| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0676/Э |
| Дугаар | 746 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
хохирогч Л.Б-,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-ад холбогдох эрүүгийн 2017 2501 1170 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 64 дүгээр гудамжны 1999 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар УЗ90031550, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-ийн Г.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2017 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө хохирогч Л.Б-од хүч хэрэглэхээр заналхийлж айлган сүрдүүлж автомашин, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг дээрэмдэн 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Ботаник”-т явж байгаад гар өргөөд машин зогсоогоод “Гачуурт орно” гэсэн. Тэгээд машинтайгаа Гачууртын хойшоогоо гэрийнхээ хажуу талын уул руу гараад “ахыг буугаад ир” гээд юм яриад сүрдүүлээд юмыг аваад машиныг нь унаад явж байгаад машинд нь бензин хийсэн. Тэгээд төв зам руу ороод цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ: “2017 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Ботаникт таксинд явж байгаад ирсэн. Тэгээд явах хүн байна уу гээд тэнд зогсож байсан улсуудыг хартал энэ залуу зогсож байсан. Тэгэхээр нь би “миний дүү хаа явах гэж байгаа юм бэ, би Улиастай руу явна” гэсэн. Тэгсэн энэ залуу “би Хужирбулан орно”
гэхээр нь би “Хужирбулан орно, тийшээ явахад 4000-5000 төгрөг болдог, чамд юу байна гэсэн. Тэгээд явалгүй сууж байтал энэ залуу “та явчих би танд гэрт очоод мөнгө өгье, ээж надад цайны сүү, идээ цагаа өгөх байх” гэсэн. Манайх малтай учраас таныг нэг их хохироохгүй гэхээр нь хэнд ч гэсэн ядуу зүдүү явдаг үе байдаг гэж бодоод таксинд явсан. Тэгээд “Постын булан” ороод уул руу гартал энэ залуу “би яриандаа болоод буруу явсан байна, та дахиад урууд” гэсэн. Тэгэхэд энэ залуу хөдөөний хүүхэд шиг хүн үнэмшихээр юм ярьж байсан болохоор итгэсэн. Тэгээд цаашаа ам өгсөөд нилээн явсан. Явсаар байгаад Давааны эх ороод цааш даваад уруудахад жижиг тэрэг байтугай явган хүн явахад хэцүү газар байхаар нь тэргээ гэлдрүүлээд бүүр доошоо очоод машинаасаа буугаад “одоо танайх хаана вэ, бензин ч дууслаа” гэхэд “аавынхаа машинаас бензин хийгээд өгнө” гэхээр нь машинаа зүтгүүлээд яваад байсан. Тэгээд цаашаа явж байгаад гүнзгий жалгын ирмэг дээр тулаад зүүн гар тал руугаа унахаар эвгүй замаар явуулсан. Тэгээд би гайхаад “танайх одоо яг хаана вэ” гэтэл “манайх энүүхэнд машинтай явж чадахгүй байх хоёулаа буугаад алхая” гэсэн. Тэгээд машинаа эвтэйхэн байрлуулаад машинаасаа буугаад хамт алхсан. Тэгээд жаахан явж байтал энэ нөхөр гэтэл намайг заамдаад авсан. “Чи яаж байна” гэтэл “надад буу хутга байна, мөнгө төгрөгөө өг, чамайг ална шүү” гэсэн. Тэгээд би цочрол аваад тавиулсан. Ер нь цочсон хүн юу ч хийж магадгүй юм шиг байна лээ. Буу хутга гаргаад ирэх юм ч билүү гэж бодсон. Тэгээд машины түлхүүрээ өгтөл энэ залуу байдаг хурдаараа гүйж машинд суугаад явсан. Тэгээд би уулнаас буугаад айлд ороод утсаар ярих гэтэл нөгөө айл утасгүй болохоор нь явсаар байгаад гэртээ хариад цагдаад дуудлага өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-11-12, 55/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-25-26/, эд зүйлийн үнэлгээ /хх-22/, гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг /хх-51/, шүүгдэгч Б.Г-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-18-19/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-30/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.Г-ад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэсний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагаас 2002 оны Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хөнгөрч орсон байх тул шүүгдэгчийн Б.Г-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчлэхээр шүүх шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2017 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө хохирогч Л.Б-од хүч хэрэглэхээр заналхийлж айлган сүрдүүлж автомашин, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг дээрэмдэн 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-ын өгсөн: “…Би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны оройн 23 цагийн орчим өөрийнхөө Тоёота корса маркийн хөх саарал өнгийн 14-42 УБИ улсын дугаартай машинтайгаа явж байгаад 00 цагийн орчим Ботаникийн эцсийн буудал дээр түцний урд талын таксины хүн авах гээд зогсож байтал нэг согтуу залуу ирээд миний хажууд суугаад “Хужирбулан явах гэсэн юм, та 3000 төгрөгөөр яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч “Хужирбулан” руу явсан. Нөгөө согтуу залуу зам заагаад нэг дэлгүүрийн хажуугаар гараад уулын орой дээр гаргасан. Тэгэхэд нөгөө залуу “би буруу замаар таныг явуулсан байна гээд та төв зам руугаа буу” гэхээр нь буцаад явсан. “Гачуурт яв” гэхээр нь “Гачуурт” чигтээ явсан…Тэгээд цааш явж байгаад би нөгөө залуугаас “одоо танай гэр болж байна уу” гэхэд “манайх энүүхэнд хоёулаа манайд оръё цай уугаад би таныг буцаагаад хүргээд өгье” гэхээр нь машинаа зогсоогоод буугаад цугтаа алхаж байтал гэнэт намайг заамдаж аваад “надад хутга, буу байгаа чамайг ална шүү, биедээ байгаа юмнуудаа өг” гэхээр нь би өөрийнхөө хэтэвч 40.000 төгрөг, Скай гэсэн бичигтэй хар өнгийн Самсунг маркийн гар утас, машины түлхүүрээ өгсөн. Нөгөө согтуу залуу байдаг хурдаараа гүйж машинд суугаад явсан. Тэндээсээ би уулнаас буугаад айлд ороод утсаар ярих гэтэл нөгөө айлын утас болохгүй байхаар нь гараад явсаар байгаад 04 цагийн орчим гэртээ ирээд цагдаад дуудлага өгсөн.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “…Энэ хүүхэд гэнэн томоогүй зангаасаа болоод ийм хэрэгт холбогдсон байх. Эд зүйлсээ буцаагаад авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй.”/хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхбатын өгсөн: “…Би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны орчим замын цагдаагийн хэлтсээс шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордон орчмоос 14-42 УБИ улсын дугаартай Тоёота Корса маркийн машин зам хэрээд далийж яваад байхаар нь Чулуун овооны 136 дугаар постонд очиж согтуурлын хэмжээ шалгах драйгер багажаар шалгахад Б.Г нь 1.56 хувийн согтолттой байсан. Ингээд тээврийн хэрэгслийг саатуулах хашаа руу авч явж байхад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс дээрхи машиныг эрэн сурвалжилсан зарлан мэдээлэл орж ирсэн. Ингээд Б.Г-ыг эрүүгийн төлөөлөгч Н.Чинзоригт хүлээлгэн өгч Б.Г-ыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсэн.” /хх-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.Г-ын яллагдагчаар өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр архи угаад гэр рүүгээ харих шалтгаанаар такси барьсан. Тэгээд таксины жолооч ахтай ойр зуурын юм ярьж байгаад өөрөөсөө хөгшин ахыг айлгаж, мөнгө, автомашиныг авах санаа төрөөд хүнгүй газар очиж зогсоогоод манайх энүүхэнд байдаг, гэрээс мөнгө аваад өгье гэж худлаа хэлж буулгаад түүнийг барьж аваад мөнгө, эд зүйлээ өг өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүлж байгаад түрийвч, гар утас, машины түлхүүрийг нь авч тэнд нь ахыг орхиод машиныг нь унаж байгаад цагдаа нарт баригдсан юм. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр нь их харамсаж байна. Архи ууснаас л боллоо.” /хх-18/ гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-8/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-22, 24/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж /хх-25-26/,
Шүүгдэгч Б.Г-ын ял шалгах хуудас /хх-30/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2017 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө хохирогч Л.Б-од хүч хэрэглэхээр заналхийлж айлган сүрдүүлж автомашин, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг дээрэмдэн 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ад ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй” зэрэг нөхцөл байдлуудыг ял
хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-од учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 12 дугаар талд авагдсан мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл, нийт 28 хоног цагдан хоригдсон болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС