Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000242 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ургийн овогтой гийн , / Регистрийн дугаар *******-тай. 

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******ийн *******, / Регистрийн дугаар:*******/-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* караоке” гэх нэртэй газрын гадна талд *******тай маргалдаж улмаар түүний зүүн гар хэсэгт нь цохин зодож эрүүл мэндэд нь зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* караоке гэх нэртэй газрын гадна талд *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дух, 2 нүдний дээд доод зовхи, хамар, доод эрүү, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг гэрт байхад 17 цагийн үед над руу залгаад та хаана байгаа юм ганц пиво уух уу гэсэн тэгэхээр нь би гэрээсээ гараад ын гэрт очсон. Гэрийнх нь гадаа очоод утсаар залгаж дуудаад ыг гараад ирэхээр нь бид хоёр ******* караокед орсон. Тэгээд бид хоёр тэнд цаг аваад тэндээ жаахан дуулсан. Тэгээд байж байхад гарч яваад орж ирэхгүй болохоор нь би яасан юм бол гэж бодоод араас нь гарахад хашааны хажууд утсаар яриад уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод боль согтчихоод хүн амьтантай битгий утсаар яриад бай гэсэн чинь миний өөдөөс май гээд салаавч өгөхөөр нь би хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгээд босож ирээд намайг барьж аваад миний гараас зуураад байхаар нь цааш нь түлхсэн тэгээд би гараа харахад миний тохойноос их цус гарсан байсан. цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээс өмнө нь ыг газар сууж байхад нь би нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. Өөр зүйл болоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би ******* эгч рүү залгаад байгаа юм ганц юм уух уу гэсэн тэгэхэд ******* эгч тэгье гээд манай гэрт ирсэн тэгээд ******* эгч манай гадаа ирээд бид хоёр караоке ороод архи ууж байгаад би утсаар ярих гээд гарсан. Тэгээд үүдэнд утсаар яриад байж байхад ******* эгч гарч ирээд ор гэхээр нь би цаашаа байж бай гэж хэлэхэд намайг татсан тэгэхээр нь би ******* эгчийг түлхсэн. Тэгээд ******* эгч намайг хацар луу нэг алгадсан тэгэхээр нь би та яахаараа намайг алгаддаг юм гэж хэлээд гараас нь барьж байгаад дахиад хашаа руу түлхсэн тэгээд намайг үсдээд доош нь унагаагаад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн тэгээд би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* эгч над руу залгаад “хаана байгаа юм ганц юм уух уу” гэхээр нь би “тэгье” гээд би “гэрт хүрээд ир” гэсэн. Тэгээд ******* эгч бид хоёр караоке ороод архи ууж байгаад би “утсаар яриад ирье” гээд гарсан. Тэгээд үүдэнд утсаар яриад байж байхад ******* эгч гарч ирээд “ор” гэхээр нь би “цаашаа байж бай” гэж хэлэхэд намайг татсан. Тэгэхээр нь би ******* эгчийг түлхсэн. Тэгээд ******* эгч намайг хацар луу нэг алгадсан. Тэгэхээр нь би “та яахаараа намайг алгаддаг юм” гэж хэлээд гараас нь барьж байгаад дахиад хашаа руу түлхсэн. Тэгээд намайг үсдээд доош нь унагаад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдөр ******* бид 2 уулзалдсан. Тэгээ ганц нэг пиво уучхаад караоке орсон тэгээд би орохын өмнө утсаар яриад уйлаад байсан чинь утас булаах гээд намайг нүүр лүү цохиод хөхрүүлсэн юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

1. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг гэрт байхад 17 цагийн үед над руу залгаад “та хаан байгаа юм ганц пиво уух уу” гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ын гэрт очсон. Гэрийнх нь гадаа очоод утсаар дуудаад ыг гараад ирэхээр нь бид хоёр ******* караокед орсон. Тэгээд бид хоёр тэнд цаг аваад жаахан дуулсан. Тэгээд байж байхад гарч яваад орж ирэхгүй болохоор нь би “яасан юм бол” гэж бодоод араас нь гарахад хашааны хажууд утсаар яриад уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод “боль согтчихоод хүн амьтантай битгий утсаар яриад бай” гэсэн чинь миний өөдөөс “май” гээд салаавч өгөхөөр нь би хацар луу нь нэг удаа удаа алгадсан. Тэгээд босож ирээд намайг барьж аваад миний гараас зуураад байхаар нь цааш нь түлхсэн. Тэгээд би гараа харахад миний тохойноос их цус гарсан байсан. цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээс өмнө нь ыг газар сууж байхад нь би нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдөр ын хамт пиво уучхаад караоке орсон тэгээд гадаа нь утсаар яриад байхаар нь би утсыг нь авах гээд нүүрэнд нь цохисон тэгээд намайг түлхэж гар луу хатгаж цус гаргасан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед тархи доргилт, зүүн нүдний алимын салстын цус харвалт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, доод эрүү, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тархи зовхи, хамар,шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө учирсан байх боломжтой. Харин тархи доргилт, зүүн нүдний алимын салстын цус харвалт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 337 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед зүүн тохойд шарх,зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоолдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулд гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

3. Дээрх зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ир үзүүртэй харин зүүн шууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* караоке” гэх нэртэй газрын гадна талд согтуурсан үедээ *******тай маргалдаж улмаар түүний зүүн гар хэсэгт нь цохин зодож эрүүл мэндэд нь зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* караоке гэх нэртэй газрын гадна талд согтуурсан үедээ *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дух, 2 нүдний дээд доод зовхи, хамар, доод эрүү, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт болсон нь хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 337, 338 дугаар дүгнэлтүүд, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******, ******* нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх санал гаргасан боловч шүүх тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэднийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслсэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогтой гийн , ******* овогтой *******ийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогтой гийн , ******* овогтой *******ийн ******* нарыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Хотон овогт Дагвын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ