| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00481/И |
| Дугаар | 613 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00481/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... оршин суух, Ч.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. оршин суух, Ш.Н-д холбогдох
“хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч Ш.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Ш.Н нарыг 1966 оноос 2016 оны 12 дугаар сарыг хүртэл 50 жилийн хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т зааснаар зохигчид нь эд хөрөнгийн маргаанаа 2016 оны жилийн эцэст хариуцагч Ш.Н-гийн нэр дээр тоологдсон 952 толгой малаас одоо үлдсэн байгаа 880 /найман зуун ная/ толгой малыг 3/2, 3/1-ээр буюу хариуцагч Ш.Н нь нэхэмжлэгч Ч.Г-т малынхаа 3/1 хувь буюу адуу 13, үхэр 10, хонь 200, ямаа 70, нийт 293 /хоёр зуун ерин гурав/ толгой малыг 2017 оны 11 дүгээр сарын 15-нд тасалж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.
3. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1549 дугаартай Эд хөрөнгө, битүүмжлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ш.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 913 900 /есөн зуун арван гурван мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Капитал банкинд улсын тэмдэгтийн хураамжинд андууран төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ш.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжийн 456 950 /дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг буюу 1 адууг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-т тус тус олгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР