Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 699

2017 оны 07 сарын 04 өдөр

     Дугаар 151/ШШ2017/00699

                                   Зуунмод сум

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Цээл сум, 1 дүгээр баг, Оргил, хөшигт 2 гудамж, 42 тоотод оршин суух, Саарал адуут овогт Лхамсүрэнгийн Өлзийсайхан /ИН57070918/-ны

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Өлзийсайхан миний бие 1957 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд Лхамсүрэнгийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа хөдөө мал маллаж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 10 жилийн дунд сургууль төгссөн. 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Завхан аймгийн Шилүүстэй, Тэлмэн сумын 10 жилийн дунд сургуульд багшилж байгаад 1988 онд Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд гэр бүлийн хамт шилжин ирж мужаан, цахилгааны байцаагч зэрэг ажлыг хийж байгаад Төв аймгийн Цээл сумын Тамгын газрын даргын албан тушаалыг 1996-2000 он хүртэл, 2002 оноос Цээл сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар багшилсан. Миний аав Лхамсүрэн 4 хүүхэдтэй. Манай аав малын эмч мэргэжилтэй хүн байсан. Нутгийн хүмүүс аавыг Лхасүрэн, зарим нь Лхамсүрэн, сүүлд Лха эмчээ гэх мэтээр дууддаг байсан. Анх надад Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажилд ороход №143652 дугаар хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний эцгийн нэрийг Лхаасүрэнгийн Өлзийсайхан гэж буруу бичилт хийсэн, Мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр № 161133 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийг нээхдээ Лхасүрэнгийн Өлзийсайхан РД: НЩ57070916 гэж овог болон регистрийн бичилт буруу, 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №000168947 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт Лхасүрэнгийн Өлзийсайхан РД НЩ57070916 гэж овог болон регистрийн бичилт буруу бичигдсэн байна. Миний регистрийн дугаарыг нийгмийн даатгалын дэвтэр нээсэн хүн нь Цээлийн НЩ гэж бичилт хийсэн байна. Миний регистрийн дугаарын эхний үсэг нь ИН буюу Завхан аймгаар бичилт хийгдсэн байдаг. Миний бие 60 настай өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн болоч хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт овог болон регистр буруу бичигдсэн учраас тэтгвэрэт гарах боломжгүй болоод байна.

Иймд Тэлмэн 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 143652 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон №161133 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 01 сарын 02-ны өдөр олгосон №000168947 нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Саарал адуут овогт Лхамсүрэнгийн Өлзийсайхан /РД:ИН57070918/ мөн борохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэлмэн 8 жилийн сургуулийн захирлын 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 143652 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон №161133 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 01 сарын 02-ны өдөр олгосон №000168947 нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Саарал адуут овогт Лхамсүрэнгийн Өлзийсайхан /РД:ИН57070918/ мөн болохыг тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Өлзийсайхан нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагджээ.

Үүнд: Л.Өлзийсайханы 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 143652 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 161133 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн А000168947 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Л.Өлзийсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар,

-гэрч С.Нямдоржийн “Л.Өлзийсайханы аав Лхамсүрэн гэж хүн байсан бөгөөд Төв аймгийн Цээл суманд Залуучууд сангийн аж ахуйд хүнсний няраваар ажиллаж байсан. Сүүлд 2002 онд нас барсан. Лхамсүрэн гуайг хүмүүс Лха нярав, Лхамсүрэн гэх мэтээр дууддаг байсан талаар би мэднэ” гэх тодорхойлолт,

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд дээрх бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Завхан аймгийн Тэлмэн сумын 8-н жилийн сургуулиас 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон №143652 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №161133 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №А000168947 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лхамсүрэнгийн Өлзийсайхан /ИН57070918/  мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Завхан аймгийн Тэлмэн сумын 8-н жилийн сургуулиас 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон №143652 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №161133 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №А000168947 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лхамсүрэнгийн Өлзийсайхан /ИН57070918/  мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР