компаниудтай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, газар ашиглах гэрчилгээг олгох нь тухайн нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байсан.
Тухайн үед Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс болох тусгай хэрэгцээний газарт тохирсон, хэрэгжүүлэх боломжтой газар ашиглах журам байхгүй байсан ба харин хожим Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 287 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 5.3-т "Улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга болон хуульд заасан эрх бухий байгууллага зохих журмын дагуу шийдвэрлэнэ” хэмээн улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлагдсан байдаг.
Ийнхүү бодит нөхцөл байдалд тохирохгүй, хэрэгжих боломжгүй, үндэслэлгүй хуульд нийцээгүй маргаан бүхий Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэгч компаниудын хөрөнгө оруулагчийн эрх, газар ашиглах эрхийг зорчиж, эрх зүйн акт, гэрээнүүдийг хүчингүй болгон цуцалж, бидний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хичээл зүтгэлийг үгүй хийж, ирээдүйн нөр их бүтээн байгуулалтыг явцуу улс төрийн ашиг сонирхлоос болж нурааж, бусниулж буйд туйлын гомдолтой байгаа болно. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “...Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “... “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоож” өгнө үү.
Дээрх хэм хэмжээний актын төслийг бэлтгэх үед Хууль зүйн сайдаас 2016 оны 6 сарын 06-ны өдрийн 1-1/2273 тоотод заасан саналыг харгалзан үзээгүй зөрчил байдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 4 сарын 25-ны өдөр 109 дүгээр тогтоолоор тус журмын 3.3 дахь хэсгийн “дагаж мөрдөнө” гэсний дараа “уг журмуудад заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь нэгэн адил хэрэгжүүлнэ” гэж нэмэлт оруулан бодит байдалд нийцүүлж хэрэгжсэн буюу нэхэмжлэгчийн үндэслэлийг нотолж байна. Нөгөөтэйгүүр захиргааны байгууллага нь маргаж буй журмын заалт анх хууль бус, хэрэгжих боломжгүй байгаад түүнийгээ хожим ийнхүү өөрчлөлт оруулсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгжсэн ба анх хууль бус байсны улмаас нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг дуусгавар болгож эрхэд нь халдсан байдаг учир тус заалтын хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор газар ашиглах эрхээ сэргээлгэх ашиг сонирхол нэхэмжлэгч нарт байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3.3 дахь хэсэг батлагдах үед Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан ба мөн хуулиуд 2016 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү нөхцөл байдал нь маргаж буй журмын 3.3 дахь заалт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж заасны дагуу захиргааны актад хамааруулахаар байгаа нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 –т зааснаар тухайн актыг хууль бус байсан болохыг тогтоох шийдвэрийг гаргах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “ ... “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК, “Ө” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “ ... “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг “илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Дээрх хэм хэмжээний актын төслийг бэлтгэх үед Хууль зүйн сайдаас 2016 оны 6 сарын 06-ны өдрийн 1-1/2273 тоотод заасан саналыг харгалзан үзээгүй зөрчил байдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 4 сарын 25-ны өдөр 109 дүгээр тогтоолоор тус журмын 3.3 дахь хэсгийн “дагаж мөрдөнө” гэсний дараа “уг журмуудад заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь нэгэн адил хэрэгжүүлнэ” гэж нэмэлт оруулан бодит байдалд нийцүүлж хэрэгжсэн буюу нэхэмжлэгчийн үндэслэлийг нотолж байна. Нөгөөтэйгүүр захиргааны байгууллага нь маргаж буй журмын заалт анх хууль бус, хэрэгжих боломжгүй байгаад түүнийгээ хожим ийнхүү өөрчлөлт оруулсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгжсэн ба анх хууль бус байсны улмаас нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг дуусгавар болгож эрхэд нь халдсан байдаг учир тус заалтын хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор газар ашиглах эрхээ сэргээлгэх ашиг сонирхол нэхэмжлэгч нарт байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3.3 дахь хэсэг батлагдах үед Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан ба мөн хуулиуд 2016 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү нөхцөл байдал нь маргаж буй журмын 3.3 дахь заалт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж заасны дагуу захиргааны актад хамаарахаар байна.
Тиймээс дээрх журмын холбогдох хэсгийг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай, 9.1.4 захиргааны актыг гүйцэтгэх субьект тодорхой бус, 9.1.5 хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.4 захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5 хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 –т зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “Ө” ХХК, “М” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “ ... “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг “хүчингүй болгож” өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” ХХК-ийн хувьд Засгийн газрын 2016 оны 328 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 3.3 дахь заалт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Засгийн газрын 328 дугаар тогтоол батлагдах үе бол 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан үе. Тийм учраас тухайн үеийн захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актын хүрээнд тайлбарлаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээ гаргасан. Тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “...тухайн хэм хэмжээний акт өөрөөр хэрэгжсэн бол” гэсэн утга байгаа. ЗГ-ын 328 дугаар тогтоол гарснаас хойш 2018 оны 109 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон нь өөрөөр хэрэгжсэн бол гэдэг утгыг илэрхийлж байгаа. Энэ байдлаар өөрөөр хэрэгжсэн учраас бид тухайн хэм хэмжээний акт нь хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл маргааны гол асуудал болсон 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь тухайн үед бодитоор хэрэгжих боломжгүй байсан нь Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон учраас бид энэ нэхэмжлэлийг гаргасан.
Энэ нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
1. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд авсан 500.000 га газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар авсан улсын тусгай хэрэгцээний газар. Энэ утгаараа тус газар нь бүх шатны Засаг даргын эрх хэмжээнд байдаг газар биш. Чөлөөт бүс, үйлдвэр, технологийн газар биш учраас үүнийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан 2 журмыг ашиглаж олгох боломжгүй байсан нь харагдаж байна.
2. Дээр дурдсан 2 журманд хэрэгжүүлэх этгээдийг нь тусгайлан заасан, тусгайлсан журам байгаа. Өөрөөр хэлбэл Дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах журмын нийтлэг үндэслэлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, процессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэж тусгайлан заасан байдаг. Ялангуяа Төсөл сонгон шалгаруулах хороог байгуулах гэсэн заалт дээр албан тушаалаар нь тусгайлан заасан байдаг учраас өөр байгууллага ялангуяа “үндэсний бүтээн байгуулалтын” төсөлтэй холбоотой асуудал дээр шууд зохицуулалт байхгүй.
3. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол гарсантай холбогдуулаад Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан 5, 6 дугаар хавсралтыг хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгосон 5, 6 дугаар заалтыг эргээд харахаар 10 дугаар тогтоолоор батлагдсан төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам хуучин үйлчилж байсан байдаг. Эндээс харахад 2003 оны 2 журам нийтлэг журам байсан. Тус журамд ямар нэгэн этгээдийг албан тушаалаар нь заагаагүй байсан. 2016 онд гарахдаа тусгайлан заасан учир өөр тохиолдолд хэрэглэх боломжгүй байсан гэдэг нь харагдаж байна гэж үзэж байна.
3. Тухайн үед хариуцагч талаас 2016 онд байсан сайд нарын хувьд газар олгохтой холбоотой төсвийн захирагчид даалгасан тушаал гаргахын өмнө ХХААХҮ-ын сайд, Газрын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын сайдаас чиглэл авах тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тус албан бичигт энэ журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар газар олгох нь зохимжгүй байна. Барилга, хот байгуулалтын сайд шаардлагатай тохиолдолд хуулийг ашиглаж болно гэсэн тайлбар өгсөн байдаг. Энэ журмыг ашиглаж болохгүй байсан болох нь дээрх баримтаар нотлогдож байна.
5. Засгийн газрын 328 дугаар тогтоолыг хэлэлцэх үед холбогдох яамдаас санал авсан байдаг. Тухайн үед Хууль зүй дотоод хэргийн яам Засгийн газрын хэм хэмжээний акттай холбоотой асуудал дээр санал өгдөг байсан учир гол яам гэж үзэж байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдад ирүүлсэн санал байдаг. Энэ саналаар дээрх 2 журмыг дурдаад “энэ 2 журам нийцэхгүй байгаа учир хас” гэсэн саналыг ирүүлсэн байдаг. Гэвч тухайн саналыг авч хэлэлцэхгүйгээр Засгийн газрын хуралдаанаар тогтоолыг хэлэлцэхгүйгээр олонхын саналаар шийдвэрлэсэн гэж хариуцагчийн тайлбар дээр тодорхойлсон байна. Тухайн асуудал амьдралд бодитоор хэрэгжих эсэхээс үл хамаараад Засгийн газрын хуралдаан дээр олонхийн саналаар шийдвэрээ гаргаад явсан юм байна. Олонхын саналаар шийдвэрлэсэн нь зөв биш гэж үзэж байна.
6. Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоол түүнд оруулсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналаар нотлогдоно гэж үзэж байгаа. Яагаад энэ санал дангаараа тодорхой хэмжээний нотлох баримт болж байна гэхээр бид Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолыг баталсан тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн өдрийн хуралдаанаар тухайлан хэлэлцээгүй гэсэн учир бид Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналын 3 дахь хэсгийг гол нотлох баримт гэж үзэж байгаа. Өмнө нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Засгийн газрын 109 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлт нь 328 дугаар тогтоол хууль бус байсан учир өөрчилсөн зүйл биш гэж тайлбарласан учир нотлох баримтаар оруулж байна. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан тус бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмын 3 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах эсвэл дуудлага худалдаа явуулах арга журмыг ашиглаж олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг мөрдөнө гэж заасан байна. 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журамд үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиралд холбогдох заалт байхгүй. Зөвхөн Засаг дарга, эсвэл чөлөөт бүсийн захиргаатай холбоотой зохицуулалт хийгдсэн тул Засгийн газрын 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад батлагдсан Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах болон Газар ашиглалтын нийтлэг журамд нэмэлт оруулж, чөлөөт бүсийн захиргааны зохицуулалтыг ашиглах тухай заалтыг оруул гэсэн. Үүнээс харахад зохицуулалт нь байхгүй байсан гэдгийг хариуцагч талаас нотолсон. Үүнийгээ Засгийн газрын 2018 оны 109 дүгээр тогтоолоор баталгаажуулж оруулсан байна. 2016 онд батлагдсан 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хууль бус байсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байна.
Бид тодорхой хэмжээний зардал гаргаад, хөрөнгө оруулаад, цаг хугацаа зарцуулаад, зураг төслөө батлуулж, суурь судалгаануудаа хийгээд ажиллаж байхад хариуцагч төрийн байгууллагын зүгээс өмнө гаргасан сайд нарынхаа шийдвэрийг үгүйсгэж, хууль зөрчиж шинэ шийдвэр гаргасан нь бидний төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны зарчим эвдэгдэж байна гэж үзэж байна. Бид өмнө газар цуцалсантай холбоотой хууль бус шийдвэрүүд дээр маргаан явуулж байсан. 328 дугаар тогтоолын 3.3 дахь заалт нь энэ маргааны үндэс буюу үрийг тарьсан ганц шалтгаан байсан. Хариуцагчийн зүгээс тайлбарлаад байгаа энэ олон актууд тухайн үеийн бид нарыг буруутгаж байгаа асуудал нь анх буруу үр суулгасантай холбоотой асуудал байсан. Буруу үр суулгасантай холбоотой салбарлаж үүссэн учраас 3.3 дахь заалт хууль бус байсан нь тогтоогдох юм бол яриад байгаа бусад зүйлс анхнаасаа байхгүй байсан гэж үзэж байгаа. Тийм учраас бид өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг үндэслэн төрд итгэх итгэлээ сэргээлгэх зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргасан. Энэ захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлээ дэмжиж байна.
40 гаруй компани хүсэлтээ өгөөд, 20 гаруй компанийн хүсэлт шийдэгдсэн байсан. 12 компани гомдол гаргасан. Бусад нь гэрээнд заасан газрын төлбөр, дуудлага худалдааны суурь үнэлгээ зэргийг хугацаанд нь төлөөгүй учир эрх нь цуцлагдсан байсан. Гэрээнийхээ үүргийг хангасан компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхол маань хөндөгдөж, энэ хугацаанд гаргасан хөрөнгө мөнгөтэй холбоотой хохирлууд гарсан. Шийдвэр гаргаагүй байхдаа хүчээр, банкаар дамжуулаад бид нарын хугацаандаа олгосон төлбөрийг хууль бусаар буцаан шилжүүлсэн байсан. 2016 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд дансаа өг гэсэн албан бичиг өгөөд, бид нар руу шилжүүлсэн. Бид өөрсдөө хүсэлт тавьж аваагүй. Учир нь бид гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байсан. Гэтэл он гарсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цуцалсан шийдвэр гарсан.” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Н” ХХК, “Д” ХХК-иудын гаргасан хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хууль бус байсан болохыг тогтоох шаардлагыг яагаад гаргасан гэхээр анх тус журмыг батлахдаа нөхцөл байдлын хувьд хэрэгжих боломжгүй журмыг баталсан. Тухайн үед 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж байсан. Тус хуулийн зохицуулалтын дагуу захиргааны хэм хэмжээний актыг захиргааны акт гэж үзнэ гэж заасан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт энэ талаар заасан байдаг. 2016 оны 06 дугаар сард батлагдсан нөхцөл байдлын хувьд хэм хэмжээний акт тэнцүү акт гэж үздэг байсан. Акт гэж үздэг байсан бол өмнө нь хэрэгжих боломжгүй байсан журмаа хожим нь 2018 оны 109 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулаад, хэрэгжүүлэх этгээдүүд нь тухайн үедээ хэрэглэх боломжгүй байгаа талаар салбарын сайдууд нь чиглэл аваад, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасных нь дагуу, журмынхаа 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу Чөлөөт бүсийн захирал энэ газар олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Өөрөө сонгох боломжийн хүрээнд тухайн хүсэлтийг нь аваад, хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэгдсэн нөхцөл байдал байна гэж үзэж байна. Журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу захиргааны акт гэж үзэхээр байна. 2018 оны 109 дүгээр тогтоолоор хууль бус байсан болохыг зөвшөөрч, өөрчлөлт оруулсан нь тус актыг хууль бус байсан болохыг тогтоосон.
“Т” ХХК, “Ө” ХХК-иуд “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг гаргах болсон үндэслэл нь журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг анхнаасаа хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаагүй. Илэрхий алдаатай буюу илт хууль бус гэж үзсэн. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь нийтээр дагаж мөрдөх буюу тухайн Үндэсний бүтээн байгуулалтын бүсэд дагаж мөрдөх, дахин давтагдах шинжтэй заалт байдаг. Тус акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна.
Ингээд 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдааны журмыг ашиглана гэж үзсэн. Гэтэл тус журман дээрээ Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал тухайн шийдвэрийг гаргах ямар ч зохицуулалт байгаагүй. Утга агуулгын хувьд илэрхий алдаатай. Хэрэглэх боломжгүй захиргааны акт байсан. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасан захиргааны актыг гүйцэтгэх субъект нь тодорхой биш. Хэдий тухайн журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт дээр Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиралд газар олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг олгосон боловч, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт дээр гүйцэтгэх этгээд нь тодорхой бус болсон. 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан 2 журманд Үндэсний бүтээн байгуулалтын захирал гэж байхгүй. Чөлөөт бүсийн захирал, Засаг дарга гэж байгаа. Тэгэхээр 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт гүйцэтгэх этгээдүүд тодорхой биш байна.
Мөн 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэгт заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан нөхцөл байдал илэрсэн. Хуучин хуулийн хувьд хууль бус буюу хэрэглэх боломжгүй хууль бус үйлдэл хийхийг шаардсан нөхцөл байдал байна. Шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсэг нь гүйцэтгэх этгээд нь тодорхой бус гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгтэй адилхан. Харин 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэдэг нь 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгтэй уялдаж байгаа. Энэ тохиолдолд 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэнэ гэж үзэж байгаа. Үүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасны дагуу илт хууль бус гэж үзэж байгаа. Бодит нөхцөл байдал дээр биелүүлэх боломжгүй байсныг яагаад шинэ Захиргааны ерөнхий хуулиар энэ нөхцөл байдал нь илт хууль бус гэж оруулсан юм бэ. Анх 2002 оны хууль үйлчилж байх үед тус заалт захиргааны акт мөн байсан. Энэ нөхцөл байдлыг сүүлд хэрэгжүүлэхдээ бүсийн захирлын 2016 оны А/1 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компаниудад газар олгох үед Захиргааны ерөнхий хууль хэрэгжээд эхэлсэн байсан. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн үедээ журмаа ашиглаад, журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх гэтэл бодит нөхцөл байдал дээр хэрэгжих боломжгүй байсан учир салбарын сайдууд чиглэл аваад, хэрэгжих боломжгүй учир 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу бүсийн захирал өөрөө шийдвэрлээд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хангаж, газар олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн асуудлын үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан байдал нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг дэмжиж гарч ирж байгаа.
“Ө” ХХК, “М” ХХК-иудын хувьд маргаан бүхий журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг “хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Анх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор бүтээн байгуулалтын бүс гэж батлахаас өмнө 2015 онд тус газар чөлөөт бүс байсан. Үүний дагуу 2016 оны 10 дугаар тогтоолыг хэрэглэнэ гэж бодоод төлөвлөсөн нөхцөл байдал байсан гэж үзэж байгаа. Чөлөөт бүс байж байгаад, Үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулъя гээд, үндэсний бүтээн байгуулагч үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзээд, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг зохицуулах тусгайлсан журам байх ёстой. Тэр ч утгаараа Халх гол сумын 500.000 га газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хэрэгцээний газрыг ашиглах журмыг Засгийн газар тогтоодог.
Өнөөдөр хүчингүй болгох шаардлагын хүрээнд тусгайлсан журмыг баталсан юм уу гэхээр батлаагүй байгаад байдаг. Учир нь 2016 оны 10 дугаар тогтоолдоо заагаад өгчихсөн. Гэтэл 2016 оны 10 дугаар тогтоол бодит нөхцөл байдал дээр хэрэглэх боломжгүй байсан. Салбарын сайдууд одоо яах вэ ийм чиглэл авах тухай гээд чиглэл авахад, газар зохион байгуулалтын асуудал эрхэлсэн сайд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг барьж шийдэх ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Яагаад хүчингүй болох ёстой гэхээр нөхцөл байдлын хувьд хууль бус захиргааны акт байгаад байна. 2016 оны 10 дугаар тогтоол ямар хуулиудыг үндэслэж гарсан гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1 дүгээр зүйлийн 8.2 дахь заалтыг үндэслэл болгож гарсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт чөлөөт бүсийн газар ашиглах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт байгаа нь журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хууль бус, хэрэгжих боломжгүй болохыг харуулж байна.
Журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг хэрэгжүүлэх гээд Үндэсний бүтээн байгуулалтын захирал нь өөрөө Газар олгох А/1 дүгээр тушаалыг гаргасан нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй болж байна. Бүтээн байгуулалтын бүсийн захирал газар олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж журамд байхгүй. Журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал өөрөө тухайн газрын асуудлыг шийдвэрлэнэ гээд, өөрөө шийдвэр гаргаад явсан нь 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болохыг харуулж байна.
2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.4, 2.2.7 дахь хэсэгт зааснаар Хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, шуурхай аян зохион байгуулах нь Үндэсний бүтээн байгуулалтын захирлын бүрэн эрх. Өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх зохицуулалтууд байгаад байхад 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь тус журмынхаа зохицуулалттай зөрчилдөж орж ирээд байгаа. Яагаад энэ 2 компани хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэхээр Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар тусгайлсан журам батлаагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар тогтоол хавсралтаар батлагдахдаа Улсын тусгай хэрэгцээнд газрыг авах, гаргах журам гэж байсан. Ашиглах журам гэж тухайн үед байгаагүй. Гэтэл үүнээс хойш 2017 оны 287 дугаар журам батлагдаад, авах, гаргах журмаа хүчингүй болгоод, Улсын тусгай хэрэгцээний газрыг авах, гаргах, ашиглах гэсэн журмын яаж ашиглах зохицуулалт нь хожим орж ирсэн. Энэ нөхцөл байдлын хувьд 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хэрэгжих боломжгүй. Эрх зүйн зөрчилтэй. Тухайн үед хэрэглэх боломжгүй байсан нь тогтоогдож байгаа. 2017 оны 287 дугаар тогтоолоор Тусгай хэрэгцээний газрыг ашиглах журмыг оруулж ирээд, энэхүү журмынхаа 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт улсын тусгай хэрэгцээний газрыг хуульд заасан эрх бүхий байгууллагын зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж ашиглах журмыг нь тодорхойлсон байдаг. Тийм учраас энэ нь эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт болж байгаа.
“Б” ХХК, “Бхс” ХХК, “Ш” ХХК, “Бж” ХХК-иуд нь маргаж буй журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжсэн. Өнөөдөр шүүхээс гарах боломжтой шаардлага тодорхойлох ёстой гэсэн байдлаар надад тайлбарлаж хэлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрүүдийг тодорхойлсон байна. Эдгээр компаниуд нь хэм хэмжээний акт гэж ойлгоод байгаа. Өмнөх компаниуд нь хэм хэмжээ тэнцүү захиргааны акт гэж ойлгоод байгаа. Эдгээр 4 компаниуд нь энэ нь хэм хэмжээний акт юм байна. Дахин давтагдан хэрэглэгдэх юм байна. Хэм хэмжээний актын хувьд шүүхээс гарах шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт заасан шийдвэр байна гэж үзсэн. Хэм хэмжээний актын хувьд хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн шийдвэр шүүхээс гардаг гэж ойлгож байгаа.
Хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шүүхийн нөхцөл байдлуудыг хараад байхад бүртгэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан санал авах ажиллагаа, шийдвэр гаргах ажиллагаанууд явагдаагүй байна. Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй бол хүчин төгөлдөр бус болох юм байна. Нэхэмжлэгч компаниудын хувьд тус журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй, журам цуцлах процесс нь алдаатай байгаад албан ёсоор батлагдаагүй бол журмын заалтууд хүчин төгөлдөр бус буюу анх гарсан цагаасаа хэрэгжих боломжгүй хэм хэмжээний акт болно гэж ойлгож байгаа. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай хэрэгцээнээс авах, гаргах, ашиглах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг.
2016 оны 10 дугаар тогтоолын дуудлага, худалдааны төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэглэнэ гээд байгаа заалтаа хэлэлцсэн юм уу, эсвэл хэлэлцээгүй юм уу. Яг энэ асуудал юу гэж яригдсан талаар хурлын тэмдэглэл авъя гэхэд энэ талаар хэлэлцээгүй гэж хэлсэн. Хэлэлцээгүйгээр энэ заалтыг баталсан юм уу. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний зохицуулалтыг хэлэлцээгүй батлана гэж юу гэсэн үг юм бэ. Зохих ёсоор хэлэлцэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй болох нь илэрч байна. 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт буюу хэм хэмжээний акт хэзээ, хэрхэн яаж саналууд авагдаад, Засгийн газрын хуралдаанаар орж хэлэлцэгдээд, батлагдах ёстой талаар Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт заасан байгаа. Гэтэл 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг ашиглах журамд зааснаар хэлэлцэх ёстой байсныг хэлэлцээгүй орхисон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал буюу Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт заасны дагуу холбогдох санал авах, бүтээн байгуулалтын бүсэд үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдүүдийн саналыг авахгүйгээр 3.3 дахь заалт хэрэгжих боломжгүй байтал баталчихсан нөхцөл байдал байна. Сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. Нөгөө талаар Засгийн газрын тухай хуульд заасан Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй болох нь харагддаг. Учир нь тус заалттай холбоотой Хууль зүйн сайдын санал өгсөн албан бичигт 2016 оны 10 дугаар тогтоол нь Засаг дарга болон чөлөөт бүсэд ашиглах зохицуулалт, энэ чинь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа учир үүнийг хас гэсэн саналыг ирүүлсэн байдаг. Гэтэл өнөөдөр саналын товъёог дээр тус саналыг тусгасан гэсэн байгаа боловч бодит байдал дээр дээрх саналыг тусгасан зүйл байхгүй.
Хууль зүйн сайдын саналыг албан ёсоор тусгаагүйгээс болж тус хэм хэмжээний акт буюу 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зөрчил үүсчхээд байгаа. Тийм учраас тус заалт нь анх батлагдсан үеэсээ хэрэгжих боломжгүй байсан. Түүнийг хэрэгжүүлээгүйн улмаас аливаа хуулийн этгээд болон албан тушаалтанд хариуцлага ногдуулах ёсгүй зохицуулалт байхад тус хүчин төгөлдөр бус тогтоолыг хэрэгжүүлсэнгүй гээд 2017 оны А/1 тушаалаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа нь хуулийн үйлчлэлтэй нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуульд хэдий өмнө нь хэрэгжээд, батлагдсан, УИХ-д хүргүүлсэн ч гэсэн шийдвэр гаргах ажиллагааны хувьд зөрчилтэй. 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтаа тусгайлан хэлэлцээгүй байгаа нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг дэмжиж гарч ирж байгаа. Тийм учраас албан ёсоор батлагдаагүй журмыг хэрэгжүүлээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй гээд Захиргааны ерөнхий хуульд заасан байгаа учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний маргаж байгаа акт 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолоор холбогдож гарч ирсэн. Засгийн газрын тухай хуульд зааснаар энэ тогтоол нь гарсан өдрөө хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нарын зүгээс Засгийн газрын энэ тогтоолтой бүхэлд нь маргаагүй. Зөвхөн 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг дээр маргаж байгаа. Бусад хэсэгтэй маргахгүй. Энэ актыг ийнхүү журамлаж хэм хэмжээг тогтоож байгаа нь хууль бус байсан. ЗГ-ын 328 дугаар тогтоолоор батлагдсан энэхүү журам нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөгдөж гарсан. Өмнө нь 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар энэ журмууд батлагдаж байсан. 2003 оны 28 дугаар тогтоол нь 328 дугаар тогтоолоор хүчингүй болж, 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар тодорхой болж өөрчлөгдсөн. Тухайн цаг үед хэм хэмжээний акт гарах үед 10 дугаар тогтоолоор батлагдсан журам үйлчилж байсан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу “иргэн, аж ахуйн нэгж байгууллага чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно” гэж заасан байдаг. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хэм хэмжээний актыг гаргаж болно. Энэ нь тогтоол хэлбэрээр гарна. ЗГ энэхүү хэм хэмжээний актыг журамлаж болно гэх ажиллагааны зарчмыг хуульд зааснаар шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, хуулийг дээдлэх гэсэн нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой байсан. Энэ зарчимдаа нийцээгүй. Тус журмаа тухайн үедээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдлаар гаргасан гэж үзэж байгаа.
Бидний маргаж буй хэм хэмжээний акт нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан учир 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэгдэнэ. Тус хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн. Хариуцагчийн тайлбар дээр тус хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн гэсэн агуулгатай тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байдаг. Хуулийн хэрэгжилт 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгдсөн учир энэ хууль хэрэгжинэ. Нэхэмжлэгч болон хариуцагч тал аль хууль хэрэгжих талаар цаг хугацааны хувьд 2 өөр тайлбар хэлдэг. Энэ акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу т ухайн үедээ хэрэгжих боломжгүй илт хууль бус акт байсан.
Энэ цаг үед гарсан актын энэ хэсэг дээр маргаж байгаа. Маргаж байгаа үндэслэл нь тухайн үедээ хэрэглэсэнгүй гэж буруутгагдаад байгаа бүсийн захирал хэрэглэх боломжгүй байсан нөхцөл байдал нь юу вэ гэхээр энэ журман дээр хэн хэрэглэх тухай заасан бэ? Ямар харилцааг зохицуулахаар журамласан байсан бэ. Бүтээн байгуулалтын бүсийн захирал бүтээн байгуулалтын бүсийн газрын газар олголтын харилцааг зохицуулна гэх заалт журмандаа байхгүй байхад түүнийг хэрэглэ гэж 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар журамлаж байгаа нь хууль бус үйлдлийг үүсгэхийг шаардсан хэм хэмжээний зохицуулалт болжээ гэж ерөнхий утгаар нь тайлбарлаж байна. Хэрэгжих боломжгүй байсан нөхцөл байдал нь уг журмын 1 дэх хэсгээр, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байсан нөхцөл нь тухайн үеийн сайд нарын хооронд “тэгж болохгүй байж” гэж ярилцаж байсан үйл баримт байдаг. Өөрөөр хэлбэл 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор хэрэглэх гээд болохгүй байсан нөхцөл байдлаа засаж тодруулаад, “нэмсүгэй” гээд нэмэлт оруулсан. Энэ 3 нөхцөл байдлуудаар хэрэглэж болохгүй байсан. Хэрэгжих боломжгүй байсан нөхцөл байдлыг шүүхэд нотолж байна.
Хуучин хуулийн үед гарч байсан учир 2002 оны хуулийн нөхцөл байдлаар энэ хэм хэмжээний акт тодорхойлогдож байна. Тухайн үеийн хуулиар хэм хэмжээний акт захиргааны акт гэж тайлбарлагдаж байсан. Одоо энэ актыг хэлэлцэж байгаа цаг үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа заалтаар шийдвэрлэгдэнэ. Харин Засгийн газар өөрөө журамлаж, хэм хэмжээг тогтоож, тодорхой эрхийг олгож, тодорхой эрх, үүргийг зааж өгч хэм хэмжээг зохицуулж байхдаа маш тодорхойгоор заах ёстой. Тодорхойгүй зааж байгаа нөхцөл байдал нь энэ актыг алдаатай гэж үзэхэд хүргэж байгаа. Анхнаасаа хэрэгжих боломжгүй, алдаатай, хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг хэрэгжүүл гэж зааж байгаа нь тус захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байгаа. Илт хууль бус шинжийг агуулж байгаа бол анхнаасаа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй байх нөхцөл болно. Бидний маргаад байгаа нөхцөл нь илт хууль бус актын эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгч компаниудын эрх ашигт нөлөөлөөд байна. Эдгээр сөрөг үр дагаврыг бий болгоод, бодит нөхцөл байдал дээр Засгийн Газар өөрөө алдаагаа засаад, 109 дүгээр тогтоолоор нэмэлт оруулаад, хэн хэрхэн энэ харилцааг зохицуулах вэ гэдэг нөхцөл байдлыг тодруулж байгаа нь эрх зүйн үр дагаврыг тодорхой болгож байна. Иймд тухайн цаг үеэсээ акт өөрөө илт хууль бус нөхцөл байдалд байсан гэдэг хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т Засгийн газар нь “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” бүрэн эрхтэй гэж заасан. Энэ хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ыг баталсан. Ингэхдээ уг журмын 3.1-д “Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана” гэж, 3.3-т “бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах замаар олгоно. Энэ тохиолдолд тусгайлан журам батлалгүйгээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баримталж ажиллахаар зохицуулсан болно. Ингэснээр бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгохдоо бүсийн захирал дураараа аашлах боломжийг хааж байгаа юм.
Тэгэхээр Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд газар ашиглах эрх олгох тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан үйл ажиллагааг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал хэрэгжүүлэх юм. Гэтэл тухайн үеийн Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтыг тэгш, шударга оролцоог хангаж, нээлттэй, ил тод зарлаж явуулаагүй, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлэлгүй, эрх бүхий бус компанид хүсэлт гарган дүгнэлт гаргуулж, түүнийгээ үндэслэж шийдвэр гаргасан, төсөл сонгон шалгаруулалтын талаар хэрхэн зар хүргэсэн, төсөл сонгон шалгаруулалтыг ямар хугацаанд явуулсан нь тодорхойгүй, журамд заасан төсөл сонгон шалгаруулалт явуулах хугацааны талаарх зохицуулалтыг баримтлаагүй зэргээр дураар аашлан бүсэд газар ашиглуулах шийдвэрийг гаргасан байдаг.
Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа байгуулагдаж, албан хаагчид нь томилогдсон байсан тул төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах боломж байсан тус төсөл сонгон шалгаруулалт зарлан явуулах хангалттай хугацаа байсан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэл хүргэн оролцоог хангах боломж ч байсан.
Тэгэхээр “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3.3-т “бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах замаар олгоно. Энэ тохиолдолд тусгайлан журам батлалгүйгээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэж заасан нь бодит нөхцөл байдалд тохирсон, хэрэгжих боломжтой, үндэслэл бүхий шийдвэр байсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэсэн асуудал тул Хууль зүйн сайдын саналыг харгалзаж үзээгүй гэж нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 5 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3.3 дахь заалтын “дагаж мөрдөнө” гэсний дараа “уг журмуудад заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь нэгэн адил хэрэгжүүлнэ” гэж нэмэлт оруулсан нь уг журам хэрэгжих боломжгүй учраас нэмсэн зохицуулалт биш ба бүсийн захирлаас гадна бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж уг журмын хэрэгжилтийг зохион байгуулах агуулга бүхий зохицуулалт юм.
Нэхэмжлэгч “Ө” ХХК, “М” ХХК-иуд журмын 3.3 дахь хэсгийг “хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасан байна. энэ шаардлагад дээрх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд журмын 3.3 дахь хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахаар заасан ба уг заалтад захиргааны хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргах зохицуулалт байхгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хууль буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй тул 2002 онд батлагдан 2016 онд хүчингүй болсон хуулийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК-иуд журмын 3.3 дахь хэсгийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж шаардлагаа өөрчилсөн байна. “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3.3-т “бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах замаар олгоно. Энэ тохиолдолд тусгайлан журам батлалгүйгээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэж заасан нь бодит нөхцөл байдалд тохирсон, хэрэгжих боломжтой, үндэслэл бүхий шийдвэр байсан. Иймээс Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч “Т” ХХК, “Ө” ХХК-иуд журмын 3.3 дахь хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахаар заасан ба уг заалтад захиргааны хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргах зохицуулалт байхгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хууль буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй тул 2002 онд батлагдан 2016 онд хүчингүй болсон хуулийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Н” ХХК, “Д” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3.3 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт “Засгийн газар энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт заасан зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, хэмжээ зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхтэй” гэж заасан. Ашиглах журмыг тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байгаа. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлагын зохион байгуулалт болон газар ашиглалтын журмыг баталсан. Энэ журмыг батлахдаа Газар ашиглах гэсэн бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтдаа “Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана” гэж заасан. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмаар хэрхэн олгох аргыг заасан байгаа. Энэ тохиолдолд төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг ашиглах эрхийг тус журмын ашиглан олгохдоо Загийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар олгосон эрхээ эдлэхдээ бүсийн захирал дураараа газар эзэмших, ашиглах эрхийг олгохгүй шүү гээд дураараа ашиглах боломжийг нь хааж өгсөн.
10 дугаар тогтоолд заасан журмын дагуу бүсийн захирал газар эзэмших, ашиглах эрхийг олгоно гэсэн эрх нь байгаа. Гэтэл тухайн үеийн бүсийн захирал нь 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хэрэгжүүлэх боломж байсаар байтал хязгаарлагдмал хүрээнд мэдээлэл хүргэн эрх бүхий бус компаниар дүгнэлт гаргуулаад, тус дүгнэлтээ үндэслээд шийдвэр гаргасан. 10 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу ажлын хэсэг гаргаад, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр яаруу сандруу хийх хугацаа давчуу байгаагүй. Хугацаа хангалттай байсан. Гэтэл тус журамд заасан хугацаа, оролцогчдыг нээлттэй оролцох боломжийг хангахгүй, ил тод нээлттэй зарлалгүйгээр энэ ажиллагааг хийсэн байдаг. Дээрх журмыг зөрчсөнийг зөвтгөх боломжгүй байдлаа нэхэмжлэгч нарын яриад байгаа албан бичгээр санал ирсэн, Барилга, хот байгуулалтын сайдаас хариу ирсэн учир хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тиймээс дураараа олгосон гэх байдлаар зөвтгөж тайлбарлах боломжгүй.
Нэхэмжлэгч компаниуд болон нийт 25 компани хүсэлтүүдээ 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд ирсэн гэж бүртгэл дээрээ бүртгэсэн байдаг. Гэтэл энэ журмыг хэрэгжүүлж болох юм уу, газар ашиглах эрхийг яаж олгох вэ гэсэн албан бичгээ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Барилга хот байгуулалтын сайдад явуулсан байдаг. Сайд 07 дугаар сарын 19-ний өдөр хариу ирүүлсэн байдаг. Тэгэхээр эдгээр бичгүүдээр тайлбарлах боломжгүй. Тус бичгүүдийг ирэхээс өмнө төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэгжүүлэхгүйгээр, дураараа хязгаарлагдмал хүрээнд мэдээлэл тарааж хэрэгжүүлээд журмыг зөрчсөн байдаг. Ийм учраас Засгийн газрын 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хэрэгжих боломжгүй байсан гэж үзэж болохгүй. Энэ нь бодит байдалдаа тохирсон, хэрэгжих боломжтой, үндэслэлтэй шийдвэр байсан.
Тус тогтоол гарахаас өмнө Засгийн газрын гишүүдэд урьдчилан төслийг танилцуулж санал авсан байдаг. Урьдчилаад саналтай танилцсан учир хуралдаан дээр тухайн асуудлыг тусгайлан хэлэлцүүлээгүй. Урьдчилаад санал ирүүлсэн, танилцсан учир асуулт, санал тусгайлан байгаа тохиолдолд хэлэлцдэг байгаа. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийднэ” гэж заасан байдаг. Энэ тохиолдолд Засгийн газрын гишүүдээс тусгайлсан санал гараагүй. Эсрэг санал байгаагүй учир Хууль зүйн сайдын саналыг харгалзаж үзээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор маргаан бүхий журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заалт нэмсэн байгаа. Уг журамд заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирлын нэгэн адил хэрэгжүүлнэ гэж заасан. 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт бүсийн захиралд эрх, хэмжээ олгосон. Мөн дээрх зохицуулалтаар захиргаа, удирдлагын нэгжид мөн эрхийг олгосон ийм зохицуулалт байгаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэгт “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлийн агуулгыг заасан байдаг. Захиргааны хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргах зохицуулалт байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өмнөх хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулалт байхгүй учир захиргааны хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн энэ шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр “Н” ХХК болон “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү.
“Т” ХХК, “Ө” ХХК-иуд илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Энэ шаардлагын хувьд өмнөх 2 компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр гаргасан тайлбартайгаа адил тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэгт хэм хэмжээний актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага байхгүй учир нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
“Ө” ХХК, “М” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага хүчингүй болгуулах гэсэн байна. Дээр гаргасан тайлбартайгаа ижил тайлбарыг гаргаж байна.
Журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрх олгосон талаар би өмнө нь хэлсэн. Хэрхэн газар олгох, процедур ажиллагаа нь яаж явах, ямар аргаар явах талаар журамд тухайлан зааж өгсөн. Дураараа олгосон гэдэг дээр ямар нэгэн мэдээлэл хүргэсэн, зарласан баримт байдаггүй. Оролцогч нар нь хаанаас яаж мэдээлэл аваад оролцсон нь тодорхойгүй байдаг. Тийм учраас тухайн үеийн захирал нь дураараа газар олгосон гэж тайлбарлаад байгаа. 109 дүгээр тогтоолоор баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт нэмэлт оруулсан нь тус журам хэрэгжих боломжгүй учир оруулсан зүйл биш. 3 дугаар зүйлд бүсийн захиралд эрх нь байсан. Захиргаа удирдлагын нэгж нь эрхтэй юм гээд нэмж оруулсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ сайдын тушаал дээр “хүсэлтээ ирүүлсэн байгууллагуудтай гэрээ байгуулаад, газрыг нь олго гэсэн байгаа” гэж хэлсэн. Гэтэл тийм зүйл байхгүй. Засгийн газрын тогтоолоо бариад, журмын дагуу газраа олгох ёстой.
328 дугаар тогтоол гарсан өдрөөсөө үйлчлэх ёстой гэж нэхэмжлэгч талаас хэлж байна. Захиргааны хэм хэмжээний акт бүртгэгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болдог. 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ-д хүргүүлсэн талаар УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн бичиг нь хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр үүнийг гарсан өдрөөсөө буюу 06 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжсэн гэж үзэхгүй. Хууль зүйн яамны саналыг тусгаагүй талаар тайлбар хийж байна. Хууль зүйн яамны саналыг тусгаагүй бол Засгийн газар тогтоол гаргаж болохгүй гэсэн үг биш. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу олонхоороо хэлэлцээд тогтоол гаргадаг. Засгийн газрын гишүүдэд урьдчилаад материал тараагдсан байдаг. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл бичгээр болон аудио бичлэгээр хийгдэж байдаг. Энэ бичлэг нь байгаа. Хэрэг эрхлэх газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт тухайн заалтыг тухайлан хэлэлцээгүй байна гэснээс биш тэмдэглэл байхгүй, Засгийн газар хэлэлцээгүй гэдэг агуулгатай бичиг ирээгүй. Санал байсан бол Хууль зүйн сайд 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт чинь ийм байна гээд асуудлаа хөндөж гаргаж ирээд, хуралдаанаар хэлэлцээд, ярих ёстой байсан. Гэтэл энэ талаар яриагүй учир энэ заалтыг тухайлан хэлэлцээгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Засгийн газар хууль, журмаа хэрэгжүүлдэггүй, тэмдэглэл хөтөлдөггүй гэсэн агуулга ерөөсөө байхгүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Н” ХХК, “Д” ХХК-иуд Засгийн газрын 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ерөнхийдөө эдгээр 10 компаниудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тайлбарласан тайлбартай холбогдуулж хариу тайлбар хэлэхэд тус 4 шаардлага дээр Засгийн газар Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт зааснаар ашиглах журам тогтоох ёстой байсан. Гэтэл энэ журмыг тогтоогоогүй гэж яриад байгаа. Гэтэл Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд энэ журмыг тогтоосон байгаа. 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журам өөрөө Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасан журам юм. Нэхэмжлэгч нарын яриад байгаа тусгайлсан журам гаргаагүй гэдэг нь үндэслэлгүй. УИХ-ын 46 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт заасан Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт заасныг барьж байгаа. 328 дугаар тогтоолын үндэслэх хэсэг дээр мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг баримтлаад 328 дугаар тогтоолыг гаргасан. Тусгай өөр журам гаргах байсан гэж нэхэмжлэгч нарын хэлээд байгаа нь үндэслэлгүй. Тусгайлан гаргасан журам нь 328 дугаар тогтоолоор баталсан журам юм.
Асуулт хариултын явцад нэхэмжлэгч нараас ямар хуулийг барьж байгаа вэ гэж асуухад 2002 оны хуулийг барьж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Учир нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр энэ хуульд хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй. Маргаан бүхий 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан. Батлагдсан өдрөө https://www.legalinfo.mn сайтад тавигдсанаар хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл 06 дугаар сарын 13-ны өдрөө хүчин төгөлдөр болсон. Хууль хэрэглээний хувьд авч үзвэл хуучин хууль буюу 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа баримтлах юм бол Засгийн газар хариуцагч этгээд болохгүй. 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар энэ хэсгийг 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Засгийн газрыг хариуцагчаар татах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газар төрийн эрх барих дээд байгууллага байна. 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, тогтоомж, хуульд нийцээгүй бол Засгийн газар өөрөө, эсвэл УИХ хүчингүй болгоно гэж заасан байдаг. Эдгээр заалтыг зөрчсөн учир Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Үүнээс 15 хоногийн дараа УИХ-аас хууль гаргаад, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газар хариуцагч биш. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх авч хэрэглэхгүй гэсэн шийдвэр гаргаад, хүчингүй болгосон байгаа. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг нь шүүхийн харьяаллын биш учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэсэн саналтай байна.
Шүүхээс нэхэмжлэгч нарын дурдаад байгаа шиг хуулийг буцаан хэрэглээд, асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэх хэд хэдэн үндэслэл байна. Засгийн газрын 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт өөрөө хэрэгжээгүй буюу нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэх бүрэн боломжтой байна. Учир нь асуулт, хариултын явцад 328 дугаар тогтоолыг хэзээ мэдсэн гэж асуухад сүүлд мэдсэн гэж хариулсан. 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актыг захиргааны байгууллага хэрэглээгүй учир энэ акт нь нэхэмжлэгч компаниудын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Үүн дээр нэхэмжлэгч компаниудын эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй.
Та бүхний яг ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ гэхээр тодорхой хариулт хэлж чаддаггүй. 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг гаргаснаар та бүхний эрх яаж хөндөгдөж байгааг тайлбарлаач гэхээр тайлбарлаж чаддаггүй. Зөрчигдөж болзошгүй гэдэг нь нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч гэж Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн" гэж заасан байдаг. 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй учир нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй.
Мөн 328 дугаар тогтоол нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасан ашиглах журмыг тогтоосон журам байгаа. Өөрөөр хэлбэл 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт 2 агуулга байгаа. Энэ бүсэд газар олгохдоо төсөл сонгон шалгаруулах юм уу, дуудлага худалдаа явуулах зарчмаар газрыг олгоно гэсэн байгаа. Үүн дээр зөвхөн Засгийн газрын 10 дугаар тогтоолыг иш татаагүй. Энэ 2 аргаар газар олгоно гэсэн байгаа. Энэ 2 арга нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт зааснаар буюу тусгай хамгаалалтад авсан 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт заасан бүсэд хамаарах газар олгохдоо ашиглах журмыг тогтоох эрх нь Засгийн газарт байгаа. Энэ журмынхаа дагуу тогтоосон. 328 дугаар журмаар газар ашиглахдаа нэгдүгээрт дуудлага худалдаа юм уу, төсөл сонгон шалгаруулах гэсэн 2 аргыг хэрэглэнэ гэж журмалсан байгаа. Хоёрдугаарт хэрвээ дуудлага худалдаа явуулах эсвэл төсөл сонгон шалгаруулах гэж байгаа бол Засгийн газраас баталсан 10 дугаар журмыг баримтална гэсэн 2 утгыг агуулсан байгаа.
Энэ журам нь бодит нөхцөл байдалд хэрэглэх боломжгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар яриад байгаа. Тус журам нь бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ асуудал дээр хангалттай тайлбар хэлсэн байгаа. Барилга, хот байгуулалтын сайдаас “10 дугаар тогтоолоо барь” гэсэн чиглэл ирсэн байгаа. Энэ чиглэл ирсээр байхад тус журмыг баримтлаагүй. Хүсэлт өгсөн байгууллагуудад газраа шууд олгочихсон. 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг бодит нөхцөл дээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой байсан.
Мөн УИХ-ын байнгийн хорооны тэмдэглэлд Засгийн газарт үүрэг болгосон байгаа. Хэрвээ 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг хүчингүй болсон тохиолдолд газар олгох эрхийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэхээр энэ байгууллагуудын эрх, ашиг зөрчигдөж байгаа. Мөн Засгийн газрын 187 дугаар тогтоол хүчинтэй байгаа. Хэрэг үүсээд, 3 жил өнгөрч байна. Анх газрын эрхийг цуцлахдаа эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад дараагийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдана. Үүнд нээлттэй оролцох боломжтой гэсэн байдлаар хандсан. Өнөөдөр шүүх хуралдаан гэж явж байхын оронд хуулийн дагуу дараагийн сонгон шалгаруулалтад оролцоод явсан бол эрх ашиг нь сайжирсан байдлаар тавигдах боломжтой байсан.
Хууль зүй дотоод хэргийн сайдын гаргасан саналын талаар нэхэмжлэлдээ нэлээн дурдаад байгаа. Үүнтэй холбогдуулаад тайлбар хэлье. Тухайн үед газар олголт ямар нөхцөл байдлаар явсан, үүний ард ямар хүмүүс байсан талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд мэдэж байгаа. Анхнаасаа Хууль зүйн сайд болон Хүнс хөдөө аж ахуйн сайд нэгдмэл ашиг сонирхолтой байсан. Өөрөөр хэлбэл 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхгүйгээр төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд газрыг олгочихъё гэсэн хүсэл сонирхолтой байсан. Засгийн газрын тухай хуулиар хуралдаанаараа шийдвэрлээд, ийм боломж байхгүй. Заавал газар эзэмшүүлэх, ашиглуулахдаа дуудлага худалдаа юм уу, төсөл сонгон шалгаруулах журмыг баримтлаарай гэж заасан.
Нэхэмжлэгч нар 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт анхнаасаа хууль бус байсан. Газрын тухай хууль болон Чөлөөт бүсийн тухай хуультай зөрчилдөөд байгаа гэж ярьдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт төсөл сонгон шалгаруулах журам батлах эрх Засгийн газарт байгаа. Энэ журам нь 328 дугаар тогтоолоор батлагдсан журам. 328 дугаар тогтоолд зааснаар газраа ашиглуулах журмаа тогтоочихсон. Дуудлага худалдааны төсөл сонгон шалгаруулна гээд. Хуулийн иш татсан хэм хэмжээг хэрэглэх боломж байгаа. Мөн хуулийг төсөөтэй хэрэглэх боломж байгаа. Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 21.2.1 дэх хэсэгт “Иргэний болон захиргааны эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Харин эрүүгийн эрх зүйтэй холбоотой хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчим байдаг.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг төсөөтэй хэрэглэж болно. Гэтэл Засгийн газар өөрөө 10 дугаар тогтоолыг төсөөтэй хэрэглэх журмаар ашиглах бүрэн боломжтой байсан.
109 дүгээр тогтоолоор алдаагаа зассан гэж нэхэмжлэгч нар яриад байдаг. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 328 дугаар тушаалыг гаргахад Хууль зүйн сайдаас газар ашиглуулах журам зөрчөөд байна гэсэн учир энэ журмаа хэрэгжүүлэхдээ төсөөтэй хэрэгжүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл бүсийн захирал газар олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Ийм учраас тус журмыг хэрэглэх бүрэн боломжтой байсан.
Нэхэмжлэгч нараас 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дарь заалт та нарын ямар эрх ашгийг нь хөндөөд байгаа юм бэ гэж асуухад баталсантай холбоотой бид гомдоод байгаа гэж хариулсан. Гэтэл 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3. дахь заалт нэхэмжлэгч компаниудын ямар ч эрх ашгийг хөндөөгүй. Энэ бол нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт. Харин Засгийн газрын гишүүн буюу ХХААХҮ-ын сайдын гаргасан 110 дугаар тушаал нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байгаа учир энэ акттай маргах ёстой.
Өөрөөр хэлбэл 328 дугаар тогтоолоор ийм байдлаар газар олгоно гээд заасан байхад Засгийн газрын сайд 110 дугаар тушаалаа хэрэгжүүлж чадаагүй учир нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байгаа. Тэгэхээр 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөхгүй байгаа. Нэхэмжлэгч нар буруу акттай маргаад байна. Сайдын гаргасан 110 дугаар тушаал, түүнээс улбаалан гаргасан бусад тушаал шийдвэртэй маргах ёстой байсан.
Хууль хэрэглээний тал дээр нэхэмжлэгч нар 2 өөр хууль бариад байна. Хуучин хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байна гэж оруулж ирчхээд, шинэ хуулийн дагуу шийдвэр гаргуулна гээд байгаа. Хууль хэрэглээний хувьд 1 хуулийг хэрэглээд явах ёстой. Хуучин хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой. Хэрвээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээд явъя гэж байгаа бол шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар заасан байдаг. “Ө” ХХК, “М” ХХК-иуд захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах буюу 106 дугаар зүйлийн 106.3.1 дэхь хэсэгт заасныг баримталж шүүхийн шийдвэр гаргуулна гээд байгаа. Гэтэл 106 дугаар зүйлийн 106 .3.1 дэх хэсэгт заасан шийдвэр гарах боломжгүй. Энэ нь өөрөө захиргааны гэрээтэй холбоотой зохицуулалт учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.
“Н” ХХК, “Д” ХХК-иуд 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсгийг үндэслээд, хууль бус байсан болохыг тогтооно гээд байгаа. 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зөвхөн захиргааны акттай холбоотой гарах шийдвэр байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. “Т” ХХК, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй акт нь 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасан илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлага нь захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй. Захиргааны акт, захиргааны гэрээ хамаардаг. Тийм учраас энэ 3 нэхэмжлэл нь шинэ хуулийн дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй.
Хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт зааснаар шийдүүлнэ гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байх шиг байсан. 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь хэсэгт 2 нөхцлийг тавиад байгаа. Захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Тэгэхээр 328 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт хууль бус болсон зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байсан. 47 дугаар зүйлд заасныг ярих боломжгүй. Учир нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан акт учир ирээдүйд буй болох хуулийн дагуу хүчин төгөлдөр нийцүүлнэ гэж гаргах боломжгүй. Тийм учраас энэ акт хууль бус акт биш. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Хууль зөрчөөгүй. Газрын тухай хуулиар Засгийн газарт эрх олгосон байгаа. Нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй. Нийтэд зориулан гаргасан захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулаад зөвхөн хэдэн компанийн газрын эрхийг цуцалсантай холбогдуулан гаргасан нэхэмжлэл буюу өмнө түдгэлзүүлсэн хэрэгтэй холбоотой зүйлийг энэ хэрэг дээр наагаад байна. Цаашдаа УИХ-ын 46 дугаар тогтоолоор бүс байгуулах нь буруу байсан. Чөлөөт бүс байгуулах нь зөв байсан гэж маргах юм уу. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК, “Ө” ХХК, “Б” ХХК, “Бст” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “М” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК-иуд нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг нэгтгэн гаргасан байдаг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-иуд дээрх журмын 3.3 дахь хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК-иуд “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Т” ХХК, “Ө” ХХК-иуд “илт хууль бус болохыг тогтоолгох”, “Ө” ХХК, “М” ХХК-иуд “хүчингүй болгуулах” гэж шаардлагаа өөрчлөн тодорхойлсон байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 3.3 дахь хэсэг нэхэмжлэгч 10 компанид тус бүрт өөр өөр эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул тэдгээрийн нэгтгэн гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн нэг хэргийг нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилсөн гэдгээр нь тусгаарлах шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Хуульд заасан арга хэрэгслээр хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг үндэслэн үндэсний бүтээн байгуулалтын бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, түүний хэмжээ, хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар, “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ыг 2 дугаар хавсралтаар баталсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 1 дүгээр зүйлээр нийтлэг үндэслэлийг, 2 дугаар зүйлээр бүсийн удирдлага, зохион байгуулалтыг, 3 дугаар зүйлээр бүсийн газар ашиглалтыг журамласан, 3.1-д “Бүсийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг бүсийн захирал гаргана” гэж, 3.3-т “бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах замаар олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэж, 3.6-д “бүсэд газар эзэмших, ашиглахтай холбогдон үүсэх бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж заажээ. Тодруулбал, журмын 3.1 дэх хэсгээр хэн уг асуудлыг шийдвэрлэхийг тодорхой заан, хэрхэн шийдвэрлэхийг 3.3 дахь хэсгээр “дуудлага худалдаа явуулах, эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулна.” гэж заагаад, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хэрхэн явуулахыг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “газрыг дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах” талаарх нийтлэг зохицуулалт агуулсан журмыг иш татан зохицуулж, 3.6 дахь хэсгээр газар эзэмших, ашиглахтай холбоотой бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлахыг журамлаж өгсөн.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ыг баталж, бүсэд газар ашиглуулах асуудлыг бүсийн захирал шийдвэрлэхээр, ингэхдээ дуудлага худалдаа явуулах эсхүл төсөл сонгон шалгаруулах замаар олгохоор, дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулахдаа Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулалт явуулах журмаар зохион байгуулахыг журамласан нь Газрын тухай хуулиар олгогдсон Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарахын дээр Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтад нийцсэн байна.
Газрын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой бүхий л харилцааг нарийвчлан тусгайлан зохицуулдаг ба энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар улсын тусгай хэрэгцээнд хамаарахаар, энэ үндэслэлээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд тогтоохоор мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заажээ. Мөн энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т тусгайлан “гэр бүлийн хэрэгцээнд хашааны 0.07 га, ногооны 0.1 га, үр тарианы зориулалтаар 100 га хүртэлх” гэж зааснаас илүү хэмжээгээр газар эзэмших хүсэлт гаргасан бол дуудлага худалдаа явуулах, эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр, энэ журмыг нь Монгол Улсын Засгийн газар тогтоохоор мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т нарийвчлан заажээ.
Эндээс 1 дүгээрт “гэр бүлийн хэрэгцээнд хашааны 0.07 га, ногооны 0.1 га, үр тарианы зориулалтаар 100 га хүртэлх” гэж зааснаас илүү хэмжээгээр газар эзэмшүүлэх, ашиглуулахад зайлшгүй дуудлага худалдаа явуулах эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 2 дугаарт дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар тогтооно гэж хуульчилсныг тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл энд заасан хэмжээнээс илүү газрыг эзэмшүүлэх, ашиглуулах гэж байгаа бол зайлшгүй дуудлага худалдаа явуулах эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулна гэдгийг хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь тухайн асуудалтай холбоотой тохиолдол бүрт хамаарна.
Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.2, 5.1.8.2, Чөлөөт бусийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг үндэслэн “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баталсан, энэ журам тогтоолын үндэслэл болсон зохицуулалтад зааснаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах бүхий л үйл ажиллагааг нарийвчлан журамлана.
Нэхэмжлэгч нар “журмын 3.3 дахь хэсэгт “Бүсэд газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” хэмээн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч хэрэгжүүлэх журмыг бүсийн захирал хэрэгжүүлэхээр бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжгүй журмыг баримтлахаар заасан, тухайн үед Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс болох тусгай хэрэгцээний газарт тохирсон, хэрэгжүүлэх боломжтой газар ашиглах журам байгаагүй, Засгийн газраас 2018 онд 109 дүгээр тогтоолоор тус журмын 3.3 дахь хэсэгт “уг журмуудад заасан чөлөөт бүсийн ажлын алба, түүний захирагчийн бүрэн эрх, чиг үүргийг Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Захиргаа, удирдлагын нэгж, бүсийн захирал нь нэгэн адил хэрэгжүүлнэ” гэж нэмэлт оруулан бодит байдалд нийцүүлж хэрэгжихээр болсон, бүсийн захирлыг хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, утга агуулгын илэрхий алдаатай, гүйцэтгэх субьект нь тодорхойгүй” гэж маргажээ.
Журмын 3.1 дэх хэсгээр бүсийн захирал бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхийг тодорхой заан, хэрхэн шийдвэрлэхийг 3.3 дахь хэсгээр “дуудлага худалдаа явуулах, эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулна.” гэж заагаад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулахыг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “газрыг дуудлага худалдаа явуулах, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх, ашиглуулах” талаарх нийтлэг зохицуулалт агуулсан журмыг иш татан зохицуулж, 3.6 дахь хэсгээр газар эзэмших, ашиглахтай холбоотой бусад харилцааг газрын тухай хууль тогтоомжийг нарийвчилсан зохицуулалтыг баримтлахыг журамлаж өгсөн байх тул нэхэмжлэлийн үндэслэл болсон “утга агуулгын илэрхий алдаатай”, “бодит нөхцөл байдалд хэрэглэх боломжгүй”, “хэрэгжүүлэх этгээд нь тодорхойгүй”, “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэхийн нэгэн адил хэм хэмжээ тогтоосон актын тухайд, тухайлбал Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолоор баталсан журамд бүсэд газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх этгээдийг нэгэнт тодорхой заасан, мөн ямар арга журмаар газар ашиглуулахыг дуудлага худалдаа явуулах, эсхүл төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулна гэж мөн л тодорхой заасан тул дуудлага худалдаа явуулахдаа “үнийн саналаа ээлж дараалан тодорхой алхамтайгаар өсгөх”, “нээлттэй ил тод байх”, “тэгш, шударга оролцоог хангах” талаарх дуудлага худалдаа явуулах зарчмыг баримтлах, дуудлага худалдаанд оролцогчийн “мэдээлэлтэй танилцах”, “ялаагүй бол дэнчингээ буцаан авах”, “хүсэлтээ хүргүүлэх”, “дэнчин төлсөн байх”, “ялсан тохиолдолд дуудлага худалдааны үнийг төлөх” зэрэг эрх, үүргүүдийг хангуулах, дуудлага худалдааны хэлбэрийг тогтоох, дуудлага худалдааны бэлтгэл ажлаас эхлээд дуудлага худалдааг хэрхэн явуулах, ялагчтай гэрээ байгуулах, дуудлага худалдааны үнэ, дэнчин, маргаан шийдвэрлэх гээд дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулахтай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг, мөн адил төсөл сонгон шалгаруулахтай холбоотой эдгээр ажиллагаануудын нарийвчилсан зохицуултыг агуулсан Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмыг мөрдөхөөр иш татсаныг утга агуулгын илэрхий алдаатай гэж, бодит нөхцөл байдалд хэрэглэх боломжгүй гэж, хэрэгжүүлэх этгээд нь тодорхойгүй гэж, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүй.
Нөгөөтэйгүүр ийнхүү хуульд нийцүүлэн журамласан нь нэхэмжлэгч компаниудын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нар уг журмыг батлах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан материаллаг хуулиар буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-иар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процессын хуулиар тодорхойлсныг буруутгахгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн “Засгийн газар хариуцагч болохгүй” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах үед болон хэргийг шийдвэрлэх үед Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийн хүрээнд гаргасан шийдвэр, хэм хэмжээний актын хувьд хариуцагч болж захиргааны үлй ажиллагаанд хамаарах шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүх хянахаар байна.
Нэхэмжлэгч 10 компани нэхэмжлэлээ нэгтгэн гаргахдаа нэхэмжлэгч “Н” ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70200 төгрөгийг төлсөн байх ба бусад 9 нэхэмжлэгчийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамж нь шүүхийн зардалд тооцогдох бөгөөд нэг нэхэмжлэлд, нэг хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийг нэг төлнө гэсэн зохицуулалт үгүй, харин нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг төлж, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахаар заасан тул бусад 9 нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70200 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй, хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн зардлыг шийдвэрлэхээр заасан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг баримтлан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно. Энэ тохиолдолд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” буюу “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг дагаж мөрдөнө” гэсэн хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч “Н” ХХК, “Д” ХХК-ийн, “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК-ийн, “илт хууль бус болохыг тогтоолгох” тухай “Т” ХХК, “Ө” ХХК-ийн, “хүчингүй болгуулах” тухай “Ө” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХХК, “Б” ХХК, “Бст” ХХК, “Ба” ХХК, “Ш” ХХК, “Т” ХХК, “Ө” ХХК, “Ө” ХХК, “М” ХХК-иас тус бүр 70200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА