| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 2132000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ялгуун үйлс” ХХК-д сахиул, жижүүр ажилтай, Сэлэнгэ аймгийн """""""" тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 02 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* Дашмягмар /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд иргэн ******* өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум 02 дугаар баг, Спиртийн 06 дугаар байрны гадна цоожтой байсан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.
Эрүүгийн 2132000000047 тоот хавтаст хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Спиртийн 6 дугаар байрны гадна дугуйгаа цоожлоод ээжийнхээ гэрт 18 цагт орсон. Тэгээд 15 минут орчим болоод гарсан. Тэгтэл миний дугуй алга болсон байсан. Тэгээд байрны дундуур дугуйгаа хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дугуй алга болсон талаар мэдэгдсэн. Дуудлагаар ирсэн нөгөө 2 цагдаа дугуй чирч явсан байж болзошгүй дугуйны мөр олсон....Тэгээд чулууны үйлдвэрийн хашаан дотор миний дугуйг цагдаа нар олсон байж байсан. Тухайн чулууны үйлдвэрийн манаач бололтой нэг ах согтуу харуулын байр дотор байж байсан...." гэх мэдүүлэг, /хх-ийн 09 дүгээр хуудас/,
******* мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: "... 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ваанчиг гэх хүн болон өөр бусад самраас ирсэн гэх хэдэн хүмүүстэй хамт архи уусан. Тэгээд тэр хүмүүстэй спиртийн байрны ард байрлах “Наран” гэсэн нэртэй дэлгүүрийн ойролцоо унадаг дугуй байхаар нь түрж яваад ажил дээрээ авчирч тавьсан. Тэгээд ажил дээрээ очоод унтаад байж байтал гаднаас цагдаа болон дугуйны эзэн орж ирсэн. Тухайн үед цагдаа нар эзэнд нь дугуйг нь хүлээлгэж өгч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ны хохирлын үнэлгээний “...унадаг дугуйны үнэ 1,200,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум Баянхангай 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд иргэн ******* өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум 02 дугаар баг, Спиртийн 06 дугаар байрны гадна цоожтой байсан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/, *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу ******* өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******т энэ гэмт хэргийн улмаас 1200000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд “Criuser CM”-7 загварын унадаг дугуйг буцаан олгосон байх энэ хэрэгт хэлэлцэгдэх иргэний нэхэмжлэл, хохирол төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд ******* өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* Дашмягмарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.