| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0637/И |
| Дугаар | 718 |
| Огноо | 2017-07-12 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 12 өдөр
Дугаар 718
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Төв аймаг, Алтанбулаг сум, 3-р баг, Алтан-Овоо гэх газарт оршин суух Боржигон овогт Гүнчингийн Сүрэнхорлоо /ВР92072100/-ийн нэхэмжлэлтэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Сүрэнхорлоо, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ... Мөнхгэрэлтэй анх 2005 онд танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Хамтран амьдрах хугацаанд ... 2007 оны 05 сарын 11-нд хүү Өсөхжаргал төрсөн. Тухайн үед миний бие 18 насанд хүрээгүй байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй тул хүү Өсөхжаргалыг ээж Сүрэнхорлоо надаар овоглож гэрчилгээ авсан юм. Улмаар 2014 оны 01 сарын 06-нд охин Гэрэлтуяа мэндэлж, мөн адил ... ээж Сүрэнхорлоо надаар овоглосон. 2016 оны 05 сарын 03-ны өдөр нөхөр бид хоёр гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний нөхөр Мөнхгэрэл нь 2016 оны 06 сарын 02-нд бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн. ... Иймд хүү С.Өсөхжаргал, охин С.Гэрэлтуяа нарын төрсөн эцэг Мөнхгэрэл болохыг тогтоож эцгээр нь овоглож, халамжийн тэтгэвэр авахад минь туслалцаа үзүүлнэ үү.” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүрэнхорлоо нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд М.Мөнхгэрэл асантай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор хуулийн шаардлага хангасан дараах бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:
-Боржигон овогт Гүнчингийн Сүрэнхорлоогийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 05/174 дүгээр “... Г.Сүрэнхорлоо нь ... нөхөр хоёр хүүхдийн хамт ... амьдарч байгаад нөхөр М.Мөнхгэрэл нь нас барьсан нь үнэн болно.” гэх тодорхойлолт
-Хүний их эмч Л.Алтанхуягийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С.Өсөхжаргал, С.Гэрэлтуяа нар эрүүл бойжиж” байгаа тухай тодорхойлолт
-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/001228 дугаар М.Мөнхгэрэл, Г.Сүрэнхорлоо нарын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/001227 дугаар М.Мөнхгэрэл нас барсны бүртгэлийн лавлагаа
-С.Өсөхжаргал, С.Гэрэлтуяа нарын төрсний гэрчилгээний хуулбар
-М.Пүрэвбаатарын “... Сүрэнхорлоо нь ... 2 хүүхдийн хамт амьдарч байна, талийгаач Мөнхгэрэлтэй амьдарч байсан нь үнэн болно.” гэх тодорхойлолт
-Д.Цэцэгсүрэнгийн “... Талийгаач хадам дүү Мөнгэрэл нь ... Сүрэнхорлоотой хамт амьдарч байсан үнэн болно.” гэх тодорхойлолт
-Т.Майнбаярын “... Миний ... хүү М.Мөнхгэрэл эхнэр 2 хүүхэдийн хамт амьдарч байсан үнэн.” гэх тодорхойлолт
Нэхэмжлэгч Г.Сүрэнхорлоо нь Тавиндай овогт Майнбаярын Мөнхгэрэлтэй хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд Г.Сүрэнхорлоогийн М.Мөнхгэрэлтэй хамтын амьдралтай байсныг болон хүү С.Өсөхжаргал, охин С.Гэрэлтуяа нарын эцэг нь М.Мөнхгэрэл мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т зааснаар Боржигон овогт Гүнчингийн Сүрэнхорлоо /РД:ВР92072100/-ийн Тавиндай овогт Майнбаярын Мөнхгэрэл /РД:НА83020775/-тэй хамтын амьдралтай байсныг болон 2007 оны 05 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү С.Өсөхжаргал, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин С.Гэрэлтуяа нарын төрсөн эцэг нь Майнбаярын Мөнхгэрэл мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Сүрэнхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР