| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0189/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/198 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0...../Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчин овогт Энх-Амгалангийн Баярбатад холбогдох 2139000000234 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэгчээр ажилдаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Нисэхийн 12а-02 тоотод түр оршин суух, урьд нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Хорчин овогт Энх-Амгалангийн Баярбат /РД: СШ93081011/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч******* нь Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Нисэхийн 12а-02 тоотод согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн эцэг Г.Этай “архи байнга уудаг” гэж загнасан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар будаа агшаагчийн саваар толгой, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж Г.Эгийн биед зулайн хуйх, баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Г.Эгийн... Би өөрийн хүү Баярбатыг 2021 оны 06 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод байхад нь энд аймагт ажил гарлаа хоёулаа энэнд ажил хийе гэж хэлээд авчирсан юм. Тэгээд би хүүтэйгээ хамт Цаг уурын хашаанд баригдаж байгаа барилгад ажилласан юм. Одоо ч ажиллаж байгаа Гэтэл миний хүү уржигдар орой хүнтэй уулзаад ирье гэж хэлээд орой 00 цагийн үед гарч яваад алга болоод ажилдаа ирээгүй алга болсон юм. Тэгэхээр нь зэрэг би хүү Баярбатыг ах Батбаяртай хамт манай гэрт хашаанд байж байх үед нь та хоёр биендээ тусалж дэмжээд явах байтал нийлж архи ууж уруу татлаа гэж хэлээд уурлаад та нар ууж болоод байгаа юм чинь би хамт ууя гэж хэлээд өчигдөр өдөр 1 шил 0,5 граммын архийг гурвуулаа хувааж уугаад ахиад л хоёр хүүдээ хэлдэг болоод та хоёрын цээрийг гаргана гэж хэлээд Баярбатыг цохисон юм. Тэгээд л намайг зөрүүлж цохисон түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/
2. Хохирогч Г.Эгийн дахин өгсөн... би бухимдаад одоо гурвуулаа хамт архи ууя гэж хэлээд би хоёр хүүгийнхээ хамт нэг шил 0,5 грамын архийг гурвуулаа хувааж уугаад дууссан. Тэгж ууж дуусгаад би за та хоёр ахиж ингэж хамт архи уухгүй шүү би та хоёрын аав чинь юм чинь та хоёрт хэлж сургах ёстой гэж хэлээд олоо та та хоёрын цээрийг гаргана гэж хэлээд бага Баярбатыг нэг цохиод авсан юм. Гэтэл миний бага хүү над руу уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж, заамдах үед миний том хүү Г.Батбаяр бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
3. Гэрч Ө.Лянхуагийн “... Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэртээ гурван хүүхдийнхээ хамт байсан юм. Гэтэл манай зүүн талын хөрш айлд эхнэр нөхөр хоёр амьдардаг юм. Тухайн үед буюу 17 цагийн орчимд намайг гэртээ юм оёж байх үед манайд миний аавын дүү ирчихсэн байсан. Гэтэл дүү Доржханд бие засаад орж ирэхдээ танай хажуу талын айл буюу нисэх 12а-2 тоотод хүмүүс муудалцаад нэг нь туслаарай гээд байна гэж надад хэлсэн юм. Тухайн үед нь би юм оёж байсан учраас анзаарч байгаарай гэж дүүдээ хэлсэн юм. Тэгээд 30 орчим минутын дараа дүүгээ юу болж байна гээд асуусан чинь миний дүү надад одоо зодуулсан хүн нь чимээгүй болчихлоо гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
4. Гэрч Г.Батбаярын “... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад төрсөн аав Амгалангийн гэрт ганцаараа очсон. Харин Баярбат надаас салаад хаашаа явсныг мэдэхгүй байна. Түүнээс хойш аавын гэрт очоод байхад 10 цагийн үед Баярбат согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа гаднаас орж ирсэн. Тухайн үед аав, Баярбат хоёр хамт дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа архи 2 шилийг гэртээ авч ирээд хамт уусан. Авсан 2 шил архиа аав, Баярбат болон миний бие хамт уугаад архи дуусах үед аав, Баярбатад хандан “чи архи байнга уудаг” гэх зэргээр загинаж хоорондоо маргалдаж эхлээд байхад аавыг эсгий гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Баярбат гэрийн хойд талд сууж байгаад хажуудаа байсан будаа агшаагчийн дотор талын төмөр саваар аавын толгой болон нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиод энгэр хэсгээс нь гараараа заамдаж дээрээс нь дарах үед салгаад байж байхад гаднаас цагдаа нар ирсэн...тухайн үед аавын нүүр болон толгойн хэсгээр цустай байсан болохоор яг толгойн аль хэсэгтээ ямар гэмтэл авсан нь сайн харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
5.Э.Бын яллагдагчаар өгсөн...тэгээд 06 дугаар сарын 25-ны өдөр найзуудтайгаа уулзчихаад ирье гээд аавд хэлээд гарсан юм...тэгээд аавынд очиход Батбаяр ах байшингийн хойд талын сүүдэрт унтаж байхаар нь сэрээгээд байж байхад аав орж ирснээ чи хаагуур архи уугаад дэмий тэнээд байгаа юм, би архи уухгүй болоод байхад, ажил төрлөө хийхгүй архи уулаа гэсэн...би яг юунаас болж маргалдаж муудсанаа санахгүй байна. Аав намайг архи уулаа гээд уурласан юм шиг байна лээ. Би урьд нь аавтайгаа ууж байгаагүй болохоор тэр өдөр уусандаа их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 316 дугаартай...Г.Эгийн биед зулайн хуйх, баруун хөмсөгт шарх, баруун хацарт зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зулайн хуйх, баруун хөмсөгний шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн, баруун, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч******* нь Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Нисэхийн 12а-02 тоотод согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн эцэг Г.Этай “архи байнга уудаг” гэж загнасан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар будаа агшаагчийн саваар толгой, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж Г.Эгийн биед зулайн хуйх, баруун хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Эгийн... Би өөрийн хүү Баярбатыг 2021 оны 06 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод байхад нь энд аймагт ажил гарлаа хоёулаа энэнд ажил хийе гэж хэлээд авчирсан юм. Тэгээд би хүүтэйгээ хамт Цаг уурын хашаанд баригдаж байгаа барилгад ажилласан юм. Одоо ч ажиллаж байгаа Гэтэл миний хүү уржигдар орой хүнтэй уулзаад ирье гэж хэлээд орой 00 цагийн үед гарч яваад алга болоод ажилдаа ирээгүй алга болсон юм. Тэгэхээр нь зэрэг би хүү Баярбатыг ах Батбаяртай хамт манай гэрт хашаанд байж байх үед нь та хоёр биедээ тусалж дэмжээд явах байтал нийлж архи ууж уруу татлаа гэж хэлээд уурлаад та нар ууж болоод байгаа юм чинь би хамт ууя гэж хэлээд өчигдөр өдөр 1 шил 0,5 граммын архийг гурвуулаа хувааж уугаад ахиад л хоёр хүүдээ хэлдэг болоод та хоёрын цээрийг гаргана гэж хэлээд Баярбатыг цохисон юм. Тэгээд л намайг зөрүүлж цохисон түүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/
Хохирогч Г.Эгийн дахин өгсөн... би бухимдаад одоо гурвуулаа хамт архи ууя гэж хэлээд би хоёр хүүгийнхээ хамт нэг шил 0,5 грамын архийг гурвуулаа хувааж уугаад дууссан. Тэгж ууж дуусгаад би за та хоёр ахиж ингэж хамт архи уухгүй шүү би та хоёрын аав чинь юм чинь та хоёрт хэлж сургах ёстой гэж хэлээд олоо та та хоёрын цээрийг гаргана гэж хэлээд бага Баярбатыг нэг цохиод авсан юм. Гэтэл миний бага хүү над руу уурлаад миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, заамдах үед миний том хүү Г.Батбаяр бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
Гэрч Ө.Лянхуагийн “... Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэртээ гурван хүүхдийнхээ хамт байсан юм. Гэтэл манай зүүн талын хөрш айлд эхнэр нөхөр хоёр амьдардаг юм. Тухайн үед буюу 17 цагийн орчимд намайг гэртээ юм оёж байх үед манайд миний аавын дүү ирчихсэн байсан. Гэтэл дүү Доржханд бие засаад орж ирэхдээ танай хажуу талын айл буюу нисэх 12а-2 тоотод хүмүүс муудалцаад нэг нь туслаарай гээд байна гэж надад хэлсэн юм. Тухайн үед нь би юм оёж байсан учраас анзаарч байгаарай гэж дүүдээ хэлсэн юм. Тэгээд 30 орчим минутын дараа дүүгээ юу болж байна гээд асуусан чинь миний дүү надад одоо зодуулсан хүн нь чимээгүй болчихлоо гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
Гэрч Г.Батбаярын “... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад төрсөн аав Амгалангийн гэрт ганцаараа очсон. Харин Баярбат надаас салаад хаашаа явсныг мэдэхгүй байна. Түүнээс хойш аавын гэрт очоод байхад 10 цагийн үед Баярбат согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа гаднаас орж ирсэн. Тухайн үед аав, Баярбат хоёр хамт дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа архи 2 шилийг гэртээ авч ирээд хамт уусан. Авсан 2 шил архиа аав, Баярбат болон миний бие хамт уугаад архи дуусах үед аав, Баярбатад хандан “чи архи байнга уудаг” гэх зэргээр загинаж хоорондоо маргалдаж эхлээд байхад аавыг эсгий гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Баярбат гэрийн хойд талд сууж байгаад хажуудаа байсан будаа агшаагчийн дотор талын төмөр саваар аавын толгой болон нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиод энгэр хэсгээс нь гараараа заамдаж дээрээс нь дарах үед салгаад байж байхад гаднаас цагдаа нар ирсэн...тухайн үед аавын нүүр болон толгойн хэсгээр цустай байсан болохоор яг толгойн аль хэсэгтээ ямар гэмтэл авсан нь сайн харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
*******ын яллагдагчаар өгсөн...тэгээд 06 дугаар сарын 25-ны өдөр найзуудтайгаа уулзчихаад ирье гээд аавд хэлээд гарсан юм...тэгээд аавынд очиход Батбаяр ах байшингийн хойд талын сүүдэрт унтаж байхаар нь сэрээгээд байж байхад аав орж ирснээ чи хаагуур архи уугаад дэмий тэнээд байгаа юм, би архи уухгүй болоод байхад, ажил төрлөө хийхгүй архи уулаа гэсэн...би яг юунаас болж маргалдаж муудсанаа санахгүй байна. Аав намайг архи уулаа гээд уурласан юм шиг байна лээ. Би урьд нь аавтайгаа ууж байгаагүй болохоор тэр өдөр уусандаа их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 316 дугаартай...Г.Эгийн биед зулайн хуйх, баруун хөмсөгт шарх, баруун хацарт зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зулайн хуйх, баруун хөмсөгний шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн, баруун, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч*******ын уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд, хохирогч Г.Э нь “ ... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг нисэхийн 12-02 тоотод оршин суух Галя овогтой Энх-Амгалан би 2021 оны 06 дугаар сарын 26-ний өдөр өөрийн төрсөн хүү*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Баярбат миний биед хөнгөн зэргийн гэмтэл уруулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулж өгнө үү” гэж /хх-ийн 72 тал/ мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******ад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорчин овогт Энх-Амгалангийн Баярбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ