Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

   2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00709

                                               Төв аймаг

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал суварга, 3 гудамж, 13 тоотод оршин суух Тайж овогт Зоригтын Мөнхсоёл /НБ80110405/, /утас:88214143/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал, төмөр замын байр 2-1 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэн-Адъяагийн Эрдэнэбат /НБ77032118/, /утас:88256090/-д холбогдох,

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Мөнхсоёл, хариуцагч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч З.Мөнхсоёл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Эрдэнэбаттай 2000 онд танилцан хамт амьдарч 2001 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр охин Гэрэлтуяаг төрүүлсэн. Амьдрах хугацаанд эцэг болох Ц.Эрдэнэбат нь архи ууж агсам согтуурч сэтгэл санааны дарамт учруулдаг байсан тул түүний зан авирыг тэсэхээ больж 2003 онд салсан. Түүнээс хойш одоог хүртэл эцгээс нь эд материал болон бэлэн мөнгө авч байгаагүй. Одоо охин том болж их дээд сургуульд орох болоход төлбөрийн чадваргүй хэцүү байна. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ

 

Хариуцагч Ц.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрэлтуяа нь миний охин мөн тул эцэг тогтоох, шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Мөнхсоёл нь Ц.Эрдэнэбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2000 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2001 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин М.Гэрэлтуяа төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/-аар тогтоогдож байна. 

 

Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2003 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин М.Гэрэлтуяа нь /16 настай/, төрснөөс хойш эх З.Мөнхсоёлын асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин М.Гэрэлтуяаг эх З.Мөнхсоёлын асрамжинд үлдээж, эцэг Ц.Эрдэнэбатаар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд Ц.Эрдэнэбат нь З.Мөнхсоёлтой гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн тэдний дундаас төрсөн охин М.Гэрэлтуяаг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг "Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Мөнхсоёлд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Ц.Эрдэнэбатаас 28,209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Тайж овогт Мөнхсоёлын Гэрэлтуяаг 18 насанд хүртэл эх Тайж овогт Зоригтын Мөнхсоёлын асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбатаар охин М.Гэрэлтуяаг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Ц.Эрдэнэбат нь  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг "Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Мөнхсоёлд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбат нь 28,209 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулахыг даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Ц.Эрдэнэбат нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЭНХТӨР