Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа, улсын яллагч М.Мөнхзул, шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Хойд овогт _________холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012650343 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, __________д харуул ажилтай, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт ___________ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ____________. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч _________ нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэл пабад иргэн ________ нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: 2 Мөрдөн байцаалтад шүүгдэгч ___________өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Төмөрбаатарын хамт 10-р хорооллын нийслэл пабад сууж байсан юм. 00 цагийн үед хажуу ширээнд 3 ах сууж байсан. Нэг нь тасраад ширээгээ дэрлээд унтаж байсан нөгөө 2 ах нь бид хоёрыг казак новшнууд, янханы зулбасга гэж доромжилоод байсан. Тэгтэл нэг бүдүүн ах нь ширээн дээр ирж суучихаад босохгүй бид хоёрыг доромжилоод байсан. Тэгээд тэр ах манай найз Төмөрбаатарыг цохих гээд байхаар нь Төмөрбаатар тэр ахыг түрүүлээд нэг удаа цохисон тэгтэл хажуу талаас нөгөө ах нь ирээд манай найзруу дайрахаар нь тэр ахын хамарлуу нь гараараа нэг удаа цохисон. Хохирогчид эмчилгээний зардал 340.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /ххн 26-27, 36/, Мөрдөн байцаалтад хохирогч А.Мөнхбатын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би найз Шинэбаатар, Амарсанаа нарын хамт 10-р хорооллын нийслэл пабад орж үйлчлүүлсэн. Пабад ороод 1 шил 0,5 литрийн хэмжээтэй архи авч уусан. Авсан архиа уугаад байж байтал Шинэбаяр тэр паабад үйлчлүүлж байсан 2 залуутай Шинэбаатар маргалдсан тэгтэл тэр 2 залуугийн арай өндөр нуруутай залуу нь Шинэбаатарыг цохиод авсан. Би очоод болиулах гэтэл нэг залуу нь миний хамар луу 1 удаа цохисон. Миний хамраас цус их гарсан. Надад нийт 250.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо _________ авсан надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21/, Мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны шөнийн 00:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл пабад 2 найзын хамтаар орсон. Пабад ороод X нэртэй 0,75 литртэй архи авсан, архи ууж сууж байгаад, үл таних хоёр залуутай маргалдаад сүүлдээ маргаан нь зодоон болсон, намайг арай өндөр залуу нь гараараа нүүрэн тус газарлуу 2-3 удаа цохисон, манай найз намайг хамгаалах гээд босож иртэл нөгөө намхан буржгар үстэй залуу нь манай найзыг хоолойноос боогоод хоолойг нь урсан байсан…” гэх мэдүүлэг /хх-н 3/, Мөрдөн байцаалтад гэрч __________өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны шөнийн 01:00 цагийн орчимд Нийслэл, нэртэй пабад найз болох ___________ хамтаар ороод Сэнгүр нэртэй 0,33 граммтай пиво авч суугаад байж байтал үл таних нэг ах хажууд шахаад суусан. Тэр үед манай найз босоод явсан байсан, бусад найзууд хүрч ирээд надаас чи энэ ахыг таньдаг юм уу гэхээр нь би танихгүй гэсэн. Тэгсэн чинь тэр ахыг манай найз болох Эрдэнэсүх та ширээн дээрээ очоод суучих гэтэл чи мэддэг юм уу казак пизда минь гээд манай найзыг доромжлоод байсан. Би тэр ахыг та ширээн дээрээ очоод суу гэтэл намайг казах пизда минь танай нутагт байгаагүй шүү гээд орилж хашгирч байгаад цаашаа явсан. Тэгсэн тэр ах ширээнийхээ орчимд очсноо намайг казакын зулбасга, янханы хүүхэд гээд элдэв үгээр хараагаад байхаар нь би өөдөөс нь уурласан, намайг цохих гээд байхаар нь би түүнийг зөрүүлээд гараараа шанаан тус газарлуу нь 1-2 удаа цохисон. Хажууд байсан найз нь мөн адил хамтдаа хэл 3 амаар доромжлоод сүүлдээ зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-н 4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15- ны өдрийн шинжээчийн 3335 тоот: 1. ________биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун хацрын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ххн 23/ Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох: - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/ - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/ - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч ___________ нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэл пабад иргэн __________ нүүрэн тус газар цохиж биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун хацрын зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч _________н “...тэр ах манай найз Төмөрбаатарыг цохих гээд байхаар нь Төмөрбаатар тэр ахыг түрүүлээд нэг удаа цохисон тэгтэл хажуу талаас нөгөө ах нь ирээд манай найзруу дайрахаар нь тэр ахын хамарлуу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч _________ “...2019 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ... Шинэбаяр тэр пабад үйлчлүүлж байсан 2 залуутай Шинэбаатар маргалдсан тэгтэл тэр 2 залуугийн арай өндөр нуруутай залуу нь Шинэбаатарыг цохиод авсан. Би очоод болиулах гэтэл нэг залуу нь миний хамар луу 1 удаа 4 цохисон. Миний хамраас цус их гарсан...” гэх мэдүүлэг, гэрч_________ “...Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны шөнийн 00:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл пабад 2 найзын хамтаар орсон. Пабад ороод X нэртэй 0,75 граммтай архи авсан, архи ууж сууж байгаад, үл таних хоёр залуутай маргалдаад сүүлдээ маргаан нь зодоон болсон, намайг арай өндөр залуу нь гараараа нүүрэн тус газарлуу 2-3 удаа цохисон, манай найз намайг хамгаалах гээд босож иртэл нөгөө намхан буржгар үстэй залуу нь манай найзыг хоолойноос боогоод хоолойг нь урсан байсан…” гэх мэдүүлэг, гэрч _________ “...Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны шөнийн 01:00 цагийн орчимд Нийслэл нэртэй пабад найз болох __________ хамтаар ороод Сэнгүр нэртэй 0,33 граммтай пиво авч суугаад байж байтал үл таних нэг ах хажууд шахаад суусан. ... тэр ах ширээнийхээ орчимд очсноо намайг казакын зулбасга, янханы хүүхэд гээд элдэв үгээр хараагаад байхаар нь би өөдөөс нь уурласан, намайг цохих гээд байхаар нь би түүнийг зөрүүлээд гараараа шанаан тус газарлуу нь 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 3335 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч _________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч _______ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. Хэргийн хохирогч _________ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм. 5 Хавтаст хэрэгт хохирогч _______ “...Надад нийт 250.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо _________авсан надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 21/ өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч __________ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ________д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхээс шүүгдэгч _________д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч _______ овогт _________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ________ торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 6 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.